Dorjsuren, Buyankhishig
Loading...
Товч нэр
Dorjsuren, Buyankhishig
Бүтэн нэр
Dorjsuren Buyankhishig
Латин нэр
Dorjsuren Buyankhishig
Албан тушаал
Судлаач
ORCID
10 results
Now showing 1 - 10 of 10
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Иммунолипосом нано эмийн хэлбэрийн эмийн бодисын чөлөөлөгдөлтийн судалгаа(2021-06-10); ; ; ; Г.ДөлгөөнХорт хавдрын химийн эмчилгээний нэг том хязгаарлалт бол эмийн бодис нь хавдрын эсэд тусгайлан онилж хүрч чадаагүйгээс болж системийн цитотоксик гаж нөлөөнд хүргэж болзошгүй юм. Бид төмрийн оксидын соронзон чадварыг ашиглахын тулд нимбэгийн хүчлээр бүрсэн төмрийн оксидын соронзон нано ширхэгийг (ТОН) нийлэгжүүлэн гарган авч дулаанд мэдрэг липосом (ДМЛ)-д зөөвөрлүүлж, дараа нь химийн эмчилгээний эмийн бодис болох доксорубицин (ДОК)-ийг ТОН-ДМЛ-д давхар зөөвөрлүүлж, хөхний хавдрын эсийн мембраны гадаргуу дээр байрласан эпидермаль өсөлтийн хүчин зүйлийн рецепторт холбогдох чадвартай цэтүксимаб (ЦЭТ) моноклональ эсрэг бие холбогдсон нано эмийн хэлбэрийг боловсруулж эмийн бодисын чөлөөлөгдөлтийг судалсан. Нийлэгжүүлэн гаргаж авсан эмийн хэлбэр 120нм-ийн хэмжээтэй. Фосфатын буферын pH=5.5 орчинд төмрийн оксидын наноширхэг агуулсан ДОК&ТОН-ДМЛ болон ЦЭТ-ДОК&ТОНДМЛ нано эмийн хэлбэрийг хэт улаан туяагаар үйлчилсэнээс 24 цагийн дараа чөлөөт ДОК-ны чөлөөлөгдөлт 84.3% болон 79.6%-д хүрсэн. Хэт улаан туяаны лазераар үйлчилэхэд эмийн хэлбэр нь бүтцээ алдаж эмийн бодис хурдан хугацаанд чөлөөлөгдөлтийг бий болгодог. Ингэснээр эрүүл эсийг гэмтээхээс сэргийлж чадах төдийгүй гипертерми болон химийн эмчилгээнд хавсруулан хэрэглэх боломжтой юм. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, “Ланолин” тосон суурийн судлагдсан байдал(2021-04-06) ;Э.Цэрэннадмид; ; ; Ланолиныг хонины ноосноос гарган авдаг ба тосон эмийн хэлбэрийн суурь туслах бодис юм. Ланолины хими, фармакологи, технологи, стандартчилал болон эмчилгээнд хэрэглэх талаарх судалгааг нэгтгэн авч үзэхэд уг бодис хими, фармакологийн хувьд нэлээд сайн судлагдсан болох нь тодорхой байна. Ланолин нь байгалийн гаралтай эфирийн холимог өндөр молекулт спирт ба өөх тосны хүчил зэрэг бодисуудыг агуулдаг фармакологийн өндөр идэвхтэй, эмчилгээнд өргөн хэрэглэгддэг тосон эмийн суурь юм. Энэ өгүүлэл нь ланолиныг судлах, хонины ноосноос гарган авах нээн илрүүлэхэд шинжлэх ухааны үндэслэл болж өгнө. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Төмөр нанопартикл болон доксорубицин зөөвөрлөсөн эсрэг биеэр бүрхэгдсэн дулаанд мэдрэг нано липосом эмийн хэлбэрийн судалгаа(2020-01-01); ; ; ; Г.ДөлгөөнХорт хавдрын химийн эмчилгээний нэг том хязгаарлалт бол эмийн бодис нь хавдрын эсэд тусгайлан онилж хүрч чадаагүйгээс болж системийн цитотоксик гаж нөлөөнд хүргэж болзошгүй юм. Бид хорт хавдрын эсүүдэд байт шинж чанартай эм зөөвөрлөх нано липосом эмийн хэлбэрийг боловсруулсан бөгөөд үүнийг хэт улаан туяаны лазераар үйлчилэхэд туяа эмчилгээг идэвхижүүлэх төдийгүй эмийн хэлбэрээс эмийн бодис чөлөөлөгдөлтийг бий болгодог. Ингэснээр эрүүл эсийг гэмтээхээс сэргийлж чадах төдийгүй туяа болон химийн эмчилгээнд хавсруулан хэрэглэх боломжтой юм. