Dashbaljir, Shinezaya
Loading...
Товч нэр
Dashbaljir, Shinezaya
Бүтэн нэр
Dashbaljir Shinezaya
Латин нэр
Dashbaljir Shinezaya
Албан тушаал
Судлаач
ORCID
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Дэрвэгэр жиргэрүү (Saposhniko-via divaricata(turcz)) ургамлын үндэснээс пеллет эм гарган авсан технологийн судалгааны дүн(2024-01-21) ;Н.Гантулга ;Д.Даариймаа ;Б.Энхтуул; А.ЦэлмэгҮндэслэл: Ревматоид артрит (РА) нь дэлхийн хүн амын 1% орчмыг Ревматоид артрит хамран тархсан олон үений шар усан бүрхүүл, мөгөөрсөн эдийн эвдрэл, Лактоз бүтцийн өөрчлөлтөөр илэрдэг, эрхтэн тогтолцооны архаг үрэвсэлт Микрокристалцеллюлоз аутоиммун өвчин гэж тодорхойлжээ.1-7 Дэрвэгэр жиргэрүү нь Дорно Шингэн ханд дахины анагаах ухаанд халуун бууруулах, өвдөлт намдаах, үе мөчний Өтгөн ханд үрэвслийг дарах, нян, вирүсийн эсрэг үйлдэлээс гадна хавдрын эсийг дарангуйлах, цусан дахь глюкозыг бууруулах зэрэг үйлдлээр нь өргөн ашигладаг эмийн ургамлын нэг болохийг судлаачид тэмдэглэсэн байна.10,11 Орчин үед эм үйлдвэрлэлийн техник болон технологиуд улам боловсронгуй болж, шинэ эмийн хэлбэрүүд үйлдвэрлэлд нэвтэрч буйтай холбоотойгоор эмийн үндсэн түүхий эдээр эх орны эмийн ургамлыг ашиглан, орчин үеийн эмийн хэлбэрт оруулж, бэлтгэх технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх шаардлагатай байна. Зорилго: Дэрвэгэр жиргэрүү ургамлын түүхий эдээс пеллет эм бэлтгэх технологийг боловсруулах. Арга, аргачлал: Дэрвэгэр жиргэрүү ургамлын түүхий эдийг БНХАУ-ын фармакопей 2010 аргачлалын дагуу өндөр идэвхит шингэний хроматограф (ӨИШХ)-ийн аргаар прим-О-глюкозилцимифугин, 5-О-метилвисамминолын зэрэг стандарт бодис (≥98%)-той харьцуулан үндсэн үйлчлэгч бодисийг таньж, тоон агууламжийг тодорхойлсон. Үр дүн: Өндөр идэвхит шингэний хроматографийн шинжилгээгээр прим-Оглюкозилцимифугины ≥98% цэвэршилттэй стандарт бодис нь дундажаар 5.624 минутад, 5-О-метилвисамминол ≥98% цэвэршилттэй стандартын хувьд дундажаар 13.131 минутад баригдаж байв. Бүх дээжин дэх үндсэн үйлчлэгч бодисын илэрч буй дундаж хугацаа 5.661 болон 13.059 минут байна. Үүний дараа шинжилж буй уусмалын хроматографийн пикийн талбайг стандарт уусмалын хроматографийн пикийн талбайтай харьцуулан тооцож үзэхэд прим-О-глюкозилцимифугин бодисын хувьд 0.4-0.52%, 5-О-метилвисамминол бодисын хувьд 0.29-0.43%ийн агууламжтай үр дүн тодорхойлогдлоо. Дэрвэгэр жиргэрүү ургамлын түүхий эдийг 3 мм-ээс 0.3 мм-ийн хооронд жижиглэсэн 5 загвар гарган хандлагдах бодисын хэмжээг судлаж үзэхэд 0.5 мм хэмжээтэй жижиглэсэн түүхий эдээс хандлагдах бодисын хэмжээ хамгийн өндөр буюу 30.2% гарсан. Дэрвэгэр жиргэрүү ургамлын 500 гр түүхий эдээс 160 мл хэмжээтэй өтгөн хандыг гарган авсан ба ургамлын түүхий эдээс хандлагдах бодисын хэмжээ 30.2% гарсантай тохирч байна. Ургамлын түүхий эдээс шингэн ханд бэлтгэхэд хэт авиан мацериацын арга тохиромжтой ба түүхий эдээс уусгагч руу хандлагдах бодисын гарц хангалттай хэмжээнд хүрч байна. Өтгөн ханд болон ургамлын нунтагласан түүхий эдийг туслах бодисуудтай тохиромжтой харьцаагаар хольж 6 төрлийн туршилтын загвар гаргаж, QZL-550 загварын пеллетлэх төхөөрөмж дээр үлээх агаарын хүч болон эргэлдэх хурдыг тохируулан пеллет хийх технологийн горимыг боловсруулав. Туршилтын явцад загвар 1 болон 5 хэлбэржилт сайн, загвар 3, 4, 6 хэлбэржилт дунд зэрэг, загвар 2 хэлбэржээгүй. Загвар 1 болон 5-ийн хувьд үлээх агаарыг 14, эргэлдэх хурдыг 8-аас эхлүүлэн 2 минут тутамд 2 нэгжээр нэмж, нийт 6 минут пеллетлэх нь тохиромжтой байсан ба нийт пеллетийн 85% орчим нь 0.5-2 мм голчтой