Tsogtbayar, Oyu
Loading...
Товч нэр
Tsogtbayar, Oyu
Бүтэн нэр
Tsogtbayar Oyu
Латин нэр
Tsogtbayar Oyu
Албан тушаал
Судлаач
ORCID
Scopus Author ID
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын хүн амын цусан дахь мөнгөн усны агууламжийг дотоод орчны агаарын бохирдолтой харьцуулан судалсан дүн(2022-04-28) ;М.Мөнх-Эрдэнэ; ; ;Г.ЖаргалсайханЭ.ЗолжаргалДэлхийн хүн ам бараг бүхэлдээ (99%) ДЭМБ-аас тогтоосон нарийн ширхэгтэй тоосонцор (PM 2.5)-аас давсан бохирдолд өртөж байгаа ба бага, дунд орлоготой орнууд агаарын бохирдлын хамгийн өндөр түвшинд өртөж байна. Агаарын бохирдлын нөлөөнөөс зүрх судасны өвчин, уушгины архаг бөглөрөлт өвчин, уушигны хавдар, амьсгалын замын хурц өвчлөл гарч жил бүр 4.2 сая хүн нас барж байна. Орчны бохирдлын гол үзүүлэлтүүдийн нэг болох металл мөнгөн ус (Hg) нь хүн амьтанд үзүүлэх нөлөөллийн хувьд маш хортойд тооцогддог. Бид Улаанбаатар хотын насанд хүрсэн зарим хүн амын цусанд агуулагдах мөнгөн усны агууламжийг агаарын бохирдолтой харьцуулан судлах зорилго тавьж ажилласан. Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар явуулсан. Судалгааны түүврийг зорилтот түүврийн аргаар Улаанбаатар хотын насанд хүрсэн 215 хүнийг хамруулсан. Судалгааг 2019 оны 1 ба 5 сард цуглуулж, цусны дээжийг антикоагулянт агуулсан хуруу шилэнд цуглуулж, цусанд мөнгөн ус (Hg) тодорхойлох шинжилгээг хүйтэн уурын атом шингээлтийн спектрофотометрийн аргаар хийсэн. Үр дүн: Хүйтний улиралд цусан дахь мөнгөн усны агууламж дунджаар 0.462 мкг/л, дулааны улиралд 0.450 мкг/л байсан. Цусан дахь мөнгөн усны агууламж гэрийн дотоод орчны агаар дахь нарийн ширхэгт тоосонцортой сул хамааралтай (ρ=0.13) байсан ба энэ статистик ач холбогдол бүхий ялгаагүй (p=0.306) байв. Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан хүн амын цусан дахь мөнгөн усны агууламж дунджаар 0,456 мкг/л буюу лавламж утгаас хэтрээгүй байна. Цусан дахь мөнгөн усны агууламж судалгаанд оролцогчдын гэрийн дотоод орчин дахь PM2.5 түвшинтэй хамааралгүй байсан. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын гадаад орчинд ажиллагчдын угаарын хийн өртөлтийн судалгаа(2021-11-01) ;Э.Дөлгөөн; ; ; Г.ЖаргалсайханУлаанбаатар (УБ) хотын агаарын бохирдол буурч байгаа хэдий ч анхаарал татсан асуудал хэвээр байна. Дэлхийн Банкнаас хийсэн судалгаагаар (2008) УБ хотын агаарын нийт тоосны хэмжээ ДЭМБын зөвшөөрөгдөх хэмжээнээс 27 дахин, нүүрстөрөгчийн дутуу исэл 50 дахин их байсан. Зорилго: УБ хотын гадаад орчинд ажиллагчдын угаарын хийн өртөлтийг тодорхойлоход оршино. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар явуулсан. Нийт 45 зохицуулагч цагдаа, зам талбайн үйлчлэгч, шатахуун түгээгч нарыг судалгаанд хамруулан, Монгол Улсын (МУ) MNS6657:2017 стандартыг ашиглаж, ажилчдын амьсгалын түвшинд 2018 оны 11-12-р сарын хооронд хувь хүний сорьц цуглуулсан. Үр.дүн: Ажилтнуудаас амьсгалын түвшинд цуглуулсан угаарын хийн дундаж хэмжээ 1.1 мг/ м3 байна. Зохицуулагч цагдаа нарын угаарын хийн дундаж хэмжээ 2.3 мг/м3 (±2.9), шатахуун түгээгчдэд 0.6 мг/м3 (±4.3), зам талбайн үйлчлэгчдэд 1.0 мг/м3 (±2.3) тус тус тодорхойлогдсон ба хамгийн их нь 6.8 мг/м3 буюу зохицуулагч цагдаад, хамгийн бага нь 0.5 мг/м3 буюу зам талбайн үйлчлэгч нарт хэмжигдсэн. Мэргэжил хооронд ялгаатай буюу зохицуулагч цагдаа нар угаарын хийд илүүтэй өртөж байна (p=0.006). Дүгнэлт: Ажиллагчдын амьсгалын түвшинд угаарын хийн агууламж стандартад заасан ЗДХ-с бага байсан боловч зохицуулагч цагдаа нар угаарын хийд илүүтэй өртөж байгаа нь автомашины замтай илүү ойр ажилладагтай холбоотой байж болзошгүй.
