Р.Оюунтөгс
Loading...
Товч нэр
Р.Оюунтөгс
Бүтэн нэр
Рашсүрэн Оюунтөгс
Латин нэр
Rashsuren Oyuntugs
Албан тушаал
Дадлагажигч багш
Харьяалал
4 results
Now showing 1 - 4 of 4
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол хүний хэлэн доорх ясны морфометрийн шугаман үзүүлэлтийг хажуугийн телерентген зурагт судалсан дүн(2019-11-18) ;Г.Уянга; ;Д.Мөнхбаатар ;З.СүнжидмааҮндэслэл: Хүний хэлэн доорх яс (os hyoideum) нь их бие, бага, их эврээс тогтсон тах маягийн хэлбэртэй өнчин ясны ангилалд багтдаг ба зажлах, залгих, амьсгалах үйлд оролцдог. Зорилго: Монгол хүний хэлэн доорхи ясны морфометрийн шугаман үзүүлэлтүүдийг дэлгэмэл рентген зурагт тодорхойлох. Материал арга зүй: Монгол хүний хөвч ясны шугаманд үзүүлэлтийг 11-40 насны эр, эм хүйсийн нийт 192 хүний хажуугийн телерентген зургийг түүвэрлэн, зургийг 1.5 i-Dixel One Volume Viewer программ ашиглан ретроспектив аргаар тодорхойлов. Үр дүн: Монгол хүний хэлэн доорхи яс эмэгтэй хүйсэнд урт болон өндрийн хэмжээ нь эрэгтэй хүйстэй харьцуулахад жижиг бөгөөд дээр болон урагш байрлалтай байлаа. Дүгнэлт: Монгол хүний хэлэн доорхи ясны шугаман үзүүлэлтүүд нас ахих тусам аажим ихсэж мөн эр, эм хүйст харьцангуй ялгаатай байна. эмнэлгийн практикт ашиглаж байна. Ийм ч учраас эмнэлзүйд хэлэн доорхи ясны булчин холбоосны бүтэц үйлийн алдагдлаар зажлах, залгих болон нойрон дунд амьсгал тасалдах хам шинж (obstructive sleep apnea), хахах (dysphagia) зэрэг олон тооны шинж тэмдгүүд илэрдэг байна.7 Харин манай оронд энэ чиглэлээр хийгдсэн судалгааны ажил ховор байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Монгол хүний хэлэн доорхи ясны морфометрийн шугаман үзүүлэлтүүдийг дэлгэмэл рентген зурагт тодорхойлох Зорилт: 1. Монгол хүний хэлэн доорхи ясны шугаман үзүүлэлтүүдийг насны бүлгээр харьцуулан судлах 2. Монгол хүний хэлэн доорхи ясны шугаман үзүүлэлтүүдийг хүйсээр харьцуулан судлах Арга, аргачлал: Судалгааг АШУҮИС-ийн НАСС-ын Нүүр Амны Дүрс Оношлогооны тасгийг түшиглэн ретроспектив судалгааны аргыг ашиглан хийж гүйцэтгэв. Ингэхдээ 2014-2019 оны хооронд тус тасагт хажуугийн телерентген зураг авахуулсан 11-40 насны эр, эм хүйсийн нийт 192 хүний судалгаанд хамруулах шалгуур хангасан зургийг түүвэрлэн насны 3 бүлэгт хуваав.8 (I:11-20, II:21-30, III:31-40) Зургийг 1.5 i-Dixel One Volume ViewerJ. Morita программд өсгөлтийн харьцаа (magnification factor) 1:1 байхаар оруулж хэлэн - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хамар тагнайн сувгийн морфометрийн үзүүлэлтүүдийг Cone-Beam Computed Tomography (CBCT)-ийн зурагт тодорхойлсон дүн(2020-04-13); ; ; ;З.СүнжидмааБ.ЭрдэнэбулганҮндэслэл: Хамар тагнайн суваг (canalisnasopalatinus) нь хоншоорын шүдтэй болон шүдгүй эсэхээс шалтгаалж хүн бүрт харилцан адилгүй байдаг. Эдгээрийг судалж тодорхойлох нь гажиг заслын эмчилгээ, хэсгийн мэдээ алдуулалт хийх, хоншоорын үүдэн хэсэгтимплантийн суулгац хийх үе шат, үүдэн шүдийг хөдөлгөх, зэрэгт урьдчилан оношилгоо эмчилгээний төлөвлөгөө боловсруулахад чухал ач холбогдолтой. Өндөр хөгжилтэй улс орнуудад эдгээр оношилгоо,эмчилгээний төлөвлөгөөг өнөө цагт нүүр ам судлалын практикт хэрэглэгдэж буй дэвшилтэт