Narmandakh, Shijir
Loading...
Товч нэр
Narmandakh, Shijir
Бүтэн нэр
Narmandakh Shijir
Латин нэр
Narmandakh Shijir
Албан тушаал
Судлаач
ORCID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Остеокластын ялгаран хөгжил, үйл ажиллагаанд фолийн хүчил түүний аналогийн үзүүлэх нөлөөллийн судлагдсан байдалФолийн хүчил нь усанд уусдаг В витамин бөгөөд птеридин, пара-аминбензойны хүчил, глутамины хүчил 3-аас тогтсон птероилглутамины хүчил юм. Аливаа витамин болон бага молекулт органик нэгдэл эсийн гадаргуу болон бөөмд байрлах өвөрмөц рецептороор дамжин эсэд нэвтрэх эсвэл аддаптор уургийг идэвхжүүлэх замаар эсийн дотоод дохио дамжилтанд оролцдог. Фолийн хүчил ДНХийн нийлэгжилтэд оролцохоос гадна ясны эсийн харилцан үйлчлэл тэр дундаа остеокластын ялгаран хөгжил, идэвхжилд хэрхэн нөлөөлдөг нь анхаарал татаж байна. Бид остеокластын үйл ажиллагаанд фолийн хүчлийн үзүүлэх нөлөөг судалсан бүтээлүүдийн тоймыг цуглуулан танилцаж дүн шинжилгээ хийлээ. 1) Остеокластийн ялгаран хөгжил, идэвхжилийн молекул механизмийн талаар нягтлан уншихад NFATc1, c-Fos трансприкцийн хүчин зүйл голлох үүрэгтэй оролцдог байна. 2) Эмнэлзүйн болон in vivo туршилт судалгаагаар фолийн хүчил остеокластад үзүүлэх нөлөөллийн тоймд дүн шинжилгээ хийхэд фолийн хүчил остеокластын ялгаран хөгжил, идэвхжилд оролцдог бөгөөд дарангуйлдаг байх магадлалтай байна. 3) Остеокластын дохио дамжилтын молекулуудад үзүүлэх фолийн хүчлийн нөлөөллийн тоймд дүн шинжилгээ хийхэд фолийн хүчил эсийн дохио дамжилтын MAPK, NFκB, c-Fos зэрэг уурагт үйлчилснээр эсвэл эсийн исэлдэн-ангижрах урвалд оролцсоноор остеокластын дотоод дохио дамжилтанд нөлөөлөх боломжтой юм. Гэвч фолийн хүчил остеокластын дохио дамжилтад шууд нөлөөлдөг эсэх нь тодорхойгүй байна.
