Dangaa, Bayarbold
Loading...
Товч нэр
Dangaa, Bayarbold
Бүтэн нэр
Dangaa Bayarbold
Латин нэр
Dangaa Bayarbold
Албан тушаал
Судлаач
ORCID
15 results
Now showing 1 - 10 of 15
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Prevalence of major noncommunicable diseases and risk factors by region: Findings from the National Screening(Mongolian National University of Medical Sciences, 2025-12-26); ;Enkh-Amgalan, Enkhtuguldur; ; Objective: Noncommunicable diseases (NCDs) are the leading causes of morbidity and mortality worldwide, accounting for the majority of premature deaths. Mongolia faces a particularly high burden of cardiovascular diseases, cancers, chronic respiratory diseases, and diabetes, contributing to over 80% of total deaths. This study aimed to examine the prevalence of major NCDs and associated risk factors among the adult population of Mongolia by region. Methods: This study utilized large-scale screening data from the mass screening program of adults aged over 18 years. Results: A total of 447,409 adults were included in the analyses. High prevalence of NCD risk factors was observed, including smoking (16.6-19.1%), alcohol use (5.9-11.7%), physical inactivity (76%–80%), and insufficient fruit and vegetable intake (63%–79%). Regional comparison showed that the Northern region had the highest rates of smoking (19.2%), alcohol use (13.4%), and obesity (24.7%) (p<0.001). In contrast, Ulaanbaatar reported notably higher rates of chronic gastritis and peptic ulcer disease (82.2%–18.5%) compared to other rural regions (p<0.001). Conclusion: NCD risk factors are common across all regions of Mongolia, with clear differences between them. Notably, the urban population has higher rates of stomach and esophageal inflammation and ulcers, likely linked to lifestyle factors and obesity. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Инсулинд дөжрөлийн эрсдэл ба халдварт бус өвчний завсрын эрсдэлт хүчин зүйлсийн хамаарлыг судалсан дүн(2025-01-01); ;Б.Батзориг; ;Я.ЭнхтөрҮндэслэл: Монгол улсад халдварт бус өвчин, тэдгээрийн завсрын эрсдэлт Триглицеридхүчин зүйлсийн тархалт сүүлийн жилүүдэд тасралтгүй нэмэгдсээр глюкозын индекс байна. Халдварт бус өвчний эрт илрүүлэг, тархалтын судалгаануудын Артерийн гипертензи үр дүнгээс харахад завсрын эрсдэлт хүчин зүйлс хоорондын хамаарлыг Төвийн таргалалт инсулинд дөжрөлтэй холбон судалсан судалгаа хараахан хийгдээгүй Чихрийн шижин байна. Зорилго: Хүн амын дунд инсулинд дөжрөлийн хамшинжийг илрүүлэн халдварт бус өвчний завсрын эрсдэлт хүчин зүйлстэй холбон судлах. Арга, аргачлал: МУ-ын засгийн газраас 2022-2023 онд зохион байгуулсан “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо”-нд хамрагдсан хүмүүсийн мэдээлэлд АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2024 оны 02 сарын 23-ны өдрийн хурлын шийдвэрээр (2024/3-02) зөвшөөрөл авч судалгааг хийж гүйцэтгэсэн. Триглицерид