Jaalkhorol, Myadagmaa
Loading...
Товч нэр
Jaalkhorol, Myadagmaa
Бүтэн нэр
Jaalkhorol Myadagmaa
Латин нэр
Jaalkhorol Myadagmaa
Албан тушаал
Судлаач
ORCID
23 results
Now showing 1 - 10 of 23
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Relationship between age at menarche and body measurements among Mongolian girls(Mongolian National University of Medical Sciences, 2026-06-14); ; ; ; Nasantogtokh ErdenebilegObjective: Age at menarche is an important marker of female reproductive maturation and a predictor of future health outcomes. Although menarche timing is influenced by multiple genetic, environmental, and socioeconomic factors, the association between anthropometric characteristics and age at menarche among Mongolian girls remains poorly understood. Aim: This study aimed to investigate the relationship between anthropometric measures and age at menarche in Mongolian girls. Methods: Our study was conducted quantitative method, a cross-sectional study design among Mongolian school aged girls. To minimize recall bias, analyses were restricted to 317 girls who had attained menarche during the study year or within the preceding year. Anthropometric measurements, including body composition and body circumferences, were obtained using standardized procedures. Associations between anthropometric variables and age at menarche were evaluated using Pearson correlation and multivariable regression analyses. Results: The mean age of participants was 12.9 ± 1.4 years, and the mean age at menarche was 12.3 ± 1.3 years. Age at menarche was positively correlated with hip circumference, sitting height, and knee height (all p < 0.001), and negatively correlated with waist circumference (p < 0.05). No significant associations were observed for body fat percentage, body mass index (BMI), mid-upper-arm circumference, or birth weight. In multivariable regression analysis, waist circumference was independently associated with earlier menarche, whereas hip circumference and knee height were associated with later menarche. Strong positive correlations were observed among adiposity-related measures, particularly BMI, waist circumference, and hip circumference (all p < 0.001). Conclusions: Waist circumference, hip circumference, and knee height were significant anthropometric correlates of menarche timing among Mongolian girls, highlighting the potential role of body size and composition in pubertal development. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Original Research Paper_Assessment of Knowledge and Attitudes about Responsibility of Visitors to Health Units during a Quarantine of COVID 19 in Mongolia(Global Bioethics Enquiry Journal, 2021-09-01) ;Byambajav, Enkh-Amgalan ;Ochir, Chimedsuren; ; - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Их сургуулийн эрэгтэй оюутнуудын гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн мэдлэгийг тодорхойлох нь(2021-03-21) ;Б.Бадрангуй ;Ж.Энхцэцэг; ;Л.