Lkhagvasuren, Battuvshin
Loading...
Товч нэр
Lkhagvasuren, Battuvshin
Бүтэн нэр
Lkhagvasuren Battuvshin
Латин нэр
Lkhagvasuren Battuvshin
Албан тушаал
Судлаач
ORCID
Scopus Author ID
24 results
Now showing 1 - 10 of 24
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Чихрийн шижин хэвшинж 2 өвчний үе дэх глюкозын солилцоо ба зүрх судасны ургал мэдрэлийн алдагдал(2020-01-01) ;Baoyinbatu ;Wurihan ;Х.Анир ;Б.ХэрлэнЦ.СарнайЧихрийн шижин хэвшинж 2-ын үе дэх зүрх судасны ургал мэдрэлийн алдагдал (Cardiovascular Autonomic Neuropathy)-ыг инсулин даавар болон глюкозын хөдлөл зүйтэй харьцуулан судлах зорилготой. Судалгаанд харьцангуй эрүүл 30, чихрийн шижин хэвшинж 2 өвчин оношлогдсон 15, нийт 45 оролцогсдыг хамруулан эмнэлэгт суурилсан тохиолдол-хяналтын судалгааны аргаар хийж гүйцэтгэсэн. Тус 2 бүлгийн оролцогсдод глюкозын ачаалалтай сорил хийж өмнө болон 30, 60, 120 дахь минутад тус тус зүрхний цохилтын тоо, систолын болон диастолын даралтыг хэмжсэн ба эдгээр үзүүлэлт инсулин даавар, глюкозын түвшинтэй хамааралтай эсэхийг судалсан. Чихрийн шижин хэвшинж 2 оноштой бүлгийн оролцогсдын зүрхний цохилтын тооны дундаж сорилын өмнө 78.12±9.8 удаа/мин, глюкозын ачаалалтай сорил хийснээс 30 мин дараа 83.13±13.62 удаа/мин, 60 минутын дараа чихрийн шижин хэвшинж 2 оноштой бүлэгт 80.15±13.92 удаа/мин, 120 минутын дараа 76.92±9.8 удаа/мин байсан. Глюкозын ачаалалтай сорилын өмнө чихрийн шижин хэвшинж 2 оноштой бүлгийн оролцогсдын систолын даралт 137.23±24.14 мм муб, 30 минутын дараа 128.31±19.22 мм муб, 60 минутын дараах систолын даралт чихрийн шижин хэвшинж 2 бүхий бүлгийн оролцогсдынх 158.31±19,64 мм муб байв. Харин 120 минутын 132.15±20.64 мм муб байсан. Бидний судлаж буй гуравдах үзүүлэлт болох диастолын даралт глюкозын ачаалалтай сорилын өмнө 86.46±24.14 мм муб, 30 минутын дараа 90.15±9.17 мм муб, 60 минут дараа 128.31±19.64 мм муб, 120 минутын дараа 122.15±20.64 мм муб байлаа. Энэхүү үр дүнгээс харахад чихрийн шижин хэвшинж 2 өвчний үе дэх цусан дах глюкоз болон инсулин дааврын түвшин нь зүрх судасны ургал мэдрэлийн үзүүлэлтүүдийн илрэл болох зүрхний цохилтын тоо, систол болон диастолын даралттай шууд хамааралтай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Зүрхний хэмийн хэлбэлзлийн спектр шинжилгээ ба хүчдэлийн толгой өвдөлт хоорондын уялдаа холбоог судалсан нь(2024-05-13); ;Т.Ганцэцэг ;Б.Энхжин; Ж.ЦолмонҮндэслэл: Хүчдэлийн толгой өвдөлт (ХТӨ) нь хүн амын дунд хамгийн Ургал мэдрэлийн түгээмэл тохиолддог анагаах ухаан, био-анагаахын салбарт ихээхэн тогтолцоо, стресс судлагдсан эмгэгүүдийн нэг хэдий ч ХТӨ, ургал мэдрэлийн тогтолцооны Хүчдэлийн толгой үйл ажиллагааны тэнцвэрт байдал (УМТТБ) хоорондын хамаарал өвдөлт одоог хүртэл бүрэн судлагдаагүй хэвээр байна. Зорилго: Улаанбаатар хотын хүн амын ургал мэдрэлийн тогтолцооны тэнцвэрийг ЗХХСШээр үнэлж, ургал мэдрэлийн тогтолцооны тэнцвэрийн алдагдалд ХТӨийн шууд ба шууд бус нөлөөг судлах. Арга, аргачлал: Энэхүү нэг агшны судалгааг 2020 оны 7-9 дүгээр сарын хооронд Улаанбаатар хотын хүн амыг санамсаргүй түүврээр хамруулан хийсэн. Таниулсан зөвшөөрлийн хуудсыг танилцуулж гарын үсгээр судалгаанд оролцохыг баталгаажуулсны дараа судалгааны протоколын дагуу асуумж, эмчийн үзлэг, зүрхний хэмийн хэлбэлзлийн спектрийн шинжилгээ (ЗХХСШ) гэсэн дарааллаар сургагдсан эмч нарын баг судалгааны датаг цуглуулсан. Сэтгэл гутрал, сэтгэл түгшлийг илрүүлэх асуумж, Питтсбургийн