Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Яаралтай тусламжийн үед капнометрийн эмнэлзүйн ач холбогдлыг судалсан дүн
    (2024-11-07)
    Ж.Халиунаа
    ;
    ;
    Үндэслэл: Амин үзүүлэлтүүд нь яаралтай тусламжийн тасагт (ЯТТ) үйлчлүүлэгсдийн биеийн байдлыг үнэлэх хурдан бөгөөд энгийн үзүүлэлтүүд боловч зарим тохиолдолд эмчлүүлэгчийн хүндийн зэргийг найдвартай илэрхийлж чаддаггүй болохыг хэд цөөнгүй судлаачид тэмдэглэсэн байна. Иймд ЯТТ-т капнографийг ашигласнаар эмчлүүлэгсдэд учрах хүндрэл болон нас барах тавиланг урьдчилан тодорхойлох боломжтой эсэхийг судлаж тогтоох нь яаралтай тусламжийн эмчид үйлчлүүлэгсдийн биеийн байдлыг үнэлэхэд чухал ач холбогдолтой байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: ЯТТ-р үйлчлүүлэгсдийн эрэмбэлэн ангилалтад EtCO2-ийн хэмжээг тодорхойлон нас барах, эрчимт эмчилгээний тасагт (ЭЭТ) эмчлүүлэх эрсдлийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгаанд 2023оны 6 сараас 2023 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд АШУҮИСийн МЯЭ-ийн яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн улаан, шар, ногоон эрэмбийн насанд хүрэгсэдийг хамруулав. Эрэмбэлэх хэсэгт эмчлүүлэгчийн амин үзүүлэлтүүдийг хянахын зэрэгцээ амьсгал гаргалтын төгсгөл дэх нүүрсхүчлийн хий (EtCO2) -г хянасан. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт 233 тохиолдолыг эмчлэгдсэн (91.6%), нас барсан (8.4%) гэж хоёр бүлэгт хуваасан. Нас барсан бүлэгт амьсгалын замын эмгэг (36.6%, p-0.002) ба халдвар/үжил (50%, p<0.001) өндөр байна. Хоёр бүлэгт амин үзүүлэлтүүдийг харьцуулан судлахад EtCO2 (p<0.001), амьсгалын тоо (р<0.001), SpO2 (p<0.001) зэрэг үзүүлэлтүүд нь ач холбогдол бүхий ялгаатай байв. Нас барах эрсдлийг таамаглах EtCO2 түвшин нь (AUC 0.886, 95% CI 0.027-0.212, таслах утга 18.50, p<0.001), ЭЭТ хэвтэх эрсдэлийг таамаглах EtCO2 түвшин (AUC 0.826, 95% CI 0.029-0.131, таслах утга 19.50, p<0.001)- ээр харьцуулан ROC муруй байгуулсан. Мөн EtCO2 түвшинг бодисын солилцооны хүчилшилийг илтгэх НСО3 (p<0.001), Анионы завсар (р=0.099) болон Лактат (р=0.004)-тай харьцуулсан. Дүгнэлт: 1. Эрэмбэлэн ангилалтын үед хэмжсэн амин үзүүлэлтүүдээс EtCO2 нь эмнэлэг дэх нас баралтыг урьдчилан таамаглах хамгийн мэдрэг үзүүлэлт байгаа нь тогтоогдлоо. Эрэмбэлэн ангилалтын анхан шатны үнэлгээнд EtCO2 –г нэврүүлснээр өвчний хүндийн зэргийг цаг алдалгүй тодорхойлох, эмнэлзүйн шийдвэр гаргахад чухал нөлөө үзүүлэхэд туслах өртөг багатай арга байж болох юм. 2. Амьсгал гаргалтын төгсгөл дэх нүүрсхүчлийн хийн хэмжээ нь бодисын солилцооны хүчилшилийг илтгэх үзүүлэлтүүдтэй шууд хамраалтай байна.