БаярмагнайҮндэслэл: Нөхөн үржихүйн эрүүл мэндийн (НҮЭМ) асуудалд дан ганц эмэгтэйчүүдийн оролцоо бус, эрчүүдийн оролцоо, тэдний гэр бүл төлөвлөлтийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, мэдлэгийг нь дээшлүүлэх шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Их сургуулийн 18-24 насны эрэгтэй оюутнуудын гэр бүл төлөвлөлт (ГБТ), НҮЭМ-н талаарх мэдлэгийг тодорхойлох. Арга аргачлал: Судалгааг агшингийн аргаар хийж гүйцэтгэн, судалгааны материалыг асуумжийн аргаар ДХИС, БХИС, ХААИС, АШУҮИС, МУИС, ШУТИС-н эрэгтэй оюутнуудаас онлайнаар авав. Үр дүн: Судалгаанд ИС-н 460 оюутан хамрагдсан бөгөөд дундаж нас 20.03 байв. Судалгаанд оролцогчдын 60.4% нь ганц бие, 4.6% гэрлэсэн ба 76.5% бэлгийн харилцаанд орсон байв. Бэлгийн харилцаанд орсон ба ороогүй хоёр бүлгийн нөхөн үржихүйн талаарх мэдлэгийн оноог харьцуулахад бэлгийн харилцаанд орсон бүлгийн 7.7% нь сайн, 47.7% нь дунд, 44.6% нь муу мэдлэгтэй байсан бол бэлгийн харилцаанд ороогүй бүлэг нь 60.2% нь хангалтгүй түвшний мэдлэгтэй байв (p=0.001). Судалгаанд оролцогчдын 56.1% нь эцэг эхтэйгээ НҮЭМ-н талаар ярилцдаггүй байна. ЕБС-д суралцаж байхдаа үзсэн НҮЭМ-н хичээл нь 50.9%д өнөөгийн амьдралд нь хангалтгүй мэдлэг болсон гэж хариулжээ. Хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт нь залуусын дунд 77.6% нь их байна гэж хариулсан. Дүгнэлт: Эрэгтэй оюутнуудын ГБТ болон орчин үеийн ЖСА-н талаарх мэдлэг хангалтгүй байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Увс аймгийн насанд хүрсэн иргэдийн кальцийн талаарх мэдлэг болон хоногийн кальцийн хэрэглээг үнэлсэн дүн(2025-05-05) ;П.Урангоо; ;Б.ЭнхтунсагҮндэслэл: Монгол улсад ясны сийрэгжилтийн түвшин нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд ялангуяа Увс аймагт ясны сийрэгжилтийн түвшин өндөр байна. Олон улсад кальцийн хэрэглээтэй холбоотой хүчин зүйлсийг өсвөр насныхан, цэвэршилтийн үеийн эмэгтэйчүүд, цэвэршилтийн дараах үеийн эмэгтэйчүүдтэй илүү холбон судалсан байдаг ба хүйс хамаарахгүй бүх насны бүлгийг хамарсан суурь судалгаа хийх зайлсгүй шаардлага үүсч байна. Зорилго: Увс аймгийн 18-аас дээш насны иргэдийн кальцийн талаарх мэдлэгийг хоол хүнсэн дахь кальцийн хэрэглээтэй уялдуулан судлах. Арга, аргачлал: Увс аймгийн нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлсэн нийт 330 хүнийг хамруулан нэг агшны загвараар энэхүү судалгааг хийж гүйцэтгэлээ. Ингэхдээ хоногийн кальцийн хэрэглээг “Олон Улсын Ясны Сийрэгжилтийн Сан”-аас (ОУЯСС) гаргасан асуумжийн дагуу судалгааг хийж гүйцэтгэлээ. Судалгааны үр дүнгийн статистик боловсруулалтыг SPSS-26.0 программ ашиглан боловсруулав. Үр дүн: Судалгаанд нийт 330 үйлчлүүлэгч хамрагдснаас дундаж нас 44.39±3.93 жил байсан бөгөөд хүйсийн хувьд 33% нь (n=109) эрэгтэйчүүд, 67% нь (n=221) эмэгтэйчүүд байв. Кальцийн талаарх мэдлэгийн түвшингийн хувьд авч үзэхэд судалгаанд оролцогчдын 43% нь мэдлэгийн түвшин бага, 22% нь мэдлэгийн түвшин дунд зэрэг, 35% нь мэдлэгийн түвшин өндөр байв. Хоногийн хоол хүнснээс авч буй кальцийн хэрэглээний түвшин судалгаанд оролцогчдын 43% нь хоногийн кальцийн хэрэглээ маш бага (<500мг), 19% нь хоногийн кальцийн хэрэглээ хангалтгүй (500-1000мг), 38% нь хоногийн кальцийн хэрэглээ хангалттай (>1000мг) байв. Судалгаанд оролцсон иргэдийн кальцийн талаарх мэдлэгийн түвшин нь хүйс, боловсролын түвшин, кальцийн бэлдмэл болон Д витамины хэрэглээ зэрэг үзүүлэлттэй статистик ач холбогдол бүхий үр дүнтэй байв. (p=0.001) Харин хоногийн кальцийн хэрэглээ болон кальцийн талаарх мэдлэгийн түвшингийн хооронд статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй. (p=0.131) Дүгнэлт: Судалгаанд оролцогчдын хоногийн хоол хүнснээс авч буй кальцийн хэрэглээ болон кальцийн талаарх мэдлэгийн түвшин бага байна. Хоногийн кальцийн хэрэглээ болон кальцийн талаарх мэдлэгийн түвшингийн хооронд статистик ач холбогдол бүхий үр дүн ажиглагдсангүй. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тархмал хатууралтай үйлчлүүлэгчдийн хөдөлмөрийн чадвар алдалтанд хүргэх эрсдэлт хүчин зүйлийг судалсан нь(2023-02-16) ;М.Гантуяа; Үндэслэл: Тархмал хатуурал (ТХ) нь олон тогтолцооны голомтот өөрчлөлтийн нэн хувирамтгай шинжүүдээр илэрдэг, долгион явц бүхий мэдрэлийн ширхэгүүдийн миелингүйдэлт өвчин юм. ТХ-аар 20-40 насны хөдөлмөрийн насны эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдээс 2 дахин илүү өвчилдөг ба залуу хүмүүсийн дундах гэмтлийн бус шалтгаант мэдрэлийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдах томоохон шалтгаан болдог. Манай орны хувьд тархмал хатуурал өвчин хөдөлмөрийн чадвар алдалтанд хүргэх нөлөөллийг судалсан судалгаа байхгүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Тархмал хатууралтай үйлчлүүлэгчдийн хөдөлмөрийн чадвар алдалтыг хөдөлмөрийн чадвар алдалтын өргөтгөсөн үнэлгээгээр үнэлж түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох. Арга, аргачлал: Нэг агшингийн судалгааны загвараар Улаанбаатар хотын 20-40 настай ТХ оношлогдсон 27 үйлчлүүлэгчдийг хамруулан амьдралын хэв маяг, эмнэл зүйн мэдээллийн талаарх 36 асуулт бүхий асуумж бөглүүлсэн. Хөдөлмөрийн чадвар алдалтын өргөтгөсөн үнэлгээгээр (ХЧАӨҮ) чадвар алдалтыг 0-10 хүртэлх оноогоор үнэлэх ба <5 оноо бол хөнгөн зэргийн, 5≤ бол дундаас хүнд зэргийн хөдөлмөрийн чадвар алдалт гэж 2 бүлэгт ангилж үзнэ. Үр дүн: Судалгаанд оролцогчдын 11.1% нь хөнгөн зэргийн, 88.9% нь дундаас хүнд зэргийн чадвар алдалттай байв. Харааны болон тэнцвэрийн өөрчлөлт нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлдөг бөгөөд олон хүчин зүйлийн логистик регрессийн шинжилгээ хийж үзэхэд ХЧА-тай болох эрсдэлийг өвчин эхэлсэн нас хожуу байх нь OR=1.50; [P утга <0.001; Confidence interval (CI) 95% (1.02-4.39)] дахин, ТХ-ын эмчилгээ хийлгэсэн хугацаа урт байх нь OR=1.02; [P-утга <0.01; CI 95% (1.001.17)] дахин нэмэгдүүлж байна. Дүгнэлт: ТХ өвчин эхэлсэн нас хожуу байх болон эмчилгээ хийлгэж байгаа хугацаа урт байх нь хөдөлмөрийн чадвар алдалттай болох эрсдэлийг нэмэгдүүлж байна. Эмнэлзүйн талаас харааны өөрчлөлт болон тэнцвэрийн өөрчлөлт нь хөдөлмөрийн чадвар алдалтанд хүргэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын лавлагаа шатлалын эмнэлэгт үйлчлүүлэгсдийн ясны сийрэгжилтийн өөрийн үнэлгээг гарын атгалтын хүчтэй холбон судласан дүн(2024-12-21) ;Б.