Mendsaikhan, Naranpurev
Loading...
Товч нэр
Mendsaikhan, Naranpurev
Бүтэн нэр
Mendsaikhan Naranpurev
Латин нэр
Mendsaikhan Naranpurev
Албан тушаал
Судлаач
ORCID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Элэгний архаг дутмагшлын суурин дээр үүссэн цочмог дутагдлын тархалт ба үр дүн (Монгол-Япон эмнэлгийн жишээ дээр)(2025-05-05) ;Л.ТамирҮндэслэл: Элэгний архаг дутмагшлын суурин дээр үүссэн цочмог дутагдал (ACLF) нь ээнэгшил алдагдсан элэгний циррозын хүндрэлийн нэг хэлбэр ба 28 хоног доторх нас баралтын хувь өндөр байдаг. Монгол Улсад элэгний цирроз болон архаг элэгний өвчин нь нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг бөгөөд дэлхийн дунджаас дөрөв дахин өндөр нас баралтын түвшинтэй байна. Гэсэн хэдий ч ACLF-ийн талаарх иж бүрэн судалгаа хангалтгүй байна. Иймээс энэхүү судалгаагаар цочмог хүндрэлтэй элэгний циррозын шалтгаант эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчтөнүүдийн дундах ACLF-ийн тархалт, шалтгаан, үр дүнг тодорхойлох шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Элэгний архаг дутмагшлын суурин дээр үүссэн цочмог дутагдлын тархалтыг тогтоож, эмнэлэгт хандах үеийн хүндийн зэргийг тодорхойлон тавиланг судлах. Арга, аргачлал: Уг судалгааг 2022 оны 1 дүгээр сарын 1-нээс 2024 оны 12 дугаар сарын 31-ний хооронд АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт ээнэгшил алдагдсан элэгний цирроз оношоор хэвтэн эмчлүүлсэн нийт тохиолдлуудыг хамруулан ретроспектив бичиглэлийн загвараар хийж гүйцэтгэсэн. Элэгний архаг дутмагшлын суурин дээр үүссэн цочмог дутагдлын тодорхойлолтод Европын элэгний архаг дутагдлын судлалын холбооноос гаргасан шалгуурыг ашигласан ба эрхтэн тогтолцооны алдагдлыг “элэгний архаг дутагдал-эрхтэн дутагдлын үнэлгээ CLIF-C-OF” үнэлгээгээр үнэлэв. Судалгааны хасах шалгуурт Mиланы шалгуурын дагуу элэгний хавдартай эмчлүүлэгчдийг хамруулсан. Үр дүн: Судалгаанд ээнэгшил алдагдсан элэгний цирроз, элэгний архаг дутагдал оношоор хэвтэн эмчлүүлсэн нийт 83 тохиолдол байсан ба үүнээс элэгний архаг дутмагшлын суурин дээр үүссэн цочмог дутагдал 41% (n=34) илэрсэн. ACLF илэрсэн нийт эмчлүүлэгчдийн 58.8% нь эрэгтэй, дундаж нас 51+11.8 жил байв. Эмнэлэгт хэвтэх үеийн элэгний архаг дутмагшлын суурин дээр үүссэн цочмог дутагдлын зэрэг нь ACLF I -29.4%, ACLF II - 29.4%, ACLF III - 41.1% тус бүр эзэлж байв. Судалгаанд хамрагдсан нийт эмчлүүлэгчдийн эмнэлэг дэх нас баралт 28.9% байсан бөгөөд ACLF илэрсэн бүлэгт 52.9%, ACLF илрээгүй бүлэгт 12.2% тус бүр байсан. Эмнэлэг дэх нас баралтын хувь нь ACLF-ийн гурван зэрэгт 20%, 50%, 78% тус бүр нэмэгдсэн байв (p < 0.00001). Дүгнэлт: 1. Ээнэгшил алдагдсан элэгний циррозтой өвчтөнүүдийн дундах элэгний архаг дутмагшлын суурин дээр үүссэн цочмог дутагдлын (ACLF) тархалт 41% байсан ба эмнэлэгт доторх нас баралтын хувь өндөр (52.9%) байв. 2. ACLF-ийн урьдал хүчин зүйлсийн дийлэнх нь (50%) элэгний дутагдлын шалтгаант бус, харин нянгийн халдвар байгаа нь тогтоогдлоо.