нойрны чанарын үнэлгээ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын амьдралын чанарыг үнэлэх богино асуумж зэрэг монгол хэлэнд орчуулагдан, валидаци хийгдсэн асуумжуудыг ашигласан. ХТӨ болон УМТТБ хоорондын хамааралд эрсдэлт хүчин зүйлсийн нөлөөг судлахын тулд хоёр хүчин зүйлийн логистик регресс ба ерөнхий шугаман регрессийн медиаторын шинжилгээнүүдийг ашигласан. Үр дүн: Судалгаанд нийт хамрагдсан (n=217) оролцогчдын дундаж нас 41.8±11.5 жил, тэдгээр оролцогчдоос 117 буюу 53.9% ХТӨ-ийн түүхтэй байсан ба нас, хүйс ижилсүүлсэн тархалтыг тооцоход 43% байв. ЗХХСШ үзүүлэлтүүд ХТӨ-тэй болон эрүүл бүлгийн хооронд статистикийн ач холбогдол бүхий ялгаатай байдал ажиглагдаагүй. Симпатовагийн тэнцвэрийг илтгэх LF/HF (бага давтамж өндөр давтамжийн харьцаа) сэтгэл түгшилтэй хамааралтай байв. ХТӨ нь стрессийн түвшинтэй хамааралтай байв. Хоёр хүчин зүйлийн логистик регрессийн шинжилгээгээр ХТӨ-тэй байх нь стресстэй байх магадлалыг нэмэгдүүлж, ЗХХСШ-ний RMSSD (зэргэлдээх NN интервалуудын хоорондын ялгааны квадратын нийлбэрийн язгуур квадрат) ба pNN50 (NN50ийг NN-ийн нийт тоонд хуваасан) үзүүлэлтүүдийн тоон утга багассанаар эдгээр хуьсагчууд ХТӨ-ий бие даасан нөхцөлдүүлэгчид болж байна. Дүгнэлт: ХТӨ болон ургал мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаа хоорондын хамааралд стрессийн түвшин дам нөлөө үзүүлснээр хамааарал илүү хүчжиж байгааг харуулж байна. Толгой өвдөлт нь стресстэй, ахимаг настай, эмэгтэйтэйчүүдэд парасимпатик идэвхжил буурахад хүргэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Таргалалттай хүмүүсийн сийвэнгийн грелин, гтп-1 даавруудын түвшинг инсулин ба глюкозын хөдлөл зүйтэй харьцуулан судалсан нь(2020-04-13) ;Х.Анир; ;Baoyinbat ;WurihanҮндэслэл:. Таргалалтын үед инсулины шүүрлийн зохицуулга алдагдан глюкозын солилцоо хямарч, цусанд глюкоз ихсэх, гиперинсулинеми болох цаашлаад инсулин дөжрөл үүссэнээр чихрийн жижин үүсэх гол шалтгаан болдог. Ходоодны дотоод шүүрлийн эсүүдээс ялгарах 28-аминхүчлээс тогтсон грелины глюкозоор идэвхижсэн инсулины шүүрэл ялгаралтыг дарангуйлдаг инсулиностатик үйлдэл, нарын гэдэсний дотоод шүүрлийн Л-эсээс ялгарах глюкагон төст пептид-1 (ГТП-1) дааварын инсулины шүүрэл ялгаралтыг идэвхжүүлдэг инсулинотропик үйлдлүүдийг олон судалгаагаар нотолсон. Таргалалттай хүнд өлөн үеийн ба глюкозын ачаалалтай сорил (ГАС) хийсний дараах үеийн цусанд дахь глюкозын ба инсулин дааврын шүүрлийн түвшинг инсулиностатик ба инсулинотропик даавруудын хөдлөл зүйтэй харьцуулсан судалгаа хийгдээгүй байгаа нь энэхүү судалгааны ажлыг хийх үндэслэл болж байна. Арга зүй: Бид судалгаандаа Монгол Япон Сургалтын эмнэлэгийн амбулаторийн тасагт хандан шинжилгээнд хамрагдсан хүмүүсээс санамсаргүй түүврийн аргаар таргалалттай 14, эрүүл 14 гэсэн 2 бүлэг (n=28) хүмүүсийг сонгон авч өлөн үеийн ба ГАС дараах 15, 30, 60, 120 минутанд захын цусанд глюкозыг глюкометрээр хэмжин, ийлдсийн ГТП-1, грелин, инсулины түвшинг фермент холбоот урвал (ELISA)-аар тодорхойлж, HOMA-IR, HOMA-B индексийг тооцооллоо. Үр дүн: Хяналтын бүлэгтэй харьцуулахад таргалалттай хүмүүст глюкозын ачаалалтай сорил хийснээс хойш цусан дахь глюкозын хэмжээ 15-30 минутанд (p<0.05), глюкозоор идэвхжсэн инсулины шүүрэл ялгаралт 0-120 дахь минутанд тус тус статистикийн үнэн магадлалтай ихэссэн (p<0.05). Таргалалттай хүмүүст HOMA-IR индекс 5.31±0.89, HOMA-B индекс 259.82±54.5 тодорхойлогдсон нь Хяналтын бүлэгтэй харьцуулахад статистикийн үнэн магадлалтай өндөр байв (p<0.05).