Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 10 of 16
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Occupational Stress in Nurse sAA —The Study Provided during the Urged Pandemic COVID-19 Quarantine Period
    (Scientific Research Publishing, 2020-01-01) ;
    Ц. Лхагвасурен
    ;
    Damndinsuren Ariunaa
    ;
    ;
    Introduction: Nursing is considered to be a complex and high demanding profession. A combination of high workplace demands, over-responsibility, and over-authority has been identified as a major source of occupational stress among nursing staff. Material and methods: Our study measured level of α-amylase in the saliva, non-invasive, reliable biomarker for stress exposure, of nurses using the Japanese device SALIVA AMYLASE MONITOR 2004. The questionnaire was considered to figure out how all 473 nurses from the Mongolian tertiary referral hospitals perceive and accept the stress. The Likert scale was used in measuring the questions. Participants were recommended not to eat any meal in the morning 8-10a.m. and after work for examination. The indicators were evaluated by cross-sectional research model. Results: The amylase levels of nurses in the study ranged from 2-34 in the low stress group to a minimum of 16,083, while in the morning, the amylase levels in the medium group ranged from 2-105 to a maximum of 25,226 KU/L. The one-way ANOVA results revealed that the differences between the morning sAA level groups were statistically significant (F = 3.481, p = 0.032). Conversely, the evening sAA levels (F = 1.256, p = 0.286) had no statistical differences (F = 1.144), (p = 0.331). Occasionally, our study was conducted at the quarantine period of pandemic COVID-19, and we can see clearly that the nurses at National Center for Infectious Diseases are working hard under the urged stressed condition.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Workplace Stress and Physiological Indices Correlation Study Results
    (Mongolian National University of Medical Sciences, 2021-07-01) ; ; ;
    Objective: Numerous studies demonstrated that while performing diverse routines in hospitals, nurses often face overcommitment and low social support. We have aimed in this study to address work-related stress level of nurses working at referral hospitals in Mongolia through determining the stress induced changes in blood pressure as well as alpha-amylase level in saliva. Methods: The study involved a totally of 473 nurses from tertiary referral hospitals of Mongolia. We employed the Work Stress Profile questionnaire of Rice and Likert scale in measuring the questions. Additionally, we measured the α-amylase level in the saliva of nurses. The arterial blood pressure, level of glucose in blood and heart pulse were evaluated by a cross-sectional model. Results: The study was conducted by collecting an age group similar to the age pyramid of nurses working in referral hospitals. The participants illustrated low levels of work stress in 7.6%, medium levels in 27.1%, and high levels of work stress in 65.3%, respectively. When we examine whether the level of stress exposure of nurses differs between the groups by high, medium, and low levels of workplace stress, the analysis of one factor variance confirms the statistical real difference (F = 3.071), (p = 0.028). The study results revealed that long lasting accumulated work stress triggers hypertension. Conclusion: The workplace stress of the nurses depends on many different physiological factors.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Exposing the changes in work stress level among Mongolian nurses by salivary Alpha amylase test