ба глюкозын үзүүлэлтээр триглицерид-глюкозын индекс (ТуО)-ийг тооцон инсулинд дөжрөлийн хамшинжийг илрүүлсэн. ТуО индексийг ^п [өлөн үеийн триглицерид (мг/дл) х өлөн үеийн глюкоз (мг/дл) / 2] томъёогоор тооцсон. ‘Ъп” нь натурал логарифм (иа1ига1 1одапШт)-ыг утгаар “е” (Эйлерийн тоо) суурь үзүүлэлтээр 2.71828 гэсэн тогтмол тоонд үндэслэсэн. ТуО-ийн түвшинг < 8.5 үед инсулинд дөжрөлийн эрсдэл бага, 8.5-9.0 үед дунд, 9.0 үед өндөр эрсдэлтэй хэмээн ангилсан. Артерийн гипертензи, чихрийн шижингийн үе шатны ангиллын дагуу халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлсон. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүмүүсийн дундаж нас 44.3±15.2 жил ба 39.2% (п=49270) нь эрэгтэй, 41.4% (п=49,749) нь хотод амьдардаг хүмүүс эзэлж байв. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 59.1%-д биеийн жингийн илүүдэл ба таргалалт, 23.6%-д чихрийн шижин ба өлөн үеийн глюкозын өөрчлөлт, 61.4%-д артерийн гипертензи, 19.7%-д триглицеридын хэмжээ ихэссэн байв. Инсулинд дөжрөлийн эрсдэлийн түвшингээр ангилж авч үзэхэд хүн амын 62.8% нь бага, 22.5% нь дунд, 14.7% нь өндөр эрсдэлтэй байв. инсулинд дөжрөлийн эрсдэлийн түвшингээр систолын артерийн даралтын дундаж хэмжээг харьцуулахад чихрийн шижингүй, төвийн таргалалт илрээгүй хэдий ч инсулинд дөжрөлийн эрсдэлийн түвшин нэмэгдэхэд САДын түвшин нэмэгдэж байв (бага эрсдэлтэй бүлэгт 117.0±П.7, дунд эрсдэлтэй бүлэгт 121.1±10.9, өндөр эрсдэлтэй бүлэгт 123.5±16.2 мм.МУБ). Артерийн гипертензийн эрсдэлийг инсулинд дөжрөлийн эрсдэлийн түвшингээр шалгасан регрессийн шинжилгээний дүнгээс харахад эрсдэл багатай бүлгийн хүмүүстэй харьцуулахад эрсдэлийн түвшин нэмэгдэхийн хирээр артерийн гипертензийн эрсдэл нэмэгдэж байв (дунд эрсдэлтэй бүлэгт ОК=1.35, р<0.0001, өндөр эрсдэлтэй бүлэгт ОК=1.63, р<0.0001). Дүгнэлт: Инсулинд дөжрөлийн эрсдэлийн түвшингээр хүн амын 22.5% нь дунд, 14.7% нь өндөр эрсдэлтэй байна. Инсулинд дөжрөлийн эрсдэлийн түвшин нэмэгдэхэд артерийн гипертензийн эрсдэл нэмэгдэж байгаа нь төвийн таргалалт, чихрийн шижингийн үе шатаас үл хамааран статистик ач холбогдолтой байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүүхдийн шүд цоорох өвчинд амьдарч буй бүс нутгийн агаарын чанарын нөлөөллийг судалсан дүн(2024-04-13) ;Г.Батболд; ;Б.Батзориг ;Т.БолормааҮндэслэл: Агаарын бохирдлын сөрөг нөлөөлөл нь биеийн эрүүл мэнд, амьдралын чанарын чухал нэгэн хэсэг болох амны хөндийд сөргөөр нөлөөлдөг нь батлагдсаар байна. Шүд цоорох өвчин нь олон шалтгаант өвчин бөгөөд агаарыг бохирдуулагч бодисууд сүүн болон байнгын шүдний хатуу эдийн үүсэх, хөгжих явцад нөлөөлж, цооролд өртөмхий болгож байна. Мөн шүлсэнд ууссан байдлаар амны хөндийн амны хөндийн орчныг удаан хугацаагаар хүчиллэг төлөвт байлгаснаар шүд цоорох өвчин үүсэхэд шууд нөлөөлж байна. Зорилго: Хүүхдийн шүд цоорох өвчинд агаарыг бохирдуулагчдын агууламжийн хамаарлыг тодорхойлох. Арга, аргачлал: Монгол улсад хэрэгжиж буй “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх шинжилгээ, оношилгоо” хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын нийслэл Улаанбаатар хот болон аймгийн төвүүдэд амьдарч буй 5 настай 14564 хүүхдийн амны хөндийн үзлэг, мэдээллийг ашиглан гүйцэтгэв. Шүд цоорох өвчний эрчим, тархалтыг ДЭМБ-ын аргачлалын дагуу үнэлсэн. Улаанбаатар хотын агаарын чанарын харуулын 2018-2022 оны мэдээллийг цагийн нарийвчлалтайгаар, аймгийн төвийн мэдээллийг агаарын чанар хэмжих удирдамжийн дагуу цуглуулсан. Монгол улсын байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10-р сарын 10-ны өдрийн А/387 тоот тушаалаар батлагдсан Агаарын чанарын индексээр агаарын чанарыг үнэлэх, мэдээлэх журмын дагуу үнэлсэн. Шүд цоорох өвчинд амьдарч буй бүс нутгийн агаарын чанарын нөлөөллийг үнэлэхдээ SPSS-26 программ ашиглан шугаман регрессийн шинжилгээ хийв. Үр дүн: Шүд цоорох өвчин нь агаарыг бохирдуулагч PM2.5-аас 0.27% (R² = 0.0027), NO2-оос 7.93% (R² = 0.0793), SO2-оос 4.88% (R² = 0.0488) хамааралтай байна. Эмчилгээ шаардлагатай хүүхдийн эзлэх хувь хэмжээ агаарыг бохирдуулагч PM2.5 10 нэгжээр нэмэгдэхэд 0.4 хувиар, NO2 10 нэгжээр нэмэгдэхэд 4.7 хувиар, SO2 10 нэгжээр нэмэгдэхэд 0.9 хувиар тус тус өсөж байна. Дүгнэлт: Агаарыг бохирдуулагч PM2.5, Хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2)ийн хэмжээ агаарт их байх нь шүд цоорох өвчин үүсэхэд нөлөөлөх нэг хүчин зүйл болох хамаарал ажиглагдлаа. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Элэг өөхлөлтийн индекс ба зүрх судасны өвчний эрсдлийн түвшин хоорондын хамаарлыг судлах нь(2026-04-16) ;Б.Нарангэрэл ;Б.Батзориг; ; Э.ОюунсүрэнҮндэслэл: Бодисын солилцооны алдагдлын шалтгаант элэг өөхлөх өвчин (БСАШЭӨӨ) нь бодисын солилцооны хам шинжийн элэгний илрэл ба элэгний архаг өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд тооцогдож байна. Гэсэн хэдий ч зөвхөн элэгний эмгэгийн шалтгаан төдий бус, энэ бүлгийн хүн амд нас баралтын тэргүүлэх шалтгаан болох зүрх судасны өвчин (ЗСӨ)-ий эрсдэлийг нэмэгдүүлж буй гол хүчин зүйл юм. Зорилго: Элэг өөхлөлтийн индекс (Hepatic Steatosis Index, HSI)-ээр эрт илрүүлэгт хамрагдсан хүн амыг үнэлж, ЗСӨ-ий эрсдэлийн түвшинтэй холбон судлах. Арга, аргачлал: Судалгааг хүн амд суурилсан, ретроспектив, агшингийн загвараар 2023-2025 онд эрт илрүүлгийн хөтөлбөрт хамрагдсан 40─70 насны нийт 47542 оролцогчдыг хамруулав. Элэг өөхлөлт, БСАШЭӨӨий үнэлгээг HSI-ийг ашиглан хийж, оролцогчдыг HSI<30 элэг өөхлөлтгүй, 30-36 тодорхойлох боломжгүй, >36 элэг өөхлөлттэй гэсэн 3 бүлэгт ангилсан. HSI <30 бүлгийг суурь бүлэг болгож, бүлэг тус бүрд ЗСӨ-ий 10 жилийн эрсдлийн үнэлгээг ДЭМБ-аас Төв Азийн орнуудад зориулан боловсруулагдсан лабораторид суурилсан хүснэгтээр тооцов. Хамаарлыг логистик регрессийн шинжилгээгээр үнэлж, үр дүнг харьцуулсан харьцаа (OR), 95% итгэх интервалаар илэрхийлэв. Үр дүн: Судалгаанд оролцогчдын дундаж нас 53.18±8.17 жил, 67.1% (31886) нь эмэгтэйчүүд