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Цитиколин 10мг/мл-100мл тарилгын шингэний чанарын үнэлгээ(2024-03-20) ;Г.Мөнхцэцэг; ;Д.Алимаа; Үндэслэл: ДЭМБ-ын жил тутмын статистик мэдээгээр өндөр хөгжилтэй Аргын орнуудад тархины харвалтын үеийн нас баралт нийт үхлийн шалтгааны баталгаажилт дотор 13-15 хувийг эзлэн, зүрх судасны өвчин, хорт хавдрын дараа Тогтвортой чанар гуравдугаар байранд байгаа болохыг дурджээ.1 Монгол улсын хувьд Эндотоксин тархины харвалт жил тутам дунджаар 100000 хүн амд 290 тохиолдож, Спектрофотометер үүнээс нас баралт 100000-д 49.0 хүрч байгаа нь цус харвалтаар дэлхийд өндөр өвчлөлтэй орны тоонд хамаарч байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд тархины харвалт ихсэх хандлагатай байгаа бөгөөд залуучуудын дунд 20-26 хувийг эзэлж, бусад оронтой харьцуулахад өндөр үзүүлэлттэй байгаа нь эрүүл мэндийн салбарын тулгамдаж буй асуудлын нэг болохын судлаачид онцлон тэмдгэлсэн байна.4 Цитиколин нь гэмтсэн эдийн эзэлхүүнийг багасгаж, апоптозын механизмд нөлөөлөн, эсийн сөнөрлөөс сэргийлэх төдийгүй тархины цусан хангамжийг сайжруулж, ой санамжаа алдах байдлыг багасган, мэдрэхүйн, сэтгэн бодох ба хөдөлгөөний үйл ажиллаганы алдагдлыг түргэн арилгадаг болохыг судлаачид тогтоосон байна.6 Манай орны хувьд мэдрэлийн эмгэг өөрчлөлтийн үед хэрэглэх тарилгын эмийн хэлбэрийн дийлэнх хувийг гаднаас импортолж байна. Иймээс уг эмийг дотооддоо чанарын өндөр түвшинд үйлдвэрлэлд нэвтрүүлэх шаардлага тавигдаж байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Цитиколин 10мг/ мл-100мл тарилгын шингэн эмийн хэлбэрийг гарган авах технологи боловсруулан, чанарыг үнэлэх. Арга, аргачлал: Цитиколин натрийн агууламжийг cпектрофотометрийн аргаар, натрийн болон калийн ионы агууламжийг дөлөн фотометрийн apгaap, кальцийн ионы агууламжийг комплексонометрийн аргаар, нийлбэр хлоридын хэмжээг аргентометрийн морын аргаар, лактатын хэмжээг урвуу титрийн аргаар тус тус тодорхойлов. Үр дүн: Цитиколин түүхий эдээс 10 мг/мл хэмжин авч туслах бодисуудыг тохирох хэмжээгээр бэлтгэн зохих дэс дараалалаар найруулан 15000 мл шингэн бэлтгэж, non-PVC савалгаанд савлан 121oC-д 10 минутын турш ус уурын аргаар ариутгаж, Нийт 6 загвар дээжээс S3 загвар нь чанарын үзүүлэлтээрээ бусад загваруудаас илүү тохиромжтой байсан тул уг загвар дээж дээр тогтвортой чанарын судалгааг хийв. Бодит хугацааны болон завсрын нөхцлийн туршилтаар 25±20С, 30±20С температур, 30±5%, 65±5% харьцангуй чийгшлийн нөхцөлд 9 ба 6 сарын турш судлахад тогтвортой чанараа хадгалж байв. Дөлөнфотометрийн аргаар натри ионы тооны тодорхойлолт хийх аргын нарийвчлалыг шалгахад стандарт хазайлт 2.0%-иас бага тодорхойлогдож, шаардлага хангаж байна. Спектрофотометрийн аргаар цитиколины тооны тодорхойлолт хийх аргын нарийвчлалыг шалгахад стандарт хазайлт 2.0%-иас бага тодорхойлогдож, шаардлага