Р.Оюунтөгс
Loading...
Товч нэр
Р.Оюунтөгс
Бүтэн нэр
Рашсүрэн Оюунтөгс
Латин нэр
Rashsuren Oyuntugs
Албан тушаал
Дадлагажигч багш
Харьяалал
5 results
Now showing 1 - 5 of 5
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хамар тагнайн сувгийн морфометрийн үзүүлэлтүүдийг Cone-Beam Computed Tomography (CBCT)-ийн зурагт тодорхойлсон дүн(2020-04-13); ; ; ;З.СүнжидмааБ.ЭрдэнэбулганҮндэслэл: Хамар тагнайн суваг (canalisnasopalatinus) нь хоншоорын шүдтэй болон шүдгүй эсэхээс шалтгаалж хүн бүрт харилцан адилгүй байдаг. Эдгээрийг судалж тодорхойлох нь гажиг заслын эмчилгээ, хэсгийн мэдээ алдуулалт хийх, хоншоорын үүдэн хэсэгтимплантийн суулгац хийх үе шат, үүдэн шүдийг хөдөлгөх, зэрэгт урьдчилан оношилгоо эмчилгээний төлөвлөгөө боловсруулахад чухал ач холбогдолтой. Өндөр хөгжилтэй улс орнуудад эдгээр оношилгоо,эмчилгээний төлөвлөгөөг өнөө цагт нүүр ам судлалын практикт хэрэглэгдэж буй дэвшилтэт технологийн нэг болох конус цацрагт компьютер томографийн буюу Cone-Beam Computed Tomography (CBCT) аппаратаар авсан зурагт үндэслэн хамар тагнайн сувгийн үзүүлэлтүүдийг өндөр нарийвчлалтайгаар урьдчилан тодорхойлж, тухайн хэсгийн бүтэц, үйл ажиллагааг хамгаалах зэргээр нарийн төлөвлөлт боловсруулалт хийж байгаа боловч одоогоор манай улсад энэ талаар бүрэн судлагдаж шийдэгдээгүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Хамар тагнайн сувгийн морфометрийн үзүүлэлтүүдийг CBCT зурагт тодорхойлох. Материал арга зүй: Судалгааг ретроспектив судалгааны аргыг ашиглан 2014-2020 оны хооронд Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний Их сургуулийн (АШУҮИС) Нүүр ам судлалын эмнэлгийн (НАСЭ) Нүүр Амны Дүрс Оношилгооны тасагт конус цацрагт компьютер томографийн (CBCT) аппаратаар (HDX, WILL, DENTRI,.. Seoul, Korea) авагдсан16-48 насны эр, эм хүйсийн 100 шинжлүүлэгчийн хэсгийн (Free FOV) болон бүтэн (16см*8см) хэмжээс бүхий компьютер томографи зургийг зорилтот түүврийн аргаар түүвэрлэж 5 төрлийн шугаман хэмжилт хийсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 100 шинжлүүлэгчийн хамар тагнайн сувгийн урт, голчын хэмжээ, үүдэвчийн түүшийн ясны зузааныг хэмжихэд хүйсийн ялгаа ажиглагдсангүй. Хамар тагнайн сувгийн дундаж урт нь эрэгтэйчүүдэд 16.49±2.8 мм бол эмэгтэйчүүдэд 16.20±2.9 мм, сагиттал хавтгайд үүдэвчийн нүхний голч нь эрэгтэйчүүдэд 4.04±0.9 мм, эмэгтэйчүүдэд 4.02±0.9 мм байна. Харин вертикал хавтгайд үүдэвчийн нүхний голч эрэгтэйчүүдэд 4.18±0.6 мм бол эмэгтэйчүүдэд 4.03±0.7 мм, хамар тагнайн нүхний голч нь эрэгтэйчүүдэд 4.63±1.4 мм, эмэгтэйчүүдэд 4.75±1.2 мм байлаа. Үүдэвчийн түүшийн ясны зузаан нь эрэгтэйчүүдэд 5.89±1.4 мм байхад эмэгтэйчүүдэд 5.69±1 мм байна. Дүгнэлт: 16-48 насны Монгол хүний хамар тагнайн сувгийн дундаж урт 16.3 мм, хоншоорын үүдэвчийн нүхний голч 4.08 мм, хоншоорын үүдэвчийн түүшийн ясны зузаан хамгийн их хонхор хэсгээс хамар тагнайн сувгийн урд хана хүртэл 5.76 мм хүйсийн ялгаагүй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хоншоорын араа бүлэг шүдийг хоншоорын хөндийн зарим шугаман үзүүлэлттэй харьцуулан судалсан дүн(2025-05-05); ; ;Ө.