технологийн нэг болох конус цацрагт компьютер томографийн буюу Cone-Beam Computed Tomography (CBCT) аппаратаар авсан зурагт үндэслэн хамар тагнайн сувгийн үзүүлэлтүүдийг өндөр нарийвчлалтайгаар урьдчилан тодорхойлж, тухайн хэсгийн бүтэц, үйл ажиллагааг хамгаалах зэргээр нарийн төлөвлөлт боловсруулалт хийж байгаа боловч одоогоор манай улсад энэ талаар бүрэн судлагдаж шийдэгдээгүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Хамар тагнайн сувгийн морфометрийн үзүүлэлтүүдийг CBCT зурагт тодорхойлох. Материал арга зүй: Судалгааг ретроспектив судалгааны аргыг ашиглан 2014-2020 оны хооронд Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний Их сургуулийн (АШУҮИС) Нүүр ам судлалын эмнэлгийн (НАСЭ) Нүүр Амны Дүрс Оношилгооны тасагт конус цацрагт компьютер томографийн (CBCT) аппаратаар (HDX, WILL, DENTRI,.. Seoul, Korea) авагдсан16-48 насны эр, эм хүйсийн 100 шинжлүүлэгчийн хэсгийн (Free FOV) болон бүтэн (16см*8см) хэмжээс бүхий компьютер томографи зургийг зорилтот түүврийн аргаар түүвэрлэж 5 төрлийн шугаман хэмжилт хийсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 100 шинжлүүлэгчийн хамар тагнайн сувгийн урт, голчын хэмжээ, үүдэвчийн түүшийн ясны зузааныг хэмжихэд хүйсийн ялгаа ажиглагдсангүй. Хамар тагнайн сувгийн дундаж урт нь эрэгтэйчүүдэд 16.49±2.8 мм бол эмэгтэйчүүдэд 16.20±2.9 мм, сагиттал хавтгайд үүдэвчийн нүхний голч нь эрэгтэйчүүдэд 4.04±0.9 мм, эмэгтэйчүүдэд 4.02±0.9 мм байна. Харин вертикал хавтгайд үүдэвчийн нүхний голч эрэгтэйчүүдэд 4.18±0.6 мм бол эмэгтэйчүүдэд 4.03±0.7 мм, хамар тагнайн нүхний голч нь эрэгтэйчүүдэд 4.63±1.4 мм, эмэгтэйчүүдэд 4.75±1.2 мм байлаа. Үүдэвчийн түүшийн ясны зузаан нь эрэгтэйчүүдэд 5.89±1.4 мм байхад эмэгтэйчүүдэд 5.69±1 мм байна. Дүгнэлт: 16-48 насны Монгол хүний хамар тагнайн сувгийн дундаж урт 16.3 мм, хоншоорын үүдэвчийн нүхний голч 4.08 мм, хоншоорын үүдэвчийн түүшийн ясны зузаан хамгийн их хонхор хэсгээс хамар тагнайн сувгийн урд хана хүртэл 5.76 мм хүйсийн ялгаагүй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Уруулын морфометрийн өнцгийн үзүүлэлтүүдийг насанд хүрсэн Монгол хүнд тодорхойлсон дүн(2021-11-01) ;Б.Зулчимэг; ; ; Үндэслэл: Уруул нь анатоми бүтцийн хувьд арьс, булчин, салт бүрхүүлээс тогтох бөгөөд хоол боловсруулах, дуу авиа үүсгэх, ярих, нүүрний дүр төрхийг хувиргах, мэдэрхүйн зэрэг олон үүргийг гүйцэтгэхээс гадна нүүрний анатоми бүтцүүдийн харьцаанд голлох байрыг эзэлдэг эрхтэн юм. Уруулын хэлбэр, хэмжээнд нөлөөлөх төрөлхийн болон олдмол олон эмгэгүүд байх бөгөөд эдгээр нь тухайн хүний хэл яриа, бие-сэтгэхүйд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг болохыг олон тооны судаалгааны бүтээлд дурьдсан байна.1,2,3 Манай улсад гоо сайхны мэс засал эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед уг эрхтний морфометрийн үзүүлэлтүүдийг тодорхойлох шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Манай оронд уруулын хэвийн бүтэц, морфометрийн үзүүлэлтийн талаар хийгдсэн судалгааны ажил хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Уруулын морфометрийн өнцгөн үзүүлэлтүүдийг орон зайн төлөвт судлах. Арга, аргачлал: Конус цацрагт