Narmandakh, Erdenegerel
Loading...
Товч нэр
Narmandakh, Erdenegerel
Бүтэн нэр
Narmandakh Erdenegerel
Латин нэр
Narmandakh Erdenegerel
Албан тушаал
Судлаач
ORCID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сүрьеэгийн лабораториудын Xpert MTB/RIF молекулбиологийн шинжилгээний 2018-2022 оны гүйцэтгэлд хийсэн эргэмж судалгааны дүн(2023-11-03) ;Т.Энхцэцэг; ;Б.Цэцэгтуяа; Н.АмаржаргалҮндэслэл: 2022 онд гаргасан “Global TB report 2021” тайлан мэдээгээр Монгол улсад сүрьеэгийн өвчлөлийн түвшин 100 000 хүн амд 428 байгаа нь дэлхийн болон НДББ-ийн улс орнуудын дунджаас 3.2-4.4 дахин өндөр байна. Сүрьеэгийн өвчлөлийн тооцоолсон тохиолдол болон шинээр оношлогдсон тохиолдлын хооронд ихээхэн зөрүү байсаар байна. Тооцоолсон тохиолдлуудыг бүрэн илрүүлэхэд сүрьеэгийн тохиолдлыг богино хугацаанд илрүүлэх, эмчилгээг эхлүүлэх, хүнээс хүнд дамжих халдварыг таслан зогсоох явдал чухал ба тохиолдлыг эрт илрүүлэхийн тулд ДЭМБ-ын зөвлөмж болгож буй илүү мэдрэг Xpert MTB/RIF шинжилгээг 2013 оноос эхлэн ашиглаж байна. Зорилго: Сүрьеэгийн оношилгооны лабораториудад хийсэн Xpert MTB/RIF молекулбиологийн шинжилгээний гүйцэтгэлийг үнэлэх, олон улсын түвшинтэй харьцуулан дүгнэх, шинжилгээний үр өгөөжийг нэмэгдүүлэхэд, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг эргэмж судалгааны загвараар хийж гүйцэтгэв. Уг судалгаанд 2018-2022 оны хооронд сүрьеэгийн лабораториудад хийгдсэн Xpert MTB/RIF шинжилгээний гүйцэтгэлийн мэдээллийг үндэсний хэмжээнд ашиглаж буй (Tubis.mn) цахим бүртгэл болон Сүрьеэгийн лавлах лабораторийн сар тутмын тайлан мэдээг ашиглан тоон аргаар цуглуулж мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн. Үр дүнгийн тоон үзүүлэлтийг хувиар болон SPSS-17 программ ашиглан боловсруулалт хийлээ. Үр дүн: Улсын хэмжээнд 2018-2022 оны хооронд нийт оношилгооны зорилгоор 139876 сүрьеэгийн шинжилгээ гүйцэтгэсэн. Үүнээс Xpert MTB/RIF шинжилгээнд 53% (74179) тохиолдлыг хамруулсан ба 12270 (16.6%)-д M.tuberculosis илэрсэн. Уушгины сорьцын дотор M.tuberculosis 15.6% (95% CI: 15.4-15.9) илэрсэн бол уушгины бус сорьцонд 23.6% (95% CI: 22.7-24.5)-ын илрүүлэлттэй байна. M.tuberculosis илэрсэн оношилгооны шинэ тохиолдлын 7.9% нь рифамфицинд тэсвэртэй, 89.9% нь рифампицин мэдрэг байлаа. M.tuberculosis илэрсэн тохиолдлын 2.2%-д рифампицин тэсвэржилтийг тодорхойлох боломжгүй гарсан байна. Нийт бүртгэгдсэн сүрьеэгийн шинэ тохиолдлыг хүйс болон насны ангилалаар авч үзэхэд бүх насны ангилалд эрэгтэйчүүдийн дунд өвчлөл харьцангуй өндөр 60.5% (7426/12270) байна. Xpert MTB/RIF шинжилгээгээр M.tuberculosis илэрсэн нийт тохиолдлыг эергийн зэргээр нь авч үзвэл 20% (2466) нь өндөр, 26% (3202) нь дунд, 35.7% (4381) нь бага, 16.7% (2048) нь маш бага, 1.4% (173) маш багаас бага эерэгээр илэрсэн үзүүлэлттэй байлаа. Дүгнэлт: Xpert MTB/RIF шинжилгээнд оношилгооны тохиолдлын тал хувийг хамруулж байгаа нь хангалтгүй бөгөөд цаашид шинжилгээнд хамрагдалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Сүүлийн 5 жилийн статистикаас үзэхэд молекулбиологийн Xpert MTB/RIF шинжилгээгээр оношлогдсон тохиолдол болон рифампицины тэсвэржилтийн эзлэх хувь жил тутам нэмэгдэж байна.