Өлөн үеийн болон ГАС хийснээс хойшхи 120 дахь минутанд сийвэнгийн идэвхтэй грелины түвшин түвшин таргалалттай хүмүүст хяналтын бүлэгтэй харьцуулахад статистикийн үнэн магадлалтай (p<0.05) бага тодорхойлогдсон. Харин сийвэнгийн ГТП-1 даавар таргалалттай хүмүүст багассан байв. Дүгнэлт: Таргалалттай хүмүүсийн цусан дахь идэвхтэй грелины хэмжээ багасах нь гипергликеми гиперинсулинеми болох, улмаар инсулины дөжрөл үүсч чихрийн шижингээр өвчлөх гол шалтгаан байж болох юм. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Validation of the abbreviated version of the World Health Organization Quality of Life in Mongolia: a population-based cross-sectional study among adults in Ulaanbaatar.(2023-02) ;Bat-Erdene, Enkhjin; ; ;Jamiyandorj, OtgonboldScopus© Citations 11 - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Chronic stress primes TLR3-mediated systemic inflammation to produce persistent post-viral fatigue syndrome-like symptoms in mice.(2026-09); ;Suematsu, Takafumi ;Xiangyu, Liu ;Hata, TomokazuTakakura, Shu - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Scopus© Citations 12 - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Quality of life in the general population of Mongolia: Normative data on WHOQOL-BREF.(2023) ;Bat-Erdene, Enkhjin ;Hiramoto, Tetsuya; ; Jamiyandorj, OtgonboldScopus© Citations 19 - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Knowledge, attitudes, and practices toward Covid-19 among the Mongolian general population during the period of the Covid-19 pandemic: a nationwide, population-based, randomised, cross-sectional study(Neurotak Publishing, 2021-12-01); ;Bat-Erdene, Enkhjin; ; Scopus© Citations 4 - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Scopus© Citations 2 - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Test-retest reliability of the questionnaire on the screening of sleep disorders(2021-09-26) ;Enkhzaya Batkhuyag; ; ;Enkh-Uchral PerenleisambuuEnkhjin Bat-ErdeneSleep is a vital component for maintaining good physical and mental health. When sleep is disordered, it can adversely affect an individual's mental and physical wellbeing. Although a variety of single specific disorder measurements are available for specialized clinicians use across the globe, to date, there are no proper screening instruments available for screening multiple sleep disorders at the primary care level. The purpose of this study is to determine the test-retest reliability of the sleep disorder screening questionnaire (SDSQ) for detecting multiple sleep disorders among the Mongolian population. A total of 366 university students were recruited for participation. SDSQ was administrated to all participants on two occasions two weeks apart. The test-retest reliability intra-class correlation (ICC) and Cronbach's alpha of the SDSQ were calculated. The sample consisted of 194 (53%) females, and 172 (47%) males, with a mean age of 21.6. Observed test-retest reliability was ranged from 0.53 to 0.81. The SDSQ was found to have excellent internal consistency with an alpha=0.950. The external validity of SDSQ revealed strong test-retest reliability in the current study population. The discriminant and convergent validity studies are required for the further improvement of the construct of the SDSQ.
