Enkhjargal, Baasansuren
Loading...
Товч нэр
Enkhjargal, Baasansuren
Бүтэн нэр
Enkhjargal Baasansuren
Латин нэр
Enkhjargal Baasansuren
Албан тушаал
Судлаач
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Миелопролифератив эмгэгийн үед JAK2 V617F генийн мутацийг тодорхойлсон дүн(2024-11-07); ;Б.Пүрэвбуян ;Б.Буяндэлгэр ;Э.СолонгоЖ.ОдонгооҮндэслэл: Миелопролифератив эмгэг JAK2, CALR, MPL зэрэг генийн мутацийн шалтгаантай үүсэх нь түгээмэл байдаг. Дэлхий дахинд миелопролифератив эмгэгийн шалтгаант нас баралтын түвшин бусад хорт хавдартай харьцуулахад харьцангүй бага хувьтай байдаг хэдий ч амь насанд эрсдэл учруулах боломж одоог хүртэл өндөр хэвээр байна. Хөгжингүй орнуудад миелопролифератив эмгэгийн эрт илрүүлэг, оношилгоо сайжирсаар байгаа нь тохиромжтой эмчилгээг эхлэх, эмчилгээний үр дүнг хянах боломжийг бүрдүүлж байна. Манай оронд энэ төрлийн генийн мутацийн шинжилгээ тогтмол хийгддэгүй учир өвчний оношийг бататгах, тохирох эмчилгээг эхлэх боломж хомс байгаа нь бидний судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: JAK2 V617F генийн мутацийг бодит хугацааны полимеразын гинжин урвал (бхПГУ)ын шинжилгээгээр илрүүлэх. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг агшингийн судалгааны загвараар, магадлалт бус түүврийн аргаар хийж гүйцэтгэлээ. Судалгаанд хамрагдахыг зөвшөөрсөн 77 оролцогчоос 5-10 мл цус цуглуулж, дезоксирибонуклейн хүчлийг (ДНХ) ялгалаа. Ингээд JAK2 V617F генийн мутаци тодорхойлох бхПГУ-ын шинжилгээг Light Cycler480 төхөөрөмж ашиглан хийж гүйцэтгэв. Шинжилгээний үр дүнг тархалтын муруй байгуулж Microsoft excel болон SPSS 26.0 программыг ашиглан үнэллээ. Үр дүн: Судалгаанд 22-82 насны 77 үйлчүүлэгч хамрагдсаны 25 (32.5%) нь эрэгтэй, 52 (67.5%) нь эмэгтэй байв. Нийт эрэгтэй оролцогчдын 12 (48%), эмэгтэй оролцогчдын 30 (57.7%) тохиолдолд JAK2 V617F генийн мутаци тодорхойлогдлоо. JAK2 V617F генийн мутаци илэрсэн 42 оролцогчын дундаж нас 60.6±12.3 (34-82) жил байлаа. Дүгнэлт: Миелопролифератив эмгэг сэжиглэгдсэн нийт оролцогчдын 54.5%-д JAK2 V617F генийн мутаци тодорхойлогдож, цаашид бай эмчилгээнд хамрагдах боломжтой боллоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Филадельфи хромосомыг илрүүлсэн генетикийн шинжилгээний зарим үр дүн(2023-02-16) ;Б.Пүрэвбуян; ;Э.Солонго; Ц.ОдгэрэлҮндэслэл: Архаг миелоид эсийн цусны хорт хавдар үүсгэдэг гол шалтгаан нь филадельфи хромосом юм. Филадельфи хромосом нь 9 болон 22 дугаар хромосомын хооронд хромосомын транслокаци явагдаж BCR-ABL1 генийг үүсгэснээр нөхцөлддөг. Архаг миелоид лейкемийн оношийг тодруулах, эмийн тун болон эмчилгээний үр дүнг хянах зорилгоор BCR-ABL1 генийг илрүүлэх болон тоолох шинжилгээг хийх зайлшгүй шаардлагатай байдаг. Зорилго: Бодит хугацааны полимеразын гинжин урвалын (БХ-ПГУ) шинжилгээгээр цусны хавдартай хүмүүсийн дунд Филадельфи хромосомыг илрүүлж, хувилбаруудыг тодорхойлох, эмчилгээний үр дүнтэй харьцуулах зорилгын хүрээнд судалгааг хийлээ. Арга, аргачлал: Судалгааг 2022 оны 8 дугаар сараас 2023 оны 1 дүгээр сарын хооронд нийт 15 үйлчлүүлэгчийн сорьцод мультиплекс полимеразын гинжин урвалын шинжилгээ болон бодит хугацааны полимеразын гинжин урвалын шинжилгээг хийж тоон болон чанарын үнэлгээ хийсэн. Үр дүн: Бидний судалгаанд 14-72 насны 15 хүн хамрагдсан бөгөөд дундаж нас нь 42.9 жил байв. Судалгаанд хамрагдагсдад мутаци тодорхойлох шинжилгээ хийхэд 13 оролцогчид BCR-ABL1 P210 хувилбар илэрсэн ба эмчилгээ болон шинжилгээний үр дүнг харгалзан үзэж 13 оролцогчид мутаци тоолох шинжилгээ хийж олон улсын стандарт хэмжилзүйн аргаар үнэлэхэд 46.1% (6)-д нь BCR-ABL1 ген өндөр тоологдсон бол үлдсэн 53.9% (7)-д нь BCR-ABL1 ген хяналтын түвшинд буюу молекулын түвшин (МТ) болон цитогенетикийн түвшинд (ЦГТ) байлаа. Дүгнэлт: BCR-ABL1 шинжилгээ нь архаг миелоид лейкемитэй өвчтөнүүдийн эмчилгээний үр дүнг хянах болон оношийг баталгаажуулахад өндөр ач холбогдолтой байна.