Хатанзаяа; Үндэслэл: Хоншоорын араа бүлэг шүдний сурвалжийн орой болон хоншоорын хөндийн хоорондох ясны зузаан, хоорондын харьцаа нь нүүр ам судлалын эмнэл зүйд шүдний имплант суулгац суулгах болон нүүр амны гажиг заслын эмчилгээнд чухал ач холбогдолтой болохыг судлаачид тэмдэглэсэн байдаг. Энэ нь хоншоорын араа бүлэг шүдний сурвалжийн байрлалаас шалтгаалан хоншоорын хөндийн доод ханатай харьцах байдал харилцан адилгүй байдаг. Монгол улсад хоншоор эрүүний морфометрийн үзүүлэлтүүдийг тодорхойлсон судалгаа цөөнгүй боловч хоншоорын араа бүлэг шүдний байрлалтай уялдуулж нарийвчлан судалсан хэмжилт болон ангилалын талаарх судалгаа хангалтгүй байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Хоншоорын араа бүлэг шүд ба хоншоорын хөндийн зарим шугаман үзүүлэлттэй харьцуулан судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг ретроспектив судалгааны загвараар, 2021–2023 оны хооронд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Нүүр Aм Судлалын Төв Шүдний Эмнэлэгт авсан КЦКТГ-ийн 30 ширхэг зургийг судалгаанд хамруулах болон хасах шалгуурын дагуу авч зураг бүрийг HDX, WILL (DENTRI, SEOUL, Korea) төхөөрөмжөөр авч, OnDemand3D (CyberMed, Seoul, Korea) программ хангамжийг ашиглан хэмжилтүүдийг хийсэн. Босоо харьцааг Kwak-ийн ангиллаар 5 төрөлд хуваасан. Судалгааг АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооноос олгосон зөвшөөрлийн (2023/3-01-20) хүрээнд гүйцэтгэж, статистик боловсруулалтыг SPSS-27.0 программаар хийж гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд хамрагдсан шинжлүүлэгчдийн дундаж нас 26.87±8.56 жил ба эдгээрийн 12 нь эрэгтэй, 18 нь эмэгтэй байв. Нийт 30 ширхэг КЦКТГ зургаас 202 шүдний хоншоорын хөндийтэй харьцах харьцааг судалж үзэхэд нэгдүгээр бага араа шүдний бүлэгт I ангилал 77.4%, II–13.2%, V–9.4% байсан бол III ба IV ангилал илрээгүй. Харин хоёрдугаар бага араа шүдэнд I ангилал 44.8%, V–37.9%, II–17.2%, нэгдүгээр их араа шүдэнд V–62.3%, I–24.4%, II–6.7%, III–4.4%, IV–2.2%, хоёрдугаар их араа шүдэнд V–63.1%, I–23.9%, II–6.5%, III–6.5% тус тус байв. Хоншоорын шүдний сурвалжийн оройгоос хоншоорын хөндийн доод хана хүртэлх зайг судалж үзэхэд хоёрдугаар их араа шүдний хацар талын сурвалж хоорондын зай хамгийн бага буюу 0.67±1.36 мм, нэгдүгээр бага араа шүдний сурвалж хоорондын зай хамгийн хол буюу 5.14±4.32 мм (p<0.01) байв. Дүгнэлт: Хоншоорын араа бүлэг шүднээс хоншоорын хөндийн доод ханад хамгийн ойр байрласан нь хоёрдугаар их араа шүд, хамгийн хол байгаа нь нэгдүгээр бага араа шүд байв. Хоншоорын их араа шүдний хувьд V ангилал буюу сурвалж нь хоншоорын хөндийн ёроол руу түрж орсон хэлбэр давамгай тохиолдсон бол бага араа шүдний хувьд I ангилал буюу хоншоорын хөндийгөөс зайтай байх хэлбэр давамгайлж байгаа нь тодорхойлогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Cone-Beam Computed Tomography-ийн зурагт хоншоор эрүүний шүдний сурвалж хоорондын зайг тодорхойлсон дүн(2019-11-18); ; ; ;З.