Lundeg, Ganbold
Loading...
Товч нэр
Lundeg, Ganbold
Бүтэн нэр
Lundeg Ganbold
Латин нэр
Lundeg Ganbold
Албан тушаал
Судлаач
ORCID
Scopus Author ID
17 results
Now showing 1 - 10 of 17
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Invasive Hemodynamic Monitoring and Arterial Blood Gas Exchange During Spinal vs General Anesthesia for Cesarean Delivery in Mongolian Parturient(Mongolian National University of Medical Sciences, 2024-12-12); ; ; Objective: This study investigated the accuracy and precision of continuous, invasive blood pressure obtained using the arterial line system in patients undergoing cesarean section with spinal and general anesthesia. Methods: A total of 150 parturient women who underwent C-sections from July 1, 2021, to Dec 30, 2023, were divided into two groups: the GA (general anesthesia) group (n=50) and the SA (spinal anesthesia) group (n=100). In this prospective observational study, we measured and compared the changes in hemodynamic fluctuation and arterial blood gas deviations under C-section with either spinal or general anesthesia. Results: One hundred fifty patients were recruited for the study after exclusions, and data were analyzed for 150 patients. There were no significant differences in the time from anesthesia to incision, the operation duration, infused crystalloid volume, blood loss, and urine output. The most frequent complications were surgery hypotension, tachycardia, nausea, and headache in the SA group, and tachycardia, hypertension, in the GA group These complications may cause SA’s impact on the sympathetic nerves, resulting in dilated blood vessels and reflex tachycardia. Conclusion: It has been suggested that the choice of anesthesia technique has a significant impact on hemodynamic stability during cesarean section. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Өндөр настны нурууны хагалгааны дараах эрт үеийн танин мэдэхүйн бууралтын тохиолдол ба эрсдэлт хүчин зүйлсийн үнэлгээ(2025-05-05) ;Тояа (Ya Tuo) ;С.Алтанчимэг ;Н.Сувд-ЭрдэнэҮндэслэл: Өнөө үед дэлхийн хүн амын дундаж наслалт нэмэгдэж байгаатай холбоотой өндөр настай иргэдийн дунд нуруу нугасны эмгэг болон тэдгээрт үзүүлэх мэс заслын тусламжийн тоо, хэмжээ олширч байна. Хагалгааны дараах танин мэдэхүйн бууралт (ХДТМБ) өндөр настанд элбэг тохиолддог бөгөөд амьдралын чанарт ноцтой сөрөг нөлөө үзүүлдэг. Хэдийгээр судалгаа нэлээд хийгдсэн ч урьдчилан сэргийлэх, эмчлэх арга замуудыг цаашид тодруулах шаардлагатай байна. Зорилго: Нуруу нугасны мэс засал хийлгэсэн өндөр настай өвчтөнүүдийн ХДТМБ-ын тохиолдлын түвшинг тогтоон түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг үнэлэх. Арга, аргачлал: Энэхүү проспектив когорт судалгаа нь Өвөр Монголын Анагаах Ухааны Их Сургуулийн харьяа хоёрдугаар эмнэлэгт хийгдсэн. Нурууны мэс засалд орсон 200 өндөр