Lundeg, Ganbold
Loading...
Товч нэр
Lundeg, Ganbold
Бүтэн нэр
Lundeg Ganbold
Латин нэр
Lundeg Ganbold
Албан тушаал
Судлаач
ORCID
Scopus Author ID
6 results
Now showing 1 - 6 of 6
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Pattern and Predictors of Death in Hospitalized Adult Patients in Mongolia: A Nationwide Study(Mongolian National University of Medical Sciences, 2022-12-29); ; ; Objective: Hospital death patterns and predictors can illustrate the general image of certain parameters of the healthcare system. Studies related to the pattern of in-hospital deaths in Mongolia are lacking. Thus, we aimed to determine the patterns and predictors of death among hospitalized adult patients in Mongolia in 2020. Methods: Data from 86 hospitals providing inpatient care in Mongolia were used. 1795 hospital deaths from 296,083 hospital admissions were analyzed between the 1st of January and the 30th of June 2020. Results: The mean age of the participants was 56.3 ± 15.3 years, 59.4 % were male, and the median hospital stay was 2.2 days. In this study, weekend admission, urban setting, older age, and male gender were significant predictors of in-hospital death. Logistic regression analysis revealed that male gender and weekend admission were significant predictors of in-hospital death. In addition, people who died at different levels of hospitals were significantly different by residency. Conclusions: Mongolian rural people who have acute illness are rarely died in hospital settings. Weekend admission, male gender, and urban setting were independent significant predictors while between-subject-effect of male gender and urban setting was highest on in-hospital death. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Аймгийн нэгдсэн эмнэлгүүдийн амь тэнссэн үед үзүүлэх тусламжийн хүртээмж, бэлэн байдлыг үнэлэх(2021-06-10); ; 2015 онд ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн зөвлөлийн хурлаар “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт: Эрүүл мэндийг сайжруулахын төлөө” үйл ажиллагааны хөтөлбөрийг (WPR/RC66.R2) батлан гаргасан1. Монгол улсад амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлдэг ба иргэн бүрд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүн амд тэгш хүртээмжтэй хүргэхэд 3 шатлалын тогтолцоог бүрдүүлсэн. Аймгийн нэгдсэн эмнэлгүүдийн (АНЭ) амь тэнссэн үед үзүүлэх тусламжийн хүртээмж, бэлэн байдлыг үнэлэх бодит хэрэгцээ үүсээд байна. Зорилго: Аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд амь тэнссэн үед үзүүлэх тусламжийн хүртээмж, бэлэн байдлыг үнэлж, дүгнэх. Арга аргачлал: Энэ судалгааг ДЭМБ-аас боловсруулан гаргасан SARA (Service Availability and Readiness Assessment) үнэлгээний загварын дагуу найдвартай байдал, нарийвчлал, хамрах хүрээ, судалгаанд ашиглахад хялбар бөгөөд зардал бага байх гэсэн үндсэн шалгууруудаар сонгон 21 АНЭ-ийг үнэлэхэд ашигласан2. Үр дүн: АНЭ-ийн эмчилгээ, үйлчилгээний хүртээмжит байдлын илтгүүр 20 нэгж, бэлэн байдлын илтгүүр 92.8 %, амь тэнссэн үеийн бэлэн байдлын илтгүүр 68% гарсан. Дүгнэлт: Судалгааны үр дүнд АНЭ-ийн амь тэнссэн үеийн бэлэн байдал олон улсын шалгуурыг бүрэн хангаагүй харин тусламж үйлчилгээний хүртээмж нь хангалттай хэмжээнд хүрсэн байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол улсад насанд хүрэгчдэд тохиолдох эмнэлэг дэх нас баралтын ерөнхий зураглал ба таамаглах хүчин зүйлс(2022-11-02) ;С.