Munkhzorig, Enkhbileg
Loading...
Товч нэр
Munkhzorig, Enkhbileg
Бүтэн нэр
Munkhzorig Enkhbileg
Латин нэр
Munkhzorig Enkhbileg
Албан тушаал
Судлаач
ORCID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, MMP1 генийн rs17997508 болон MMP2 генийн rs11646643, rs243864 полиморфизмуудыг уушгины архаг бөглөрөлт өвчинтэй холбон судалсан нь(2022-12-26) ;Г.Марал; ; ; Үндэслэл: Уушгины архаг бөглөрөлт өвчин (УАБӨ) нь гадаад болон дотоод хүчин зүйлсийн нөлөөгөөр гуурсан хоолойн үрэвсэлт ба бүтцийн өөрчлөлттэй хэлбэрээр явагддаг дэлхий нийтэд өргөн тархсан амьсгалын эрхтэн тогтолцооны архаг өвчин. Судалгааны баг олон генүүд нь дангаар болон хамтдаа УАБӨ-ний эрсдэлт хүчин зүйл болж байгааг тогтоосон. Зорилго: MMP1 генийн rs17997508 болон MMP2 генийн rs11646643, rs243864 полиморфизмуудыг уушгины архаг бөглөрөлт өвчинтэй холбоо хамааралтай эсэхийг судлахаар зорилго тавьлаа. Арга, аргачлал: Бид судалгааны тохиолдлын бүлэгт 181, хяналтын бүлэгт 292, нийт 473 хүнийг хамруулж MMP1 генийн rs1799750 полиморфизмыг харьцуулан судлав. Оролцогсдоос ерөнхий мэдээлэл, багажийн шинжилгээний үзүүлэлтийг асуумжаар авсан. ММР1 генийн rs1799750, MMP2-ын rs11646643, rs243864 полиморфизмыг тодорхойлоход өвөрмөц праймерын тусламжтай аллель өвөрмөц полимеразын гинжин урвалын аргаар бүтээгдэхүүнийг олшруулж, үр дүнг 1.5%-ийн агароз гельд гүйлгэн зургийг авч тодорхойлов. Үр дүн: Судалгааны үр дүнд бүлэг хооронд нас, хүйс, БЖИ, боловсролын түвшингийн хувьд ялгаа ажиглагдсангүй (p>0.05). Харин тамхи таталт, уушгины амьдралын үзүүлэлтүүд ялгаатай байв (p<0.05). ММР1 генийн rs1799750 полиморфизмын аллель, генотипийн давтамж статистик ач холбогдол илэрсэнгүй. ММР2 генийн rs243864 полиморфизм хяналтын болон тохиолдлын бүлгүүдэд статистик ач холбогдол бүхий ялгаатай илэрсэн. Дүгнэлт: ММР1 генийн rs1799750 полиморфизм тухайн популяцид уушгины архаг бөглөрөлт өвчнийг нөхцөлдүүлэх хүчин зүйл болж чадахгүй байгааг тогтоолоо. Хаин Харин ММР2 генийн rs243864 полиморфизм уушгины архаг бөглөрөлт өвчний удмын хүчин зүйл болж болох боломжтойг тогтоолоо.
