Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 2 of 2
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Үжил, үжлийн шокийн шалтгаант нас баралтын үнэлгээнд улаан эсийн тархалтын өргөний ач холбогдол
    (2021-11-01)
    Г.Ариунцэцэг
    ;
    ;
    Ц.Одгэрэл
    Үндэслэл: Үжил нь халдвар болон бактеремигээс үжил, үжлийн шок болж хүндэрдэг цаашлаад олон эрхтний дутагдал, үхэлд хүргэдэг бөгөөд уг өвчний улмаас жилд 48,9 сая тохиолдол бүртгэгддэгээс 11 сая нь үжлийн улмаас нас бардаг байна. Сүүлийн үеийн судалгаанаас харахад улаан эсийн тархалтын өргөн (УЭТӨ)-ийг үжлийн тавиланг илэрхийлэх маркер болгон өргөнөөр ашиглаж эхэлсэн нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Үжлийн шалтгаант нас баралтын үеийн улаан эсийн тархалтын өргөний өөрчлөлтийг, нас барах эрсдэлийн үзүүлэлтүүдтэй уялдуулан судлахыг зорилоо. Арга, аргачлал: Судалгаанд Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг (УНТЭ)-ийн Яаралтай тусламжийн тасаг (ЯТТ)-т 2020 оны 1 сараас 6 сард бүртгэгдсэн халдвар, үжил, үжлийн шок улмаас Эрчимт эмчилгээний тасагт шилжин нас барсан 103 тохиолдлыг зорилтот түүвэрлэлтийн аргаар түүж судалгаанд хамруулав. Үр дүн: Нас барсан тохиолдлуудыг халдвар, үжил, үжлийн шок гэсэн 3 бүлэгт ангилахад бүлэг хооронд лимфоцит (p=0.009), нейтрофил (р=0.02), нейтрофил-лимфоцитын харьцаа (р=0.03), тромбоцит (р=0.001), эрт сэрэмжлүүлэх үнэлгээ (р=0.001), эрхтэн дутагдлын үнэлгээ (p=0.000), УЭТӨ (p=0.000) ач холбогдол бүхий ялгаатай тодорхойлогдлоо. Дүгнэлт: Эрхтэн дутагдлын үнэлгээ нэмэгдэх тусам УЭТӨ нэмэгдэж байгаа нь үжил, үжлийн шокийн үед илүү хямд, хялбар аргаар өвчний тавиланг таамаглах нэг үзүүлэлт байж болох юм.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Ковид 19-ийн шалтгаант амьсгалын цочмог дистресс хам шинжийн хүндийн зэрэг ба захын цусны үзүүлэлтийг харьцуулан судалсан дүн
    (2022-06-12)
    Н.Сувд-Эрдэнэ
    ;
    ;
    Ц.Одгэрэл
    Үндэслэл: Нейтрофил/лимфоцитын харьцаа зэрэг захын цусны зарим үзүүлэлт өндөр байх нь С-урвалж уургийн нэгэн адил амьсгалын цочмог дистресс хам шинж (АЦДХШ) үүссэн Ковид-19 халдвартай эмчлүүлэгсдэд эмнэлзүйн байдал муудах, нас баралттай холбоотой болохыг олон судалгаа харуулсан. Иймд захын цусны үзүүлэлтээр АЦДХШ-тэй эмнэлзүйн байдал муудаж байгаа эсэхийг эрт үед таамаглах хүчин зүйл болж байгаа эсэхийг илрүүлэх нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Ковид-19 халдварын шалтгаант АЦДХШийн хүндийн зэрэгтэй холбоотой эмнэлзүйн болон захын цусны зарим үзүүлэлтийг харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгаанд Ковид-19 халдвар батлагдаж Монгол-Японы Эмнэлгийн (МЯЭ)-ийн эрчимт эмчилгээний тасагт 2021 оны 04 сарын 18-аас 12 сарын 01 хүртэл эмчлэгдсэн нийт 212 тохиолдлыг зорилтот түүвэрлэлтийн аргаар түүж хамруулав. Үр дүн: АЦДХШ-тэй эмчлүүлэгчдийн бүлэгт бөөрний архаг эмгэгтэй өвчтөний тохиолдол илүү өндөр (р-0.025), эмнэлэг хооронд шилжин ирсэн эмчлүүлэгч олон (p-0.01) байлаа. Нийт эмчлүүлэгсдийг нейтрофил/лимфоцитын харьцаа (НЛХ)-аар нь хэвийн болон нэмэгдсэн (1.93±0.68 vs 12.02±9.37, p-0.000) гэсэн 2 бүлэгт ангилсан. Бүлэг хооронд дунд-хүнд зэргийн АЦДХШ үүссэн байдал (p-0.000), PaO2/FiO2 харьцаа (p-0.000), зохиомол амьсгалын хэрэгцээ (p-0.001), нас баралт (p0.016) нь ач холбогдол бүхий ялгаатай тодорхойлогдсон. НЛХ (p-0.000), С-урвалж уураг (p-0.000) зэрэг нь АЦДХШ-ээр хүндэрч байгаа эсэхийг таамаглах хүчин зүйл болж байгаа эсэхийг үнэлэхээр ROC муруй байгуулсан бөгөөд ач холбогдол бүхий ялгаатай байлаа. Дүгнэлт: 1. Ковид-19 халдвартай эмчлүүлэгчийн биеийн байдал хүндрэхэд эмнэлэг хооронд шилжүүлэх, бөөрний архаг өвчин зэрэг хүчин зүйлс холбоотой байна. 2. Нейтрофил/лимфоцитын харьцаа нь С-урвалж уургийн нэгэн адил АЦДХШ-ийн үеийн эмнэлзүйн байдал муудаж байгааг илтгэх өртөг багатай шинжилгээний арга байж болох юм.