Dashdondog, Nyamaakhuu
Loading...
Товч нэр
Dashdondog, Nyamaakhuu
Бүтэн нэр
Dashdondog Nyamaakhuu
Латин нэр
Dashdondog Nyamaakhuu
Албан тушаал
Судлаач
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Helicobacter pylori-ийн халдвар ба кларитромицины тэсвэржилтийг молекул биологийн шинжилгээгээр тодорхойлсон үр дүн(2025-10-20) ;Г.Золжаргал ;Б.Цолмон; ; Үндэслэл: Helicobacter pylori (H.pylori)-ийн халдвар ойролцоогоор дэлхийн хүн амын 50%-д илэрч байна. Ходоодны хорт хавдраас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол H.pylori устгах эмчилгээг зөв, төгс хийх арга юм гэж судлаачид үзэж байна. Гэвч H.pylori устгах нэгдүгээр-сонголтын эмүүдийн нэг болох кларитромицинд тэсвэртэй H.pylori-ийн омгууд ихэссэнээр эмчилгээний үр дүн буурч байна. Сүүлийн жилүүдэд олон улсад H.pylori-ийн халдвар ба кларитромицины тэсвэржилтийг молекул биологийн аргаар илрүүлж, оношилгоо, эмчилгээний удирдамжид уг шинжилгээг тусгаж эхэлсэн байна. H.pylori-ийн тэсвэржилтийг ходоодны эдээс илрүүлэх аргын судлагдсан байдал цөөнгүй байгаа ч, практикт өтгөнд суурилсан судалгаа хомс байна. Зорилго: H.pylori-ийн халдвар ба кларитромицины тэсвэржилтийг ходоодны эд болон өтгөнд молекул биологийн аргаар илрүүлж, инвазив ба инвазив бус оношилгооны аргуудыг харьцуулан судлах. Арга, аргачлал: Эмнэлэгт суурилсан, нэг агшингийн судалгааны загвараар МонголЯпон эмнэлгийн дурангийн тасагт ходоодны биж хам шинжээр хандсан 18-80 насны, H.pylori-ийн халдвар хоёроос доошгүй аргаар батлагдсан 125 хүнийг хамруулав. Судалгаанд хамрагдсан хүмүүст инвазив (эмгэг бүтэцзүйн, ходоодны эдээс H.pylori илрүүлэх бх-ПГУ) болон инвазив бус (амьсгалын уреаза, өтгөнд H.pylori-ийн антиген илрүүлэх, өтгөнөөс H.pylori илрүүлэх бх-ПГУ) аргуудаар H.pylori-ийн халдварыг баталсан. Кларитромицины тэсвэржилтийн мутацийг ходоодны эд болон өтгөнөөс бодит хугацааны полимеразын гинжин урвалын (бх-ПГУ) аргаар тодорхойлсон. Кларитромицины тэсвэржилттэй бүлэгт рибосомын 23S генийн A2143G, A2142G, A2142C цэгэн мутацийг илрүүлсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 60% (75) нь эмэгтэй, 40% (50) нь эрэгтэй, дундаж нас 39±1 жил байв. H.pylori-ийн оношилгооны аргуудыг харьцуулан үнэлэхэд өтгөнд H.pylori-ийн антиген илрүүлэх аргаар 104 шинжлэгдэхүүнээс 91 (87.5%)-д эерэг, амьсгалын уреазын аргаар 51 шинжлэгдэхүүнээс 45 (88.2%)-д H.pylori илэрсэн. ENAT тээвэрлэх орчинд авсан өтгөнд бх-ПГУ аргаар 101 хүнээс хийж 76 (75.2%)-д эерэг гарсан бол боловсруулаагүй өтгөнд бх-ПГУ аргаар 87 хүнээс хийж 43 (49.4%)-д H.pylori илэрсэн. Оношилгооны аргуудын мэдрэг чанарыг тооцоход амьсгалын уреазын арга 94%, өтгөнд H. pylori-ийн антиген илрүүлэх арга 91% байсан бол бх-ПГУ аргын мэдрэг чанар ENAT тээвэрлэх орчинд 78%, боловсруулаагүй өтгөнд 49% байв. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 36 (28.8%)-д кларитромицины тэсвэржилт илэрч, 89 (71.2%)-д илэрсэнгүй. Кларитромицины тэсвэржилт өтгөнд 21 (27.6%), ходоодны эдэд 36 (30.5%) илрэв. Ходоодны эдээс кларитромицины тэсвэржилтийн мутаци илэрсэн тохиолдлын 35 (97.2%) нь A2143G, 1 (2.8%) нь A2142G байсан бол өтгөнөөс илэрсэн тохиолдлын 21 (100%) нь A2143G мутаци байсан бөгөөд A2142G мутаци илрээгүй. Дүгнэлт: H.pylori-ийн халдвар ба кларитромицины тэсвэржилтийг илрүүлэхэд бх-ПГУ арга нь ходоодны эдэд өндөр үр дүнтэй байв. Өтгөнд суурилсан бх-ПГУ аргын мэдрэг чанар харьцангуй бага боловч ENAT сорьц тээвэрлэх орчныг ашигласнаар үр дүн сайжирч байна. Цаашид өтгөнөөс кларитромицины тэсвэржилтийг илрүүлэх бх-ПГУ аргын стандарчлал, сорьц боловсруулалтыг илүү нарийвчлан судлах боломжтой гэж үзэж байна.
