Enkhjargal, Baasansuren
Loading...
Товч нэр
Enkhjargal, Baasansuren
Бүтэн нэр
Enkhjargal Baasansuren
Латин нэр
Enkhjargal Baasansuren
Албан тушаал
Судлаач
5 results
Now showing 1 - 5 of 5
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Hepatitis C Virus E1 Protein Enhances Macrophage iNOS Expression In Vitro(openRxiv, 2021-02-16) ;Munkhjargal, Batkhishig; ;Ulziisaikhan, Uranbileg; Unurbuyan, Khulan - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Regulating Action of in Vitro Hepatitis C Virus Infection on Interferon-Induced Interferon Stimulating Genes in Murine Macrophages(Mongolian National University of Medical Sciences, 2018-03-25); ;Batkhishig Munkhjargal; ; Objectives: The objective of this study was to determine the in vitro regulating effect of Hepatitis C virus (HCV) infection on interferon stimulating genes (ISGs) stimulated by IFN-ү and Imiquimod (TLR7 ligand) on murine macrophages. iNOS and STAT1 were measured by RT-PCR, and immunoblotting (IB). Nitric oxide production was measured by Griess Reagent Assay. Objectives: The objective of this study was to determine the in vitro regulating effect of Hepatitis C virus (HCV) infection on interferon stimulating genes (ISGs) stimulated by IFN-ү and Imiquimod (TLR7 ligand) on murine macrophages. iNOS and STAT1 were measured by RT-PCR, and immunoblotting (IB). Nitric oxide production was measured by Griess Reagent Assay. Results: HCV inhibits IFN induced iNOS mRNA and also protein expression. HCV significantly reduced IFN-ү induced ISGs (iNOS mRNA, iNOS protein, s727-STAT1, tyr701- STAT1). Conclusion: These results indicate that in vitro hepatitis C virus infection is involved in the regulation of IFN-ү induced ISGs in the levels of gene and protein expression of iNOS and STAT1 transcription factors.: HCV inhibits IFN induced iNOS mRNA and also protein expression. HCV significantly reduced IFN-ү induced ISGs (iNOS mRNA, iNOS protein, s727-STAT1, tyr701- STAT1). Conclusion: These results indicate that in vitro hepatitis C virus infection is involved in the regulation of IFN-ү induced ISGs in the levels of gene and protein expression of iNOS and STAT1 transcription factors. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол Улсад тархсан сүрьеэгийн омгийн хэв шинж, хувилбар, эмэнд тэсвэржилтийг 10 жилийн давтамжтай харьцуулан судалсан дүн(2025-01-01); ;Б.Цэцэгтуяа; ;А.ТакакиД.НаранзулҮндэслэл: Сүрьеэ өвчин нь урьдчилан сэргийлэх боломжтой, ихэвчлэн эдгэрдэг боловч коронавирусын халдварын дараа (СОҮТО-19) буюу 2022 оны байдлаар нэг үүсгэгчтэй халдварт өвчнөөс үүдэлтэй нас баралтын хоёрдугаарт бичигдсээр байна1. Арван жилийн давтамжтайгаар тодорхой онуудад ялгасан омгийг дахин сэргээж, дараа үеийн геномын дарааллын шинжилгээг гүйцэтгэснээр түүний хэв шинж, тархвар зүй, эмэнд тэсвэржилт, омгийн хэв шинж түүний хөдлөлзүйг харах боломж бүрдэх юм. Зорилго: Өсгөврийн санд хадгалагдаж буй сүрьеэгийн омгийн хэв шинж, хувилбар, эмэнд тэсвэржилтийн түүхэн цаг хугацааны хандлага, хөдлөлзүйг судлах Арга, аргачлал: Эргэмж чиглэлтэй лабораторид суурилсан судалгааны аргаар ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн лавлах