Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 2 of 2
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Эм зүйчийн цогц чадамжийн судалгааны зарим үр дүн
    (2023-05-18)
    Б.Хандсүрэн
    ;
    Б.Даваадулам
    ;
    ; ;
    С.Пүрэвсүрэн
    Үндэслэл: Олон улсын Эм зүйн холбоо (ОУЭЗХ)-ны эм зүйчийн цогц чадамжийн хүрээ нь эм зүйн нийгмийн эрүүл мэндийн, эм зүйн тусламжийн, зохион байгуулалт, менежментийн болон мэргэжлийн/хувь хүний чадамж гэсэн үндсэн дөрвөн бүрдэлтэй. Зорилго: АШУҮИСийн Эм зүйн сургууль Монгол улсдаа анх удаа “Эм зүйч мэргэжилтний цогц чадамж”-ийг 2015 онд боловсруулан хэрэгжүүлж байна. Эм зүйчийн зохион байгуулалт, менежментийн болон мэргэжлийн/хувь хүний чадамжийг тодорхойлох зорилготой. Арга, аргачлал: Уг судалгааг дескриптив загвараар, нэг агшны аргаар хийж гүйцэтгэв. ОУЭЗХ-ын эм зүйчийн цогц чадамжийн хүрээний зохион байгуулалт, менежментийн ба мэргэжлийн/хувь хүний чадамжийн асуумжийг судалгаанд ашиглав. Үр дүн: Судалгаанд нийт 340 эм зүйч оролцсон ба судалгаанд оролцогчдын 92.1% нь эмэгтэй, 7.9% нь эрэгтэй, дундаж нас 32.57±8.11 жил, ажилласан дундаж жил 7.065±6.734, эдгээрийн 70.3% нь Улаанбаатарт, 44.11% нь нийтийн үйлчилгээтэй эмийн санд ажилладаг байв. Судалгаанд оролцогчдын 63.12% нь мэргэшил олгох сургалтад хамрагдсан ба 37.26% нь эм зүйн албаны менежерийн, 34.6% нь эмнэлзүйн эм зүйчийн мэргэжил олгох сургалтад хамрагдсан байна. Зохион байгуулалт, менежментийн чадамжаас хамгийн өндөр оноог эмийн хангамжийн менежмент (3.732±0.693), хамгийн бага оноог төсөв ба нөхөн олговрын чадамж (3.154±0.837) авсан ба нийт дундаж оноо 3.556±0.621 байв. Мэргэжлийн/хувь хүний цогц чадамжаас хамгийн өндөр оноог харилцааны ур чадварын (3.849±0.614), хамгийн бага оноог ажлын байран дахь чанарын баталгаажилт ба судалгааны чадамж (3.511±0.675) авсан ба дундаж оноо 3.657±0.556 байгаа нь тус тус тодорхойлогдлоо. Дүгнэлт: 1. Судалгаанд хамрагдсан эм зүйчдийн зохион байгуулалт, менежментийн цогц чадамжийн дундаж оноо 3.556±0.621, 84.42% нь 3.0-аас дээш оноотой буюу дундаас дээш чадамжтай байна. 2. Судалгаанд хамрагдсан эм зүйчдийн мэргэжлийн, хувь хүний цогц чадамжийн дундаж оноо 3.657±0.556, 91.26% нь 3.0аас дээш оноотой буюу дундаас дээш чадамжтай байна.