Алтанчимэг; ; Үндэслэл: Эмнэлгийн нас баралтын дүр зургыг гаргаснаар эрүүл мэндийн тогтолцооны зарим үзүүлэлтийн ерөнхий төлөв байдлыг гаргах боломжтой. Нас барах эрсдлийг таамаглах хүчин зүйлийг тодорхойлсноор эмнэлзүйн практикт чухал ач холбогдолтой юм. Зорилго: 2020 онд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн насанд хүрэгчдэд тохиолдсон нас баралтын дүр зураг ба таамаглах хүчин зүйлсийг тодорхойлох. Арга, аргачлал: Монгол улсад хэвтүүлэн эмчлэх тусламж үзүүлж буй 86 эмнэлгийн мэдээллийг судалгаанд ашигласан. Ингэхдээ 2020 оны 1-р сарын 1-ээс 6-р сарын 30-ны хооронд эмнэлэгт хэвтсэн 1795 нас баралтын тохиолдол бүхий 296,083 оролцогчдод дүн шинжилгээ хийсэн. Эмнэлэгийн цахим болон цаасан бүртгэлийг эх материал болгон ашигласан. Бид судалгаандаа нас, хүйс, эмнэлэгт хэвтсэн өдөр, нас барсан газар зэрэг хувьсагчдыг ашиглан эрсдэлт хүчин зүйлсийг тооцоолон гаргасан. Алдагдсан амьдарлын жилүүд болон газарзүйн байршил зэрэг хувьсагчдыг ашиглан нас баралтын дүр зургийг гаргасан. Үр дүн: Оролцогчдын дундаж нас 56.3±15.3 жил, эрэгтэй хүйс 59.4%, эмнэлэгт хэвтсэн дундаж хугацаа 2.2 хоног байв. Судалгааны үр дүнд эмнэлэгт нас барах эрсдэлт хүчин зүйлст дараах үзүүлэлтүүд ач холбогдол бүхий нөлөөтэй болохыг тогтоосон. Үүнд: a) амралтын өдрийн хэвтэлт, b) хотод нас барсан c) өндөр нас, d) эрэгтэй хүйс зэрэг байв. Олон хүчин зүйлийн логистик регрессийн шинжилгээгээр эрэгтэй хүйс болон амралтын өдрийн хэвтэлт нь эмнэлэгт нас барах эрсдлийг илүү ихээр нэмэгдүүлж байсан. Шугаман регрессийн шинжилгээгээр нас болон эмнэлгийн ор тус тусдаа байдлаар мэдэгдэхүйц хамааралтай байсан бөгөөд нас болон эмнэлгийн ор хоногийн хувьсагч хоорондын нөлөө нь нас баралттай илүү хамааралтай байв. Дүгнэлт: Монгол хүн амын дунд эмнэлэгт нас барах тохиолдол харьцангуй бага байсан. Хот газартай харьцуулахад хөдөө орон нутагт залуу хүнд нас баралт өндөр байна. Амралтын өдрийн хэвтэлт, эрэгтэй хүйс, хотжилт зэрэг үзүүлэлтүүд эмнэлэгт нас барах эрсдлийг таамаглах бие даасан хүчин зүйлс болохоос гадна хувьсагч хоорондын харилцан нөлөөлөл нь илүү хүчтэй үр дүнг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Out-of-hospital deaths in Mongolia: a nationwide cohort study on the proportion, causes, and potential impact of emergency and critical care services(2023-10); ; ; ;Byambaa, BoldbaatarMeier, JensBACKGROUND: Little is known about the proportion and causes of out-of-hospital deaths in Mongolia. In this study, we aimed to determine the proportion and causes of out-of-hospital deaths in Mongolia during a six-month observation period before the COVID-19 pandemic. METHODS: In a