Jaalkhorol, Myadagmaa
Loading...
Товч нэр
Jaalkhorol, Myadagmaa
Бүтэн нэр
Jaalkhorol Myadagmaa
Латин нэр
Jaalkhorol Myadagmaa
Албан тушаал
Судлаач
ORCID
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын лавлагаа шатлалын эмнэлэгт чихрийн шижин хэвшинж 2 оношлогдсон үйлчлүүлэгчдийн ясны сийрэгжилтийн талаарх мэдлэгийг үнэлэх(2022-04-28) ;Ж.Баярмаа; Бид чихрийн шижин хэв шинж 2 оношлогдсон Монгол эмэгтэйчүүдийн ясны сийрэгжилтийн талаарх мэдлэгийн түвшинг Чихрийн шижингийн үнэлэв. Арга, аргачлал: Энэхүү судалгааг хүн амд суурилсан хүндрэл агшингийн загвараар хийж гүйцэтгэн 20-65 насны чихрийн шижин хэв Остеопени шинж оношлогдсон 369 оролцогчдыг хамруулсан. Судалгааг 2021 Инсулин оны сараас 2021 оны 11 сар хүртэлх хугацаанд явуулсан бөгөөд Блумын арга Олон Улсын ясны сийрэгжилтийн мэдлэгийг үнэлэх асуумжийг авч Эмэгтэйчүүд. ясны сийрэгжилтийн мэдлэгийг дараах зарчмаар оноог үнэлсэн: сайн оноо ≥20, дунд зэргийн оноо 14-19, муу оноо ≤1-13. Үр дүн: Судалгаанд оролцогчдын 72.1% нь 50-с дээш насны эмэгтэйчүүд байсан бөгөөд тэдгээрийн 79.1% нь дунд болон дээд боловсролтой, 73.4% нь ажилгүй, 80.8% нь байр, орон сууцанд амьдардаг, 85.9% нь гэрлэсэн байв. Мөн судалгаанд оролцогчдын 50.1% нь чихрийн шижин хэв шинж 2 оношлогдоод 5 хүртэлх жил, 25.8% нь 6-10 жил, 24.1% нь 11-ээс дээш жил тус тус болсон байна. Чихрийн шижинтэй эмэгтэйчүүдийн 30% нь хавсарсан эмгэгтэй бөгөөд дийлэнх нь буюу 72.6% нь даралт бууруулах эм, 55.8% нь сахар бууруулах эм, 36% нь инсулин эмчилгээ хийлгэж байв. Судалгаанд хамрагдагсдын 11.1% нь тамхи татдаг, 10.6% нь согтууруулах ундаа хэрэглэдэг, 31.4% нь дасгал хөдөлгөөн хийдэггүй, 82.6% нь давстай хоол иддэг, 53.7% нь давстай цай уудаг эрсдэлт зан үйлтэй байна. Судалгаанаас харахад оролцогчдын ясны сийрэгжилтийн мэдлэг хангалтгүй буюу 69.4% нь муу, 29.3% нь дунд зэргийн мэдлэгтэй байна. Түүнчлэн нүд болон үений эмгэг хавсарсан өвчтэй хүмүүсийн мэдлэгийн түвшин статистикийн ач холбогдол бүхий ялгаатай байв (p<0.05). Дүгнэлт: 1. Чихрийн шижин хэв шинж 2 оношлогдсон эмэгтэйчүүдийн ясны сийрэгжилтийн талаарх мэдлэг хангалтгүй байна (p=0.6). 2. Чихрийн шижинтэй иргэдэд дасгал хөдөлгөөний ач холбогдол, кальцийн хэрэглээ болон ясны сийрэгжилтийн талаар мэдлэг олгох сургалтын хэрэгцээ шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Чихрийн шижин хэв шинж 2 оношлогдсон иргэдийн гарын атгалтын хүчийг тодорхойлсон дүн(2023-02-16); ; Үндэслэл: Монгол улсад ХБӨ-ний тархалтын болон эмнэл зүйн судалгаанууд хийгдсэн хэдий ч чихрийн шижингээр оношлогдсон иргэдийн гарын атгалтын хүчийг хэмжсэн судалгаа хийгдээгүй байгаа нь энэ судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Улаанбаатар хотын өрхийн эрүүл мэндийн төвүүдэд чихрийн шижин хэв шинж 2 (ЧШХШ) оношлогдсон иргэдийн гарын атгалтын хүчийг хэмжих. Арга, аргачлал: Судалгааг хүн амд суурилсан нэг агшингийн загвараар хийж гүйцэтгэсэн бөгөөд ЧШХШ 2 оношлогдсон 40-с дээш насны 347 оролцогчдыг хамруулсан. Судалгааны мэдээ материалыг олон улсын саркопени нийгэмлэгийн гаргасан удирдамжын дагуу гарын атгалтын хүчийг үнэлсэн. Үр дүн: Судалгаанд нийт 347 хүн хамрагдсан бөгөөд дундаж нас нь 59.87±8.93 жил байв. Судалгаанд хамрагсадын 59.9% нь (n=208) эмэгтэйчүүд, 40.1% нь (n=139) эрэгтэйчүүд эзлэж байв. Судалгаанд хамрагсадын 81.3% нь АД ихсэлттэй, 42.1% нь зүрх судасны өвчтэй, 36.0% нь нүдний эмгэгтэй, 28.2% нь бөөрний эмгэгтэй, 26.8% нь үе мөчний эмгэгтэй байв. Судалгаанд хамрагдсан эрэгтэйчүүдийн гарын атгалтын хүчний (ГАХ) дундаж хэмжээ баруун гарт 36.27±21.76 кг, зүүн гарт 33.50±21.41 кг, харин эмэгтэйчүүдийн баруун гарт 23.28±14.31 кг, зүүн гарт 22.14±15.10 кг байв. Насны бүлгээр нь авч үзэхэд эрэгтэйчүүдэд баруун ГАХ нь 40-49 насны бүлэгт хамгийн их буюу 32.23±9.33 кг, харин эмэгтэйчүүдэд 40-49 насны бүлэгт хамгийн их буюу 20.66±5.62 кг байв. Баруун гар болон зүүн гарны ГАХ-ний дундаж хэмжээ нь насны бүлэгтэй харьцуулахад судлахад ялгаатай байсан бөгөөд нас ахих тутамд гарын атгалтын хүч буурч байв. Судалгаанд хамрагсадын ГАХ-ийг ЧШӨ-ний хувьсагчдын хооронд хүйсээр харьцуулан судлахад эрэгтэйчүүдийн ГАХ нь насны бүлэгтэй статистик ач холбогдолтой байв (p<0.02). Харин эмэгтэйчүүдэд ГАХ нь жирэмсэн үедээ ЧШӨ-өөр өвдөж байсантай статистик ач холбогдолтой байв (р<0.024). Дүгнэлт: Чихрийн шижин хэв шинж 2 оношлогдсон иргэдийн гарын атгалтын хүч эмэгтэйчүүдэд бага байв.