байв. Нийт оролцогчдыг HSI-ийн үр дүн, элэг өөхлөлтийн байдлаар авч үзвэл HSI <30, 30─36, >36 бүлгүүдийн тархалт тус бүр 8.9% (4219), 32.1% (15271), 59.0% (28052) байв. ЗСӨ-ий эрсдлийн түвшингээр бага, дунд, өндөр эрсдэлтэй бүлгүүдийн тархалт тус бүр 48.6% (23115), 41.3% (19637), 10.1% (4790) байв. HSI <30 бүлэгт ЗСӨий эрсдлийн түвшин өндөртэй хүн ам 5.5%, харин HSI >36 бүлэгт 10.1% байв. Логистик регрессийн шинжилгээгээр HSI <30 бүлэгтэй харьцуулахад HSI 30─36 бүлэг (OR=1.333; 95% ИИ: 1.152–1.542), HSI >36 бүлэгт (OR=2.401; 95% ИИ: 2.094–2.753) ЗСӨ-ий эрсдэл өндөр байв. Үүнийг нас, хүйс, систолын даралт, бүсэлхийн тойрог, хөдөлгөөний хомсдол, тамхидалт зэргээр засварласны дараа ч статистик ач холбогдол хэвээр хадгалагдав. Дүгнэлт: Элэг өөхлөлтийн тархалт нийт судалгаанд хамрагдагсдын дунд 59.0 хувийг эзэлж байна. Элэг өөхлөлтгүй хүмүүстэй харьцуулахад өөхлөлт илэрсэн хүмүүст зүрх судасны өвчний эрсдэл 1.2 дахин өндөр байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол улсын хүн амын дундах гепатитын В, С вирусийн халдварын тархалт: Хүн амд суурилсан эрт илрүүлгийн үр дүн(2024-12-21); ; ;Б.Азжаргал ;Ц.СарантуяаҮндэслэл: Гепатитын В (ГВВ) болон С (ГСВ) вирусийн халдвар нь дэлхий даяар төдтйгүй Монгол Улсад эрүүл мэндийн хувьд ноцтой асуудлуудын нэг болж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) 2021 оны тайланд дурдсанаар 800,000 гаруй элэгний хавдрын тохиолдол нь гепатитын вирусийн халдварын шалтгаантай болохыг дурьдсан бөгөөд эдгээрийн дийлэнх нь ГВВ болон ГСВ-ээр үүсгэгдсэн болохыг онцолсон байна. Эдгээр халдварын тархалтын хэмжээ их байгаа бүс нутагт эмнэлгийн тусламж үйлчилгээ дутмаг орнуудад байгаа нь тухайн оройнд үр дүнтэй урьдчилан сэргийлэх болон эмчилгээний стратегиудын хэрэгцээг харуулж байна. Зорилго: Монгол Улсын хүн амын дунд ГВВ болон ГСВ-ийн халдварын тархалт, түүнд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг агшингийн судалгааны загвараар Улсын хэмжээнд 18-аас дээш насны хүн амыг 2022 оны 5 сарын 1-нээс 2024 оны 5 сарын 1 хүртэлх 2 жилийн хугацаанд 231,998 хүнийг ГВВ-ийн халдварыг илрүүлэх болон зонхилон тохиолдох халдварт өвчний эрт илрүүлэг, шинжилгээнд хамруулж, өвчлөлийн байдлыг тандан судлалаа. Судалгааны явцад нас, хүйс, боловсрол, нийгмийн болон эдийн засгийн байдал зэрэг хүчин зүйлсийн мэдээллийг цуглуулсан болно. Үр дүн: ГВВ-ийн халдвар судалгаанд хамрагдсан эрэгтэйчүүдийн 6.8%-д, эмэгтэйчүүдийн 4.8%д буюу харьцангуй өндөр тархалттай байсан бөгөөд хөдөө орон нутагт ГВВ-ийн халдварын тархалт хотын төв зэрэг хүн ам төвлөрсөн бүстэй харьцуулахад их байгаа нь тодорхойлогдлоо. Түүнчлэн боловсролын түвшин буурсан тохиолдолд ГВВ-ийн халдварын эрсдэл нэмэгдэж, дунд сургууль хүртэлх боловсролтой хүмүүс ГВВ-ийн халдвар авах 1.37 дахин өндөр эрсдэлтэй байгаа нь тогтоогдлоо. ГСВ-ийн хувьд эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс 1.48 дахин өндөр эрсдэлтэй, боловсролын түвшин