Sharavyn, Bold
Loading...
Товч нэр
Sharavyn, Bold
Бүтэн нэр
Sharavyn Bold
Латин нэр
Sharavyn Bold
Албан тушаал
Судлаач
ORCID
3 results
Now showing 1 - 3 of 3
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хамба номун ханы “Увдист рашааны дусал” судрын Шүлгэлсэн орчуулгын онол, практикийн ач холбогдолҮндэслэл: XVII зууны эхэн үеэс эхлэн Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн туурвисан эмчилгээ болон эм, найрлагын талаарх 5 зохиол, Сүмбэ хамба Ишбалжирын “Дөрвөн рашаан”, “Цагаан болор толь” эмчилгээ, эмийн судрууд, тойн Жамбалдоржийн “Үзэсгэлэнт нүдэн чимэг” эмийн ном, Жамбалчойжиданзанпэрэнлэйн “Увдисын далай” эм найрлагын томоохон бүтээлүүд анагаах ухааны практикт өргөнөөр хэрэглэгдэж эхэлсэн1-3. Зорилго: Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн “Увдист рашааны дусал” судрын шүлэглэсэн орчуулга дахь онол практикийн ач холбогдлыг ханиадыг эмчлэх эмийн жишээгээр тайлбарлах. Арга, аргачлал: Анализ нь задлах, ялгаж салгах гэсэн утгатай бөгөөд судлаач сонгож авсан объект буюу үзэгдэл юмыг өөрийн сэтгэхүйгээр тодорхой бүрэлдэхүүн хэсгүүдэд ангилна. Ингэснээр тухайн объектын хийсвэрлэж болох үндсэн шинж чанарууд тодорхой бүрэлдэхүүн хэсгүүд дээр илүү тод илэрч гарна. Анализ хийх нь объектыг задлан шинжилснийг шууд дагалдан зайлшгүй хийгддэг сэтгэхүйн логик үйлдэл юм. Энэхүү аргаар Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн “Увдист рашааны дусал” сударт байгаа ханиадыг эмчлэх эмийн хэрэглээний утгыг нээн гаргах задлан шинжилж судлав. Задлан шинжилж гарсан үр дүнг нэгтгэн дүгнэх замаар анализсинтезийн аргыг ашиглав. Үр дүн: Бидний судалгаандаа үндсэн материал болгон авсан Лувсанданзанжанцангийн “Увдист рашааны дусал” судар нь Энэтхэг, Төвөдийн анагаах ухааны сонгодог бүтээл болох “Анагаах ухааны дөрвөн үндэс”-ийн “Увдисын үндэс”-т5 эхлэн суралцахад улам ойр дөхөм болгосноороо тухайн үеийн анагаах ухааны сургуулийн шавь нарт гол гарын авлага нь болж байжээ. Дүгнэлт: Хамба Номун хан Лувсанданзанжанцангийн зохиосон 18-н хуудастай “Увдист рашааны дусал” номд хий, шар, бадган, бор, эс шингэсэн, бэтэг, хаван, халуун унгирал, эрхтэн, цул, сав, хэсэг бусаг зэрэг 22 өвчний эмчилгээний аргыг өөрийн туршлагаас гадна Энэтхэг, Төвөдийн анагаах ухааны мэргэдийн олон арван ном судар, гарын авлагыг нарийвчлан судалж бичсэн хамгийн итгэмжтэй эмчилгээний аргуудыг багтаасан бүтээл болох нь тодорхой байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Лувсанчойдог маарамбын бичсэн анагаах ухааны эртний судар дахь эрдэнийн эмийг тайлбарлахуй(2023-11-03) ;Б.Чимэг ;Л.ТэрбишҮндэслэл: Эрдэнийн эмийн найрлага бол бусад амарлиулах эм найрлагаас хүч их, өвчнийг дахин хөдөлгөхгүй, үндсээс нь дарж чаддаг онцлогтой тул бусад амарлиулах найрлагаар засаад мухардсан өвчнийг анагаах ба өвчний урхагийг гаргахад хэрэглэдэг. Эрдэнийн эмийн найрлагын өвчин анагаах хүрээ өргөн байдаг. Эдгээр зохиолуудаас гадна ойрын хэдэн жилд үмэ (dbu med) буюу толгойгүй үсгээр өөрөөр хэлбэл бичмэл төвөдөөр бичсэн эрдэнийн эмийн талаар өгүүлсэн хэд хэдэн судар олдсон ч унших, орчуулах боломж муутай, огт судлагдаагүй байсаар байна3. Зорилго: Дармо маарамба Лувсанчойдогийн “Сайн номлол цагаан лянхуан эрхи хэмээх оршвой” гар бичмэл сударт буй эрдэнийн эмтэй холбоотой үгийг дэлгэрэнгүй тайлбарлах, өнөө цагийн хэллэг, бичлэгт ойртуулах, эдүгээчлэх зорилго тавив. Арга, аргачлал: Эх бичгийн судалгааны аргыг хэрэглэн задлан шинжилсэн үр дүндээ олон талын шинжилгээ, тайлбар, үнэлэлт дүгнэлт хийж, нэгтгэн дүгнэж улмаар шинэлэг тал, онцлог, ач холбогдлыг тайлбарлан тодорхойлов. Үр дүн: Бид Дармо маарамбын “Сайн номлол цагаан лянхуан эрхи хэмээх оршвой” (legs bshad be ed’u dkar po’i ‘phreng ba zhes bya ba bzhugs so) толгойгүй хорхой шар үсгээр бичсэн гар бичмэл судрын эх бичгийн судалгааг эх бичиг судлалын өнөөгийн төвшинд аль болох ойртуулахыг чармайн тус судрын дотор байгаа эрдэнийн зүйлийн онцлог, галиг, тайлбар, харьцуулалт, хөрвүүлэг зэргийг нэгэн дор хамтатган судлав.4,5 Дүгнэлт: Дармо маарамба Лувсанчойдогийн “Сайн номлол цагаан лянхуан эрхи хэмээх оршвой” гар бичмэл судар нь олон эрдэнийн эмийн эх булгийг шинжлэх арга, эмийн гол судруудад байгаа эрдэнийн эмийг хялбар таних, ойлгуулах, тэдгээрийн ангилал, агуулга, нэр томьёог сайтар тайлбарласан улаан хөтөлбөр болсон бүтээл болох нь судалгаагаар тогтоогдов. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сэндэн-4 тангийн эрт цагийн болон эдүгээ цагийн хэрэглээний тойм(2023-11-03) ;Жинган ;Хөгжилт ;Э.Сансархуяг ;Т.АриунжаргалУдиртгал: Уламжлалт анагаах ухаанд яс, үений үрэвсэлт өвчнийг (Osteoartrithis) шар усны өвчний ангилалд хамааруулж, үндсэн зургаан өвчний нэг болгодог. Онол ёсоор бол шар ус эрүүл хэвийн байдлаас тэнцвэрээ алдан арвидах, хорогдох, хямралдах хувиралтаар бие махбодыг хорлодог. Одоогоор олдож байгаа нэн эртний баримтаас үзэхэд Монголын уламжлалт анагаах ухааны төвөд, манж, монгол хэлээр бичсэн эртний сурвалж бичгүүдэд шар ус, түүний үүсэлт, үүрэг, хувиралт, өвчин болох ёс, эмчлэх аргын талаарх мэдээ, баримтууд ялангуяа Сэндэн-4 тангийн тухай цөөнгүй тэмдэглэгдэн үлджээ. Зорилго: Сэндэн-4 тангийн эрт цагийн болон эдүгээ цагийн хэрэглээг судар ном, сурвалжуудаас тодруулах. Арга, аргачлал: Уламжлалт анагаах ухааны судрууд нь уг гарал, бүтцийн хувьд олон шинжлэх ухааныг хамардаг учраас шинжлэх ухаанд түгээмэл хэрэглэдэг системийн нийтлэг аргуудыг ашиглах нь нэн зохимжтой байдаг2. Үр дүн: Сэндэн-4 тангийн эртний сурвалж ном болох товчоор “Анагаах ухааны дөрвөн үндэс” дэлгэрэнгүй нэр нь “Рашааны зүрхэн найман гишүүнт нууц увдисын үндсээс увдисын үндэс хэмээх оршивай” номын 59 дүгээр бүлгийн шар усны өвчнийг засах бүлэгт: засахуйн арга нь ер хийгээд ялгалтай хоёр буй. Ерийн засахуй аргад идээ, ундаа, явдал дөрөв, эм, заслыг цагаан, хар шар усны өвчинд өөр өөрт нь шүтүүлтүгэй. Дүгнэлт: 1. Лувсандоржийн “Рашааны шим” сударт сэндэн 80, арүр 45 хийгээд цагаан жилз 40, шар мод 40 хувь хийж найруулсан тангаар шар усны халууныг эмчилнэ хэмээн бичээд энэ нь Сэндэн-4 тан хэмээн алдаршив гэж онцлон тэмдэглэжээ. 2. Ц.Сүрэнжав эмч өөрийн бүтээлдээ Сэндэн-4 тангийн найрлагыг Жигмэдданзанжамцын “Үзэгсдийн баясгалан” сударт тулгуурлан арүр, жүрүр тус бүр 3.2 гр, барүр 9.4 гр, сэндэн 16 граммыг нарийн талхдаж сайтар нийлүүлж найруулна гэсэн стандарт гаргасан байна.