    (Mongolian Academy of Sciences, 2020-10-27) ; ; ;
    When stress is part of the work environment, it is difficult to control stress, which can cause recurrent aggression, and which in turn affects an individual's health and ability to act. The relationship between workplace stressors, physical and mental health changes of the nurses have been found. A combination of high workplace demands, over-responsibility, and over-authority have been identified major sources of occupational stress among nursing staff. A total of 473 nurses from four tertiary referral hospitals of Mongolia were involved in the study. We employed a Work Stress Profile (WSP) questionnaire of Rice to figure out how nurses perceive and accept stress. The Likert scale was used in measuring the questions. Concerning physical stress factor we measured the level of α-amylase in the saliva of the nurses using the SALIVA AMYLASE MONITOR 2004, a Japanese device. Fabricated salivary amylase activity monitor consisted of three devices, the salivary transcription device, a testing-strip and an optical analyzer. Firstly, the test-strip was taken and put under the tongue for 30 seconds in the morning. Occasionally, our study was conducted during the COVID-19 pandemic quarantine period, and we could clearly see that the nurses at National Center for Infectious Diseases are working hard under the urged stressed condition.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асран хамгаалагчийн амьдралын чанар, ачааллын хамаарлын судалгаа
    (2024-04-13)
    С.Дэлгэрмаа
    ;
    Г.Намуун
    ;
    ; ;
    Үндэслэл: Монгол Улсыг бусад улс оронтой харьцуулахад хөгжлийн бэрхшээлийн түвшин харьцангуй бага (1000 хүн амын дунд 8.4 -13.2%) боловч гэр бүлийн нэг гишүүн нь оюуны хөгжлийн бэрхшээлтэй байх нь асран халамжлагчийн бие бялдар, сэтгэл зүйн байдалд сөргөөр нөлөөлж, амьдралын ерөнхий түвшин буурахад хүргэдэг. Манай оронд өнөөгийн байдлаар оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүний асрахуй, сувилахуй, өөртөө үйлчлэх чадварын түвшин, асран хамгаалагчийн ачаалал, амьдралын чанарыг үнэлсэн судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүний асран хамгаалагчийн амьдралын чанар, ачаалал хоорондын хамаарлыг судлахад оршино. Арга, аргачлал: Судалгааг Улаанбаатар хотын 8 дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвийг түшиглэн 642 үйлчлүүлэгчийн асран хамгаалагчийг зорилтот түүврийн аргаар сонгон, асуумж судалгаа авсан. Асран хамгаалагчийн ачааллыг Буренс Заритын асуумж, амьдралын чанарыг WHOQOL-BREF асуумжаар үнэлэсэн. Судалгааны зөвшөөрөл авсны үндсэн дээр хэмжилтийг хийсэн. Статистик боловсруулалтыг SPSS 25.0 програм ашиглан хийлээ. Үр дүн: Асран хамгаалагчийн дундаж нас 52.6±13.2, 23.1% нь эрэгтэйчүүд байна. Асран хамгаалагчдын 36.3% нь тэтгэвэрт гарсан, 34.6% нь ажилгүй байлаа. Асран хамгаалагчдын амьдралын чанарын үнэлгээнд бие бялдрын үзүүлэлтийн дундаж утга 54.4±12.6, сэтгэл зүйн дундаж үзүүлэлт 58.5±12.2, нийгмийн харилцаа 65.0±16.8, хүрээлэн буй орчны хувьд 66.8±13.7 байна. Асран хамгаалагчдын сэтгэл санааны амьдралын чанар нь ачаалалтай урвуу хамааралтай байв (-0.21; 95% CI: -0.33, -0.09; p = 0.001). Асран хамгаалагчийн ачаалал нь амьдралын чанарын орчинтой эерэг хамааралтай байна (0.21; 95% CI: 0.10; 0.33; p<0.001). Харин амьдралын чанарын бие бялдрын болон нийгмийн харилцааны үзүүлэлтийн хувьд ачаалалтай статистик ач холбогдол бүхий хамааралгүй байна. Дүгнэлт: Асран хамгаалагчийн ачаалал нэмэгдэх тусам амьдралын чанарт сөргөөр нөлөөлж, асруулагчийн өдөр тутмын өөртөө үйлчлэх чадвар муу байх тусам асран хамгаалагчийн ачаалал нэмэгдэж байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асран хамгаалагчийн сэтгэцийн эрүүл мэндийн байдал, стрессийг даван туулах аргууд
