Х.Дэлгэрдалай
Loading...
Товч нэр
Х.Дэлгэрдалай
Бүтэн нэр
Хашбат Дэлгэрдалай
Латин нэр
Khashbat Delgerdalai
Эрдмийн цол
Дэд профессор
Харьяалал
ORCID
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тархины менингиом хавдрын зэргэлдээх тархины эдийн хаванг соронзон резонанст томографийн дүрслэлийн шинжүүд, хистологитой харьцуулан судалсан нь(2021-04-06); ;Д.Түвшинжаргал; ; О.ЭнхээМенингиом нь төв мэдрэлийн тогтолцооны тархины менингиотель эсээс үүсдэг глийн бус эсийн гаралтай, голлон тохиолддог анхдагч хоргүй хавдар юм. Менингиом нь бусад тархины анхагдагч хавдрууд, үсэрхийлсэн хавдруудын нэгэн адил хаван үүсгэдэг. Хавдрын зэргэлдээх тархины эдийн хаван бол нэмэлт эмнэлзүйн шинж өгөх, тархины дотоод даралтыг ихэсгэх, мэс засал хийлгэхэд хүндрэл үүсгэж, өвчтөний тавиланд муугаар нөлөөлдөг. 2017-2020 оны хооронд Улсын Гуравдугаар Төв эмнэлэгт тархины мэс засалд орж, Эмгэг Судлалын Үндэсний Төвд хистологийн шинжилгээгээр тархины менингиом оношилогдсон 42 тохиолдол дээр ретроспектив судалгааг хийсэн. Дүрслэлийн шинжүүд болох паренхимийн шахагдалт (p<0.0001, ХИДУ p=0.01), зах ирмэгийн байдал (p<0.0001, ХИДУ p=0.004), аалзавч давхрага арилах/ тархин дахь нэвчилт (p=0.02, ХИДУ p=0.02), тодосгогч бодисны дараах тодролын байдал (p=0.09, ХИДУ p=0.034) болон хистологи (p=0.008, ХИДУ p=0.26)-ыг хавантай харьцуулан судлахад статистик ач холбогдол бүхий ялгаа хамааралтай байсан. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тархины хортой глиома хавдартай үйлчлүүлэгчдийн амьдрах чадварыг СРТ-ийн дүрслэлийн шинжүүдтэй харьцуулан судалсан дүн(2024-11-07) ;Н.Шаравжамц ;О.Энхээ ;Б.Ариунтунгалаг ;Д.ТүвшинжаргалҮндэслэл: Глиома нь хамгийн түгээмэл тохиолдох, тархины анхдагч хавдар бөгөөд 80 хувь орчим нь хортой, тавилан муутай болохыг судлаачид тогтоосон байдаг. Тархины хавдрын эмчилгээ, тавилан зэрэг нь хавдрын хэв шинж, хортойшлын зэрэглэл зэргээс хамааран ялгаатай бөгөөд дүрслэлийн өвөрмөц шинжүүдээр нь хавдрыг эрт үед нь оношлох нь чухал юм. Төв мэдрэлийн тогтолцооны хавдруудын ДЭМБ-ийн ангилалаар глиомаг I-IV зэрэглэлд хуваах бөгөөд эмнэлзүйн практикт ихэвчлэн хоргүй (I,II) ба хортой (III, IV) гэж ангилдаг. Зорилго: Тархины хортой глиома хавдар оношлогдсон шинжлүүлэгчийн амьдрах чадварыг СРТ-ийн шинжилгээнд илрэх дүрслэлийн шинжүүдтэй харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгааг 2018-2022 оны хооронд АШУҮИСМЯЭ, Медпортал, Грандмед, эмнэлгүүдэд СРТ–ийн шинжилгээ хийлгэж тархины хортой глиома хавдар гэж оношлогдсон 54 үйлчлүүлэгчийг нэмэх болон хасан шалгуурын дагуу хамруулан 25 тохиолдлыг түүвэрлэн авч ретроспектив кохорт аргаар дүн шинжилгээ хийсэн. Үр дүн: Нийт 25 үйлчлүүлэгчийн 19 (76%) нь эрэгтэй, 6 (24%) нь эмэгтэй дундаж нас 50.3±21.7 жил байв. Судалгаанд хамрагдагсдын амьдрах чадвар 1 сар, 3 сар, 6 сар, 9 сар, 1 жил, 3 жил, 5 жил, 92%, 72%, 56%, 48%, 40%, 12%, 0% байсан бөгөөд оношлогдсоноос хойш дундаж амьдрах хугацаа 14.1 сар байсан нь тус тус тогтоогдлоо. Үйлчлүүлэгчдийн амьдрах чадварыг СРТ шинжилгээнд илрэх дүрслэлийн шинжүүдтэй нь харьцуулан судлахад хавдрын эзэлхүүн (P<0.024), цусархаг агууламж олон тооны байх (P<0.04), хавангийн индекс их байх (P<0.02), үхжилт агуулах (p<0.001) зэрэг нь тавиланд нөлөөлж байсан. Дүгнэлт: СРТ-ийн зарим дараалалд илрэх тархины хавдрын эзэлхүүн, эргэн тойрон дахь хавангийн хэмжээ, хавдрын агууламж зэрэг нь тархины хортой глиома хавдрын амьдрах чадварт нөлөөлөх хүчин зүйл болж байна. Хортой глиома хавдартай хүмүүсийн амьдрах чадварт сөргөөр нөлөөлж буй шинжүүдийг СРТийн шинжилгээний тусламжтайгаар судалснаар өвчний тавиланг эрт таамаглах, эмчилгээний оновчтой төлөвлөгөө боловсруулах, сонгох, эмчилгээний үр дүнг үнэлэх, хүндрэлээс сэргийлэх, тавиланг сайжруулахад туслана.