retrospective study, the Mongolian National Death Registry was screened for all deaths occurring from 01 to 06/2020. The proportion and causes of out-of-hospital deaths, causes of out-of-hospital deaths likely treatable by emergency/critical care interventions, as well as sex, regional and seasonal differences in the proportion and causes of out-of-hospital deaths were determined. The primary endpoint was the proportion and causes of out-of-hospital death in children and adults. Descriptive statistical methods, the Fisher's Exact, multirow Chi2-or Mann-Whitney-U-rank sum tests were used for data analysis. FINDINGS: Five-thousand-five-hundred-fifty-three of 7762 deaths (71.5%) occurred outside of a hospital. The proportion of out-of-hospital deaths was lower in children than adults (39.3% vs. 74.8%, p < 0.001). Trauma, chronic neurological diseases, lower respiratory tract infections, congenital birth defects, and neonatal disorders were the causes of out-of-hospital deaths resulting in most years of life lost in children. In adults, chronic heart diseases, trauma, liver cancer, poisonings, and self-harm caused the highest burden of premature mortality. The proportion of out-of-hospital deaths did not differ between females and males (70.5% vs. 72.2%, p = 0.09). The proportion (all, p < 0.001; adults, p < 0.001; children, p < 0.001) and causes (adults, p < 0.001; children, p < 0.001) of out-of-hospital deaths differed between Mongolian regions and Ulaanbaatar. The proportion of out-of-hospital deaths was higher during winter than spring/summer months (72.3% vs. 69.9%, p = 0.03). An expert panel estimated that 49.3% of out-of-hospital deaths were likely treatable by emergency/critical care interventions. INTERPRETATION: With regional and seasonal variations, about 75% of Mongolian adults and 40% of Mongolian children died outside of a hospital. Heart diseases, trauma, cancer, and poisonings resulted in most years of life lost. About half of the causes of out-of-hospital deaths could be treated by emergency/critical care interventions. FUNDING: Institutional funding.Scopus© Citations 2 - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол улсын хөдөөгийн эмнэлгүүд дэх үжилтэй холбоотой нас баралтын тохиолдол ба хавсарсан өвчний судалгаа(2021-09-01) ;С.Алтанчимэг ;Л.Тамир ;Н.Сувд-Эрдэнэ ;Э.Сайн-ЕрөөлтБ.УянгаДэлхий дахинд үжлийн шалтгаант эмнэлгийн нас баралтын түвшин өндөр байна. Манай орны хөдөөгийн эмнэлгүүдийн нас баралтад эзлэх үжлийн тохиолдлын хувь тодорхойгүй байна. Зорилго: Хөдөөгийн эмнэлгүүдийн үжлийн шалтгаант нас баралтын тохиолдлыг тооцож түүнтэй холбоотой хавсарсан өвчний төрөлд судалгаа хийх.