Batjargal, Shurentsetseg
Loading...
Товч нэр
Batjargal, Shurentsetseg
Бүтэн нэр
Batjargal Shurentsetseg
Латин нэр
Batjargal Shurentsetseg
Албан тушаал
Судлаач
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүүхдийн шүд цоорох өвчин болон шүлсний муцин уургийн хамаарлыг судалсан дүн(2023-02-16); ; ;Б.Өлзийсайхан; Ж.ДэлгэрцэцэгҮндэслэл: Хүүхдийн амны хөндийн эмгэгийн дотор шүд цоорох өвчин (ШЦӨ) тэргүүлж буйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) тайлан мэдээнд дурьджээ. Шүлсний уураг нь ШЦӨ-ний эмгэг жамд цоорол үүсгэгч нянгийн өсөлтийг дарангуйлах, паалангийн эрдэсийн солилцоог зохицуулах зэрэг үүрэг гүйцэтгэдэг болохыг судлаачид тэмдэглэсэн бөгөөд сүүлийн 20 жилийн хугацаанд энэ чиглэлийн судалгаа судлаачдын анхаарлыг ихээр татаж байна. Манай улсад хүүхдийн ШЦӨ-ний тархалтын судлагаа нилээдгүй хийгдсэн ч ШЦӨ болон муцин уургийн хамаарлыг судалсан судалгаа хомс байгаа нь бидний судалгааны үндэслэл болсон юм. Зорилго: Хүүхдийн шүд цоорох өвчин болон шүлсний муцин уургийн хамаарлыг судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгаандаа 12 настай 190 хүүхдийг таниулсан зөвшөөрлийн дагуу хамруулж, хүүхэд бүрийн амны хөндийн үзлэгийг ДЭМБ-ын 2013 оны зөвлөмжийг баримтлан хийсэн. Эрүүл шүдтэй, ШЦӨ-ийг бүрэн эмчлүүлсэн, 5-аас дээш шүд цоорсон гэсэн 3 бүлэгт шалгуур үзүүлэлтийн дагуу тус бүр 27, нийт 81 хүүхдийг сонгон авч, тэдний тайван үеийн шүлсний ялгарах хурд, шүлсний муцин уургийг (Sunlong Biotech Co.,LTD, Human Mucin-5B, Mucin-7, ELISA Kit, SL1210Hu, SL1211Hu) оношлуур ашиглан АШУҮИС-ийн Эмнэл зүйн эмгэг судлалын лабораторид тодорхойлж тоон үзүүлэлтийн статистик боловсруулалтыг SPSS-23 программ ашиглан хийж гүйцэтгэлээ. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 12 настай 190 хүүхдийн дунд ШЦӨ-ний тархалт 88.6%, эрчим 2.79 ЦЛА/Ш байв. Судалгааны бүлэгт сонгогдсон нийт хүүхдийн тайван үеийн шүлс ялгарах хурдны дундаж 0.34±0.2 мл/ мин байсан ба судалгааны бүлэг хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай (p<0.05) байлаа. Шүлсний MUC5B уургийн хэмжээ нь 0.35±0.13 нг/мл, MUC7 нь 0.42±0.07 нг/мл байсан ба судалгааны бүлэг тус бүрийн хооронд статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй. Дүгнэлт: Хүүхдийн ШЦӨ нь шүлс ялгарах хурд, шүлсний MUC5B, MUC7 уургийн хэмжээтэй хамааралтай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн сургуулийн насны хүүхдийн шүлс ялгарах хурдыг тодорхойлсон дүн(2023-11-03); ; ;Б.Өлзийсайхан; Ж.ДэлгэрцэцэгҮндэслэл: Хүний шүд нь хооллох, ярих, инээмсэглэхэд чухал үүрэг бүхий хатуу эдээр бүрхэгдсэн хөндийт эрхтэн юм. Шүдний өвчлөлийн дотор тэргүүлэх байранд шүд цоорох өвчин (ШЦӨ) жагсдаг бөгөөд шүдний гадаргуу, хоол хүнсний үлдэгдэл, амны хөндийн бичил биетэн, цаг хугацаа гэсэн дөрвөн үндсэн хүчин зүйлийн харилцан үйлчлэлийн үр дүнд үүсдэг халдварт өвчин болохыг ДЭМБ-ын тайлан мэдээнд дурджээ. ШЦӨ-нд нөлөөлөх хүчин зүйлсийг гадаад болон дотоод гэж ангилдаг бөгөөд дотоод хүчин зүйлийн нэг, судалгаа шинжилгээний чухал биомаркер бол шүлс юм. Шүлсний ШЦӨ-ний эмгэг жамд нөлөөлөх чадвар нь шүүрлийн хэмжээ, найрлагаас шууд хамаарна гэдгийг онд Энэтхэг улсад хийгдсэн судлаач Pandey 2015 нарын судлаачдын судалгаандаа баталсан байна. Зорилго: Хүүхдийн ШЦӨ ба шүлс ялгарах хурд хоорондын хамаарлыг судлах. Арга, аргачлал: Бид судалгаандаа 12 настай 190 хүүхдийг таниулсан зөвшөөрлийн дагуу хамруулж, хүүхэд бүрийн амны хөндийн үзлэгийг ДЭМБ-ын 2013 оны зөвлөмжийг баримтлан хийж гүйцэтгэв. Эрүүл шүдтэй, ШЦӨ-ийг бүрэн эмчлүүлсэн, 5-аас дээш шүд цоорсон гэсэн 3 бүлэгт шалгуур үзүүлэлтийн дагуу тус бүр 27, нийт 81 хүүхдийг сонгон авч, тэдний тайван үеийн шүлс ялгарах хурдыг (Heintzen 1983) тодорхойлж, тоон үзүүлэлтийн статистик боловсруулалтыг SPSS 23 программ ашиглан хийж гүйцэтгэлээ. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 12 настай нийт 190 хүүхдийн дунд шүд цоорох өвчин 88.6%, эрчмийн үзүүлэлт 2.79 ЦЛА/Ш байв. Нийт хүүхдийн тайван үеийн шүлс ялгарах хурд 0.34±0.2 мл/мин байсан бол хяналтын 1 дүгээр бүлэгт 0.41±0.22 мл/мин, хяналтын 2 дугаар бүлэгт 0.36±0.19 мл/мин, тохиолдлын бүлэгт 0.26±0.17 мл/мин (p<0.05) байлаа. Хүүхдийн шүд цоорох өвчин ба шүлс ялгарах хурд хооронд сул, урвуу (r=-0.2, p<0.05) хамаарал ажиглагдлаа. Дүгнэлт: Хүүхдийн дунд шүд цоорох өвчин 88.6%, эрчим 2.79 ЦЛА/ш байв. Шүд цоорох өвчин ба шүлс ялгарах хурдны хооронд сул, урвуу хамааралтай байгаа нь тогтоогдлоо.
