Д.Шинэ-Од
Loading...
Товч нэр
Д.Шинэ-Од
Бүтэн нэр
Далхсүрэн Шинэ-Од
Латин нэр
Dalkhsuren Shine-Od
Эрдмийн цол
Дэд профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол хүнд гүрээний булцууны байршлыг тодорхойлж, эмнэлзүйн зарим шинжтэй уялдуулан судалсан дүн(2021-09-01) ;Э.Оюунжаргал ;Л.БямбасүрэнГүрээний булцууны динамик бүтэц 2 наснаас хэлбэржиж эхэлдэг ба насанд хүрсэн хүнд хэлбэр, хэмжээ нь харьцангуй тогтмол байдаг. Дунд чихний мэс заслын үед гүрээний булцууны гэмтэл нь амь насанд аюултай хүндрэл үүсгэдэг учраас үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд түүний бүтэц, байршлыг зөв тодорхойлох шаардлагатай байдаг. Бид гүрээний булцууны байршлыг компьютер томографийн аргаар тодорхойлж, эмнэлзүйн зарим шинжтэй уялдуулан судлахыг зорив. Судалгаанд 100 хүний 200 нэгж чамархай ясны компьютер томографийн аксиаль болон корональ хавтгай дээрх зургуудыг харьцуулан гүрээний булцууны байршлыг тогтоон, бодит үзлэг, аудиометрийн шинжилгээгээр сонсголыг үнэлж, тусгайлан боловсруулсан судалгааны картаар эмнэл зүйн зарим шинжийг тодруулж, тэдгээрийн хамаарлыг тодорхойлов. Нийт судалгаанд хамрагдагсдын 54(27.27%) тохиолдолд гүрээний булцууны хэвийн бус байршил илэрснээс дээш байршилтай гүрээний булцуу 46(23%), гүрээний булцууны цүлхэн 6(3%), гүрээний булцууны цүлхийлт 2(1%) байв. Гүрээний булцууны хэвийн бус байршил нь чих шуугих шинж тэмдэгтэй статистик ач холбогдол бүхий хамааралтай (p=0.028, OR=2.36), сонсгол буурах болон толгой эргэх шинж тэмдэгтэй статистик ач холбогдол бүхий хамаарал ажиглагдсангүй. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол хүнд гүрээний булцууны байршил болон хэмжээг судалсан нь(2021-03-21) ;Э.Оюунжаргал ;Л.БямбасүрэнГүрээний булцууны динамик бүтэц 2 наснаас хэлбэржиж эхэлдэг ба насанд хүрсэн хүнд хэлбэр, хэмжээ нь харьцангуй тогтмол байдаг. Дунд чихний мэс заслын үед гүрээний булцууны гэмтэл нь амь насанд аюултай хүндрэл үүсгэдэг учраас үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд түүний бүтэц, байршлыг зөв тодорхойлох шаардлагатай байдаг. Бид 20 ба түүнээс дээш насны чамархай ясны компьютер томографийн шинжилгээ хийлгэсэн хүмүүсийг санамсаргүй байдлаар сонгон авч гүрээний булцууны хэвийн болон хэвийн бус байршил, бүтэц, хэмжээг тодорхойлохыг зорив. Гүрээний булцууны байршлыг тогтоохдоо чамархай ясны компьютер томографийн аксиаль болон корональ хавтгай дээрх зургуудыг харьцуулан шинжилж тодорхойлов. Нийт 99 хүний 198 чамархай ясны компьютер томографийн шинжилгээнд гүрээний булцууг хэмжихэд 54 (27.27%) тохиолдолд гүрээний булцууны хэвийн бус бүтэц илэрснээс дээш байрлалтай гүрээний булцуу 46 (23.23%), гүрээний булцууны цүлхэн 6 (3.03%), гүрээний булцууны цүлхийлт 2 (1.01%) байв. Гүрээний булцууны хэвийн бус байршилтай тохиолдлуудад түүний урд-хойт ба гадна-дотно хэмжээс хэвийн гүрээний булцуу илэрсэн бүлэгтэй харьцуулахад статистик ач холбогдол бүхий урт байв (p<0.0001).