лабораторийн өсгөврийн санд хадгалагдаж буй 2010, 2020 оны оношилгооны зорилгоор ялгасан нийт 1000 гаруй омгоос 200 омгийг энгийн санамсаргүй түүврийн аргаар (§тр1е гапйот катрИпд) сонгож О пйЮ ^ Ох&гй №пороге ТесИпо&д^ек ([ОЭТ], Ох&гй, ^ К ) ашиглан бүрэн геномын дараалал тогтоох дараа үеийн технологийн шинжилгээг хийлээ. Р ак ^ мэдээллийн баазыг Олон улсын Микобактерийн нэгдсэн сан руу оруулж, дүн шинжилгээг ТВргоШег, МТВке^, ^ г е е ^ег8&п 1.6.12, ЕР12те программаар хэв шинж, дэд хэв шинж, эмэнд тэсвэржилтийн генийн мутац, тэсвэржилтийн байдлыг тодорхойлсон. Үр дүн: Судалгаанд сонгогдсон сүрьеэгийн омгийн 66.5% нь Улаанбаатар хотын 8 (8/9) дүүргээс сонгогдсон бол 33.5% нь 16 (16/21) аймгаас түүвэрлэгдсэн байна. Судалгаагаар ялгасан сүрьеэгийн омгийн 83.9% (95% ИИ 78.7-89.1) нь хэв шинж 2 буюу орчин үеийн Бээжин хэв шинж, 16.1% (95% ИИ 10.9-21.3) нь хэв шинж 4 буюу Евро-Америк хэв шинж илэрсэн байна. Хөдөөгийн хүн амаас ялгасан омгийг хоттой харьцуулахад Бээжин хэв шинжийн эзлэх хувь бага зэрэг өндөр, Евро-Америк хэв шинжийн тархалт бага байгаа боловч хот, хөдөөгийн хоорондох хэв шинжийн тархалтад статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй (р=0.485). Бээжин хэв шинжийн дотор зөвхөн хэв шинж 2.2.1 буюу “Орчин үеийн” Бээжин хэв шинж (100%) илэрсэн бол Евро-Америкийн хэв шинжийн дэд хэв шинж 4 (0.5%), 4.5(1%), 4.1.2.1 буюу Нааг1ет (3%), Латин Америк Медитерренийн ^ А М , 7.5%), таш1у Т (3.5%), 8 1уре (0.5%) тус тус тодорхойлогдсон байна. Хэв шинж 2 нь 2010 онд 80% байсан бол 2020 онд 86% болж бага зэрэг өссөн байна. 2010 (72.16%-87.84%) болон 2020 (79.20-92.80%) оны итгэх интервалууд давхцаж байгаа нь цаг хугацаанаас хамааралтай сүрьеэгийн микобактерийн хэв шинжийн тархалтад мэдэгдэхүйц өөрчлөлт гараагүйг харуулж байна. Сүрьеэгийн эсрэг эмэнд тэсвэржилтийг генийн хэв шинжээр тодорохойлсон дүнгээр Бээжин хэв шинж нь эмэнд тэсвэртэй сүрьеэтэй (олон эмэнд тэсвэртэй, цөөн эмэнд тэсвэртэй, нэг эмэнд тэсвэртэй сүрьеэ) өвчтөнүүдэд зонхилон тархсан төдийгүй, маш олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн урьдал 100% үүсгэсэн байна. Мөн Нааг1ет хэв шинжийн дотор 33% ОЭТС, ^АМ хэв шинжийн дунд ОЭТС 13.3%, цөөн эмэнд тэсвэртэй 6.6% нэг эмэнд тэсвэртэй сүрьеэтэй 13.3%, Ма1п1у Т хэв шинжийн дунд 42.8% нь нэг эмэнд тэсвэртэй байв. Дүгнэлт: Монгол улсын хүн амын дунд идэвхтэй орчил эргэлтэд буй сүрьеэгийн омгийн хэв шинжийн тархалтад цаг хугацаанаас хамааралтай мэдэгдэхүйц өөрчлөлт гараагүй, харьцангуй тогтвортой байна. Сүрьеэгийн эмчилгээнд нэвтрүүлж буй шинэ эмэнд тэсвэржилтийг нөхцөлдүүлэгч генийн мутаци илрээгүй байна. Сүрьеэгийн генотип N 08 Эмэнд тэсвэржилт - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Миелопролифератив эмгэгийн үед JAK2 V617F генийн мутацийг тодорхойлсон дүн(2024-11-07); ;Б.Пүрэвбуян ;Б.Буяндэлгэр ;Э.СолонгоЖ.