доогуур хүмүүс ГСВ-ийн халдвар авах 2.15 дахин их эрсдэлтэй байгаа нь тус тус тогтоогдлоо. Дүгнэлт: Монгол Улсад ГВВ болон ГСВ-ийн тархалтын түвшин их байгаа нь комплекс олон нийтийн эрүүл мэндийн стратеги хэрэгжүүлэх шаардлагыг илтгэж байна. Манай улсад өнөө үед мөрдөгдөж байгаа вакцинжуулалт болон илрүүлгийн хөтөлбөрийг сайжруулж, эдгээр халдварыг бууруулах шаардлагатай ба ялангуяа хөдөө орон нутагт эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор зорилтот арга хэмжээ авах нь чухал байна. Мөн вируст гепатитын дамжуулалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээллийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монголчуудын дундах артерийн гипертензийн эрсдэлийг таргалалттай холбон судалсан дүн(2024-11-07); ;Б.Батзориг ;Д.Нарантуяа ;Я.ЭнхтөрҮндэслэл: Артерийн гипертензийн (АГ) эрсдэлт хүчин зүйлсийн нэг болох биеийн жингийн илүүдэл ба таргалалтын тархалт Монгол улсад тасралтгүй нэмэгдсээр байна. Монгол улсад өмнө нь хийгдсэн томоохон эрт илрүүлэг, тархалтын судалгаануудын үр дүнгээс харахад хоёрдогч эрсдэлт хүчин зүйлс болох таргалалт ба артерийн гипертензи (АГ)-ийн хоорондын хамаарлыг судалсан судалгаа хараахан бүрэн судлагдаагүй байна. Зорилго: Монголчуудын дундах артерийн гипертензийн эрсдэлийг таргалалттай холбон судлах. Арга, аргачлал: МУ-ын засгийн газраас 2022-2023 онд зохион байгуулсан “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо”-нд хамрагдсан хүмүүсийн мэдээлэлд АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2024 оны 02 сарын 23-ны өдрийн хурлын шийдвэрээр (2024/3-02) зөвшөөрөл авч судалгааг хийж гүйцэтгэсэн. Бид артерийн даралт 140/90 мм МУБаас дээш тохиолдолд артерийн гипертензитэй, БЖИ-ийн хэмжээ 18.524.9кг/м2 үед хэвийн жинтэй, 25.0-29.9 кг/м2 үед илүүдэл жинтэй, 30 кг/ м2-аас дээш тохиолдолд таргалалт гэж үзсэн. Үр дүн: Судалгаанд нийт 125330 хүн хамрагдсан ба дундаж нас 44.3±15.2 жил, 39.2% (n=49270) нь эрэгтэй, 60.8% (n=76060) нь эмэгтэй байв. Эрт илрүүлэгт хамрагдагсдын 28.1% (n=35259) нь АГ-тэй, 35.8% (n=44920) нь илүүдэл жинтэй ба 22.3% (n=27901)-д таргалалттай болох нь тодорхойлогдсон. БЖИ ба систолын артерийн даралт хооронд дунд шууд хамаарал ажиглагдсан (r=0.335, p<0.001). АГ-ийн тархалт биеийн жингийн илүүдэлтэй хүмүүст 31.4%, харин таргалалттай хүмүүст 47.5% байв. Логистик регрессийн шинжилгээгээр засварласан харьцуулсан харьцааг тооцоход АГ-ийн эрсдэлийн түвшин хэвийн биеийн жинтэй хүмүүстэй харьцуулахад илүүдэл жинтэй хүмүүст 1.64, харин таргалалттай хүмүүст 2.63 дахин өндөр байв. Дүгнэлт: 1. Эрт илрүүлэгт хамрагдагсдын 28.1%-д артерийн гипертензи илэрсэн. 2. Хэвийн биеийн жинтэй хүмүүстэй харьцуулахад биеийн жингийн илүүдэл, таргалалттай хүмүүст артерийн гипертензийн эрсдэл 1.64-2.63 дахин их байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй мэргэжилтний өнөөгийн байдал(2024-01-28) ;Д.