    (2022-04-28)
    С.Дэлгэрмаа
    ;
    ;
    Н.Эрдэнэтуул
    ;
    Т.Ганцэцэг
    ;
    Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст оюун ухааны чадварууд, ялангуяа өөртөө үйлчлэх чадвар хомс, байнгын хараа хяналт, асаргаанд байх нь асран хамгаалагчийн дунд нийгэм, сэтгэлзүй, сэтгэцийн эрүүл эрүүл мэндийн тусламж нь анзаардахгүйгээр сэтгэцийн тулгамдсан асуудал байж байдаг. Асран хамгаалагчдад байгаа сэтгэл гутрал, стрессийн асуудал нь асруулагчдад үзүүлж байгаа эмчилгээ, сувилгааны чанартай тусламж үзүүлэхэд хамааралтай байдаг. Энэхүү судалгаагаар оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асран хамгаалагчдад тулгарч байгаа стресс, түгшилт, сэтгэл гутралын шинж тэмдгүүд, даван туулах чадвар, асруулагчийн амьдралын чанарыг үнэлэхийг зорилго болгосон. Арга, аргачлал: Асран хамгаалагчаас асран хамгаалагчийн ачааллыг үнэлэх (DASS 42), асруулагчийн амьдралын чанарын асуумж (WHOQOL-BREF), асран хамгаалагчийн тулгамдсан асуудлуудыг илрүүлэх (COPE) асуумжаар 642 асран хамгаалагчаас хамгаалагчийг зорилтот түүврийн аргаар сонгон, асуумж судалгаа авсан. Үр дүн: Асран хамгаалагчийн дунд амьдралын чанар буурах, сэтгэл түгшилт, сэтгэл гутрал шинж тэмдгүүд ньилэрсэн ч түүнийг анзаарахгүйгээр эерэгээр даван туулах хэв маяг харагдаж байна. Дүгнэлт: Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үзүүлж буй тусламж үйлчилгээний нэгэн чухал хэсэг нь асран хамгаалагч байна. Иймээс асран хамгаалагч өөртөө илэрч буй стресс, даван туулах хэв маягийг сайжруулах, сэтгэлзүйн тусламж үйлчилгээ чухал болохыг энэхүү судалгаанаас харагдаж байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Оюуны хомсдолтой хүмүүсийн өөртөө үйлчлэх чадвар, асран хамгаалагчийн ачааллын харилцан хамаарал
    Оюуны хомсдолын гол шинж нь юмс үзэгдлийн учир шалтгааныг ойлгох, суралцах, асуудлыг шийдвэрлэх оюуны чадамж дутуу хөгжсөн, эмнэлэг хэвтэх шаардлагагүй, нийгмийн харилцаанд оролцох оролцоо дутуу хөгжсөн, өдөр тутмын өөртөө үйлчлэх чадвар, энгийн үйлдлийн чадвар дутуу хөгжсөн байдаг. Монголын Үндэсний статистикийн хорооны мэдээгээр УБ хотод 2019 оны байдлаар нийт 10018 оюуны хомсдолтой хүмүүс байдаг бөгөөд үүнээс эрэгтэй 5065, эмэгтэй 4953 байна. Манай оронд оюуны хомсдолтой хүний сувилахуйн талаарх судалгааны ажил хийгдээгүй байгаа нь энэ судалгааг хийх үндэслэл болсон. Иймээс оюуны хомсдолтой хүний асран хамгаалагчдад үүсч буй ачааллыг үнэлэх зорилго тавьсан. Арга аргачлал: Судалгааг агшингийн судалгааны загвараар, зорилтот түүврийн аргаар Улаанбаатар хотын өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хяналтанд байгаа оюуны хомсдол онош нь батлагдсан 643 үйлчлүүлэгчийг сонгон, тэдний асран хамгаалагч нь судалгаанд оролцохыг зөвшөөрсний дагуу судалгааг явууллаа. Үр дүн: Заритын асуумжаар оюуны хомсдолтой хүний асран хамгаалагчийн ачааллыг үнэлэхэд 89.6% (n=576) нь ачаалалтай, 10.4% (n=67) нь ачаалалгүй байв. Судалгаанд хамрагдсан 643 хүний 75.6% өөртөө үйлчлэх чадвар сул байгаа нь асран хамгаалагчийн ачаалал даган ихэсдэг болох нь статистик ач холбогдол бүхий батлагдав. Дүгнэлт: Оюуны хомсдолтой хүний асран хамгаалагчийн ачааллыг оюуны хомсдолтой хүний өөртөө үйлчлэх чадвартай харьцуулахад асран хамгаалагчийн ачаалал нь өөртөө үйлчлэх чадвартай хамааралтай байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Төрөх үеийн байнгын дэмжлэгийн талаарх эмнэлгийн ажиллагсдын ойлголт, хандлагын судалгаа (Амгалан амаржих газрын жишээ дээр)