СүнжидмааБ.ЭрдэнэбулганҮндэслэл: Сүүлийн жилүүдэд Монгол улсад төдийгүй Дэлхий нийтэд нүүр амны гажиг заслын (НАГЗ) эмчилгээнд орчин үеийн эмчилгээний шинэ аргууд эмнэл зүйн практикт өргөн нэвтэрч үүнээс улбаалан эмчилгээний төрөл олширч, чанар сайжирч байна.1 Манай оронд рентген шинжилгээний аргуудыг ашиглан өвчин эмгэгийн явц, оношилгоо, эмчилгээний үр дүнг судалсан олон тооны судалгааны ажлууд байгаа боловч Монгол хүний хоншоор эрүүний ясны морфометрийн үзүүлэлтүүдийг CBCT аргаар тодорхойлсон судалгааны ажил хараахан хийгдээгүй байгаа нь энэ судалгааг хийх үндэслэл болсон. Монгол хүний хоншоор, эрүүний шүдний сурвалж хоорондын зайг CBCT зурагт тодорхойлох. Зорилго: зорилт: Монгол хүний хоншоор, эрүүний шүдний сурвалж хоорондын зайг CBCT зурагт тодорхойлох. Материал арга зүй: Судалгааг АШУҮИСийн НАСЭ-ийн Нүүр Амны Дүрс Оношилгооны тасгийг түшиглэн ретроспектив судалгааны аргыг ашиглан хийж гүйцэтгэв. Шүдний сурвалж хоорондын зайг хэмжихдээ шалгуур үзүүлэлтийг хангасан CBCT зургийн Axial зүслэгт хоншоорын I, II бага араа, I их араа шүдний медиал дисталь ь талд, эрүүний II бага араа, I их араа шүднүүдийн медиал, дисталь ь талд шугаман хэмжилт хийсэн. Хэмжилтийг хийхдээ шүдний паалан ясжмаг эдийн заагаас сурвалж тийш 3, 5, 7 мм-ийн зайтай Choi H (2014) нарын аргаар хацар талын сурвалжийн хооронд, медиал дисталь ь чиглэлд, 2 сурвалжийн хамгийн ойр хэсэгт, урд шүдний нягт ялтаснаас арын шүдний нягт ялтасны хооронд шугаман хэмжилт хийв. Дүгнэлт: Хоншоорын шүдний сурвалж хоорондын зай нь паалан ясжмаг эдийн заагаас 7 мм зайд хамгийн өргөн байна. Хоншоорт соёо-I бага араа шүдний сурвалж хоорондын зай хамгийн өргөн байна. Эрүүний шүдний сурвалж хоорондын зай нь паалан ясжмаг эдийн заагаас 7 мм зайд хамгийн өргөн бол их араа шүдтэй харьцуулахад бага араа шүдний сурвалж хоорондын зай өргөн байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Уруулын морфометрийн зарим үзүүлэлтийг насанд хүрсэн монгол эмэгтэй хүнд судалсан дүн(2021-04-06) ;Б.Зулчимэг; ; Үндэслэл: Уруул нь анатоми бүтцийн хувьд арьс, булчин, салт бүрхүүлээс тогтох бөгөөд хоол боловсруулах, дуу авиа үүсгэх, ярих, мэдэрхүйн зэрэг олон үүргийг гүйцэтгэдэг эрхтэн юм.1 Эдгээрээс гадна гоо сайхан, нүүрний дүр төрхийг хувиргах зэрэг олон үйл ажиллагаанд оролцох бөгөөд хүний нэгэн биеийн хөгжлийн явцад түүний хэлбэр, хэмжээ тодорхой хэмжээгээр өөчлөгддөг байна.2-3 Зорилго: Насанд хүрсэн Монгол эмэгтэй хүнд уруулын морфометрийн зарим үзүүлэлтүүдийг тодорхойлох. Материал арга зүй: Конус цацрагт компьютер томоргаммын зураг авхуулсан 16-48 насны эм хүйсийн нийт 37 хүний судалгаанд хамруулах шалгуур хангасан зургийг түүвэрлэн авч OnDemand3D Dental (OrthopantomographOP300 ® ) viewing software-ийн ашиглан, ретроспектив аргаар тодорхойлов. Үр дүн: Бидний судалгаанд нийт 37 эмэгтэй хамрагдсан ба дундаж наслалт 28.4± 8.32 байна. Уруулын антропометрийн үндсэн