Намуун; ; ; Үндэслэл: Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, тогтвортой байдал НЭМ судлаач нь мэргэшсэн боловсон хүчинд тулгуурладаг ба сайн бэлтгэгдсэн Эрүүл ахуйч нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, ажилчид эрүүл мэндийг Тархвар судлаач хамгаалж, дэмжиж, эрүүл мэндийн ялгааг арилгах, эрүүл мэндийн Ажиллах хүч онцгой байдлын үед түргэн хариу арга хэмжээ авах боломжийг Хүний нөөц олгодог. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хүн амын эрүүл мэндийн байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тандах, судлах, хянах, эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагаа хамаарах бөгөөд эдгээрийг хэрэгжүүлдэг гол боловсон хүчин нь дээр дурьдсан нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн юм. Мөн нийгмийн эрүүл мэндийн ажиллах хүчин нь улс орны нийгмийн эрүүл мэндийн дэд бүтцийн гол бүрэлдэхүүн хэсэг юм. Нийгмийн эрүүл мэндийн ажиллах хүчний хэрэгцээг хангахын тулд түүний хэмжээ, бүрэлдэхүүн болон хүн амын эрэлтийн талаарх мэдээлэл шаардлагатай ба улс, орон нутгийн нийгмийн эрүүл мэндийн ажиллах хүчний талаарх мэдээлэл нь улс, орон нутагт хамгийн их хамааралтай учир тухайн улсын нийгмийн эрүүл мэндийн ажиллах хүчний төлөвлөлт, бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэхэд шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Эрүүл мэндийн байгууллагад нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй мэргэжилтний хүн ам зүйн үзүүлэлтийг судлах. Арга, аргачлал: Эпидемиологийн судалгааны агшингийн загвараар аймаг, сум болон өрхийн эрүүл мэндийн төв, сум дундын нэгдсэн эмнэлэг, аймаг болон дүүргийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношлогоо эмчилгээний төв, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, эрүүл мэндийн газруудаас асуумжийн аргаар цуглуулсан мэдээллийг ашиглаж, дескриптив шинжилгээ хийж гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд Улаанбаатар хотын 6 дүүрэг болон 16 аймгийн 125 сумаас нийтдээ 243 байгууллагын нийгмийн эрүүл мэндийн голлох тусламж үйлчилгээг үзүүлж буй 428 нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн болон эрүүл мэндийн байгууллагын ажилтан хамрагдсан ба тэдний дундаж нас 33.9±9.3 жил, 10.7 хувийг эрэгтэйчүүд, 89.3 хувийг эмэгтэйчүүд эзэлж байв. Судалгаанд оролцогчдын 66.1 хувь нь хөдөө орон нутгаас оролцож буй ба насны бүлгийн эзлэх хувь байршилтай харьцуулахад ялгаатай тодорхойлогдсон бөгөөд хотод харьцангуй залуу хүмүүс ажиллаж байна. Судалгаанд нийт оролцогчдын 11.6 хувь нь нийгмийн эрүүл мэнд судлаач, 6.5 хувь нь эрүүл ахуйч, тархвар судлаач, 6.3 хувь нь нийгмийн эрүүл мэнд судлаач, эрүүл ахуйч, 10.2 хувь нь эрүүл мэндийн нийгмийн ажилтны мэргэжил эзэмшсэн байна. Судалгаанд оролцогчдын эзэмшсэн мэргэжлийг одоо ажиллаж буй албан тушаалтай нь харьцуулан үзэхэд нийгмийн эрүүл мэнд судлаач, эрүүл ахуйчдын мэргэжлээрээ ажиллаж буй хувь хамгийн өндөр, эрүүл ахуйч, тархвар судлаачын 64.3 хувь нь, нийгмийн эрүүл мэнд судлаачийн 50 хувь нь, эрүүл