    (2024-12-21) ;
    Т.Ганчимэг
    ;
    ;
    Үндэслэл: Төрөх явцад эх барих эмэгтэйчүүдийн эмч, эх баригчийн тусламж чухал байр суурь эзэлдэг нь маргаангүй хэдий ч төрөлтийн хамтрагчийн тасралтгүй дэмжлэг нь төрөлт хэвийн үргэлжлэх нөхцөлийг бүрдүүлдэг болохыг судлаачид онцлон тэмдэглэсэн байна. Төрөгч эмэгтэйн дэргэд өөр хэн нэг хүн хамт байж, төрөлтийн бүхий л үеийн туршид түүнд тусалж, дэмжихийг “Тасралтгүй дэмжлэг” гэж нэрлэдэг. Төрөх үеийн тасралтгүй дэмжлэг нь төрөгч эх, нярайн тусламж, үйлчилгээний чанарыг тодорхойлогч гол бүрэлдэхүүнийг нэг болохыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) тодорхойлсон байна. Энэхүү туршлагыг бүх шатны амаржих газруудад хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний шатлал бүрд ажиллаж буй мэргэжилтнүүдийн дэмжлэг, хүчин чармайлт чухал байна. Иймээс үйлчлүүлэгчийг дээдэлсэн, эмэгтэй-төвтэй төрөлтийн тасралтгүй дэмжлэгийн талаарх амаржих газрын эмч, эмнэлгийн мэргэжилтний ойлголт хандлага болон түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодруулах, мөн тус дэмжлэгийг эмнэлзүйн практикт хэрэгжүүлэх боломжийн талаар судлах шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл болно. Зорилго: Амаржих газрын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн төрөлтийн тасралтгүй дэмжлэгийн талаарх ойлголт, практикт нэвтрүүлэх боломжийг судлах. Арга, аргачлал: Судалгааг Амгалан амаржих газрын удирдлага, эмч, эх баригчдаас 30 хүнийг хамруулан 2019 оны 08 сарын 24-нөөс 09 сарын 15-ны хооронд хийж гүйцэтгэв. Судалгаанд 3 бүлэг 11 асуулт бүхий хагас бүтцэт ярилцлагын удирдамж ашигласан. Нэг хүнд 15-30 минут зарцуулан ганцаарчилсан ярилцлагыг хийж, цаасан тэмлэглэл хөтлөн оролцогчоос зөвшөөрөл аван дуу хураагуурт бичих байдлаар мэдээлэл цуглуулав. Судалгааны ажлын үр дүнгийн статистик боловсруулалтыг индуктив сэдэвчилсэн дүн шинжилгээний аргаар хийсэн. Судалгааны ажлын ёс зүй: АШУҮИС-ийн Судалгааны Ёс зүйн хяналтын хорооны 2018 оны 06 сарын 22-ны өдрийн хурлын № 2018/03-11 тоот тэмдэглэлээр судалгааны ажлыг эхлүүлэх ёс зүйн зөвшөөрөл авсан. Үр дүн: Судалгаанд оролцогсдын дундаж нас нь 27.3±1.22 жил (22-55 нас) байсан ба 5 (16.7%) нь удирдах ажилтан, 10 (33.3%) нь эх барих эмэгтэйчүүдийн эмч, 15 (50%) нь эх баригчид байв. Судалгаанд оролцогсод өөрийн сонгосон мэргэжилдээ дуртай, түүгээрээ бахархдаг боловч эмнэлгийн мэргэжилтэнд ногдох үйлчүүлэгчдийн тоо, эрүүл мэндийн боловсролын байдал, харилцааны доголдол зэрэг нь ажлын ачааллыг нэмэгдүүлдгийг илэрхийлсэн. Төрөлтийн тасралтгүй дэмжлэг, төрөлтийн хамтрагчийн талаарх ойлголтгүй 8 (26.7%), сонсож байсан 5 (16.7%), төрөлтийн хамтрагчийн талаар мэднэ гэсэн нь 17 (56.7%) байв. Төрөлтийн хамтрагчийн талаар зарим эмч, мэргэжилтэн сөрөг хандлагатай байсан ч, дийлэнх нь эерэг сэтгэгдэлтэй байлаа. Төрөлтийн хамтрагч сургагдсан байх нь эмнэлгийн ажилтнуудын ачааллыг бууруулах, хүний нөөцийн хомсдолыг арилгана гэж оролцогсдын 15 (50%) нь, үйлчилгээний чанарыг сайжруулна гэж 6(20%) нь, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлнэ гэж 9 (30%) нь хариулсан ба үүнийгээ давуу тал гэж дурдсан. Төрөлтийн хамтрагчийг хэрэгжүүлэхэд 13 (43.3%) нь цалин, 6 (20%) нь боловсон хүчин гол тулгамдсан асуудал гэж хариулсан байна. Дүгнэлт: Судалгаанд оролцогсдын төрөлтийн тасралтгүй дэмжлэгийн талаарх ойлголт мэдлэг нь харилцан адилгүй байгаа төдийгүй төрөлтийн хамтрагчийн хэрэгцээ шаардлагатай болох нь тодорхойлогдлоо.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,