Х.Дэлгэрдалай
Loading...
Товч нэр
Х.Дэлгэрдалай
Бүтэн нэр
Хашбат Дэлгэрдалай
Латин нэр
Khashbat Delgerdalai
Эрдмийн цол
Дэд профессор
Харьяалал
ORCID
7 results
Now showing 1 - 7 of 7
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тархины менингиом хавдрын зэргэлдээх тархины эдийн хаванг соронзон резонанст томографийн дүрслэлийн шинжүүд, хистологитой харьцуулан судалсан нь(2021-04-06); ;Д.Түвшинжаргал; ; О.ЭнхээМенингиом нь төв мэдрэлийн тогтолцооны тархины менингиотель эсээс үүсдэг глийн бус эсийн гаралтай, голлон тохиолддог анхдагч хоргүй хавдар юм. Менингиом нь бусад тархины анхагдагч хавдрууд, үсэрхийлсэн хавдруудын нэгэн адил хаван үүсгэдэг. Хавдрын зэргэлдээх тархины эдийн хаван бол нэмэлт эмнэлзүйн шинж өгөх, тархины дотоод даралтыг ихэсгэх, мэс засал хийлгэхэд хүндрэл үүсгэж, өвчтөний тавиланд муугаар нөлөөлдөг. 2017-2020 оны хооронд Улсын Гуравдугаар Төв эмнэлэгт тархины мэс засалд орж, Эмгэг Судлалын Үндэсний Төвд хистологийн шинжилгээгээр тархины менингиом оношилогдсон 42 тохиолдол дээр ретроспектив судалгааг хийсэн. Дүрслэлийн шинжүүд болох паренхимийн шахагдалт (p<0.0001, ХИДУ p=0.01), зах ирмэгийн байдал (p<0.0001, ХИДУ p=0.004), аалзавч давхрага арилах/ тархин дахь нэвчилт (p=0.02, ХИДУ p=0.02), тодосгогч бодисны дараах тодролын байдал (p=0.09, ХИДУ p=0.034) болон хистологи (p=0.008, ХИДУ p=0.26)-ыг хавантай харьцуулан судлахад статистик ач холбогдол бүхий ялгаа хамааралтай байсан. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Чихрийн шижин хэв шинж 2-той насанд хүрэгчдийн тархины цагаан бодисын гиперинтенсив голомтын ачааллын харьцуулсан судалгаа(2026-05-22) ;А.Цэрэнсугир; ; ;Д.ТүвшинжаргалҮндэслэл: Чихрийн шижин хэв шинж 2 (ЧШХШ2) нь танин мэдэхүйн үйл ажиллагааны доройтол болон тархины бүтцийн өөрчлөлтөд нөлөөлдөг архаг бодисын солилцооны эмгэг юм. Соронзон резонанст томографийн (СРТ) шинжилгээгээр илрэх тархины цагаан бодисын гиперинтенсив голомт (ЦБГГ) нь тархины жижиг судасны эмгэгийг илтгэх дүрс оношилгооны чухал маркер болдог. Гэсэн хэдий ч манай улсын хүн амд ЧШХШ2-той өвчтөнүүдийн ЦБГГ-ын ачааллыг хиймэл оюунд суурилсан автомат тоон аргаар үнэлж, хяналтын бүлэгтэй харьцуулсан судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Чихрийн шижин хэв шинж 2-той насанд хүрэгчдийн тархины цагаан бодисын гиперинтенсив голомтын ачааллыг үнэлж, хяналтын бүлэгтэй харьцуулах. Арга, аргачлал: Энэхүү аналитик агшингийн, ретроспектив харьцуулсан судалгаанд АШУҮИС-ийн Монгол–Японы эмнэлэгт 2019-2025 онд тархины СРТ хийлгэсэн 40 ба түүнээс дээш насны оролцогчдыг хамруулсан. ЧШХШ2 бүлэгт онош батлагдсан, хяналтын бүлэгт чихрийн шижин болон предиабетгүй оролцогчдыг оруулсан. Томоохон бүтцийн эмгэгтэй, дүрсийн чанар хангалтгүй, автомат боловсруулалт амжилтгүй, эсвэл клиник мэдээлэл дутуу тохиолдлыг хассаны дараа анхан шатанд сонгосон 283 оролцогчоос 257-г эцсийн шинжилгээнд хамруулсан (ЧШХШ2: 71, хяналт: 186). СРТ-ийн 3D T1-weighted MPRAGE болон T2-FLAIR дүрсийг Neurophet AQUA программ (version 3.1)-аар боловсруулж, нийт, гүний, ховдол орчмын Фазекас