Намуунцэцэг; ; Үндэслэл: Ясны нягтыг Dual-energy X-ray (DXA) буюу хос энергит рентген абсорбцметрээр хэмждэг ба энэхүү хэмжилт нь ясны сийрэгжилтийн оношлогооны алтан стандарт гэж тооцогддог боловч өндөр өртөгтэй, зөөвөрлөхөд хүндрэлтэй, төдийлөн өргөн тархаагүй байна. Сүүлийн үед ясны сийрэгжилт нь гарын атгалтын хүчтэй холбоотой байгааг харуулсан судалааны ажил цөөнгүй хийгдсэн байна. Гарын атгалтын хүч багасах (ГАХ) нь насжилттай холбоотой булчингийн масс, булчингийн хүч, булчингийн үйл ажиллагааны алдагдлаар илэрдэг байна. Манай улсад ясны сийрэгжилтийг өөрөө үнэлэх аргыг гарын атгалтын хүчтэй холбосон судалгаа хараахан хийгдээгүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Улаанбаатар хотын зарим лавлагаа шатлалын эмнэлгээр үйлчлүүлж байгаа 40-өөс дээш насны үйлчлүүлэгчдийн дунд OSTA (ясны сийрэгжилтийг өөрөө үнэлэх) үнэлгээг гарын атгалтын хүчтэй холбон судлах. Арга, аргачлал: Судалгааг 2024 оны 06 сараас 09 сарын хооронд нэг агшингийн загвараар хийж гүйцэтгэв. Бид судалгаандаа Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв болон Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж байгаа 40-өөс дээш насны иргэдийг хамрууллав. Ингэхдээ OSTA оноог жингээс насыг хасч 0.2-оор үржүүлж тооцсон. OSTA оноо -20-оос -4 хүртэл өндөр эрсдэлтэй, -4-өөс -1 хүртэл дунд зэргийн эрсдэлтэй, -1-ээс 20 хүртэл бага эрсдэлтэй гэж үзэв. Гарын атгалтын хүчийг Япон улсад үйлдвэрлэсэн (TKK-5101; Takei Scientific Instruments, Tokyo, Japan) динамометрийг ашиглан хэмжсэн. ГАХ эрэгтэйд<28кг, эмэгтэйд <18кгаас доош бол сул гэж үнэлсэн. Үр дүн: Судалгаанд нийт 356 үйлчлүүлэгч (200 эрэгтэй, 156 эмэгтэй) хамрагдав. Судалгаанд хамрагдагсдын 272 нь ясны сийрэгжилтийн эрсдэл -1-ээс их буюу бага эрсдэлтэй бол 84 нь -1ээс бага буюу өндөр эрсдэлтэй байгаа нь тодорхойлогдлоо. Судалгаанд хамрагдсан иргэдийн хүйс, насны бүлэг, боловсролын түвшин, БЖИ нь ЯСӨ үнэлгээтэй статистик ач холбогдолтой байв (p=0.001). Мөн ЗСӨ, АДИ, ревматойд артрит, нүдний эмгэг нь ЯСӨ үнэлгээтэй статистик ач холбогдолтой байв (p=0.001). ЯСӨҮ түүнд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлохдоо логистик регрессийн шинжилгээгээр тодорхойлоход нас (OR, 1.320, 95% CI (итгэх интервал) 1.22-1.426, p=0.001), илүүдэл жин (OR, 1.031; p=0.001; 95% Cl 0.009-1.101), тамхины хэрэглээ (OR, 1.328, 95% Cl 0.4693.765 p=0.593), тогтмол дасгал хөдөлгөөн хийдэг (OR, 1.123, 95% Cl 0.423-2.981, p=0.815), артерын даралт (OR, 1.006, 95% Cl 0.316-3.202 p=0.992), ГАХ (OR, 1.849, 95% Cl 1.595-2.742 p=0.002), дахин нөлөөлж байв. Дүгнэлт: Судалгаанд хамрагдагсдын баруун болон зүүн ГАХ-ний дундаж хэмжээ нь насны бүлэгтэй харьцуулан судлахад ялгаатай байсан бөгөөд нас ахих тутам хоёр гарын атгалтын хүч буурч байв. Судалгаанд хамрагдагсдын нас, хүйс, БЖИ, гарын атгах хүчний сулрал нь ясны сийрэгжилтийн эрсдэлт хүчин зүйл болж байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын иргэдийн явганаас унах эрсдэлийн үнэлгээ(2025-05-05) ;М.Болор-Эрдэнэ; ;Л.Амарсайхан ;Э.БөртэҮндэслэл: Дэлхийн хэмжээнд жил бүр явганаас унахаас үүдэн 684,000 хүний амь нас хохирч, МУ-ын хэмжээнд 45-85 насны 47 хүн явганаас унасантай холбоотой нас барж байгаа тухай баримт байна. Иймд манай улсад ард иргэдийн дунд явганаас унах эрсдэлийг үнэлэн, эрсдэлт хүчин зүйлсийг тогтоон осол гэмтлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Улаанбаатар хотын лавлагаа шатлалын эмнэлгээр үйлчлүүлж байгаа 45-аас дээш насны иргэдийн явганаас унах эрсдэлийг үнэлэх. Арга, аргачлал: Улаанбаатар хотын лавлагаа шатлалын эмнэлгээр үйлчлүүлж буй 45-аас дээш насны 408 үйлчлүүлэгчдийг