Byambatsogt, Bolortuul
Loading...
Товч нэр
Byambatsogt, Bolortuul
Бүтэн нэр
Byambatsogt Bolortuul
Латин нэр
Byambatsogt Bolortuul
Албан тушаал
Судлаач
ORCID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Артерийн гипертензийн үеийн зүрхний бүтцийн өөрчлөлтийг сийвэнгийн натри хөөгч пептидтэй харьцуулан судлах нь(2022-12-26) ;А.Наранчимэг; ; Ө.ЦолмонҮндэслэл: Монгол улсын зүрхний архаг дутагдлын оношилгоо, эмчилгээний зааварт сийвэнгийн натри хөөгч пептидийн түвшинг >125 пг/мл-ээс ихэссэн үед зүрхний хэт авиан шинжилгээг хийж зүрхний архаг дутагдлыг эрт илрүүлэхийг заасан. Сийвэнгийн натри хөөгч пептидийн өсөлт нь артерийн гипертензи, ЗСӨ, нас баралттай шууд хамааралтай бөгөөд зүрхний архаг дутагдлыг тодорхойлох гол оношлуур болж байгаа нь бидний судалгааны үндэслэл болж байна. Зорилго: Артерийн гипертензи оношлогдсон хүмүүст сийвэнгийн натри хөөгч пептидийг тодорхойлж, зүрхний хэт авиан шинжилгээний үзүүлэлтүүдтэй судлахад оршино. Арга, аргачлал: Судалгаанд Улаанбаатар хотын 3 дүүргийн 112 хүнийг хамруулах шалгуурын дагуу сонгон авч, зүрхний архаг дутагдал болон зүрх судасны эрсдэлт хүчин зүйлсийг үнэлэн, антропометрийн хэмжилт, өлөн үеийн цусны ийлдэст зүрхний дутагдлын биомаркер (NT-proBNP) болон зүрхний хэт авиан шинжилгээг тус тус хийсэн. Үр дүн: Судалгаанд оролцсон 112 хүнд түргэвчилсэн сорилыг Getein 11000 иммунофлуоресцентийн тоон анализаторын аппаратаар тодорхойлоход 19 тохиолдол буюу 16.9%-д сийвэнгийн натри хөөгч пептид 125 пг/мл-ээс их буюу эерэг илэрсэн. Судалгаанд хамрагдсан хүмүүст зүрхний хэт авиан шинжилгээгээр зүрхний зүүн ховдлын масс болон массын индексийг үнэлэхэд 22.0% (n=24) зүүн ховдлын ханын зузааралтай байсан бөгөөд үүнээс 5.3% (n=6) нь биомаркерийн хэмжээ ихэссэн, 24.8% (n=27) зүүн ховдлын ханын тэлэгдэлтэй байсан бөгөөд үүнээс биомаркерийн хэмжээ 4.5% (n=5)-д тус тус ихэссэн. Зүрхний зүүн ховдлын масс, массын индекс, зүүн ховдлын хөндийн систол болон диастолын төгсгөлийн үеийн хэмжээ, зүүн ховдлын хөндийн систол болон диастолын үеийн эзэлхүүн зэрэг үзүүлэлтүүдэд статистик ач холбогдол бүхий ялгаатай байсан. Дүгнэлт: Артерийн гипертензийн 2-р зэрэг оношлогдсон судалгаанд оролцогчдын 16.9%-д натри хөөгч пептидийн сорил эерэг илэрсэн. Судалгаанд оролцогсдын дунд зүрхний хэт авиан шинжилгээгээр зүүн ховдлын ханын тэлэгдэл ба ханын зузаарал, диастолын үйл ажиллагааны алдагдал илүү илэрч байв. Зүүн ховдлын тэлэгдэл, зүүн ховдлын масс (p>0.004) болон массын индекс (p>0.005) ихсэхэд натри хөөгч пептидийн түвшин нэмэгдэж байсан.