оноог үнэлсэн. Нас, хүйсээр засварласан эрэмбэт логистик регрессийн шинжилгээг SPSS 25.0 программаар хийж, p<0.05-ийг статистик ач холбогдолтойд тооцсон. Үр дүн: Эцсийн шинжилгээнд 257 оролцогч (ЧШХШ2=71, хяналт=186) хамрагдсан. Бүлгүүдийн хооронд хүйсийн (p=0.046), насны ангиллын (p<0.001) тархалт ялгаатай байсан. ЧШХШ2 бүлэгт нийт ба гүний Фазекас оноо хяналтын бүлгээс өндөр байсан (нийт Фазекас aOR 10.81; 95% CI, 5.2022.49; гүний Фазекас aOR 8.21; 95% CI, 4.32-15.60; хоёуланд p<0.001). Нас ахих тусам нийт (aOR 1.07; 95% CI, 1.03-1.11; p=0.001) болон гүний (aOR 1.04; 95% CI, 1.00-1.08; p=0.037) Фазекас оноо нэмэгдэх хандлагатай байсан бөгөөд эмэгтэй хүйс нийт (aOR 1.95; 95% CI, 1.043.63; p=0.036) болон гүний (aOR 1.95; 95% CI, 1.08-3.51; p=0.026) Фазекасын өндөр ангилалтай холбоотой байв. Дүгнэлт: ЧШХШ2-той насанд хүрэгчдийн тархины ЦБГГ-ын ачааллыг хиймэл оюунд суурилсан автомат тоон СРТ боловсруулалтаар үнэлж, хяналтын бүлэгтэй харьцуулахад ЧШХШ2 нь тархины нийт болон гүний Фазекас оноо өндөр байхтай статистик ач холбогдол бүхий хамааралтай болох нь тогтоогдлоо. Энэхүү хамаарал нь нас, хүйсээр засварласны дараа ч хадгалагдсан. Судалгааны үр дүнгээс үзэхэд хиймэл оюунд суурилсан СРТ-ийн боловсруулалт нь ЧШХШ2-той холбоотой тархины ЦБГГ-ын ачааллыг объектив, тоон, стандартчилсан аргаар үнэлэхэд тохиромжтой арга зүй байж болохыг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тархины хортой глиома хавдартай үйлчлүүлэгчдийн амьдрах чадварыг СРТ-ийн дүрслэлийн шинжүүдтэй харьцуулан судалсан дүн(2024-11-07) ;Н.Шаравжамц ;О.Энхээ ;Б.Ариунтунгалаг ;Д.ТүвшинжаргалҮндэслэл: Глиома нь хамгийн түгээмэл тохиолдох, тархины анхдагч хавдар бөгөөд 80 хувь орчим нь хортой, тавилан муутай болохыг судлаачид тогтоосон байдаг. Тархины хавдрын эмчилгээ, тавилан зэрэг нь хавдрын хэв шинж, хортойшлын зэрэглэл зэргээс хамааран ялгаатай бөгөөд дүрслэлийн өвөрмөц шинжүүдээр нь хавдрыг эрт үед нь оношлох нь чухал юм. Төв мэдрэлийн тогтолцооны хавдруудын ДЭМБ-ийн ангилалаар глиомаг I-IV зэрэглэлд хуваах бөгөөд эмнэлзүйн практикт ихэвчлэн хоргүй (I,II) ба хортой (III, IV) гэж ангилдаг. Зорилго: Тархины хортой глиома хавдар оношлогдсон шинжлүүлэгчийн амьдрах чадварыг СРТ-ийн шинжилгээнд илрэх дүрслэлийн шинжүүдтэй харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгааг 2018-2022 оны хооронд АШУҮИСМЯЭ, Медпортал, Грандмед, эмнэлгүүдэд СРТ–ийн шинжилгээ хийлгэж тархины хортой глиома хавдар гэж оношлогдсон 54 үйлчлүүлэгчийг нэмэх болон хасан шалгуурын дагуу хамруулан 25 тохиолдлыг түүвэрлэн авч ретроспектив кохорт аргаар дүн шинжилгээ хийсэн. Үр дүн: Нийт 25 үйлчлүүлэгчийн 19 (76%) нь эрэгтэй, 6 (24%) нь эмэгтэй дундаж нас 50.3±21.7 жил байв. Судалгаанд хамрагдагсдын амьдрах чадвар 1 сар, 3 сар, 6 сар, 9 сар, 1 жил, 3 жил, 5 жил, 92%, 72%, 56%, 48%, 40%, 12%, 0% байсан бөгөөд оношлогдсоноос хойш дундаж амьдрах хугацаа 14.1 сар байсан нь тус тус тогтоогдлоо. Үйлчлүүлэгчдийн амьдрах чадварыг СРТ шинжилгээнд илрэх дүрслэлийн шинжүүдтэй нь харьцуулан судлахад хавдрын эзэлхүүн (P<0.024), цусархаг