ОдонгооҮндэслэл: Миелопролифератив эмгэг JAK2, CALR, MPL зэрэг генийн мутацийн шалтгаантай үүсэх нь түгээмэл байдаг. Дэлхий дахинд миелопролифератив эмгэгийн шалтгаант нас баралтын түвшин бусад хорт хавдартай харьцуулахад харьцангүй бага хувьтай байдаг хэдий ч амь насанд эрсдэл учруулах боломж одоог хүртэл өндөр хэвээр байна. Хөгжингүй орнуудад миелопролифератив эмгэгийн эрт илрүүлэг, оношилгоо сайжирсаар байгаа нь тохиромжтой эмчилгээг эхлэх, эмчилгээний үр дүнг хянах боломжийг бүрдүүлж байна. Манай оронд энэ төрлийн генийн мутацийн шинжилгээ тогтмол хийгддэгүй учир өвчний оношийг бататгах, тохирох эмчилгээг эхлэх боломж хомс байгаа нь бидний судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: JAK2 V617F генийн мутацийг бодит хугацааны полимеразын гинжин урвал (бхПГУ)ын шинжилгээгээр илрүүлэх. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг агшингийн судалгааны загвараар, магадлалт бус түүврийн аргаар хийж гүйцэтгэлээ. Судалгаанд хамрагдахыг зөвшөөрсөн 77 оролцогчоос 5-10 мл цус цуглуулж, дезоксирибонуклейн хүчлийг (ДНХ) ялгалаа. Ингээд JAK2 V617F генийн мутаци тодорхойлох бхПГУ-ын шинжилгээг Light Cycler480 төхөөрөмж ашиглан хийж гүйцэтгэв. Шинжилгээний үр дүнг тархалтын муруй байгуулж Microsoft excel болон SPSS 26.0 программыг ашиглан үнэллээ. Үр дүн: Судалгаанд 22-82 насны 77 үйлчүүлэгч хамрагдсаны 25 (32.5%) нь эрэгтэй, 52 (67.5%) нь эмэгтэй байв. Нийт эрэгтэй оролцогчдын 12 (48%), эмэгтэй оролцогчдын 30 (57.7%) тохиолдолд JAK2 V617F генийн мутаци тодорхойлогдлоо. JAK2 V617F генийн мутаци илэрсэн 42 оролцогчын дундаж нас 60.6±12.3 (34-82) жил байлаа. Дүгнэлт: Миелопролифератив эмгэг сэжиглэгдсэн нийт оролцогчдын 54.5%-д JAK2 V617F генийн мутаци тодорхойлогдож, цаашид бай эмчилгээнд хамрагдах боломжтой боллоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Филадельфи хромосомыг илрүүлсэн генетикийн шинжилгээний зарим үр дүн(2023-02-16) ;Б.Пүрэвбуян; ;Э.Солонго; Ц.ОдгэрэлҮндэслэл: Архаг миелоид эсийн цусны хорт хавдар үүсгэдэг гол шалтгаан нь филадельфи хромосом юм. Филадельфи хромосом нь 9 болон 22 дугаар хромосомын хооронд хромосомын транслокаци явагдаж BCR-ABL1 генийг үүсгэснээр нөхцөлддөг. Архаг миелоид лейкемийн оношийг тодруулах, эмийн тун болон эмчилгээний үр дүнг хянах зорилгоор BCR-ABL1 генийг илрүүлэх болон тоолох шинжилгээг хийх зайлшгүй шаардлагатай байдаг. Зорилго: Бодит хугацааны полимеразын гинжин урвалын (БХ-ПГУ) шинжилгээгээр цусны хавдартай хүмүүсийн дунд Филадельфи хромосомыг илрүүлж, хувилбаруудыг тодорхойлох, эмчилгээний үр дүнтэй харьцуулах зорилгын хүрээнд судалгааг хийлээ. Арга, аргачлал: Судалгааг 2022 оны 8 дугаар сараас 2023 оны 1 дүгээр сарын хооронд нийт 15 үйлчлүүлэгчийн сорьцод мультиплекс полимеразын гинжин урвалын шинжилгээ болон бодит хугацааны полимеразын гинжин урвалын шинжилгээг хийж тоон болон чанарын үнэлгээ хийсэн. Үр дүн: Бидний судалгаанд 14-72 насны 15 хүн хамрагдсан бөгөөд дундаж нас нь 42.9 жил байв. Судалгаанд хамрагдагсдад мутаци тодорхойлох шинжилгээ хийхэд 13 оролцогчид BCR-ABL1 P210 хувилбар илэрсэн ба эмчилгээ болон шинжилгээний үр дүнг харгалзан үзэж 13 оролцогчид мутаци тоолох шинжилгээ хийж олон улсын стандарт хэмжилзүйн аргаар үнэлэхэд 46.1% (6)-д нь BCR-ABL1 ген өндөр тоологдсон бол үлдсэн 53.9% (7)-д нь BCR-ABL1 ген хяналтын түвшинд буюу молекулын түвшин (МТ) болон цитогенетикийн түвшинд (ЦГТ) байлаа. Дүгнэлт: BCR-ABL1 шинжилгээ нь архаг миелоид лейкемитэй өвчтөнүүдийн эмчилгээний үр дүнг хянах болон оношийг баталгаажуулахад өндөр ач холбогдолтой байна.
