Loading...
Дэрвэгэр жиргэрүү (Saposhniko-via divaricata(turcz)) ургамлын үндэснээс пеллет эм гарган авсан технологийн судалгааны дүн
Зохиогч
Н.Гантулга
Д.Даариймаа
Б.Энхтуул
А.Цэлмэг
Б.Нарангэрэл
Р.Цэрэндэжид
Он
2024 оны нэгдүгээр сарын 21
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
20
Issue
1
Start Page
44
End Page
49
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Ревматоид артрит (РА) нь дэлхийн хүн амын 1% орчмыг Ревматоид артрит хамран тархсан олон үений шар усан бүрхүүл, мөгөөрсөн эдийн эвдрэл, Лактоз бүтцийн өөрчлөлтөөр илэрдэг, эрхтэн тогтолцооны архаг үрэвсэлт Микрокристалцеллюлоз аутоиммун өвчин гэж тодорхойлжээ.1-7 Дэрвэгэр жиргэрүү нь Дорно Шингэн ханд дахины анагаах ухаанд халуун бууруулах, өвдөлт намдаах, үе мөчний Өтгөн ханд үрэвслийг дарах, нян, вирүсийн эсрэг үйлдэлээс гадна хавдрын эсийг дарангуйлах, цусан дахь глюкозыг бууруулах зэрэг үйлдлээр нь өргөн ашигладаг эмийн ургамлын нэг болохийг судлаачид тэмдэглэсэн байна.10,11 Орчин үед эм үйлдвэрлэлийн техник болон технологиуд улам боловсронгуй болж, шинэ эмийн хэлбэрүүд үйлдвэрлэлд нэвтэрч буйтай холбоотойгоор эмийн үндсэн түүхий эдээр эх орны эмийн ургамлыг ашиглан, орчин үеийн эмийн хэлбэрт оруулж, бэлтгэх технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх шаардлагатай байна. Зорилго: Дэрвэгэр жиргэрүү ургамлын түүхий эдээс пеллет эм бэлтгэх технологийг боловсруулах. Арга, аргачлал: Дэрвэгэр жиргэрүү ургамлын түүхий эдийг БНХАУ-ын фармакопей 2010 аргачлалын дагуу өндөр идэвхит шингэний хроматограф (ӨИШХ)-ийн аргаар прим-О-глюкозилцимифугин, 5-О-метилвисамминолын зэрэг стандарт бодис (≥98%)-той харьцуулан үндсэн үйлчлэгч бодисийг таньж, тоон агууламжийг тодорхойлсон. Үр дүн: Өндөр идэвхит шингэний хроматографийн шинжилгээгээр прим-Оглюкозилцимифугины ≥98% цэвэршилттэй стандарт бодис нь дундажаар 5.624 минутад, 5-О-метилвисамминол ≥98% цэвэршилттэй стандартын хувьд дундажаар 13.131 минутад баригдаж байв. Бүх дээжин дэх үндсэн үйлчлэгч бодисын илэрч буй дундаж хугацаа 5.661 болон 13.059 минут байна. Үүний дараа шинжилж буй уусмалын хроматографийн пикийн талбайг стандарт уусмалын хроматографийн пикийн талбайтай харьцуулан тооцож үзэхэд прим-О-глюкозилцимифугин бодисын хувьд 0.4-0.52%, 5-О-метилвисамминол бодисын хувьд 0.29-0.43%ийн агууламжтай үр дүн тодорхойлогдлоо. Дэрвэгэр жиргэрүү ургамлын түүхий эдийг 3 мм-ээс 0.3 мм-ийн хооронд жижиглэсэн 5 загвар гарган хандлагдах бодисын хэмжээг судлаж үзэхэд 0.5 мм хэмжээтэй жижиглэсэн түүхий эдээс хандлагдах бодисын хэмжээ хамгийн өндөр буюу 30.2% гарсан. Дэрвэгэр жиргэрүү ургамлын 500 гр түүхий эдээс 160 мл хэмжээтэй өтгөн хандыг гарган авсан ба ургамлын түүхий эдээс хандлагдах бодисын хэмжээ 30.2% гарсантай тохирч байна. Ургамлын түүхий эдээс шингэн ханд бэлтгэхэд хэт авиан мацериацын арга тохиромжтой ба түүхий эдээс уусгагч руу хандлагдах бодисын гарц хангалттай хэмжээнд хүрч байна. Өтгөн ханд болон ургамлын нунтагласан түүхий эдийг туслах бодисуудтай тохиромжтой харьцаагаар хольж 6 төрлийн туршилтын загвар гаргаж, QZL-550 загварын пеллетлэх төхөөрөмж дээр үлээх агаарын хүч болон эргэлдэх хурдыг тохируулан пеллет хийх технологийн горимыг боловсруулав. Туршилтын явцад загвар 1 болон 5 хэлбэржилт сайн, загвар 3, 4, 6 хэлбэржилт дунд зэрэг, загвар 2 хэлбэржээгүй. Загвар 1 болон 5-ийн хувьд үлээх агаарыг 14, эргэлдэх хурдыг 8-аас эхлүүлэн 2 минут тутамд 2 нэгжээр нэмж, нийт 6 минут пеллетлэх нь тохиромжтой байсан ба нийт пеллетийн 85% орчим нь 0.5-2 мм голчтой байсан. Лактоз агуулсан загварууд болох загвар 3, 5, 6 хувьд эргэлтийн хурдыг 4-өөс эхлэн 2 минут тутамд 2 нэгжээр нэмэхэд хамгийн тохиромжтой хэлбэр үүссэн боловч нийт массын 50% нь 2-3 мм голчтой пеллет үүссэн тул хэлбэржилт дунд зэрэг, сорбитол агуулсан загвар нь хэлбэржээгүй нь тодорхойлогдлоо. Дүгнэлт: Дэрвэгэр жиргэрүү эмийн ургамлаас пеллет эмийн хэлбэр гарган авах технологийн судалгаагаар үе шат бүр дээр тохиромжтой аргачлалыг судалж, эмийн хэлбэр гарган авахад бидний хэрэглэж буй түүхий эд нь чанарын шаардлага хангасан ба эмийн түүхий эдээс ханд гарган авахад хэт авиан мацерацын аргаар гарган авч өтгөн ханд бэлтгэн пеллет эмийн хэлбэрт орууллаа. Эмийн хэлбэрт оруулахад туслах бодисоор лактоз болон микрокристалцеллюлозыг 1:1 харьцаагаар ашиглах нь тохиромжтой байна.
