Д.Цэцэгдолгор
Loading...
Товч нэр
Д.Цэцэгдолгор
Бүтэн нэр
Дамчаапэрэнлэй Цэцэгдолгор
Латин нэр
Damchaaperenlei Tsetsegdolgor
Албан тушаал
Багш
Харьяалал
6 results
Now showing 1 - 6 of 6
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Амьдралын хэв маяг хүүхдийн таргалалтад нөлөөлөх нь(2020-04-13) ;Г.Оюунболор; ;С.Азбаяр ;Г.АчсайханБ.Батхишиг - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Машин сургалтын загвар ашиглан мэргэжлийн сагсан бөмбөгчдийн гүйцэтгэл, физиологийн суурь үзүүлэлтийг бэртлийн эрсдэлтэй холбон судалсан дүн(2026-02-03) ;М.Жадамба ;М.Халиун; ; Үндэслэл: Сагсан бөмбөг нь өндөр эрчимтэй, давтамж ихтэй тэсрэх хөдөлгөөн давамгайлсан спорт тул анаэроб хүчин чадал, биеийн бүтэц болон нөхөн сэргэлт нь гүйцэтгэлд шууд нөлөөлдөг. Гэвч Монголын мэргэжлийн тамирчдад кондишнинг бэлтгэл, анаэроб хүчин чадал болон биеийн бүтцийн уялдаа холбоог өгөгдөлд суурилан судалсан ажил хомс бөгөөд машин сургалтын аргаар гэмтлийн эрсдэлийг үнэлсэн судалгааны нотолгоо хангалтгүй хэвээр байна. Зорилго: Мэргэжлийн сагсан бөмбөгчдийн кондишнинг бэлтгэлжилт, анаэроб хүчин чадал болон биеийн бүтцийн үзүүлэлтүүд хоорондын хамаарлыг тодорхойлж эдгээрт суурилсан машин сургалтын таамаглалын загвар боловсруулах. Арга, аргачлал: “Омни Эрдэнэт Майнерс” багийн 21–28 насны 11 мэргэжлийн тамирчны биеийн бүтцийг InBody 970, анаэроб хүчин чадлыг Wingate 30 секундийн тестээр (Monark 894E) гурван үе шатанд хэмжив. Өөрчлөлтийг Friedman, Wilcoxon тестээр, хамаарлыг Pearson корреляци ба регрессээр үнэлж, Random Forest болон бусад регрессийн загвараар гэмтлийн эрсдэлийг таамаглав. Үр дүн: Фазын өнцөг 6.8±0.5аас 7.3±0.6° хүртэл нэмэгдэж (p=0.021), өөхлөлтийн хувь 20.5±3.2%иас 16.2±2.0% хүртэл буурсан (p=0.015), харин булчингийн масс өөрчлөгдөөгүй. Оргил болон дундаж анаэроб хүч статистикийн хувьд ач холбогдолтойгоор нэмэгдсэн (p<0.05) бөгөөд өөхлөлт ба хүчний хооронд сөрөг хамаарал илэрсэн. Random Forest шинжилгээгээр фазын өнцөг, дотор өөх, өөхлөлтийн хувь болон хүчний уналт нь гэмтлийн эрсдэлийн хамгийн чухал урьдчилан таамаглах үзүүлэлтүүд байв. Дүгнэлт: 1. Мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчдын биеийн бүтэц нь анаэроб гүйцэтгэл, сэргэлтийн үзүүлэлтүүдтэй уялдаатай байсан бөгөөд биеийн өөхний хувь, төвийн өөхлөлт ихсэх нь анаэроб хүчин чадал буурах хандлагатай байв. 2. Булчингийн массыг хадгалсан нөхцөлд өөхлөлтийг бууруулах нь анаэроб гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхгүй бөгөөд гүйцэтгэл, ачаалал даах болон сэргэлтийн зохицуулалтыг сайжруулах боломжийг харуулна. 