Sharavyn, Bold
Loading...
Товч нэр
Sharavyn, Bold
Бүтэн нэр
Sharavyn Bold
Латин нэр
Sharavyn Bold
Албан тушаал
Судлаач
ORCID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Өмнөговь аймаг дахь дацан, жастай сүм хийд, хурлыг тодруулан байршлыг газрын зурагт буулган тэмдэглэх асуудалд(2024-12-21); ;Б.Гэрэлмаа ;Н.Ганбат ;Д.ШагдарсүрэнҮндэслэл: Монгол Улсын анагаах ухааны түүхэн дэх эмч, маарамба, мэргэдүүд түүхийн хэдий үед чухам ямар бүтээл туурвиж, хэрхэн эрдэм боловсрол эзэмшиж эмчлэн ангааж тэдгээр нь түгэн дэлгэрч байсныг судлан шинжилж тогтоох асуудал уламжлалт анагаах ухааны эрдэм судлалын томоохон талбар төдийгүй онол, практикийн хувьд ч өндөр ач холбогдолтой болохыг судлаачид олонтаа дурьдсан байна. Зорилго: Өмнөговь аймаг дахь Хорьдугаар зууны нэгдүгээр хагасаас өмнө байгуулагдсан дацан, жастай сүм хийд, хурлыг тодруулан байршлыг газрын зурагт тэмдэглэгээний хамт шинээр боловсруулан зурах. Арга, аргачлал: Бид судалгаандаа Монгол улсын үндэсний төв архив, Гандантэгчинлэн хийдийн төв архив, Өмнөговь аймгийн төв архив, Уламжлалт анагаах ухааны түүхэн боть зэрэг материалуудыг ашиглан үндсэн хэрэглэгдэхүүн болгон авч эх бичиг, сурвалж бичиг судлалын арга, магадлан жагсаах аргуудыг ашиглан судалгааг хийж гүйцэтгэв. Үр дүн: Өмнөговь аймгийн нутагт байрлаж байсан хийдүүдээс Байшинтын хийд, Онгийн хүрээ, Ханын цагаан суварга, Дөчийн хурал, Засгийн шүтээний хийд, Эхэн загийн хийд болон Шилүүстэйн хийд нь мамба дацантай байсан бол Онгийн хүрээ, Шар хулсны хурал нь маналын жас, Байшинтын хийд, Уул жаргалантын хийд, Долоо шар загийн хийд, Ханын цагаан суваргын хийд, Дөчийн хурал, Засгийн шүтээний хийд, Хар ноёны хурал, Дуган голын буюу тойногийн хурал, Баг модны хийд, Цагаан толгойн хийд, Цогзолын хийд, Таван ховоотын хийд, Баруун суу хийд, Сайн бичигт буюу ширээт ламын хийдүүд нь мамбын жас, Сангийн далайн хийд, Агуйн хийд болон Цогзолын хийд нь отчийн жастай байжээ. Дүгнэлт: Өмнөговь аймгийн нутагт нийт 46 хийд оршиж байснаас мамба дацантай хийд 7, маналын жастай хийд 2, мамбын жастай хийд 14, отчийн жастай хийд 3 байлаа. Эдгээр Мамба дацан, Маналын жас, Мамбын жас, Отчийн жасууд нь зөвхөн шашны болон соёлын төдийгүй уламжлалт анагаах ухааны чухал төвүүд байсны зэрэгцээ олон зуун жил дамжин өвлөгдөж ирсэн анагаах ухааны сургалт, эмчилгээний аргуудыг хэрэглэж, Монголын уламжлалт анагаах ухааны өвийг хадгалах, хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан байна. Цаашид эдгээр хийдүүдийн уламжлалт анагаах ухаанд гүйцэтгэсэн үүргийг гүнзгийрүүлэн судлах нь Монголын анагаах ухааны түүхийг баяжуулах, хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болох нь бидний судалгаагаар тогтоогдлоо.