настнаас 122 нь судалгааны шалгуурыг хангаж хамрагдсан. Хагалгааны өмнө клиник үнэлгээ, мэс засал-мэдээгүйжүүлгийн үзүүлэлтүүдийг нарийвчлан бүртгэж, хагалгааны дараа стандартчилсан үнэлгээний аргуудаар танин мэдэхүйн үйл ажиллагааг хэмжсэн. Эдгээр үзүүлэлтүүдийг үндэслэн олон хүчин зүйлийн логистик регрессийн шинжилгээ хийв. Үр дүн: Мэс заслын хугацаа уртсах (OR=0.989; p=0.005), мэдээгүйжүүлгийн явцад артерийн даралт буурах (OR=0.964; p=0.009), хагалгааны дараах өвдөлтийн эрчим өндөр байх (OR=10.073; p=0.015), С-реактив уургийн түвшин нэмэгдэх (OR=1.039; p<0.001) нь ХДТМБ үүсэх эрсдэлт хүчин зүйлс болох нь тогтоогдлоо. Дүгнэлт: Нурууны мэс засал хийлгэсэн өндөр настанд хагалгааны дараах өвдөлтийн эрчим, үрэвслийн үзүүлэлт нэмэгдэх зэрэг хүчин зүйлүүд ХДТМБ үүсэх эрсдэлтэй холбоотой байна. Эмнэлзүйн практикт мэс заслын үеийн менежмент, мэдээгүйжүүлгийн аргачлалыг сайжруулах замаар танин мэдэхүйн бууралтын эрсдэлийг бууруулах боломжтой байгаа нь тодорхойлогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Цулцангийн протеинозийн үед уушги бүтэн угаах эмчилгээг Монгол Улсад анх удаа нэвтрүүлсэн тохиолдол(2026-04-16) ;Г.Амартүвшин ;Л.Алтанзул; ; Б.СолонгоҮндэслэл: Цулцангийн протеиноз (pulmonary alveolar proteinosis, PAP) нь цулцангийн хөндийд сурфактант хуримтлагдсанаас үүдэн хийн солилцоо алдагдаж, амьсгалын дутагдалд хүргэдэг ховор эмгэг юм. Хэдийгээр тархалт бага боловч өвчтөний амьдралын чанарт ихээхэн нөлөөлдөг бөгөөд оношилгоо, эмчилгээ нь өвөрмөц аргачлал шаарддаг. Уушги бүтэн угаах эмчилгээ (whole lung lavage, WLL) нь цулцангийн протеинозийн үндсэн эмчилгээ боловч Монгол Улсад өмнө нь хийгдэж байгаагүй. Бид цулцангийн протеинозтай өвчтөнд “уушги бүтэн угаах эмчилгээ”-г анх удаа амжилттай хэрэгжүүлсэн тохиолдлыг танилцуулж байна. Эмчилгээний арга: 56 настай эрэгтэй өвчтөн тайван үед амьсгаадах зовиуртайгаар хандсан. Цээжний компьютерт томографид хоёр уушгинд “чулуун замны шинж” буюу “crazy paving” илэрсэн. Бронхоальвеолын угаадсын шингэнд PAS (Periodic Acid–Schiff) будах урвал эерэг, мөн anti–GM-CSF эсрэгбие илэрснээр онош батлагдсан. Уушги бүтэн угаах эмчилгээг ерөнхий мэдээгүйжүүлгийн дор, салаа интубацийн гуурс ашиглан бронхоскопийн хяналттай гүйцэтгэсэн. Нэг уушгийг 100% хүчилтөрөгчөөр амьсгалуулж, нөгөө уушгийг нэг удаад 37°C хэм бүхий 800-1000 мл физиологийн уусмалаар үе шаттайгаар, гарч буй шингэнийг тунгалаг болтол үргэлжлүүлэн угаасан. Эмчилгээнд нийт 20 литр уусмал ашигласан. Үр дүн: Уушги бүтэн угаах эмчилгээг амжилттай гүйцэтгэсэн ба эмчилгээний явцад болон дараа хүндрэл гараагүй. Эмчилгээний дараа өвчтөний амьсгаадах зовиур мэдэгдэхүйц буурч, биеийн ачаалал даах чадвар сайжирсан. Хүчилтөрөгчийн ханамж 88%аас 93% болж нэмэгдсэн, спирометрийн үзүүлэлтүүд (FVC, FEV₁) сайжирсан. Цээжний рентген зурагт уушгины сүүдэржилт буурсан нь эмчилгээний үр