хангаж байна. Дундаж утгын нарийвчлалын стандарт хазайлт 0.35% ба 1.43% тодорхойлогдож, шаардлага хангаж байна. Харин жиших муруйн корреляцийн коэффициент R2=0.999 байв. Микробиологийн үзүүлэлтээр халууруулах чанар болон ариун чанарыг тодорхойлов. Цитиколин 10мг/мл-100мл тарилгын шингэн нь бактерийн эндотоксины хязгаар хэмжээнээс бага буюу халууруулах чанаргүй байна. Тэжээлт орчинд өсгөвөрлөсөн шинжилгээг 14 хоног өдөр бүр ердийн гэрэлд ажиглахад булингар, тунадас, өнгөр болон ямар нэгэн бактерийн өсөлт үржилт илрээгүй тул тарилгын шингэнийг «Ариун» чанартай байна гэж үзлээ. Дүгнэлт: 1. Цитиколин 10мг/мл-100мл тарилгын шингэний S3 загварын Полиолепин non-PVC савалгаатай 3 цуврал бүхий бүтээгдэхүүний тогтвортой чанарыг бодит хугацааны ба завсрын нөхцөлийн туршилтаар химийн болон микробиологийн үзүүлэлтээр үнэлэхэд 9 сарын турш тогтвортой чанараа хадгалж байна. 2. Дөлөнфотометр болон Спектрофотометрийн шинжилгээний аргын баталгаажилтыг Үнэмшилт чанар, Давтагдах чанар, Дундаж утгын нарийвчлал, Шугаман чанар зэргээр үнэлэхэд зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй буюу тохирч байв. 3. Цитиколин 10мг/мл-100мл тарилгын шингэн нь бактерийн эндотоксины хязгаарын хэмжээнээс хэтрээгүй буюу халууруулах чанаргүй бөгөөд ариун чанартай байгаа нь микробиологийн үзүүлэлтээр шаардлага хангаж байлаа. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Fixed-point cleaved bioinspired nanosystem via promoting LAT1-mediated BBB penetration for spatiotemporal therapy in TMZ resistant glioblastoma(Elsevier BV, 2025-06-03) ;Xiaofei Gu ;Ji Liu ;Hongguang Xiang ;Ruixi LiaoYizhi GeScopus© Citations 5 - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Discovery of Novel Aminobutanoic Acid-Based ASCT2 Inhibitors for the Treatment of Non-Small-Cell Lung Cancer(American Chemical Society (ACS), 2024-01) ;Qin, Lian ;Cheng, Xinying ;Wang, Shijiao ;Gong, GuangyueSu, HuiyanAlanine-serine-cysteine transporter 2 (ASCT2) is up-regulated in lung cancers, and inhibiting it could potentially lead to nutrient deprivation, making it a viable strategy for cancer treatment. In this study, we present a series of ASCT2 inhibitors based on aminobutanoic acids, which exhibit potent inhibitory activity. Two compounds, 20k and 25e, were identified as novel and potent ASCT2 inhibitors, with IC50 values at the micromolar level in both A549 and HEK293 cells, effectively blocking glutamine (Gln) uptake. Additionally, these compounds regulated amino acid metabolism, suppressed mTOR signaling, inhibited non-small-cell lung cancer (NSCLC) growth, and induced apoptosis. In vivo, experiments showed that 20k and 25e suppressed tumor growth in an A549 xenograft model, with tumor growth inhibition (TGI) values of 65 and 70% at 25 mg/kg, respectively, while V9302 only achieved a TGI value of 29%. Furthermore, both compounds demonstrated promising therapeutic potential in patient-derived organoids. Therefore, these ASCT2 inhibitors based on aminobutanoic acids are promising therapeutic agents for treating NSCLC by targeting cancer Gln metabolism.Scopus© Citations 71 - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) ургамлын түүхий эдийн чанарын судалгааны зарим үзүүлэлтүүд(2023-05-18) ;А.