3. Биеийн бүтэц болон анаэроб хүчин чадлын үзүүлэлтүүдэд суурилсан Random Forest Regression загвар нь гүйцэтгэлийн бууралтын болон гэмтлийн эрсдэлийг өндөр нарийвчлалтай таамаглах чадвартай болохыг нотлов. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Дорнод аймгийн зарим сумдын тэмээчдийн дунд Гепатит Е вирусийн тархалтын түвшинг тодорхойлсон дүн(2024-11-07) ;Ч.Бат-Эрдэнэ; ; ; Үндэслэл: Гепатит Е вирус нь Гепевиридаен (Hepadnaviridae) овог, Ортогепевиридаен (Orthohepadnavirus) дэд овог, Паслагепевирусийн төрөлд хамаардаг. Эдгээр нь дэлхий даяар цочмог элэгний үрэвсэл үүсгэдэг гол вирусүүдийн нэг юм. Гепатит Е вирус нь Ази, Африкийн хөгжиж буй олон оронд төдийгүй өндөр хөгжилтэй орнуудад нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болж байгаа бөгөөд ахуйн замаар тухайлбал бохирлогдсон хоол хүнс, усаар дамжин халдварлаж, элэгний эсийг сонгомлоор гэмтээдэг халдварт өвчин болохыг судлаачид тогтоосон байна. Монгол улсын харьцангуй эрүүл хүн амын дунд Гепатит Е вирусийн халдвар 11.7% байгааг судлаачид тогтоосон байна4. Өнөө үед Гепатит Е вирусийн зоонозын 3, 4, 8 дугаар генотип тогтоогдоод байна5. Эдгээрээс уг вирусийн 8-р генотип нь хоёр бөхт тэмээнд илэрдэг байна. Манай орны Говь хээр тал хээр бүс нутагт амьдарч буй малчдын цөөнгүй хэсэг нь хоёр бөхт тэмээ хариулдаг тоо баримт байна. Харин эдгээрт Гепатит Е вирусийн тархалтыг тогтоон эрсдэлт хүчин зүйл байгаа эсэхийг судлах шаардлагатай байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Дорнод аймгийн зарим сумдын малчдад Гепатит Е вирусийн тархалтын түвшинг тодорхойлж эрсдэлт хүчин зүйлтэй нь уялдуулан судлах. Арга, аргачлал: Судалгаандаа Дорнод аймгийн Булган, Хөлөнбуйр, Чойбалсан сумдын тэмээчдийн 20-65 насны 276 иргэнийг хамруулсан. Ингэхдээ судалгааны нэг агшингийн загварыг ашиглав санамсаргүй түүврийн аргаар сонгон хамруулсан. Судалгаанд нийт хамрагдагсдаас 32 асуулт бүхий асуумж авч эрсдэлт хүчин зүйл байгаа эсэхийг тодруулсны дараа ийлдсэнд Anti-HEV IgG эсрэг бие байгааг тогтоосон. Судалгааны ажлын үр дүнгийн тоон үзүүлэлтүүдийн статистик боловсруулалтыг хийхдээ SPSS-25.0 программ ашиглан тодорхойлсон. Үр дүн: Судалгаанд нийт хамрагдагсдын (15.6%) 43 гепатит E вирусийн халдвар оношлогдсон ба үүнээс (32.4%) 23 нь 60аас дээш насныхан байлаа. Гепатит Е вирусийн халдвар оношлогдсон судалгаанд хамрагдагчдын асуумж судалгаанд үндэслэн (6.6%) 4 нь Гепатит А вирусээр өмнө нь өвчилж байсан. (18.1%) 39 нь өмнө нь гепатит А вирусээр өвчилж байгаагүй гэсэн статистик ач холбогдол бүхий үр дүн тодорхойлогдлоо. Гепатит Е вирусийн халдвар илэрсэн