нөлөөг харуулж байна. Хэлцэмж: Уушги бүтэн угаах эмчилгээ нь цулцанд хуримтлагдсан сурфактантыг механик аргаар зайлуулж, хийн солилцоог сайжруулах үндсэн механизмтай. Манай тохиолдолд ажиглагдсан клиник, функциональ болон дүрс оношилгооны сайжрал нь олон улсын судалгааны үр дүнтэй нийцэж байна. Энэ нь уушги бүтэн угаах эмчилгээг нөөц хязгаарлагдмал орчинд ч аюулгүй, үр дүнтэй хэрэгжүүлэх боломжтойг харуулж байна. Дүгнэлт: Монгол Улсад уушги бүтэн угаах эмчилгээг амжилттай хэрэгжүүлсэн энэхүү тохиолдол нь цулцангийн протеиноз зэрэг ховор уушгины өвчний оношилгоо, эмчилгээний чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Уг эмчилгээ нь эмнэлзүй, дүрс оношилгооны болон уушгины үйл ажиллагааны үзүүлэлтүүдийг мэдэгдэхүйц сайжруулж, олон улсын судалгааны үр дүнтэй нийцэж байгааг харуулж байна. Цаашид цулцангийн протеинозийг эрт үе шатанд оношлох, олон улсын удирдамж болон стандарт үйл ажиллагааны зааврын дагуу уушги бүтэн угаах эмчилгээг нэвтрүүлэн хэрэгжүүлэх нь эмчилгээний үр дүнг сайжруулах, өвчтөний амьдралын чанарыг дээшлүүлэх үндсэн нөхцөл болно. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Мэдээгүйжүүлгийн дараах танин мэдэхүйн бууралтын оношилгоонд цусны сийвэнгийн Aβ1-42 болон Tau биомаркеруудыг ашиглах нь(2024-03-20) ;П.Нарангэрэл ;Н.Батгомбо ;Д.Сумъяа ;А.ДэлгэрмөрөнЦ.БаярмааҮндэслэл: Мэс заслын дараах танин мэдэхүйн алдагдал (postoperative cognitive dysfunction, POCD) нь зүрхний мэс засал, зүрхний бус бусад мэс засал, тайвшруулалт болон өвчин намдаах эмчилгээний дараа үүсэх боломжтой. Мэс заслын дараах танин мэдэхүйн бууралт нь мэс заслын төрлөөс хамааран харилцан адилгүй тохиолдох бөгөөд тархалт харилцан адилгүй (8.9% - 46.1%) байдаг. Цусны сийвэнд Aβ1-42, Tau уургийн хэмжээг тодорхойлох шинжилгээг POCD, тэнэгрэл, хөнгөн зэргийн танин мэдэхүйн алдагдал зэрэг эмгэгийн оношилгоонд хэрэглэж байна. Цусны ийлдсэд биомаркеруудыг тодорхойлох нь энэ эмгэгийг эрт илрүүлэх, эмгэг жамын талаархи ойлголтыг тодруулах, урьдчилан таамаглах, оношлох, эмчилгээний менежментийг сайжруулахад тусална. Манай улсад мэс заслын дараах танин мэдэхүйн алдагдалыг илрүүлэх, оношилгоо, эмчилгээний талаар хийгдсэн судалгаа, мэдээ хомс байгаа нь бидний судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Мэдээгүйжүүлгийн дараах танин мэдэхүйн бууралтын оношилгоонд цусны ийлдсийн шинэ биомаркеруудыг судлах. Арга, аргачлал: Судалгаанд ерөнхий болон бүсчилсэн мэдээгүйжүүлэгтэй мэс засалд орсон 65 болон түүнээс дээш насны нийт 34 хүн хамрагдсан. Судалгаанд хамрагдагчдаас мэдээгүйжүүлэг болон мэс заслын өмнө 24 цагийн дотор “Танин мэдэхүйг үнэлэх Монтреалын сорил (МоСА)”-р суурь танин мэдэхүйн байдлыг үнэлэн цусны шинжилгээгээр мэс засал, мэдээгүйжүүлгийн өмнөх цусны сийвэнгийн Aβ1-42, Tau уургийнг тодорхойлсон. Үр дүн: Мэс засал, мэдээгүйжүүлгийн өмнө 24 цагийн дотор үнэлсэн “Танин мэдэхүйн суурь үзүүлэлтүүдийг үнэлэх Монтреалын сорил (МоСА)” оноо ухамсарт ухаан балартал илрээгүй эмчлүүлэгчдэд (19.88±4.017) пг/мл, ухамсарт ухаан балартал илэрсэн эмчлүүлэгчдэд (13.38±9.07) пг/ мл буюу танин мэдэхүйн дунд зэргийн бууралт бүхий эмчлүүлэгчдэд ухамсарт ухаан балартал илэрч байлаа. Мэс заслын өмнөх Tau уургийн хэмжээ ухамсарт ухаан балартал илрээгүй эмчлүүлэгчдэд 10.52 (3.2215.78) пг/мл, мэс заслын дараа10.31 (3.37-14.28) пг/мл буюу статистик ялгаа бүхий өөрчлөлт ажиглагдсангүй (P=0.9751). Ухамсарт ухаан балартал илэрсэн бүлэгт мэс заслын өмнө 17.75 (3.59-25.69) пг/мл, мэс заслын дараа 7.57 (3.07-15.95) пг/мл буюу статистик ач холбогдол бүхий буурсан байна (P=0.0391). Ухамсарт ухаан балартал илэрсэн бүлэгт мэс заслын өмнөх Aβ1-42 уургийн хэмжээ 11.73 (9.73613.73) пг/мл, мэс заслын дараа 12.39 (9.89-14.87) пг/мл буюу статистик ялгаа бүхий өөрчлөлт ажиглагдсангүй (P=0.6406). Tau уургийн оношилгооны мэдрэг чанар болон өвөрмөц чанарыг ROC муруйгаар үнэлэхэд сийвэнгийн Tau уургийн мэс заслын өмнө мэдрэг чанар 75%, өвөрмөц чанар 73.08% тодорхойлогдлоо. Дүгнэлт: 1. Ерөнхий болон бүсчилсэн мэдээгүйжүүлэгтэйгээр мэс засалд орсон 65 болон түүнээс дээш насны эмчлүүлэгчдийн мэдээгүйжүүлгийн өмнөх цусны сийвэнгийн Tau уургийн хэмжээ өндөр байх тусам мэс заслын дараа ухамсарт ухаан балартал илэрч байгаа нь ажиглагдлаа. 2. Мэс заслын дараах ухамсарт ухаан балартлыг илрүүлэхэд мэс заслын өмнө цусны сийвэнгийн Tau биомаркерийг тодорохойлох оношлогооны мэдрэг, өвөрмөц чанар сайн байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хорио-аллантойн бүрхүүлийн судасжилтанд изотретинойны үзүүлэх нөлөөг судалсан дүнҮндэслэл: Изотретинойн нь ургийн хөгжлийн гажиг үүсгэдэг тератоген бодис болох нь эмнэлзүйн болон туршилтын судалгаагаар батлагдсан хэдий ч ихэс болон түүнтэй төстэй биеийн гаднах судасжилтын хөгжилд үзүүлэх нөлөө хангалттай судлагдаагүй байна. Хорио-аллантойн бүрхүүлийн судасжилт нь хөхтөн амьтны ихсийн судасжилттай бүтэц, үйл ажиллагааны хувьд төстэй байгаа нь уг судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Тахианы үр хөврөлийн in ovo загварыг ашиглан хорио-аллантойн бүрхүүлийн судасжилтанд изотретинойны үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Gallus gallus domesticus үүлдрийн ижил хоногтой үр тогтсон өндгийг ашиглан туршилт-хяналтын харьцуулсан загвараар судалгаа явуулсан. Үр хөврөлийн HH10 шатанд хяналтын бүлэгт шувууны салин, туршилтын бүлэгт изотретинойн (5 мкг/100 мкл) тарьсан. Үр хөврөлийн хөгжлийн 72 болон 120 дахь цагт шар уургийн хүүдий болон хорио-аллантойн бүрхүүлийн судасжилтыг үлэмж болон эдийн түвшинд үнэлж, судасны салаалалтын эрэмбэ, судасны нягтрал, хялгасан судасны тоог харьцуулан Манн–Уитнигийн U тестээр статистик боловсруулалт хийв. Үр дүн: Хяналтын бүлэгт судасжилт эрчимтэй явагдаж, 3-4 дүгээр