Билэгзаяа; ;Б.Энхтуул; Үндэслэл: Хүн төрөлхтөн эрт дээр үеэс ургамал, амьтан, эрдсийн гаралтай бүтээгдэхүүнээр аливаа өвчнийг эмчлэх болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байна. Судлаачдын тогтоосноор Жамъянмядаг цэцгийн 30 гаруй зүйл байдгаас манай оронд гурван зүйл Азийн Жамъянмядаг (Trollius Аsiaticus L.), Алтайн Жамъянмядаг (Trollius Altaicus L.), Ледербурын Жамъянмядаг (Trollius Ledebouri L.) ургадаг.1 Тус ургамлыг уламжлалт анагаах ухаанд амьсгалын дээд замын халдвар, фарингит, тонзилит, бронхит, хорт хавдар гэх мэт өвчнийг эмчлэхэд хэрэглэж ирсэн.2-4 Манай оронд Жамъянмядаг (Trollius L.) зүйл ургамлын талаарх химийн бүрэлдэхүүн, биологийн идэвхт нэгдлүүдийг тодорхойлсон судалгааны ажил, хэвлэлийн тойм хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Азийн Жамъянмядаг (Trolius Asiaticus L.) эмийн ургамлын газрын дээд хэсгийн түүхий эдийн чанарыг үнэлэх. Арга, аргачлал: Ургамлын түүхий эдийн чанарын үзүүлэлтүүдийг Монгол Улсын Үндэсний Фармакопеи (МУҮФ) аргачлалын дагуу, зарим биологийн идэвхт нэгдлийн чанарын шинжилгээг нимгэн үет хроматографийн аргаар (НҮХ), биологийн идэвхт бодисын тоон шинжилгээг спектрофотометрийн аргаар тодорхойлов. Үр дүн: Ургамлын түүхий эдийн чанарыг МУҮФ-н аргын дагуу үнэлэхэд чанарын шаардлага хангаж байв. Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) ургамлын түүхий эдэд полифенолт нэгдлийн чанарын шинжилгээг явуулахад стандарт бодис болох галлийн хүчилтэй ижил түвшинд RF=0.72 бүхий толбо илэрсэн, флавоноид нэгдлийн чанарын шинжилгээг явуулахад стандарт бодис болох рутинтэй ижилд түвшинд RF=0.68 бүхий толбо илэрсэн. Нийлбэр полифенолт нэгдлийг тодорхойлоход цэцгэнд 4.23%±0.02, иш навчинд 2.44%±0.007, нийлбэр флавоноид нэгдлийг тодорхойлоход цэцгэнд 0.94%±0.008, иш навчинд 0.676%±0.001 байлаа.6 Дүгнэлт: Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) ургамлын түүхий эдийн чийглэг, үнслэг, микробиологийн үзүүлэлтүүд нь МУҮФ-н чанарын шаардлагыг хангаж байв. Нимгэн үет хроматографийн шинжилгээгээр тус ургамлын түүхий эдэд полифенолт нэгдэл болох Галлийн хүчил, флавоноид нэгдэл болох Рутин агуулагдаж байлаа. Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) ургамлын цэцгэнд нийлбэр полифенолт нэгдэл 4.23%±0.02, иш навчинд 2.44%±0.007, ургамлын цэцгэнд нийлбэр флаваноид нэгдэл 0.94%±0.008, иш навчинд 0.676%±0.001 тус тус байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Natural flavonoid glycoside-based self-assembled nanoparticles for synergistic antibacterial activity and improved antioxidant properties(Elsevier BV, 2025-03) ;Yan, Tingyuan ;Yuan, Wei ;Zhang, Linxiao ;Li, ZhiyuBian, JinleiScopus© Citations 13