Background: Rheumatoid arthritis (RA) is a chronic inflammatory autoimmune disease of the organ system, affecting reveal to the synovial membrane of numerous joints, loss of cartilage tissue and structure failure, impacting approximately 1% of the global population. Saposhnikovia divaricata, a medicinal plant widely employed in Oriental medicine, is renowned for its anti-inflammatory of the joint, anti-bacterial, anti-viral, suppresses tumor cells, and lowering blood glucose levels. In the present era, the ever-advancing techniques and technologies in drug production due to the introduction of novel pharmaceutical formulations into the industry, necessitate the utilization of native medicinal plants as primary raw materials for medicine. Moreover, the integration of modern medicine preparation technology into production processes is imperative due to the introduction of new medicinal forms. Aim: The advancement of technology in pelletizing raw plant materials for preparation of pellets has been a significant focus of development Materials and Methods: The principal active substances were assessed in comparison to standard substances, such as prim-O-glucosylcimifugin and 5-O-methylvisamminol, using high-performance liquid chromatography (HPLC) in accordance with the Chinese Pharmacopoeia-2010 method for recognized and quantified content. Results: The prim-O-glucosylcimifugin standard with ≥98% purity was consistently retained in an average of 5.624 minutes, while the 5-O-methylvisamminol standard with ≥98% purity was retained in an average of 13.131 minutes. The mean duration of exposure for the main active substances across all samples was 5.661 and 13.059 minutes, respectively. Subsequently, through a comparison of the chromatographic peak area of the analyzed solution with the standard solution, the results indicated 0.4-0.52% for prim-O-glucosylcimifugin and 0.29-0.43% for 5-O-methylvisamminol. During the investigation of plant raw material, chopped between 3mm and 0.3mm, and astringency analysis across five models, the highest amount of astringency, at 30.2%, was observed in the 0.5mm chopped raw material. A dense extract of 160 ml was obtained from 500 g of Saposhnikovia divaricata plant raw material, corresponding to 30.2% of the plant material. The ultrasonic maceration method proved suitable for liquid extract preparation from plant raw materials, achieving a sufÏcient level of substance yield to the solvent from the raw materials. Six experimental models were developed by combining concentrated extract and plant powder with appropriate auxiliary substances. The pelletizing technology mode was established by adjusting the blowing air force and rotation speed on the QZL-550 model pelletizing equipment. Models 1 and 5 exhibited good formability, models 3, 4, and 6 showed moderate formability, while model 2 exhibited no formability. For models 1 and 5, a total of 6 minutes of pelleting, starting with blowing air at 14 and rotating speed at 8, increasing by 2 units every 2 minutes, was deemed suitable, with approximately 85% of the total pellets measuring 0.5-2 mm in diameter. Models 3, 5, and 6, which contained lactose, formed an ideal shape when the rotation speed increased by 2 units every 2 minutes from 4, but 50% of the total mass formed pellets with a diameter of 2-3 mm, indicating moderate formation, while the model containing sorbitol did not form. Conclusions: In the exploration of the technology for extracting pellet forms from Saposhnikovia divaricata medicinal plants, we systematically investigated appropriate methods at each stage, ensuring that the raw materials used for the medicinal form extraction met quality standards. The use of lactose and microcrystalline cellulose in a 1:1 ratio as excipients for formulation proved to be convenient.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/964
Эшлэл
Н.Гантулга, Д.Даариймаа, Б.Энхтуул, Д.Шинэзаяа, А.Цэлмэг, Д.Тэмүүлэн нар. Дэрвэгэр жиргэрүү (Saposhniko-via divaricata(turcz)) ургамлын үндэснээс пеллет эм гарган авсан технологийн судалгааны дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2024;20(1):44-49.
