Mendsaikhan, Naranpurev
Loading...
Товч нэр
Mendsaikhan, Naranpurev
Бүтэн нэр
Mendsaikhan Naranpurev
Латин нэр
Mendsaikhan Naranpurev
Албан тушаал
Судлаач
ORCID
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ковид-19-ийн нэн хүнд хэлбэрийн халдвартай, Чихрийн шижин хэв шинж-2 хавсарсан тохиолдлын эмнэлзүй, нөлөөлөх хүчин зүйл, хүндрэлийг судалсан дүн(2023-05-22) ;Б.Уянга; Үндэслэл: Ковид-19-ийн халдвар авах эрсдэл болон нас баралт, цаашдын тавиланд хавсарсан эмгэгтэй байх нь сөргөөр нөлөөлж байгаа ба тэр дундаа чихрийн шижин хэв шинж 2 (ЧШХШ2)-той эмчлүүлэгсдэд илүүтэй байсан. Ковид-19 тархсан томоохон улс орнуудад хийгдсэн олон судалгааг харж болох ч Монгол Улсад Ковид19-ийн халдвараар өвдсөн хүнд болон нэн хүнд эрчимт эмчилгээний тасаг (ЭЭТ)-т хэвтэн эмчлүүлсэн эмчлүүлэгсдэд эрсдэл болоод тавилан, нас баралтын тархалтыг ЧШ-тэй холбон хийгдсэн судалгаа ховор байна. Зорилго: ЧШ хавсарсан Ковид-19-ийн эмнэлзүйн онцлог, хүндрэл, тавиланг судлах. Арга, аргачлал: Судалгааг эмнэлэгт суурилсан эргэмж, баримтын судалгааны аргаар хийнэ. Судалгааны хугацаанд ковид-19 халдвар батлагдаж АШУҮИС-н Монгол-Японы Эмнэлгийн (МЯЭ)-ийн эрчимт эмчилгээний тасаг (ЭЭТ)-т 2021 оны 04 дүгээр сарын 18-аас 12 дугаар сарын 01 хүртэл эмчлэгдсэн нийт 202 тохиолдлыг зорилтот түүвэрлэлтийн аргаар түүж хамруулав. Үр дүн: Нийт эмчлүүлэгсдийг чихрийн шижинтэй болон чихрийн шижингүй 2 бүлэгт хуваан ЧШ-тэй бүлэгт олон буюу 3-5 хавсарсан эмгэг (p<0.0001) илүүтэй тохиолдож байв. Хавсарсан эмгэгүүдийн дундаас артерийн даралт ихсэх өвчин (p=0.002) 71.1%-ийг эзэлж байна. Мөн ЧШ-тэй эмчлүүлэгсдийн ЭЭТ-т ирэх үеийн биеийн байдал хүнд, нэн хүнд (p=0.032) байснаас гадна хүчилтөрөгчийн хэрэгцээ (p=0.023) илүү их шаардлагатай байсан. Эдгээр эмчлүүлэгсдийн ЭЭТ-т ирэх үеийн дүрс оношилгооны шинжилгээг харьцуулан үзэхэд ЧШ-тэй бүлгийн 66.6%д уушгины хатгаа 2 талыг хамарсан (p=0.002) өөрчлөлттэй байсан. Түүнчлэн ЧШ-тэй эмчлүүлэгсдийн 73.3% (p=0.032) АЦДХШ, 23.3% (p<0.0001) нь үжлээр хүндэрч цус эргэлтийн дэмжлэг шаардлагатай буюу вазопрессор эмчилгээ хийлгэсэн байна. Эмнэлгийн нийт ор хоног болон ЭЭТ-ийн ор хоног (p=0.016, p=0.046) ЧШ-тэй бүлэгт ач холбогдол бүхий ялгаатай байлаа. 30, 90 хоногийн нас баралтанд ач холбогдол бүхий ялгаа тодорхойлогдсонгүй. Дүгнэлт: Судалгаанд нийт хамрагдсан эмчлүүлэгсдийн 44.5% нь ЧШ-тэй байсан. ЧШ-тэй эмчлүүлэгсдэд хавсарсан эмгэг илүү олон байсан ба артерийн даралт ихсэх өвчин, зүрх судасны эмгэг, бөөрний эмгэг дийлэнх хувийг эзэлж байлаа. Эдгээр эмчлүүлэгсэд Ковид-19 халдвараар нэн хүнд өвдөж, амьсгалын дутагдал, уушгины хатгаа, АЦДХШ, үжлээр илүү хүндэрч эмнэлгийн ор хоног болон ЭЭТ-ийн ор хоног ихэсч байлаа. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол улсын хөдөөгийн эмнэлгүүд дэх үжилтэй холбоотой нас баралтын тохиолдол ба хавсарсан өвчний судалгаа(2021-09-01) ;С.Алтанчимэг ;Л.Тамир ;Н.Сувд-Эрдэнэ ;Э.Сайн-ЕрөөлтБ.УянгаДэлхий дахинд үжлийн шалтгаант эмнэлгийн нас баралтын түвшин өндөр байна. Манай орны хөдөөгийн эмнэлгүүдийн нас баралтад эзлэх үжлийн тохиолдлын хувь тодорхойгүй байна. Зорилго: Хөдөөгийн эмнэлгүүдийн үжлийн шалтгаант нас баралтын тохиолдлыг тооцож түүнтэй холбоотой хавсарсан өвчний төрөлд судалгаа хийх.Арга аргачлал: Монгол улсын хөдөө орон нутгийн эмнэлгүүдэд тохиолдсон насанд хүрэгчдийн бүх шалтгаант нас баралтын түүхийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж хавсарсан өвчний төрлийг судалсан. Үр дүн: Эмнэлэгт нас барсан 487 эмчлүүлэгчийн 308 буюу 64% нь эрэгтэй; дундаж нас 56.7 байв. Үүнээс үжлийн шалтгаант нас баралтын 122 буюу 25.05% тохиолдол бүртгэгдсэнээс насны дундаж 56.5, эрэгтэй 51 буюу 53.7% байв. Үжлийн шалтгаант нас баралттай хавсарч илэрсэн хамгийн түгээмэл өвчнүүдэд элэгний архаг өвчин 17 буюу 17.8%, даралт ихдэх өвчин 19 буюу 20% орж байв. Халдварын голомт зонхилон байрлаж буй байдлаар нь авч үзэхэд амьсгалын замын эрхтэн тогтолцоо болон хэвлийн эрхтний халдвар орж байна. Нас баралтад хүргэж буй үжлийн илрүүлэг эдгээр эмнэлгүүдэд 40% байна. Логистик регрессийн шинжилгээгээр сүреэгээр үүсгэгдсэн үжлийн илрүүлэг муу байгааг болон Улаанбаатар хотоос алслагдсан байдлаар нь бүлэглэн авч үзэхэд үжлийн оношлогоо стастистикийн ач холбогдол бүхий ялгаатай гарлаа. Дүгнэлт: Манай улсын хөдөөгийн эмнэлгийн нас баралтад үжлийн тохиолдол өндөр байна. Сүрьеэгийн шалтгаант үжлийн илрүүлгийг цаашид нарийвчлан судлах шаардлагатай байна.