эрэмбийн судаснууд олноор үүсч, нягт торлог бүтэц үүсгэсэн бол изотретинойноор үйлчилсэн бүлэгт судасны салаалалт саарч, 3–4 дүгээр эрэмбийн судасны тоо эрс буурч, судасны ерөнхий нягтрал 40–60%-иар багассан байв. Эдийн шинжилгээгээр хорио-аллантойн бүрхүүлийн нимгэрэлт, эдийн давхаргын алдагдал, судасны ханын нимгэрэлт илэрч, хялгасан судасны тоо хяналтын бүлгээс статистик ач холбогдолтойгоор бага байлаа (p<0.01). Мөн тахианы хорио-аллантойн бүрхүүлийн судасжилтын хөгжил нь хөхтөн амьтны ихсийн судасжилттай бүтэц, хөгжлийн хувьд төстэй болохыг тогтоов. Дүгнэлт: Изотретинойн нь хорио-аллантойн бүрхүүлийн хөгжлийг саатуулж, судасжилт, ялгаран хөгжлийг эрс бууруулж байгааг in ovo тахианы хөврөлд тодорхойллоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Төрөлтийн үеийн бүсчилсэн хоригийг ропивакайн болон суфентанил эмүүдээр хийхэд эхийн цусан дахь окситоцины түвшинд нөлөөлөх нь(2024-01-21) ;Лабдуунбаяр ;Дүү-Ир ;Н.Сувд-ЭрдэнэҮндэслэл: Төрөлтийн эхэн үеийн болон төрөлтийн бүх явцад өвдөлт Төрөлтийн өвдөлтийн намдаах зорилгоор бүсчилсэн хориг хийхэд төрөлтийн хүч сулрах эсвэл эрчим төрөх явц удаашрах сөрөг нөлөө үзүүлнэ. Энэ сөрөг нөлөөг бууруулах Окситоцин арга замыг тодорхойлох нь тухайн салбарын эмнэлзүйн практикт Эпидураль хөндий зайлшгүй шаардлагатай байна. Нугасны хөндий Зорилго: Төрөлтийн үеийн нугасны болон эпидураль хөндийн хоригийг ропивакайн болон суфентанил эмүүдээр хийхэд эхийн цусан дахь окситоцины түвшинд үзүүлэх нөлөөг харьцуулан судалж, өвдөлт намдаах хамгийн тохиромжтой хувилбарыг илрүүлэх Арга, аргачлал: ӨМӨЗО-ны Анагаах Ухааны Их Сургуулийн харьяа Эмнэлгийн Төрөх тасагт 2023 оны 6-дугаар сараас 10 дугаар сар хүртэл хэвтэн эмчлүүлсэн анхан төрөлтийн 90 жирэмсэн эмэгтэйчүүдийг сонгож, туршилтын бүлгийн 72 эмэгтэйг санамсаргүй түүврийн аргаар 4 бүлэг (ABCD бүлэг) болгож, бүлэг тус бүр 18 хүнтэй байхаар хуваасан. Харин хяналтын бүлэгт (E бүлэг) өөрийн хүсэлтээр төрөлтийн өвдөлт намдаалт хийлгээгүй 18 эмэгтэйг хамруулж судалгааг эмнэлзүйн туршилт судалгааны загвараар хийсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт 5 бүлгийн төрөх эмэгтэйчүүдийн дундаж нас (A=29.33±2.72 жил, B=29.83±3.22 жил, C=30±3.04 жил, D=29±2.49 жил, E=29.5±3.05 жил), өндөр (A=165±5.35 см, B=161.5±4.41 см, C=163.3±3.34 см, D=163.3±4.06 см, E=161.8±4.86 см), биеийн жингийн индекс (A=26.8±2.99 кг/м2, B=28.5±3.42 кг/м2, C=27.3±3.41 кг/м2, D=27.7±4.36 кг/м2, E=26.35±2.72 кг/м2) ойролцоо байсан бөгөөд статистикийн хувьд ач холбоглолгүй байгаа нь тодорхойлогдлоо. Төрлөгийн өвдөлтийн эрчмийг умайн хүзүү 3 см нээгдэх үед бүх оролцогчдод үнэлэхэд өвдөлтийн оноо нь ойролцоо тодорхойлогдсон (p=0.143) бөгөөд өвдөлт намдаах арга+эмийн хослолыг хэрэглэсний дараа өвдөлтийн эрчим туршилтын бүлгүүдэд буурсан нь статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай байсан (<0.001). Хурин туршилтын 4 бүлэгт хэрэглэсэн арга+эмийн хослол (А бүлэг-13.71±2.44 цаг, В бүлэг-14.77±1.94 цаг, С бүлэг-13.31±1.49 цаг, D бүлэг-13.95±1.74 цаг, Е бүлэг-13.26±1.91 цаг) нь хяналтын бүлэгтэй харьцуулахад төрөлт үргэлжлэх хугацааг уртасгах нөлөөгүй байна (p=0.150). Мөн ANOVA шинжилгээг ашиглаж судалгаанд хамрагдсан эхчүүдийн цусан дахь окситоцины түвшингийн ялгааг харьцуулан судалсан бөгөөд умайн хүзүү 3 см нээгдэх үед эхний цусны дээжийг авч окситоцины түвшинг тодорхойлоход ялгаагүй (p=0.561) байсан. Харин туршилтын 4 бүлэгт төрөх үеийн өвдөлт намдаах арга болон эмийг хэрэглэснээс 15 минутын дараа, хяналтын бүлэгт 30 минутын дараа 2 дахь цусны дээжийг авч окистоцины түвшинг тодорхойлж окситоцины ялгарлыг дарангуйлах нөлөө хамгийн хүчтэй илрэх бүлгээс хамгийн бага гэсэн дарааллаар эрэмбэлэхэд B>D>A>C байлаа (p<0.001). Суфентанил+эпидураль хөндийн өвдөлт намдаалт хийсэн С бүлэг нь төрөлтийн өвдөлт хангалттай намдаахын зэрэгцээ окситоцины ялгаралыг хамгийн бага дарангуйлж байгааг илрүүлсэн (p<0.001). Дүгнэлт: Бүсчилсэн хоригоор өвдөлт намдаах арга, эмийн хослолыг хамгийн бага тунгаар хэрэглэсэн нь төрөлтийн үргэлжлэх хугацааг уртасгах нөлөөгүй байгаа нь тодорхойлогдлоо. Суфентанилыг эпидураль хөндийд тарьж өвдөлт намдаалт хийх нь цусан дахь окситоцины түвшинг хамгийн багаар бууруулж, төрөх хугацаанд хамгийн бага нөлөөлдөг аюулгүй, найдвартай арга болохийг тогтоосон. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эмнэлзүйн дуураймал орчинд суурилсан сургалтын үр дүн(2026-04-16); ; ;С.Алтанчимэг ;Э.АриунбаярЭ.МөнхзаяаҮндэслэл: Эмнэлзүйн дуураймал орчинд суурилсан сургалт нь эрүүл мэндийн мэргэжлийн боловсролын салбарт өргөн хэрэглэгдэх болсон орчин үеийн үр дүнтэй сургалтын арга юм. Энэхүү арга нь суралцагчдад онолын мэдлэгийг практикт хэрэгжүүлэх, эмнэлзүйн нөхцөл байдлыг үнэлэх, эмчилгээний зөв шийдвэр гаргах, багаар ажиллах зэрэг ур чадваруудыг аюулгүй, хяналттай орчинд хөгжүүлэх боломжийг олгодог онцлогтой. Сүүлийн жилүүдэд олон улсын судалгаанууд эмнэлзүйн дуураймал сургалт нь суралцагчдын эмнэлзүйн ур чадвар, өөртөө итгэх итгэл, харилцааны чадвар болон мэргэжлийн хандлагад эерэг нөлөө үзүүлдэг болохыг харуулсан байна. Гэсэн хэдий ч зарим сургалтын орчинд ялангуяа хөгжиж буй орнуудын анагаахын боловсролын салбарт эмнэлзүйн дуураймал сургалтын суралцах үр дүнд үзүүлэх нөлөөг харуулсан нотолгоо харьцангуй хомс хэвээр байна. Иймээс тухайн сургалтын аргын үр нөлөөг орон нутгийн сургалтын нөхцөлд үнэлэх шаардлага тулгарч байна. Зорилго: Эмнэлзүйн дуураймал орчинд суурилсан сургалтын аргыг оюутнуудын мэдлэг, эмнэлзүйн ур чадвар болон хандлагад үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгаанд санамсаргүй түүврийн аргаар Монгол Улсын Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Хүний их эмчийн 3 дугаар дамжааны 4 хэсгийн нийт 45 оюутныг