хамруулан нэг агшны загвар ашиглан явганаас унах эрсдэлийг ОУ-ын FRAT үнэлгээний асуумжийн дагуу судалсан. Судалгааны үр дүнг SPSS-26.0 программ ашиглан боловсруулав. Үр дүн: Судалгаанд оролцогчдын дундаж нас 59.24±6.54 жил, хүйсийн хувьд 40% нь эрэгтэйчүүд, 60% нь эмэгтэйчүүд байв. Судалгаанд оролцогчдын 45.3% нь (n=185) явганаас унах эрсдэл бага, 33.6% нь (n=137) явганаас унах эрсдэл дунд, 21.1% нь (n=86) эрсдэл өндөр байв. Явганаас унахад нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлохдоо ложистик регрессийн шинжилгээ хийж үзэхэд гутлын ул халтирдаг эсэх OR, 0.226, 95% CI (итгэх интервал) 0.119-0.428, p=0.001, нэг байрлалаас нөгөө байрлалд шилжихдээ тодорхойгүй аюултай гэнэтийн хөдөлгөөн хийдэг эсэх (OR, 0.262, 95% Cl 0.143-0.48 p=0,00 алхахдаа нэмэлт туслах хэрэгсэл хэрэглэдэг эсэх (OR, 0.209, 95% Cl 0.11-0.397, p=0.001) сэтгэл түгших, сэтгэл санааны байдал тогтворгүй болдог эсэх (OR, 0.276, 95% Cl 0.148-0.514 р=0.001) бусдын зааварчилгааг дагахгүй, зөрүүдлэх хандлага байдаг эсэх (OR, 0.33, 95% Cl 0.183-0.596, p=0.001) эргэн тойрны орчныг таньж мэдэхэд хүндрэлтэй байдаг эсэх (OR, 0.354, 95% Cl 0.187-0.671 p=0.001) явганаас өмнө нь унаж байсан өгүүлэмж (OR, 4.737, 95% Cl 2.151-10.429 p=0.001) зэрэг нь эрсдэлийн үнэлгээнд нөлөөлж байв. Дүгнэлт: 1. Судалгаанд оролцогчдыг явганаас унах эрсдэлийн (FRAT) үнэлгээгээр үнэлэхэд 45.3% нь бага эрсдэлтэй, 33.6% нь дунд эрсдэлтэй, 21.1% нь өндөр эрсдэлтэй байв. 2. Явганаас унахад гэнэтийн хөдөлгөөн, нэмэлт туслах хэрэгсэл хэрэглэдэг эсэх, сэтгэл санааны байдал зэрэг эрсдэлт хүчин зүйлс нь явганаас унах эрсдэлийн үнэлгээнд нөлөөлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Охидын биеийн юм ирэх дундаж насыг зарим дүүрэг, орон нутагт судалсан дүн(2025-10-20); ; ; ;Я.ДуламсүрэнЦ.Номин-ЭрдэнэҮндэслэл: Охидын биеийн анхны юм ирэх нас (менархе нас) нь амьдарч буй орны нийгэм эдийн засгийн байдал, газар зүйн байдал, антропометрийн үзүүлэлт зэрэг олон хүчин зүйлсээс хамаардаг байна. Манай улсад энэ талаар хийсэн судалгаа цөөн байна. Бид энэ удаа Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг ба Увс аймгийн охидын биеийн анхны юм ирэх дундаж насыг харьцуулан судаллаа. Зорилго: Охидын биеийн анхны юм ирэх дундаж насыг зарим дүүрэг ба орон нутгийн охидын дунд харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгааг нэг агшны загвараар 2025 оны 4-6 дугаар сард хийж гүйцэтгэв. Судалгаанд Баянзүрх дүүрэг, Увс аймгийн 8 ба түүнээс дээш насны ерөнхий боловсролын сургуулийн охид оролцов. Статистик дүн шинжилгээг R-4.5.1 (RStudio-2025.05.1-513) программаар бодож гүйцэтгэв. Үр дүн: Энэхүү судалгаанд 486 охид хамрагдав. Судалгаанд оролцсон охидын биеийн анхны юм ирсэн дундаж нас 12.23±1.29 жил байлаа. Судалгаанд оролцсон Баянзүрх дүүргийн 8-18 насны 286 охидын биеийн анхны юм ирэх дундаж нас нь 11.84±1.19 жил байв. Харин Увс аймгийн 8-18 настай 200 охидын биеийн анхны юм ирэх дундаж нас 12.97±1.15 жил байлаа. Баянзүрх дүүргийн охидын биеийн анхны юм ирэх нас Увс аймгийнхаас 1.13 жил эрт эхэлж байна. Судалгаагаар УБ хотод амьдарч буй охидын биеийн анхны юм ирэх дундаж нас нь орон нутагт амьдарч байгаа охидынхоос статистик ач холбогдол бүхий бага