байсан. Лактоз агуулсан загварууд болох загвар 3, 5, 6 хувьд эргэлтийн хурдыг 4-өөс эхлэн 2 минут тутамд 2 нэгжээр нэмэхэд хамгийн тохиромжтой хэлбэр үүссэн боловч нийт массын 50% нь 2-3 мм голчтой пеллет үүссэн тул хэлбэржилт дунд зэрэг, сорбитол агуулсан загвар нь хэлбэржээгүй нь тодорхойлогдлоо. Дүгнэлт: Дэрвэгэр жиргэрүү эмийн ургамлаас пеллет эмийн хэлбэр гарган авах технологийн судалгаагаар үе шат бүр дээр тохиромжтой аргачлалыг судалж, эмийн хэлбэр гарган авахад бидний хэрэглэж буй түүхий эд нь чанарын шаардлага хангасан ба эмийн түүхий эдээс ханд гарган авахад хэт авиан мацерацын аргаар гарган авч өтгөн ханд бэлтгэн пеллет эмийн хэлбэрт орууллаа. Эмийн хэлбэрт оруулахад туслах бодисоор лактоз болон микрокристалцеллюлозыг 1:1 харьцаагаар ашиглах нь тохиромжтой байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Голт бор (Syzygium aromaticum L.) эмийн ургамлаас батганы эсрэг гель гарган авах технологийн судалгаа(2024-04-13) ;Г.Пүрэвтогтох ;Ц.Амаржаргал ;Ц.Маралмаа ;Б.ЭнхтуулҮндэслэл: АӨСҮТ-ийн жилийн амбулаторийн нийт үзлэгийн 10-15% нь арьсны батга өвчтэй хүүхэд залуучууд байна. Хамгийн элбэг тохиолддог арьсны эмгэг өөрчлөлтийн нэг нь батга буюу тосны булчирхайн үрэвсэлт өвчин юм. Өсвөр насныхны 85%-д энэхүү арьсны өвчин тохиолддог бөгөөд өвчтөний өөртөө итгэх итгэлд сөргөөр нөлөөлж, өөрийгөө нийгмээс тусгаарлах эцэстээ сэтгэл санааны гүн хямралд оруулдаг байна. Зорилго: Голт бор (Syzygium aromaticum L.) эмийн ургамлаас батганы эсрэг гель эмийн хэлбэр гарган авах. Арга, аргачлал: Голт бор (Syzygium aromaticum L.) ургамлын түүхий эдийн технологийн параметрүүдын тодорхойлон шингэн хандыг эрчимжүүлсэн мацерацын аргаар бэлтгэн тохиромжтой хандлагч шингэнийг тогтоохдоо хандлагч шингэнээр нэрмэл ус, 20%, 40%, 70% этанолыг тус тус авч бэлтгэсэн ханданд полифенолт нэгдлийн агууламжаар харьцуулан сонгов. Голт бор (Syzygium aromaticum L.) ургамлын ханданд агуулагдах нийлбэр полифенолт нэгдлийг агууламжийг спектрофотометрийн аргаар тодорхойлов. Гелийн туслах бодисын тохиромжтой харьцааг сонгохдоо 3 загвар гаргаж, шингэн ханднаас диспержүүлэх аргаар гель бэлтгэв. Голт бор (Syzygium aromaticum L.) агуулсан гель эмийн хэлбэрт бактерийн эсрэг идэвхийг эмгэг төрүүлэгч бактерийн стандарт 6 омгуудыг ашиглан перпендикуляр тарилгын аргаар тодорхойлов. Үр дүн: Голт бор (Syzygium aromaticum L.) ургамлын түүхий эдийн жижиг хэсгийн хэмжээ 0.85 мм байхад хандлагдах бодис 31.061±1.318% байгаа нь хамгийн их агууламжтай байсан тул түүхий эдийн тохиромжтой жижиглэлтийн хэмжээг 0.85 мм болохыг тогтоов. Ургамлын түүхий эдийн хандлагдах бодисын хэмжээ нэрмэл усанд 31.061±1.318%, 20% этанолд 28.401±1.094%, 40% этанолд 29.765±1.624%, 70% этанолд 30.965±1.314% агуулагдаж байна. Эрчимжүүлсэн мацерацын аргаар бэлтгэсэн шингэн /нэрмэл ус/ ханданд агуулагдах полифенолт нэгдлийн хэмжээ тодорхойлоход 0.538±0.0114% байлаа. Голт бор (Syzygium aromaticum L.)-ын шингэн ханд агуулсан гелийн бактерийн эсрэг идэвхийг тодорхойлов. Дүгнэлт: Голт бор (Syzygium aromaticum L.) ургамлын түүхий эдийг 0.85мм хэмжээтэй жижиглэж, нэрмэл усаар эрчимжүүлсэн мацерацын аргаар хандалж, шингэн ханд гарган авах нь тохиромжтой болохыг тогтоов. Шингэн ханд нь хар боровтор өнгөтэй, гашуувтар амттай, анхилам үнэртэй, полифенолт нэгдэл 0.538±0.0114% агуулагдаж байв. Гель бэлтгэхдээ үйлчлэгч бодисоор голт борын шингэн ханднаас 30%-ийг авч гель үүсгэгч бодисоор карбомерыг 1%-иар, нэвчимхий чанар нэмэгдүүлэгч бодисоор пропиленгликоль 5% ба глицерин 1.5%-