хамруулсан. Судалгаанд хамрагдсан оюутнуудыг сургалтын хэлбэрээс хамаарч эмнэлзүйн дуураймал орчны сургалтын бүлэг (n=20) оюутан, уламжлалт сургалтын бүлэг (n=25) болгон хуваасан. Мэдлэгийн түвшинг астмын шалтгаан, эмгэг жам, эмнэлзүй, оношилгоо, эмчилгээг агуулсан 18 сорилыг сургалтын өмнө болон дараа үнэлсэн. Дадлага хичээлийн дараа олж авсан мэдлэг, эмнэлзүйн ур чадвар, хандлагыг Лайкертийн үнэлгээ бүхий 21 асуумж авч, жижиг бүлгийн ярилцлагаар хичээлийг ойлгоход нөлөө үзүүлсэн зүйл болон бусад авч үнэлсэн. Асуумжийн найдвартай байдлыг Cronbach’s α=90.0% буюу өндөр дотоод нийцэлтэй байсан. Статистик боловсруулалтыг SPSS программыг ашиглан хийсэн. Бүлэг доторх сургалтын өмнө ба дараах мэдлэгийн өөрчлөлтийг харьцуулсан paired samples t-test, харин сургалтын дараах үр дүнг бүлгүүдийн хооронд харьцуулахад independent samples t-test ашиглан статистик боловсруулалт хийв. Үр дүн: Сургалтын дараа мэдлэгийн дундаж оноо статистик ач холбогдолтойгоор нэмэгдсэн байна Үүнд сургалтын өмнө 9.18±2.33-аас сургалтын дараа 10.47±2.31 болж нэмэгдсэн (p<0.001). Эмнэлзүйн дуураймал орчны сургалтын бүлэгт мэдлэгийн оноо 7.65±2.01-ээс 9.05±2.46 болж нэмэгдсэн бол хяналтын бүлэгт 10.40±1.80-ээс 11.60±1.41 болж өссөн (p=0.007). Сургалтын дараах харьцуулалтаар эмнэлзүйн дуураймал орчны бүлэг мэдлэг (36.70±3.73 vs 34.44±4.77) ур чадвар (11.35±1.69 vs 10.92±1.75) дундаж илүү байсан боловч статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй (p>0.05). Харин хандлагын оноо эмнэлзүйн дуураймал орчны сургалтын бүлэгт статистикийн ач холбогдолтойгоор өндөр байв. (43.35±3.60 vs 40.64±4.51, p=0.034). Дүгнэлт: Эмнэлзүйн дуураймал орчинд суурилсан сургалт нь оюутнуудын мэдлэг болон эмнэлзүйн ур чадварт эерэг нөлөө үзүүлэхээс гадна мэргэжлийн хандлагыг статистикийн ач холбогдолтойгоор сайжруулж байгааг энэхүү судалгаагаар харууллаа. Иймээс эмнэлзүйн сургалтын хөтөлбөрт эмнэлзүйн дуураймал орчинд суурилсан сургалтыг уламжлалт аргатай хослуулан хэрэглэх нь үр дүнтэй сургалтын стратеги байж болохыг энэхүү судалгаа харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Prevalence, main diagnoses, and outcomes of hospital admissions in Mongolian children: a national registry-based descriptive analysis.(2026); ; ;Erblich, Romana; Baterdene, Myagmarsuren - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Understanding the practice of neuroanaesthesia across low- and middle-income countries (LMICs): a cross-sectional survey.(2026-09) ;Mahajan, Charu ;Prabhakar, Hemanshu ;Kapoor, Indu ;Lamsal, RiteshLele, Abhijit VScopus© Citations 2 - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Mapping essential surgical care in Mongolia: Do natural barriers and seasonality alter access to essential surgical care?(Elsevier BV, 2024-06) ;Davis, Andrea N. ;Wan, Neng; ; VanDerslice, JamesScopus© Citations 1