компьютер томоргаммын (CBCT) зураг авхуулсан 16-54 насны эрэгтэй, эмэгтэй хүйсийн нийт 157 хүний судалгаанд хамруулах шалгуур хангасан зургийг түүвэрлэн авч OnDemand3D Dental (OrthopantomographOP300 ®) viewing software-ийн ашиглан, ретроспектив загвараар тодорхойлов. Тоон үзүүлэлтийг боловсруулахдаа SPSS 23.0 программыг ашиглан арифметик дундаж, стандарт хазайлт, стандарт алдаа, вариацын дээд, доод утгыг тодорхойлж үзүүлэлтүүдийн хоорондын хамаарлыг Пирсоны корреляцийн коэффциентоор хүйсийн хоорондын ялгааг ANOVA-г ашиглан тодорхойллоо. р-ийн утгыг р˂0.05-аас бага үед тухайн хоёр үзүүлэлтийн хооронд статистик үнэн магадлалтай ялгаатай гэж тооцоолов. Үр дүн: Бидний судалгаанд нийт 157 хүн хамрагдсан ба дундаж наслалт 28.4± 8.48 байсан. Өнцгөн хэмжээ (эгц урдаас) дээд уруулын өнцөг 136.80±12.92°, доод уруулын өнцөг 136.71±9.91°, өнцгөн хэмжээ (хажуу талаас) хамрын таславчийн доод цэгээс-дээд уруулын хоорондох өнцөг 147.97°±15.98, дээд уруул болон-амны завсар хоорондох өнцөг 141.44±13.49°, амны завсар болон-доод уруул хоорондох өнцөг 146.95±12.19°, доод уруул болон ооч уруулын ховил хоорондох өнцөг 139.71±11.37° тус тус байлаа. Дүгнэлт: Уруулын өнцгөн үзүүлэлт нь бэлгийн диморфизмээс шалтгаалахгүй, харин өнцгийн үзүүлэлт нь нас дагаж гардаг уруулын хэлбэрийн өөрчлөлттэй холбоотойгоор нэмэгдэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Уруулын морфометрийн зарим үзүүлэлтийг насанд хүрсэн монгол эмэгтэй хүнд судалсан дүн(2021-04-06) ;Б.Зулчимэг; ; Үндэслэл: Уруул нь анатоми бүтцийн хувьд арьс, булчин, салт бүрхүүлээс тогтох бөгөөд хоол боловсруулах, дуу авиа үүсгэх, ярих, мэдэрхүйн зэрэг олон үүргийг гүйцэтгэдэг эрхтэн юм.1 Эдгээрээс гадна гоо сайхан, нүүрний дүр төрхийг хувиргах зэрэг олон үйл ажиллагаанд оролцох бөгөөд хүний нэгэн биеийн хөгжлийн явцад түүний хэлбэр, хэмжээ тодорхой хэмжээгээр өөчлөгддөг байна.2-3 Зорилго: Насанд хүрсэн Монгол эмэгтэй хүнд уруулын морфометрийн зарим үзүүлэлтүүдийг тодорхойлох. Материал арга зүй: Конус цацрагт компьютер томоргаммын зураг авхуулсан 16-48 насны эм хүйсийн нийт 37 хүний судалгаанд хамруулах шалгуур хангасан зургийг түүвэрлэн авч OnDemand3D Dental (OrthopantomographOP300 ® ) viewing software-ийн ашиглан, ретроспектив аргаар тодорхойлов. Үр дүн: Бидний судалгаанд нийт 37 эмэгтэй хамрагдсан ба дундаж наслалт 28.4± 8.32 байна. Уруулын антропометрийн үндсэн цэгүүдийг тодорхойлж тэдгээрийн хоорондын зайг 22 үзүүлэлт хэмжихэд хэвийн болон хэвийн бус тархалттай байв. Бидний судалгааны дээд уруулын нумын хоорондын зай 12.65-7.03мм хооронд хэлбэлзэж байгаа бөгөөд дундаж 9.89±1.45 байна. Уруулын уртын хэмжээ 55.29-40.06 мм хооронд хэлбэлзэж байгаа бөгөөд дундаж 47.08±3.56 байна. Доод уруулын төвгөрийн хоорондын зай 19.71-10.98 мм хооронд хэлбэлзэж байгаа бөгөөд дундаж 13.84±1.97 байна. Дээд уруулын өнцөг 138.2±11.64, доод уруулын өнцөг 138.8± 8.94 P>0.05 буюу статистик ач холбогдол бүхий хамааралгүй байна. Дүгнэлт: Насанд хүрсэн Монгол эмэгтэй хүний уруулын морфометрийн үзүүлэлтүүд нь хэвийн тархалттай, Азийн бусад орны эмэгтэй хүний уруулын морфометрийн үзүүлэлттүүдтэй ойролцоо байна.