мэндийн нийгмийн ажилтаны 29.5 хувь нь өөрсдийн эзэмшсэн мэргэжлийн дагуу ажил хөдөлмөр эрхэлж байна. Харин бусад төрлийн мэргэжил эзэмшсэн хүмүүсийн 30.4 хувь нь нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн болон эрүүл ахуйч, тархвар судлаачийн ажлыг гүйцэтгэж байна. Дүгнэлт: Нийт нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй хүмүүсийн 34.5 хувийг нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн болон эрүүл ахуйч, тархвар судлаачид эзэлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол улсын насанд хүрэгчдийн архи, тамхины хэрэглээ: Хүн амд суурилсан судалгааны үр дүн(2024-12-21); ; ;Б.Азжаргал ;Б.УндрахЭ.НямбаярҮндэслэл: Дэлхий дахинд нийт нас баралтын гуравны хоёроос илүү хувь нь халдварт бус өвчнөөс (ХБӨ) шалтгаалж байгаа бөгөөд эдгээр нас баралтын 75 хувь нь бага, дунд орлоготой орнуудад тохиолдож байна. ХБӨ-ийн хамгийн том эрсдэлт хүчин зүйлс нь архи, тамхи зэрэг зан үйлийн хүчин зүйлс бөгөөд дэлхий дахинд тамхи, согтууруулах ундааны хэрэглээ нь 8 сая орчим хүний нас баралтын шалтгаан болж байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) мэдээлснээр архины хэрэглээ нь зүрх судасны өвчин, хорт хавдар, амьсгалын замын архаг өвчин, чихрийн шижин зэрэг ХБӨ-ийн гол эрсдэлт хүчин зүйлсийн нэг болдог. Тамхины хэрэглээ нь мөн эрт нас баралт болон хөгжлийн бэрхшээл үүсгэдэг гол шалтгаануудын нэг юм. Монгол Улсад архи, тамхины хэрэглээ нь хүн амын дунд түгээмэл бөгөөд 2019 оноос хойших хугацаанд хүн амын дундах хэрэглээний талаар хангалттай судалгаа хийгдээгүй байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Монгол Улсын насанд хүрэгчдийн архи, тамхины хэрэглээний өнөөгийн байдлыг үнэлэх. Арга, аргачлал: Энэхүү судалгааг 2022 оны 5 сараас 2023 оны 5 сар хүртэлх хугацаанд Монгол Улсын 18 ба түүнээс дээш насны хүн амыг хамруулан хийж гүйцэтгэв. Ингэхдээ асуумж болон лабораторийн шинжилгээний аргыг ашиглан мэдээлэл цуглуулсан. Бид судалгаанд хамрагдагсдын архи, тамхины хэрэглээг үнэлэхдээ хүн ам зүйн мэдээлэл, амьдралын хэв маяг, эрүүл мэндийн байдлын талаарх асуултуудыг багтаасан асуумжийг ашиглав. Мэдээлэлд дүн шинжилгээ хийхдээ тоон болон чанарын судалгааны аргыг тус тус хослуулан ашиглалаа. Үр дүн: Судалгаанд нийт 447,409 хүн хамрагдсанаас тамхины хэрэглээний нийт түвшин 17.6% байсан ба эрэгтэйчүүдийн 38.5%, эмэгтэйчүүдийн 4.8% нь тамхи хэрэглэдэг гэж хариулсан байна. Архины хэрэглээний түвшин нь нийт хүн амын 12.3%-д хүрч, эрэгтэйчүүдийн 14.6%, эмэгтэйчүүдийн 4.0% нь архи хэрэглэдэг болох нь судалгааны үр дүнгээр тодорхойлогдлоо. Түүнчлэн согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь нийт архи хэрэглэдэг хүмүүсийн 30%-д тохиолдож байна. Архи, тамхины хэрэглээ нь ихэвчлэн боловсролын түвшин багатай, гэр бүлээс салсан эсвэл гэрлээгүй хүмүүст өндөр байгаа нь тогтоогдсон. Түүнчлэн архи, тамхины хэрэглээ нь амьдралын чанарт сөргөөр нөлөөлж, эрүүл мэндэд учруулах аюулыг