байв (p<0.0001). Дүгнэлт: Баянзүрх дүүрэгт амьдарч буй охидын биеийн анхны юм ирэх дундаж нас Увс аймгийн охидынхоос бага байх хандлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Awareness and Attitudes of Mongolian Adolescents and Youth toward Alcohol Consumption and Alcohol-related Harm(2021-07); ; ;Tserennadmid, Nyamsuren; BACKGROUND: This study aimed to examine alcohol consumption among Mongolian adolescents and youth, as well as their awareness and attitudes toward alcohol-related consequences. METHODS: We analyzed cross-sectional data collected from students in secondary schools, colleges, and universities in Ulaanbaatar, Mongolia, using descriptive analysis methods. FINDINGS: More than half of respondents had tried alcohol in the past, and 15.9% of high school students and 58.8% of university students had consumed alcohol in the last month (P = 0.0001). In total, 70.0% of respondents celebrated holidays with alcohol, 23.4% had economic problems due to alcohol consumption, 7.8% had health problems 1-2 times in the last 30 days, and roughly 36.0% had negative attitudes toward alcohol. Approximately, 15.0% of adolescents and young people had an insufficient understanding of anti-alcohol measures and laws. CONCLUSION: Our findings suggest that Mongolian adolescents and youth have a high level of alcohol consumption and insufficient awareness and attitude regarding alcohol-related harm.Scopus© Citations 6 - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, The Relationship Between Health Parameters, Body Size, Elements of Lifestyle, and Hand Grip Strength in a Group of Patients with Type 2 Diabetes, Aged 40-98, from Ulaanbaatar, Mongolia(MDPI AG, 2024-12); ;Cieślik, Agata; ; Background/Objectives: Decreased muscle strength and lower hand grip strength (HGS) values are observed in patients with type 2 diabetes (T2D). This study aimed to present the values of hand grip strength as a valuable tool in T2D treatment monitoring in the context of body size and lifestyle elements in 347 patients with type 2 diabetes from Ulaanbaatar, Mongolia. Methods: A retrospective cross-sectional study was performed at hospitals in Ulaanbaatar, Mongolia. The maximum grip strengths of the right and left hands were measured three times, alternatively, using a digital hand dynamometer. The maximum grip strength of the dominant hand was used for the analysis. Results: The values of HGS in both hands dropped with increased age, systolic blood pressure (SBP), the duration of diabetes, and low glucose blood levels, whereas they increased with height. Patients who smoked had the lowest three values of HGS (the average value for each hand), whereas patients who quit smoking had the highest values. Second-order interactions between diastolic blood pressure (DBP) and sex showed a significant effect on the average HGS of both hands and for the left hand in particular (where HGS decreased only in females, whereas it increased in males). Conclusions: HGS is influenced by important socioeconomic and anthropometric factors in patients with type 2 diabetes, making it a valuable indicator of general health.Scopus© Citations 1
