Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Азийн жамъянмядаг ургамлын гаралтай хүлхмэл эм бэлтгэх технологийн судалгаа
    Үндэслэл: Монгол улсын хүн амын дунд амьсгалын замын өвчлөл Азийн жамъянмядаг (АЗӨ) нь хүн амын өвчлөлийн тэргүүлэх 5 шалтгааны нэг болж байгаа Хуурай ханд төдийгүй 10000 хүн амд ногдох АЗӨ нь 1822.6 болж, сүүлийн 10 жилийн Хүлхмэлийн суурь дундажтай харьцуулахад 283.9-өөр, өмнөх онтой харьцуулахад 1034.2Амьсгалын замын оор тус тус нэмэгдэж, нийт халдварт өвчний 39.0 хувийг эзэлж байгааг өвчин мэдээлсэн байна. Үүнээс үүдэлтэй энэхүү өвчинд хэрэглэх эмийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж, тэр дундаа амьсгалын дээд замын өвчин, ханиад томуу, хоолойн өвдөлт намдаах зорилгоор ургамлын гаралтай хүлхмэл эмийн хэлбэрийг ихээхэн хэрэглэж байгаа талаар баримт байгаа хэдий ч манай улсад хийгдсэн хүлхмэл эм бэлтгэх технологийн судалгаа хомс байгаа нь уг судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Монгол оронд ургадаг Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) эмийн ургамлаас гүйлсэн булчирхайн үрэвсэлт өвчинд хэрэглэх хүлхмэл эмийн хэлбэр гарган авах. Арга, аргачлал: Судалгааны ажлын хэрэглэгдэхүүн болгон үндсэн түүхий эдээр 2023 оны 6 дугаар сарын 20-ноос 7 дугаар сарын 10ны хооронд Төв, Архангай, Хөвсгөл зэрэг аймгуудын нутаг дэвсгэрээс технологийн горимын дагуу түүж бэлтгэсэн Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) эмийн ургамлыг ашигласан. Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) эмийн ургамлын түүхий эдээс хэт авиагаар хандлах мацерацийн эрчимжүүлсэн хувилбараар 1:2 харьцаагаар шингэн ханд гарган авч, вакуум ууршуулагч аппаратанд 45 мин/эрг хурдтайгаар 60ºС-д 1 цагийн турш органик уусгагчийг зайлуулан өтгөн ханд гарган авсан. Гарган авсан өтгөн хандаа урьдчилж, хөлдөөн хатаах аппаратанд 4 цаг байлган, 20 цаг хатаан хуурай хандыг гарган авав. Хүлхмэл эмийн суурь бэлтгэхэд элсэн чихэр, эрдэнэ шишийн сироп, хүлхмэлийн хэв, суурь чанах сав, цахилгаан халаагуур ашигласан. Үр дүн: Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) эмийн ургамлын түүхий эдээс 137 г авч, хэт авиагаар хандлах мацерацийн эрчимжүүлсэн хувилбараар 1:2 харьцаагаар 1000 мл шингэн ханд гарган авсан. Вакуум ууршуулагч аппаратны тусламжтайгаар органик уусгагчийг зайлуулан 330 мл өтгөн ханд гарган авч, хөлдөөн хатаах аппаратанд 4 цаг байлган, 20 цаг хатаан 50 г хуурай ханд гарган авав. Элсэн чихэр, эрдэнэ шишийн сиропыг 70:30 харьцаагаар 200 мл-ийг бэлтгэж, 120°С-т 20 минут чанахад хүлхмэлийн суурь нь цагаан өнгөтэй, хэвэнд цутгасны дараа бүрэн жигд хатаж, хатуу бүтэцтэй болж байгаа нь тодорхойлогдлоо. Дүгнэлт: 1. Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) эмийн ургамлын цэцэгнээс гарган авсан хуурай ханданд агуулагдах нийлбэр флавоноидын хэмжээ 1.09%±0.03, нийлбэр полифенолт нэгдэл 4.52%±0.08 агуулагдаж байгааг тодорхойлов. 2. Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) эмийн ургамлын гаралтай хүлхмэл эмийн суурийг цутгах аргаар F3 загварын дагуу гарган авах нь тохиромжтой болохыг тогтоолоо.