Battumur, Ichinkhorloo
Loading...
Товч нэр
Battumur, Ichinkhorloo
Бүтэн нэр
Battumur Ichinkhorloo
Латин нэр
Battumur Ichinkhorloo
Албан тушаал
Судлаач
ORCID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Герпангин өвчний үүсгэгчийг эмнэлзүйн шинж тэмдэгтэй уялдуулан судалсан дүн(2022-04-28) ;Б.Булгамаа ;Б.Төгөлдөр; ; Герпангин нь Энтеровирүс (EVs)-ээс үүдэлтэй 0-14 насны хүүхдэд тохиолддог амьсгалын замын цочмог халдварт өвчин юм.1 EVs нь агаар дуслын замаар халдварлах ба өвчний эхэн үед хамар залгиурын салстад байж аажмаар хоол боловсруулах замд хадгалагдаж удаан хугацаанд өтгөний хамтаар биеэс гадагшилдаг гэж ном сурах бичигт тэмдгэлэгдсэн байна.2,3,5 Арьсан дээр тууралт гардаггүй амны хөндий ба залгиурт анхдагч болон хоёрдогч морфологи элемент гарч халуурах шинж тэмдэгээр илэрдэг.3 Монгол улсад амны салстын герпангин өвчний эмнэл зүйн шинж тэмдэг, үүсгэгчийг илрүүлсэн судалгаа хараахан хийгдээгүй байгаа нь биднийг энэхүү судалгааг хийх үндэслэл болсон юм. Судалгааг Нүүр Ам Судлалын (НАС) Төв Эмнэлэгт үзүүлж буй Герпангинаар оношлогдсон нийт 30 хүүхдийг судалгааны ёс зүйн хяналтын хорооноос зөвшөөрөл (№2020/3-05) авсаны дагуу судалгаанд хамруулсан. Салстад гарсан тууралтын арчдас, өтгөний дээжийг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-ийн Полиомиелитын лабораторид шинжлэв. Герпангин оноштой 2 сартайгаас 11нас хүртэлх нийт 30 хүүхдүүдийн дундаж нас нь 3 нас 2 сар (95% СI:2.4±0.1) байсан. Эдгээрийн 80%-д халуурах шинж тэмдэг илэрч дундаж халуун 38.1±0.49 тодорхойлогдов. Амьсгалын тогтолцооны ханиалгах, нус гоожих, хоолой өвдөх шинж тэмдэг 26.6%(8)-д, хоол боловсруулах замын биж шинж тэмдэг болох гэдэс өвдөх, бөөлжих, суулгах шинж тэмдэг 13.3%(4)-д илэрсэн. Бодит үзлэгээр амны хөндийд 1-4 мм хэмжээтэй улайлтат толбо 6.7%-д, цэврүүнцэр ба шалбархай 16.7%-д, 76.6% (23)-д шалбархайнууд гарсан байна. Амны хөндийн байрлалаар зөөлөн тагнайд 37.5%, залгиурын арын хананд 16.67%, хавсарсан байрдлаар 12.5%-д зөөлөн тагнай ба залгиурын нум, 16.67%-д зөөлөн тагнай ба залгиурын арын хана, 16.67%-д зөөлөн тагнай, залгиурын нум ба залгиурын арын хананд тууралт илэрсэн тодорхойлогдлоо. Судалгаанд хамрагдсан үйлчлэгчдээс цуглуулсан сорьцод эсийн өсгөвөрт вирүс ялгах шинжилгээ хийхэд 70% (21)-д Энтеровирүс илэрсэн нь статистик ач холбогдол бүхий үнэн магадлалтай тодорхойлогдлоо (p<0.05).