агууламж олон тооны байх (P<0.04), хавангийн индекс их байх (P<0.02), үхжилт агуулах (p<0.001) зэрэг нь тавиланд нөлөөлж байсан. Дүгнэлт: СРТ-ийн зарим дараалалд илрэх тархины хавдрын эзэлхүүн, эргэн тойрон дахь хавангийн хэмжээ, хавдрын агууламж зэрэг нь тархины хортой глиома хавдрын амьдрах чадварт нөлөөлөх хүчин зүйл болж байна. Хортой глиома хавдартай хүмүүсийн амьдрах чадварт сөргөөр нөлөөлж буй шинжүүдийг СРТийн шинжилгээний тусламжтайгаар судалснаар өвчний тавиланг эрт таамаглах, эмчилгээний оновчтой төлөвлөгөө боловсруулах, сонгох, эмчилгээний үр дүнг үнэлэх, хүндрэлээс сэргийлэх, тавиланг сайжруулахад туслана. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, АШУҮИС-ийн Монгол-Япон Эмнэлгийн Соронзон Резонанст томографийн тархины дүрсийн чанарын хэмжилзүйг автомат аргаар үнэлэх нь(2024-05-13) ;Б.Тэмүүжин ;Д.Мөнхбаатар; ;П.ЭнхамгаланГ.БулгантогтохҮндэслэл: Тархины Соронзон резонанст томографи (СРТ) нь төв мэдрэлийн тогтолцооны эмгэгүүдийн үед түгээмэл хэрэглэгддэг хүчирхэг дүрслэлийн арга юм. Дүрсийн чанарыг шинжилгээний үед болон дараа нь шалгаж баталгаажуулах нь техникч болон радиологич эмч нарын үүрэг юм. Дүрсийн чанарт үйлчүүлэгчээс хамааралтай хөдөлгөөний артефакт мөн нөлөөлөх бусад төрлийн хүчин зүйлс байдаг. Бид судалгаандаа MRIQC программийн дүрсийн чанарын хэмжилзүй болон радиологич эмчийн дүгнэлтээр чанарыг үнэлэн дүрслэлд нөлөөлөх хүчин зүйлсийг судлахаар зорив. Зорилго: Тархины СРТ шинжилгээний дүрсийн чанарын хэмжилзүйг автомат аргаар үнэлэх. Арга, аргачлал: Энэхүү судалгаанд нь АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Радиологийн тасагт үйлчлүүлсэн хүмүүсийг ретроспектив чиглэлийн дескриптив аргачлалаар 200 хүмүүсийг хамруулан судалсан. Тархины соронзон резонанст томографийн дүрсийн чанарыг хэмжилзүйн утгуудаар тодорхойлж шинжилгээний гүйцэтгэлтэй холбоотой зарим xхүчин зүйлсийн нөлөөг судлах тархины дүрслэлд үнэлгээ өгсөн. 3DT1 MPRAGE дүрслэлийг MRIQC-д хөдөлгөөний артефакт, тодролшуугианы харьцаа, гавлын дотоод эзэлхүүн, тархины бор ба цагаан бодисны эзэлхүүнийг тооцоолсон. Үр дүн: Судалгааны хугацаанд 525 тархины СРТ-аас шалгуурын дагуу 200 хүний дүрслэлийг хамруулж, үүнээс 31% эрэгтэй, 69% эмэгтэй байсан, дундаж нас 43.38±12.54 жил байв. Дүрсийн чанарыг радиологич эмч нараар үнэлүүлж шинжлүүлэгчдийн нас, хүйс, шинжилгээний тухай ерөнхий мэдлэг, үргэжилсэн хугацаа, явцын тав тух, битүү орчин гэх мэт хүчин зүйлстэй MRIQC хэмжилзүйн утгуудыг харьцуулж судалсан. СРТ-ийн дүрсийн шуугиан болон дүрсийн ялгарал насжилтаас хамаарсан статистик ач холбогдолгүй байсан бол тархи нугасны шингэн насжилтаас хамааран ихэсч r=0.54 p<0.05, тархины бор бодисны эзэлхүүн нь нас ахих тусам буурсан r= -0.306 p<0.05 хандлага ажиглагдсан. Шинжилгээний үеийн тав тух, явцын тухай ерөнхий мэдлэг сайтай байх нь дүрсийн шуугиан болон дүрсийн ялгаралд статистик ач холбогдол бүхий нөлөөлөлгүй байсан. Дүгнэлт: Нас ахих тусам гавал доторхи эзэлхүүнд тархинугасны шингэний эзэлхүүн ихэсч, тархины бор бодисны эзэлхүүн хандлага ажиглагдсан. Үйлчлүүлэгчийн шинжилгээний үеийн тав тух, шинжилгээний талаарх ерөнхий мэдлэг сайтай байх нь дүрсийн шуугиан болон дүрсийн ялгаралд статистик ач холбогдол бүхий нөлөөлөлгүй байсан. