Mendsaikhan, Naranpurev
Loading...
Товч нэр
Mendsaikhan, Naranpurev
Бүтэн нэр
Mendsaikhan Naranpurev
Латин нэр
Mendsaikhan Naranpurev
Албан тушаал
Судлаач
ORCID
1 results
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Элэгний бус эмгэгийн шалтгаант амь тэнссэн төлөвтэй эмчлүүлэгсдийн сийвэнгийн аммонийн түвшин ба эмнэлзүйн ач холбогдлыг судалсан дүн(2024-01-21) ;Өлзийжарга ;Н.Сувд-Эрдэнэ; Jin TaoҮндэслэл: Сийвэнд аммоний хэмжээ ихэссэнээр элэгний дутагдлын Амьт тэнссэн шалтгаантай комын байдал гүнзгийрдэг. Комын байдал, уналт таталт, өвчтөн үжил, хүнд зэргийн гэмтэлтэй тохиолдлуудад сийвэнгийн аммоний Лактат түвшин ихэсдэг болохыг судлаачид тогтоосон байна1. Сийвэнгийн Нас барах эрсдэл аммоний түвшин их хэмжээгээр нэмэгдсэн үед эмчилгээний явцад аммоний түвшинг хурдан бууруулсанаар эмчилгээний үр дүн илүү сайн байгааг судлан тогтоожээ15. Иймээс элэгний бус эмгэгтэй амь тэнссэн эмчлүүлэгсдэд сийвэнгийн аммоний түвшинг тодорхойлж, эмчилгээний тактикт ашиглах боломжтой эсэхийг тодорхойлох нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Элэгний бус шалтгаантай амь тэнссэн эмчлүүлэгсдийн эмнэлзүйн байдал болон тавиланд сийвэнгийн аммоний түвшин нөлөөлж буй эсэхийг судлах. Арга, аргачлал: Бид эмнэлэгт суурилсан проспектив когорт судалгааны загвараар судалгааг хийж гүйцэтгэв. Судалгаанд Өвөр Монголын Үндэсний Их сургуулийн Хараат Эмнэлгийн Хорооны Эрчимт эмчилгээний тасагт 2023 оны 10 дугаар сарын 01-ээс 12 дугаар сарын 01-ийг хүртэл эмчлүүлсэн магадлалт бус тохиолдлын түүвэрлэлтийн аргаар түүвэрлэн, шалгуурын дагуу нийт 116 тохиолдлыг хамруулан судалсан бөгөөд эмнэлзүйн хүндийн зэрэг, эмчлэгдсэн болон нас барсан бүлэг болгон бүлэглэж, сийвэнгийн аммоний түвшин болон бусад шинжилгээтэй харьцуулан тодорхойлов. Үр дүн: Нийт 116 тохиолдлыг ирэх үеийн хүндийн зэргээр нь харьцуулсан бөгөөд биеийн байдал хүндэвтэр 9.4%, хүнд 45.6%, нэн хүнд тохиолдол 45% байсан. Дундаж нас, насны бүлэг, хүйсийн хувьд ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй. Үндсэн өвчний хувьд уушгины хатгаа (p=0.021), зүрх зогссон (p=0.004) тохиолдол нэн хүнд бүлэгт илүү өндөр тодорхойлогдлоо. Мөн эмнэлэгт ирэх үеийн шинжилгээг 3 бүлэгт харьцуулахад pH (7.42 vs 7.39 vs 7.33, p=0.01), лактат (1.21 vs 1.36 vs 3.28 ммоль/л, p<0.001), аммони (33.92 vs 74.28 vs 98.51 ммоль/л, p<0.001)-ийн дундаж түвшин ач холбогдол бүхий ялгаатай байлаа. Мөн нийт тохиолдлыг эмчлэгдсэн (75.9%), нас барсан (24.1%) гэсэн 2 бүлэгт хувааж эмнэлэгт ирэх үеийн сийвэнгийн аммоний (69.74 vs 111.11, p<0.001) дундаж түвшинг харьцуулахад нас барсан бүлэгт илүү өндөр байв. Нас барах эрсдэлийг таамаглах эмнэлэгт ирэх үеийн сийвэнгийн аммоний түвшин (AUC 0.710, 95% CI, 0.7-0.41, таслах утга 70 ммоль/л, р-0.001)-ээр харьцуулан ROC анализ байгуулсан. Ирэх үеийн сийвэнгийн аммоний түвшин ≥70 ммоль/л байх нь нас барах (OR-0.32, p=0.015), лактат нэмэгдэх (OR-1.7, p=0.006), SOFA оноо нэмэгдэх (OR-1.72, p=0.013) эрсдэл болж байна. Дүгнэлт: 1. Эмчлүүлэгсдийн эмнэлзүйд хүндийн зэрэг даамжрах тусам сийвэнгийн аммоний түвшин ихсэж байгаа бөгөөд хүндэвтэр үед 33.92 ммоль/л, хүнд үед 74.28 ммоль/л, нэн хүнд үед 98.51 ммоль/л өндөр болж байна (p<0.001). 2. Эмчлүүлэгчийн ирэх үеийн сийвэнгийн аммоний түвшин ≥70 ммоль/л байх нь нас баралтыг нэмэгдүүлэх эрсдэлт хүчин зүйл болж байна.
