Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Ковид 19-ийн шалтгаант амьсгалын цочмог дистресс хам шинжийн хүндийн зэрэг ба захын цусны үзүүлэлтийг харьцуулан судалсан дүн
    (2022-06-12)
    Н.Сувд-Эрдэнэ
    ;
    ;
    Ц.Одгэрэл
    Үндэслэл: Нейтрофил/лимфоцитын харьцаа зэрэг захын цусны зарим үзүүлэлт өндөр байх нь С-урвалж уургийн нэгэн адил амьсгалын цочмог дистресс хам шинж (АЦДХШ) үүссэн Ковид-19 халдвартай эмчлүүлэгсдэд эмнэлзүйн байдал муудах, нас баралттай холбоотой болохыг олон судалгаа харуулсан. Иймд захын цусны үзүүлэлтээр АЦДХШ-тэй эмнэлзүйн байдал муудаж байгаа эсэхийг эрт үед таамаглах хүчин зүйл болж байгаа эсэхийг илрүүлэх нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Ковид-19 халдварын шалтгаант АЦДХШийн хүндийн зэрэгтэй холбоотой эмнэлзүйн болон захын цусны зарим үзүүлэлтийг харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгаанд Ковид-19 халдвар батлагдаж Монгол-Японы Эмнэлгийн (МЯЭ)-ийн эрчимт эмчилгээний тасагт 2021 оны 04 сарын 18-аас 12 сарын 01 хүртэл эмчлэгдсэн нийт 212 тохиолдлыг зорилтот түүвэрлэлтийн аргаар түүж хамруулав. Үр дүн: АЦДХШ-тэй эмчлүүлэгчдийн бүлэгт бөөрний архаг эмгэгтэй өвчтөний тохиолдол илүү өндөр (р-0.025), эмнэлэг хооронд шилжин ирсэн эмчлүүлэгч олон (p-0.01) байлаа. Нийт эмчлүүлэгсдийг нейтрофил/лимфоцитын харьцаа (НЛХ)-аар нь хэвийн болон нэмэгдсэн (1.93±0.68 vs 12.02±9.37, p-0.000) гэсэн 2 бүлэгт ангилсан. Бүлэг хооронд дунд-хүнд зэргийн АЦДХШ үүссэн байдал (p-0.000), PaO2/FiO2 харьцаа (p-0.000), зохиомол амьсгалын хэрэгцээ (p-0.001), нас баралт (p0.016) нь ач холбогдол бүхий ялгаатай тодорхойлогдсон. НЛХ (p-0.000), С-урвалж уураг (p-0.000) зэрэг нь АЦДХШ-ээр хүндэрч байгаа эсэхийг таамаглах хүчин зүйл болж байгаа эсэхийг үнэлэхээр ROC муруй байгуулсан бөгөөд ач холбогдол бүхий ялгаатай байлаа. Дүгнэлт: 1. Ковид-19 халдвартай эмчлүүлэгчийн биеийн байдал хүндрэхэд эмнэлэг хооронд шилжүүлэх, бөөрний архаг өвчин зэрэг хүчин зүйлс холбоотой байна. 2. Нейтрофил/лимфоцитын харьцаа нь С-урвалж уургийн нэгэн адил АЦДХШ-ийн үеийн эмнэлзүйн байдал муудаж байгааг илтгэх өртөг багатай шинжилгээний арга байж болох юм.