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Өнчин тархины хэвийн үзүүлэлтийг Соронзон резонанст томографиар Монгол хүнд судалсан дүн(2023-05-18) ;Ч.Мягмарсүрэн ;Ц.Бадамсэд ;Б.Ариунтунгалаг ;Д.ТүвшинжаргалҮндэслэл: Өнчин тархины хэвийн үзүүлэлт нас, хүйсээс хамааран Коронал эрүүл хүмүүст ялгаатай байдаг. Өнчин тархины болон турк эмээл Сагитал орчмын хавдрууд, физиологийн гипертрофи, үрэвсэлт өвчнүүдийн Өндөр улмаас өнчин тархины хэмжээ өөрчлөгддөг. Өнчин тархины өндөр Урт нь эмнэлзүйн хамгийн чухал үзүүлэлт бөгөөд 0.8-1.0 см түүнээс их Эзлэхүүн тохиолдолд өнчин тархины хавдар гэж сэжиглэдэг. Өнчин тархины эмгэгийг СРТ-ийн тусламжтайгаар оношлох бөгөөд дүрслэлийн чанар, нарийвчлал, эдийн ялгарал, туяаны ачаалалгүй зэрэг олон давуу талтай байдаг. СРТ нь өнчин тархины урд, хойд хэсэг, өнчин тархины юүлүүр, харааны мэдрэлийн зөрлөг, турк эмээлийн зэргэлдээх хэсэг болон бусад бүтцийг өндөр нарийвчлалтай харуулдаг. Манай улсад өнчин тархины хэвийн үзүүлэлтийг СРТ ашиглан нас, хүйсээр харьцуулан судалсан судалгаа цөөн байдаг. Зорилго: Өнчин тархины хэвийн үзүүлэлтийг соронзон резонанст томографиар тодорхойлох. Арга, аргачлал: Бидний судалгаанд АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг, Медпортал эмнэлэг, ШУГТЭ-т 2022 оны 5 дугаар сараас 2022 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд СРТ-ийн шинжилгээнд орсон 0-86 насны 1000 тохиолдол хамруулснаас хасах шалгуурын дагуу хасч судалгаанд нийт 636 хүн хамрагдсан. Хүйсийн хувьд авч үзвэл эмэгтэй 432, эрэгтэй 204 хүн тус тус байна. Насны ангилаар нь 8 бүлэгт ангилсан. СРТ-иар өнчин тархины хэвийн үзүүлэлтийг PACS-ийн программыг ашиглаж хэмжсэн. Судалгааны үр дүнгийн тоон үзүүлэлтийн статистик боловсруулалтыг Microsoft Excel болон SPSS-22 программуудыг ашиглан хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Судалгаанд нийт хамрагдагсадын өнчин тархины өндөр нь дунджаар 5.96±1.0 мм, өргөн нь дунджаар 10.21±1.4 мм, урт нь дунджаар 14.44±2.2 мм харин эзлэхүүн нь дунджаар 461.08±138.2 мм³ тус тус тодорхойлогдлоо. Судалгаанд нийт хамрагдагсадын өнчин тархины өндрийн хамгийн их нь 11-20 насанд, эзлэхүүний хамгийн их нь 21-30 насанд тодорхойлогдлоо. Өнчин тархины өндөр нь эмэгтэйчүүдэд дунджаар 6.06±1.0 мм, эрэгтэйчүүдэд 5.74±1.0 мм, өнчин тархины эзэлхүүн нь эмэгтэйчүүдэд дунджаар 480.67±133.4 мм3, эрэгтэйчүүдэд 419.60±139.3 мм3 байлаа. Дүгнэлт: Соронзон резонанст томографиар өнчин тархины хэвийн үзүүлэлтийг монгол хүнд судлахад өнчин тархины үзүүлэлт нь насны бүлэг, хүйсээс хамааран ялгаатай байлаа. Бүх насны бүлэгт Эмэгтэйчүүдийн өнчин тархины өндөр болон эзэлхүүн нь эрэгтэйчүүдийнхээс их байлаа. Өнчин тархины өндрийн хамгийн их нь 11-20 насанд тодорхойлогдлоо. Бэлгийн бойжилтын насанд өнчин тархины үзүүлэлт нь дааврын өөрчлөлттэй холбоотойгоор их байдаг хэмээн бид дүгнэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication,