нэмэгдүүлж байгаа тогтоогдлоо. Дүгнэлт: Монгол Улсын нийт эрэгтэйчүүдийн дунд архи, тамхины хэрэглээ нь эмэгтэйчүүдтэй харьцуулахад хэд дахин их байна. Боловсролын түвшин болон гэр бүлийн байдал нь архи, тамхины хэрэглээний түвшинд нөлөөлөх гол хүчин зүйлс болж байна. Архийг хэтрүүлэн хэрэглэх нь эрэгтэйчүүдийн дунд түгээмэл ба энэ нь эрүүл мэндийн томоохон аюул болсныг илтгэж байна. Монгол Улсад архи, тамхины хэрэглээний эсрэг үр дүнтэй бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна. Төрөөс эрүүл мэндийн боловсрол, урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэмэгдүүлж, архи, тамхины хэрэглээг бууруулахын тулд зорилтот арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Correction: Distribution of 10-year cardiovascular disease risk levels in Mongolia: results from nation-wide health screening program[This corrects the article DOI: 10.3389/fpubh.2025.1412262.]. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Blood Pressure Levels and Triglyceride-Glucose Index: A Cross-Sectional Study from a Nationwide Screening in Mongolia(2025-09); ;Enebish, Oyunsuren; ; Gantulga, MunkhtulgaBackground: The triglyceride-glucose (TyG) index has emerged as a reliable surrogate marker of insulin resistance. This study aimed to investigate the association between blood pressure (BP) levels and the TyG index and to assess whether even modest elevations in BP were associated with higher TyG index values. Methods: A cross-sectional analysis was conducted using data from 120,264 participants who underwent nationwide health screening in Mongolia between 2023 and 2024. BP was categorized into five stages. The TyG index was calculated based on fasting triglyceride and glucose levels. Results: The mean TyG index increased progressively with advancing hypertension stages (p for trend <0.001). Multivariate analysis showed that even elevated BP was independently associated with a higher TyG index (adjusted OR 1.108, 95% CI 1.039-1.183; p = 0.002), with the association strengthening across hypertension stage 1 (adjusted OR 1.238, 95% CI 1.200-1.277), stage 2 (adjusted OR 1.516, 95% CI 1.463-1.572), and hypertensive crisis (adjusted OR 1.575, 95% CI 1.350-1.836) (all p < 0.001). Central obesity further amplified the association between hypertension stage and TyG index levels. Among participants without central obesity, the TyG index increased from 8.086 (95% CI: 8.079-8.093) in the normal BP group to 8.449 (8.362-8.536) in the hypertensive crisis group. Similarly, among those with central obesity, the TyG index rose from 8.345 (8.336-8.354) in the normal group to 8.732 (8.685-8.778) in the hypertensive crisis group. Conclusions: This study demonstrates that the TyG index rises consistently with increasing BP stages, even at early elevations, suggesting that insulin resistance may begin at modest blood pressure increases.Scopus© Citations 2