тохиолдлын (92.7%) 38 нь тэмээний махыг хүнсэндээ байнга буюу хааяа хэрэглэдэг, (82.9%) 34 нь ингэний хоормог хэрэглэдэг гэсэн үр дүн ажиглагдсан ч статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй. Дүгнэлт: Дорнод аймгийн тэмээчдийн дунд гепатит Е вирусийн тархалт 15.6% байгаа бөгөөд тэмээ малласан хугацаа болон гепатит Е вирусээр халдварлах эрсдэл нь шууд хамааралтай байна. Дүгнэлт: Дорнод аймгийн тэмээчдийн дунд гепатит Е вирусийн тархалт 15.6% байгаа бөгөөд тэмээ малласан хугацаа болон гепатит Е вирусээр халдварлах эрсдэл нь шууд хамааралтай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын хүн амын дунд гепатит Е вирусийн тархалт болон 4-р хэлбэрийн генотипийн бүрдлийг тогтоосон нь(2022-04-28); ; ;Г.Отгон; Үндэслэл: Гепатит Е вирусийн шалтгаант элэгний үрэвсэл нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болж байна. Монгол улсын эрүүл хүн амын дунд гепатит Е вирусийн тархалт 11% байгаа боловч уг вирусийн шалтгаант элэгний цочмог үрэвслийн тохиолдол бүртгэгдээгүй байна. Зорилго: Уг судалгаа нь Монгол улсад вирусийн шалтгаант элэгний цочмог үрэвслийн шалтгааныг судлах, гепатит Е вирусийн шалтгаант элэгний үрэвслийн тархалтыг тодорхойлох зорилготой. Арга, аргачлал: Улаанбаатар хотод эмнэлзүйн шинжилгээгээр элэгний цочмог үрэвсэл гэж оношлогдсон 302 үйлчлүүлэгчийг судалгаанд хамруулсан. Нийт судалгаанд оролцогчдод ийлдэс судлалын болон молекулын аргаар шинжилгээ хийж элэгний цочмог үрэвслийн шалтгааныг тодорхойлсон. Гепатит Е вирусийн нуклеотидын дарааллыг тогтоов. Судалгааны статистик боловсруулалтыг SPSS 19 программ ашиглан хийв. Үр дүн: Ийлдэс судлалын болон молекулын шинжилгээнд 12 (4.0%) үйлчлүүлэгчид Е хэлбэрийн гепатит вирусийн шалтгаант цочмог элэгний үрэвсэл оношлогдсон. Гепатит Е вирусийн халдвар оношлогдсон 12 оролцогч өвчний анхны шинж тэмдэг эхлэхээс өмнөх 3 сард гадаад оронд зорчоогүй байсан бөгөөд усан хангамжаар халдвар дамжих эрсдэлийг үгүйсгэсэн. Энэхүү судалгаанд илэрсэн HEV-ийн омог нь 97.7-100% манай улсад өмнө нь судлагдсан MNE13227 вирусийн омогтой нуклеотидын дарааллын шинж чанар төстэй байсан ба 97.3% нь Хятад улсад тогтоогдсон гепатит Е вирусийн омгийн геномын дараалалтай төстэй байлаа. Дүгнэлт: Энэхүү судалгааны үр дүнгээр Монгол улсад гепатит Е вирусийн халдварын 4-р хэлбэрийн генотип тохиолдож байгааг илрүүллээ. Улаанбаатар хотын насанд хүрсэн хүн амын дунд гепатит А,В,С,Д вирусийн халдвар зонхилон тохиолдож байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Өсвөр насны хүүхдийн нурууны муруйлт, хазайлтыг судалсан дүн(2023-05-18) ;Б.Очмаа ;М.