Х.Дэлгэрдалай
Loading...
Товч нэр
Х.Дэлгэрдалай
Бүтэн нэр
Хашбат Дэлгэрдалай
Латин нэр
Khashbat Delgerdalai
Эрдмийн цол
Дэд профессор
Харьяалал
ORCID
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бүсэлхий нурууны жийргэвчийн ивэрхийг соронзон резонанст томографийн шинжилгээ болон морфометрийн зарим үзүүлэлттэй харьцуулан судалсан нь(2026-09-15) ;Ц.Хишгээ ;Г.Ариунболд ;А.Хулан ;Б.БолорчимэгҮндэслэл: Бүсэлхий нурууны жийргэвчийн ивэрхий (БНЖИ) нь нурууны өвдөлт, хөдөлмөрийн чадвар алдалтын тэргүүлэх шалтгаануудын нэг бөгөөд хүн амын эрүүл мэнд, нийгэм-эдийн засгийн байдалд ноцтой сөрөг нөлөө үзүүлж байна. Олон улсын судалгаагаар параспиналь булчингийн хэмжээ ба бүтэц нь нас, биеийн жингийн индекс болон нуруу-нугасны эмгэгүүдтэй хамааралтай болохыг тогтоосон. Монгол Улсад бүсэлхий нурууны жийргэвчийн ивэрхийг морфометрийн зарим үзүүлэлтүүд хоорондын хамаарлыг СРТ-д суурилан судалсан цогц судалгаа хомс байна. Зорилго: Соронзон резонанст томографийн шинжилгээгээр бүсэлхий нурууны жийргэвчийн ивэрхийг үнэлж, параспиналь булчингийн эзэлхүүн болон арьсан доорх өөхөн эдийн зузааныг харьцуулан судлахад оршино. Арга, аргачлал: 2024 оны 6 дугаар сараас 2025 оны 6 дугаар сарын хооронд Асралтмед болон Оргил эмнэлэгт бүсэлхий нурууны СРТ шинжилгээнд 2840 шинжилгээнээс хамруулах болон хасах шалгуурт үндэслэн 300 тохиолдолыг хамруулан ажиглалтын ретроспектив судалгааны загвараар судалгааг гүйцэтгэсэн. Судлагааны датаг түүвэрлэхэд ерөнхий мэдээлэлд нас, хүйс, БЖИ, СРТ-ийн илрэх хэмжээсүүдийг харьцуулахад Бүсэлхий нурууны жийргэвчийн ивэрхийн төрөл, хэмжээ, байршил, хүндийн зэргийг аксиал, сагиттал, корронал зүслэгээр Т1ЖД, T2ЖД, STIR/T2FS горим, Параспиналь булчин (Multifidus, Erector spinae, Psoas)-ийн хэмжээг аксиал Т1ЖД болон Т2ЖД горим, арьсан доорхи өөхөн эдийн зузааныг Сагиттал T2ЖД гормуудад хэмжиж тодорхойлсон. Бүсэлхий нурууны жийргэвчийн ивэрхийн үзүүлэлтүүдийг параспиналь булчин болон арьсан доорх өөхөн эдийн зузаан, БЖИ-тэй холбон тодорхойлсон. Мөн БНЖИ-ийг элэгдлийн зэргээр Pfirrmann-ийн ангиллаар үнэлж, статистикийн боловсруулалтыг IBM SPSS 25.0 ашиглан гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд оролцогчдын дундаж нас 45.6±12.3 тодорхойлогдсон. БЖИ өндөр байх (r=0.41) болон арьсан доорх өөхөн эдийн зузаан их байх (r=0.46) нь бүсэлхий нурууны жийргэвчийн ивэрхийн хүндийн зэрэгтэй эерэг хамааралтай байсан (p<0.001). Харин параспиналь булчингийн хөндлөн огтлолын хэмжээ (CSA) нь бүсэлхий нурууны жийргэвчийн ивэрхийн хүндийн зэрэгтэй сөрөг хамааралтай байв (r=−0.49, p<0.001). Олон хүчин зүйлийн регрессийн шинжилгээгээр нас, хүйс зэрэг БЖИ, арьсан доорх өөхөн эдийн зузаан болон параспиналь булчингийн CSA нь бүсэлхий нурууны жийргэвчийн ивэрхийтэй статистикийн ач холбогдол бүхий хамааралтай байв (p<0.01). Хүйсийн хувьд дэд бүлэг болгон боловсруулахад параспиналь булчингийн хэмжээ болон арьсан доорхи өөхөн эдийн зузаан нь эрэгтэй болон эмэгтэй бүлгүүдийн аль алинд нь бүсэлхий нурууны жийргэвчийн ивэрхийн хүндийн зэрэгтэй ижил төстэй хамааралтай байсан. Дүгнэлт: Бүсэлхий нурууны жийргэвчийн ивэрхийн хүндийн зэрэг нь БЖИ болон арьсан доорх өөхөн эдийн зузаан нэмэгдэх, параспиналь булчингийн хэмжээ буурахтай холбоотой байна. Нормчилсон булчингийн үзүүлэлт нь хүйстэй холбоотой ялгааг бууруулж, СРТ-д суурилсан эрсдэлийн үнэлгээг тодорхойлогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Чихрийн шижин хэв шинж 2-той насанд хүрэгчдийн тархины цагаан бодисын гиперинтенсив голомтын ачааллын харьцуулсан судалгаа(2026-05-22) ;А.