Т.Мөнхтуул
Loading...
Товч нэр
Т.Мөнхтуул
Бүтэн нэр
Төмөрбат Мөнхтуул
Латин нэр
Tumurbat Munkhtuul
Албан тушаал
Гэрээт багш
Харьяалал
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол улсад бүртгэгдсэн эмийг ATC ангиллаар бүлэглэсэн үр дүн(2026-04-16); ;Х.Тунгалагтамир; С.ПүрэвсүрэнҮндэслэл: Бүртгэгдсэн эмийн мэдээллийг судалж, бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдыг нотолгоотой мэдээллээр хангах нь цаашдын шийдвэр гаргалтад чухал ач холбогдолтой. Зорилго: Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эмийн бүтэц, өөрчлөлт, хөдлөл зүйг тодорхойлох. Арга, аргачлал: Энэхүү судалгаагаар 2006-2025 онд бүртгэгдсэн эмийн мэдээлэлд Microsoft Power BI программаар тойм боловсруулалт хийлээ. Үр дүн: 2006–2025 онд бүртгэгдсэн 7528 эмийн 77.3% нь орчин үеийн, 15.1% нь уламжлалт, 5.6% нь ургамлын гаралтай эм, 1.4% нь биобэлдмэл, 0.6% нь вакцин байна. Эмийн бүртгэл жилд дунджаар 2.2%, импортын эмийн бүртгэл 1.9%-иар өссөн бол дотоодын эмийн бүртгэл 1.4%-иар буурчээ. Бүртгэгдсэн эмийн 79.7% нь импортын эм бөгөөд нийт 65 улсын эм бүртгэгдсэнээс Монгол Улс хамгийн олон эм (n=1525, 20.3%) бүртгүүлсэн байна. Хатуу зохицуулалттай 33 улсаас бүртгэгдсэн эм нь нийт бүртгэлийн 42.5%, импортын эмийн 53.3%-ийг эзэлж байна. Нийт бүртгүүлсэн эмд жороор олгох эм 68.2%, жоргүй олгох эм 28.3%, эмнэлгийн нөхцөлд хэрэглэх эм 1.2%, мансууруулах эм 2.2%, сэтгэц нөлөөт эм 0.3%-ийг эзэлж байна. Эмийн хэлбэрээр авч үзвэл ууж хэрэглэх эм 64.2%, тарилгаар хэрэглэх эм 23.7%, нүд, чих, хамрын эм 4.8%, гадуур хэрэглэх эм 4.6%, бусад замаар хэрэглэх эм 2%, амьсгалын замаар хэрэглэх эм 0.9%-ийг эзэлж байна. АТС ангиллаар авч үзвэл хамгийн их хувийг халдварын эсрэг эм (19.5%), хамгийн бага хувийг паразитын эсрэг эм (0.76%) эзэлсэн. 2026 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар эмийн бүртгэлд 477, үүнээс лаа, тосон түрхлэг, нүд, чихний дусаалга хэлбэрээс бусад 412 антибиотик бүртгэлтэй байгааг ДЭМБ-ын AWaRe ангиллын 2025 оны жагсаалтаар авч үзэхэд 49.03% (n=202) нь хүртээмжтэй хэрэглэх антибиотик байна. Дүгнэлт: Судалгааны үр дүнгээс үзэхэд Монгол улсад бүртгэгдсэн эмэнд импортын эмийн эзлэх хэмжээ өндөр байгаа ба цаашид эх орны эмийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, улмаар эмийн бүртгэлийг сайжруулах шаардлагатай байна.