Эрдэнэсолонго; ; Г. АчсайханҮндэслэл: Өсвөр насны хүүхдийн нурууны муруйлт, хазайлт нь Монгол хүүхэд сүүлийн жилүүдэд өсвөр насны хүүхдийн дунд ихэсч байгаа ч Монгол Кобын өнцөг хүүхдийн дунд харьцангуй бага судлагдсан байна. Нурууны муруйлт, Нурууны муруйлт хазайлтын оншилгооны зорилго нь нурууны анзаарагдахгүй муруйлт, хазайлтыг мэс засалд хүрэхээс өмнө эрт үе шатанд илрүүлэх явдал юм. Нурууны муруйлт, хазайлт үүсэх нь ихэвчлэн (компьютер, ширээнд удаан хугацаагаар буруу суух, утасаа удаан оролдох, хүнд юм өргөх гэх мэт хүчин зүйлсээс шалтгаалж болно) мөн хүрээлэн буй орчны хүчин зүйлүүдтэй холбоотой байдаг. Талаар судалгаанд цөөнгүй тэмдэглэсэн байна.4,5 Нурууны хазайлт муруйлт нь эрүүл хүүхдэд хамгийн багадаа 100 орчим боловч 500 -аас доош байдаг. Өсвөр насны хүүхдийн нурууны муруйлт, хазайлтын тархалтын түвшин ойролцоогоор 2-2.5% байна. Зорилго: Улаанбаатар хотын болон орон нутгийн төлөөлөл болох Хэнтий аймгийн өсвөр насны хүүхдийн нурууны муруйлт, хазайлтыг харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгаанд Улаанбаатар хотын болон Хэнтий аймгийн сургуулийн насны хүүхдүүдийг нэг агшингийн (cross sectional) судалгааны загвараар, санамсаргүй түүвэрлэлтийн аргаар хийж гүйцэтгэв. Бидний судалгаанд Улаанбаатар хотын болон Хэнтий аймгийн ЕБС-ийн 9-12 насны нийт 979 (эмэгтэй 511, эрэгтэй 468) хамрагдсан. Үүнд: Дижитал сколиометрыг судалгаанд оролцогчдын нурууны муруйлт, хазайлтын Кобыг хэмжихэд ашигласан. Дижитал сколиометр нь богино хугацаанд буюу ойролцоогоор 4-6 секунтэд Кобын өнцөгийг илрүүлэх давуу талтай бөгөөд судалгаанд оролцогчыг зогсоо байрлалд бөхийлгөж хэмжив. Үр дүн: Судалгаанд хамрагдсан Улаанбаатар хотын хүүхдүүдийн дунд (6.6%) Хэнтий аймгийн хүүхдүүдийн дунд (4.9%) Кобын өнцөг 100-аас их буюу нурууны муруйлт, хазайлттай тодорхойлогдсон. Улаанбаатар хотын хүүхдийн нурууны муруйлт, хазайлт давамгай байгаа нь харагдаж байна. Улаанбаатар хотын нурууны муруйлт, хазайлттай хүүхдийн (10.3%) эмэгтэй, (2.9 %)-ийг эрэгтэй хүүхэд эзэлж байна. Харин Хэнтий аймгийн нурууны муруйлт, хазайлттай хүүхдийн (4.3%) эмэгтэй, (5.6%)-ийг эрэгтэй хүүхэд эзэлж байна. Улаанбаатар хотын хүүхдэд нурууны муруйлт хазайлт (10.3%) эмэгтэй хүүхдэд давамгай болох нь тодорхойлогдлоо. Улаанбаатар хотын 9 настай хүүхдүүдийн дунд нурууны муруйлт, хазайлт илрээгүй, Хэнтий аймгийн хүүхдийн (3.1%) тодорхойлогдлоо. Харин 10 насанд Улаанбаатар хотын болон Хэнтий аймгийн хүүхдүүдийн дунд (9.9%) ба (8%) буюу их, мөн Улааанбаатар хотын хүүхдүүдийн дунд 12 насанд хамгийн их (14.9%, P≤0.00), Хэнтий аймгийн хүүхдэд бага (4.5%) илэрсэн байна. Харин насаар судалбал нурууны муруйлт хазайлт Улаанбаатар хотын эмэгтэй 10 настай (20.2%) буюу хамгийн их, эрэгтэй хүүхдэд зөвхөн 12 насанд (25.9%)-д, бусад насанд тодорхойлогдсонгүй. Харин Хэнтий аймгийн эмэгтэй, эрэгтэй хүүхдэд 10-12 насанд (3.3-8.7%) ажиглагдаж, 10 настай эрэгтэй, эмэгтэй хүүхдэд хамгийн их (7.3%) тус тус тодорхойлогдлоо. Дүгнэлт: 1. Судалгаанд хамрагдсан Улаанбаатар хотын хүүхдийн 6.6 хувь, Хэнтий аймгийн хүүхдийн 4.9 хувь нурууны муруйлт, хазайлт тодорхойлогдож Улаанбаатар хотын хүүхдийн нурууны муруйлт, хазайлт давамгай байлаа. 2. Нурууны муруйлт, хазайлт Улаанбаатар хотын эмэгтэй хүүхдэд 10.3 хувь тохойлдсон. Хэнтий аймагт эрэгтэй хүүхдэд 5.6 хувь тус тус тодорхойлогдлоо. 3. Улаанбаатар хотын эмэгтэй 10 настай хүүхдэд нурууны муруйлт, хазайлт 20.2 хувь, эрэгтэй хүүхдэд зөвхөн 12 насанд 25.9 хувь хамгийн их ажиглагдаж байна. Хэнтий аймгийн нурууны муруйлт, хазайлт хүүхдэд зөвхөн 10 настай хүүхдэд эмэгтэй 7.3 хувь, эрэгтэй 8.7 хувь байсан бол бусад насанд тодорхойлогдсонгүй. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүүхдийн таргалалтын байдал(2022-04-28) ;Г.Отгон; ; ;Г.АчсайханҮндэслэл: Хүүхдийн таргалалт эрс нэмэгдэж, дэлхий даяар нийгмийн эрүүл мэндийн асуудал болоод байна. Харин манай улсад сургуулийн насны хүүхдийн дундах таргалалтын талаарх тоо баримт шинэ тоо баримт хэрэгтэй байна. Энэхүү судалгаагаар Улаанбаатар хотын сургуулийн насны хүүхдүүдийн дундах таргалалтын тархалыг үнэлэв. Арга, аргачлал: Санамсаргүй түүврийн аргаар Улаанбаатар хотын зарим сургуулийн хүүхдийн дунд агшингийн судалгаа хийсэн. Антропометрийн хэмжилтийг стандарт процедурын дагуу хийсэн. Биеийн жингийн индексийг (BMI) жинг килограммаар нь өндрийн квадрат метрт (кг/м2) хуваасан байдлаар 75-аас дээш хувьтайг илүүдэл жин ба тарган гэж тооцоолсон. Хүүхдийн нь нас, хүйсээр BMI-ийг гэж тодорхойлсон. Bodimetrix-2020-д илүүдэл өөх тосыг тодорхойлсон. Статик шинжилгээг SPSS-17 программ дээр хийсэн. Үр дүн: Судалгаанд нийт 489 хүүхэд хамрагдсан. Оролцогчдын дундаж нас 13±2.0, охид 55.9%, хөвгүүд 44,1% байв. Сургуулийн хүүхдийн дунд таргалалтын нийт тархалт БЖИ-ээр 7.4%, өөх илүүдэлтэй таргалалт-24.39%, хавсарсан таргалалт -17.6% байна. Тарган хүүхдийн биеийн үзүүлэлтүүд 11-12 насанд харьцангуй их байна (p=0.05). Таргалалттай хүүхдийн биеийн жин, цээж, хэвлийн тойрог, арьсны өөх, өөхний хэмжээ зэрэг антропометрийн үзүлэлтүүд нь таргалалтгүй хүүхдийнхээс үнэн магадтай их байв. Дүгнэлт: Сургуулийн хүүхдүүдийн дунд хүүхдийн таргалалтын тархалт 49.3%, “далд” таргалалт - 134.3% байна.