Цэрэнсугир; ; ;Д.ТүвшинжаргалҮндэслэл: Чихрийн шижин хэв шинж 2 (ЧШХШ2) нь танин мэдэхүйн үйл ажиллагааны доройтол болон тархины бүтцийн өөрчлөлтөд нөлөөлдөг архаг бодисын солилцооны эмгэг юм. Соронзон резонанст томографийн (СРТ) шинжилгээгээр илрэх тархины цагаан бодисын гиперинтенсив голомт (ЦБГГ) нь тархины жижиг судасны эмгэгийг илтгэх дүрс оношилгооны чухал маркер болдог. Гэсэн хэдий ч манай улсын хүн амд ЧШХШ2-той өвчтөнүүдийн ЦБГГ-ын ачааллыг хиймэл оюунд суурилсан автомат тоон аргаар үнэлж, хяналтын бүлэгтэй харьцуулсан судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Чихрийн шижин хэв шинж 2-той насанд хүрэгчдийн тархины цагаан бодисын гиперинтенсив голомтын ачааллыг үнэлж, хяналтын бүлэгтэй харьцуулах. Арга, аргачлал: Энэхүү аналитик агшингийн, ретроспектив харьцуулсан судалгаанд АШУҮИС-ийн Монгол–Японы эмнэлэгт 2019-2025 онд тархины СРТ хийлгэсэн 40 ба түүнээс дээш насны оролцогчдыг хамруулсан. ЧШХШ2 бүлэгт онош батлагдсан, хяналтын бүлэгт чихрийн шижин болон предиабетгүй оролцогчдыг оруулсан. Томоохон бүтцийн эмгэгтэй, дүрсийн чанар хангалтгүй, автомат боловсруулалт амжилтгүй, эсвэл клиник мэдээлэл дутуу тохиолдлыг хассаны дараа анхан шатанд сонгосон 283 оролцогчоос 257-г эцсийн шинжилгээнд хамруулсан (ЧШХШ2: 71, хяналт: 186). СРТ-ийн 3D T1-weighted MPRAGE болон T2-FLAIR дүрсийг Neurophet AQUA программ (version 3.1)-аар боловсруулж, нийт, гүний, ховдол орчмын Фазекас оноог үнэлсэн. Нас, хүйсээр засварласан эрэмбэт логистик регрессийн шинжилгээг SPSS 25.0 программаар хийж, p<0.05-ийг статистик ач холбогдолтойд тооцсон. Үр дүн: Эцсийн шинжилгээнд 257 оролцогч (ЧШХШ2=71, хяналт=186) хамрагдсан. Бүлгүүдийн хооронд хүйсийн (p=0.046), насны ангиллын (p<0.001) тархалт ялгаатай байсан. ЧШХШ2 бүлэгт нийт ба гүний Фазекас оноо хяналтын бүлгээс өндөр байсан (нийт Фазекас aOR 10.81; 95% CI, 5.2022.49; гүний Фазекас aOR 8.21; 95% CI, 4.32-15.60; хоёуланд p<0.001). Нас ахих тусам нийт (aOR 1.07; 95% CI, 1.03-1.11; p=0.001) болон гүний (aOR 1.04; 95% CI, 1.00-1.08; p=0.037) Фазекас оноо нэмэгдэх хандлагатай байсан бөгөөд эмэгтэй хүйс нийт (aOR 1.95; 95% CI, 1.043.63; p=0.036) болон гүний (aOR 1.95; 95% CI, 1.08-3.51; p=0.026) Фазекасын өндөр ангилалтай холбоотой байв. Дүгнэлт: ЧШХШ2-той насанд хүрэгчдийн тархины ЦБГГ-ын ачааллыг хиймэл оюунд суурилсан автомат тоон СРТ боловсруулалтаар үнэлж, хяналтын бүлэгтэй харьцуулахад ЧШХШ2 нь тархины нийт болон гүний Фазекас оноо өндөр байхтай статистик ач холбогдол бүхий хамааралтай болох нь тогтоогдлоо. Энэхүү хамаарал нь нас, хүйсээр засварласны дараа ч хадгалагдсан. Судалгааны үр дүнгээс үзэхэд хиймэл оюунд суурилсан СРТ-ийн боловсруулалт нь ЧШХШ2-той холбоотой тархины ЦБГГ-ын ачааллыг объектив, тоон, стандартчилсан аргаар үнэлэхэд тохиромжтой арга зүй байж болохыг харуулж байна.