цэгүүдийг тодорхойлж тэдгээрийн хоорондын зайг 22 үзүүлэлт хэмжихэд хэвийн болон хэвийн бус тархалттай байв. Бидний судалгааны дээд уруулын нумын хоорондын зай 12.65-7.03мм хооронд хэлбэлзэж байгаа бөгөөд дундаж 9.89±1.45 байна. Уруулын уртын хэмжээ 55.29-40.06 мм хооронд хэлбэлзэж байгаа бөгөөд дундаж 47.08±3.56 байна. Доод уруулын төвгөрийн хоорондын зай 19.71-10.98 мм хооронд хэлбэлзэж байгаа бөгөөд дундаж 13.84±1.97 байна. Дээд уруулын өнцөг 138.2±11.64, доод уруулын өнцөг 138.8± 8.94 P>0.05 буюу статистик ач холбогдол бүхий хамааралгүй байна. Дүгнэлт: Насанд хүрсэн Монгол эмэгтэй хүний уруулын морфометрийн үзүүлэлтүүд нь хэвийн тархалттай, Азийн бусад орны эмэгтэй хүний уруулын морфометрийн үзүүлэлттүүдтэй ойролцоо байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эрүүний араа шүдний хэсгийн түүшийн холтослог ясны зузаан, хэмт ясны нягтралын хамаарлыг конус цацрагт компьютер томограф аппаратын тусламжтай судлах нь(2023-02-16) ;Т.Хулан; Үндэслэл: Шүдний имплант суулгац нь алдагдсан шүдийг нөхөн сэргээх авагддаггүй шүдэлбэрийн нэг төрөл бөгөөд имплант суулгах эмчилгээний төлөвлөгөө боловсруулах явцад компьютер томографи (КТ) болон конус цацрагт компьютер томограф (КЦКТ) аппаратын тусгай программын тусламжтай ясны чанар болох холтослог ясны зузаан, хэмт ясны нягтралыг үнэлдэг. Эрүүний яс ба имплант суулгацын хооронд үүсэх шууд холбоог Branemark PI нарын судлаачид 1969 онд анх нээн илрүүлж оссеоинтегрэйшн (osseointegration) хэмээн нэрлэсэн бѳгѳѳд энэ нь амьд яс ба имплант суулгацын гадаргуу хооронд шууд бүтцийн болон үйл ажиллагааны холбоо болохыг илрүүлжээ. Имплантын суулгацын анхдагч тогтворжилтонд ясны чанар буюу түүшийн дээд ирмэгийн холтослог ясны зузаан, хэмт ясны нягтралыг тодорхойлох нь имплант суулгацын насжилттай шууд хамааралтай байдаг гэж судлаачид тодорхойлсон байна. Зорилго: Эрүүний араа хэсгийн түүшийн ясны дээд ирмэгийн холтослог ясны зузаан, түүшийн хэмт ясны нягтралыг конус цацрагт компьютер томограф аппаратын тусламжтай тодорхойлох Арга, аргачлал: Судалгаанд нийт 100 хүний КЦКТ зургийг шалгуур үзүүлэлтийн дагуу 40 зургийг түүвэрлэн авч, Ретроспектив судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Эрүүний араа шүдний хэсгийн түүшийн дээд холтослог ясны зузааны дундаж нь 1.445 [0.28] (p=0.036), түүшийн хэмт ясны нягтралын дундаж нь имплант суулгацын гадна 572.84 HU, имплант суулгацын дотор 526.07 HU (р=0.024) статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа. Дүгнэлт: 1. Эрүүний араа хэсгийн түүшийн ясны дээд холтослог ясны зузааны дундаж утга 1.445 [0.48 ] мм байгаа нь имплант суулгахад тохиромжтой үзүүлэлт байлаа. 2. Эрүүний араа хэсгийн түүшийн хэмт ясны нягтралын дундаж утга нь имплант суулгацын гадна 572.84 HU, имплант суулгацын дотор 526.07 HU байгаа нь имплант суулгахад тохиромжтой үзүүлэлт юм. 3. Эрүүний араа хэсгийн түүшийн холтослог ясны зузаан, хэмт ясны нягтралын үзүүлэлтүүд нь хоорондоо шугаман хүчтэй хамааралтай байлаа.