Арга аргачлал: Монгол улсын хөдөө орон нутгийн эмнэлгүүдэд тохиолдсон насанд хүрэгчдийн бүх шалтгаант нас баралтын түүхийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж хавсарсан өвчний төрлийг судалсан. Үр дүн: Эмнэлэгт нас барсан 487 эмчлүүлэгчийн 308 буюу 64% нь эрэгтэй; дундаж нас 56.7 байв. Үүнээс үжлийн шалтгаант нас баралтын 122 буюу 25.05% тохиолдол бүртгэгдсэнээс насны дундаж 56.5, эрэгтэй 51 буюу 53.7% байв. Үжлийн шалтгаант нас баралттай хавсарч илэрсэн хамгийн түгээмэл өвчнүүдэд элэгний архаг өвчин 17 буюу 17.8%, даралт ихдэх өвчин 19 буюу 20% орж байв. Халдварын голомт зонхилон байрлаж буй байдлаар нь авч үзэхэд амьсгалын замын эрхтэн тогтолцоо болон хэвлийн эрхтний халдвар орж байна. Нас баралтад хүргэж буй үжлийн илрүүлэг эдгээр эмнэлгүүдэд 40% байна. Логистик регрессийн шинжилгээгээр сүреэгээр үүсгэгдсэн үжлийн илрүүлэг муу байгааг болон Улаанбаатар хотоос алслагдсан байдлаар нь бүлэглэн авч үзэхэд үжлийн оношлогоо стастистикийн ач холбогдол бүхий ялгаатай гарлаа. Дүгнэлт: Манай улсын хөдөөгийн эмнэлгийн нас баралтад үжлийн тохиолдол өндөр байна. Сүрьеэгийн шалтгаант үжлийн илрүүлгийг цаашид нарийвчлан судлах шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сумдын эрүүл мэндийн төвүүдэд КОВИД-19-ийн тусламж үйлчилгээний чадавхи болон хүчилтөрөгчийн хэрэгцээний үнэлгээ(2022-11-02); ; Үндэслэл: 2022 оны 3-р сарын 26-ны байдлаар дэлхий дахинд нийт 480.1 сая тохиолдол бүртгэгдэж үүний 6.1 сая тохиолдол нас барсан бол Монгол улсын хувьд нийт 467’957 тохиолдол бүртгэгдэж түүний 2’177 тохиолдол нь нас барсан байна.3,4 КОВИД-19 цар тахал Монгол улсад тархахаас өмнө бэлэн байдлын судалгааг аймгийн нэгдсэн эмнэлгийн түвшинд хийхэд тус судалгаагаар аймгийн нэгдсэн эмнэлгийн хүчилтөрөгчийн хангамж 14% буюу хангалтгүй үнэлгээтэй гарсан.7 Иймээс сумдын эрүүл мэндийн төвийн хүчилтөрөгчийн бэлэн байдал болон хүртээмжийн судалгаа хийх бодит шаардлага гарсан. Зорилго: Сумдын эрүүл мэндийн төвүүдийн КОВИД-19-ийн тусламж үйлчилгээний чадавхи болон хүчилтөрөгч эмчилгээний хүртээмжит байдлыг үнэлэх, үр дүнг сайжруулах. Арга, аргачлал: Уг судалгааг Японы хүүхдийг ивээх сангийн дэмжлэгтэйгээр эрүүл мэндийн хөгжлийн төв, аймгийн эрүүл мэндийн газар хамтран тус хийсэн. Монгол улсын 329 сумын эрүүл мэндийн төвийн хүчилтөрөгчийн бэлэн байдал, хүртээмжийн судалгааг SARA үнэлгээ болон анхан шатны эмнэлгийн тусламж үйлчилгээний үнэлгээний асуумжийн дагуу авсан. Үр дүн: Аймгуудын КОВИД-19-ын нас баралтын тоо хэмжээ нь аймгийн нэгдсэн эмнэлэг болон сумын эрүүл мэндийн төв хоорондын дундаж зайтай шууд дунд зэргийн хамааралтай байна (p утга=0.036 буюу статистик ач холбогдолтой байна). Дүгнэлт: Сумын эрүүл мэндийн төвд КОВИД19-ын халдварын үеийн хүчилтөрөгч эмчилгээний талаар мэргэшсэн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, хүчилтөрөгчийн хангамж, хэрэгсэл, ашиглалтын мэдлэг, мь тэнссэн үеийн тусламжид тоноглогдсон машин, тээвэрлэх бэлэн байдал хангалтгүй байдлаас шалтгаалан нас баралт өндөр байна. Сумдын хүчилтөрөгчийн бортого хүртээмж, бэлэн байдлыг сайжруулахын тулд сумуудад хүчилтөрөгчийн бортог 100 км тутамд нэг бортого зарцуулагдана гэж тооцоолон хангалтыг нэмэгдүүлж, хүнд өвчтөн тээвэрлэх болон хүчилтөрөгч эмчилгээ, Ковид-19 халдварын хөнгөн, дунд зэргийн менежмент хийх сургалтыг бүсчилэн зохион байгуулж чадамжийг сайжруулах шаардлагатай байна.
