С.Ваанчигсүрэн
Loading...
Товч нэр
С.Ваанчигсүрэн
Бүтэн нэр
Сээсрэгдорж Ваанчигсүрэн
Латин нэр
Seesregdorj Vaanchigsuren
Албан тушаал
Багш
Харьяалал
1 results
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ясны сийрэгжилтийн эмгэг загвар үүсгэсэн туршилтын амьтны ясны бүтцэд Жонш-4 найрлагын үзүүлэх нөлөө(2024-05-13) ;Түвшин (Tubuxin); ; Үндэслэл: Ясны сийрэгжилт нь хүний ясны хамгийн түгээмэл Уламжлалт эм тохиолдох эмгэг бөгөөд тулгуур болон хөдөлгөөний эрхтэн гэмтэж, Эрдэс хөдөлмөрийн чадвар бууруулах болон алдалтанд хүргэдэг, хүний Дунд чөмөг эрүүл мэнд, нийгэмд хор уршигтай эмгэг юм. Уг эмгэгийг эмчлэх эм, Үнс бэлдмэлийн ихэнх нь импортоор орж ирдэг бөгөөд тэдгээр нь гаж нөлөө, өртөг өндөр гэх зэргээр бэрхшээл тулгарч байна. Уламжлалт анагаах ухаанд ясны бэртэл гэмтлийн үед хэрэглэгддэг эмүүд цөөнгүй байдгаас жоншинд суурилсан уламжлалт эм нь илүү үр дүнтэй нь эмнэлзүйд ажиглагддаг. Зорилго: Ясны сийрэгжилтийн эмгэг загвар үүсгэсэн туршилтын амьтны ясны бүтцэд Жонш-4 найрлагын үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Судалгааг Эрүүл, загварын, эмчилгээний Жонш-4 (1:10 идээшмэл, 2.112 гр/кг, 1.056 гр/кг, 0.528 гр/кг), харьцуулах бүлэг (CalciD-Denk-ийн 1000 мг шахмал. 1.322 гр/кг) гэсэн 6 бүлэгт хуваасан. Судалгаанд SD үүлдрийн цагаан, эм харх сонгож (бүлэг тус бүрт 8), ясны сийрэгжилтийг ретиний хүчил (70мг/кг)-р үүсгэлээ. Ясны сийрэгжилт үүсгэсэн туршилтын хархны дунд чөмгөнд хэмжилтийг Д.Цэнджав нарын (2012) аргаар, Ясны сийрэгжилт үүсгэсэн туршилтын хархны ясны үнсний шинжилгээг Хуан И Фан (1998) нарын аргаар ясны үнсний жин, түүнд агуулагдах Са, Р-ын хэмжээг тодорхойлж, судалгааны үр дүнгийн боловсруулалтыг GraphPad Prism 6.0, SPSS 23 программаар тооцов. Үр дүн: Туршилтын хархны дунд чөмгөний ясны хэмжээснүүдийг бүлгүүдийн хооронд харьцуулахад загварын бүлэгт эрүүл бүлгээс нарийн нь 11.3% (р<0.05), өргөн нь 22.7% (p<0.05) тус тус буурсан, туршилтын бүлгийг загварын бүлэгтэй харьцуулахад дунд чөмгөний өргөн нь Жонш-4 өндөр тун дээр 23% (р<0.05) ихэссэн, нарийн хэмжээний хувьд зөвхөн Жонш-4 өндөр тун дээр 23%(р<0.05) тус тус ихэссэн бөгөөд харин уртын хэмжээсний хувьд статистик ялгаагүй байна. Туршилтын амьтдын нурууны нугалмын үнсэн дэх Р-ыг бүлгүүдийн хооронд харьцуулахад загварын бүлэгт эрүүл бүлгээс 46% (р<0.05) буурсан бол Жонш-4 бүлэгт загварын бүлгээс 51% (р<0.05), 41% (р<0,001) тус тус ихэссэн. Кальци Д Денк хэрэглэсэн бүлгийн амьтдын нурууны нугалмын үнсний Р-ыг загварын бүлэгтэй харьцуулахад ихэссэн байгаа хэдий ч статистик ялгаа гарсангүй. Түүнчлэн туршилтын амьтдын нурууны нугалмын үнсэн дахь Са-г бүлгүүдийн хооронд харьцуулахад загварын бүлэгт эрүүл бүлгээс 50% (р<0.05) буурсан бол Жонш-4 бүлэгт загварын бүлгээс 49% (р<0.05), 44% (р<0.05) тус тус ихэссэн. Дүгнэлт: Туршилтын амьтанд ретиний хүчлээр ясны сийрэгжилт үүсгэсэн эмгэг загварт Жонш-4 найрлага нь дунд чөмгөний ясны хүндийн жин болон, ясны үнсэн дэх кальци, фосфорын агууламжийг нэмэгдүүлэх замаар ясны матриксыг үүсгэж ясыг бэхжүүлэх нөлөөтэй байна. Үүнээс үзэхэд жонш агуулсан уламжлалт эмүүд нь ясны сийрэгжилтийн эсрэг үйлдэлтэй байж болохоор байна. Тиймээс цаашид бид Жонш-4 найрлагын ясны сийрэгжилтийн эсрэг нөлөөг ясыг бүрдүүлэгч урьдал эс болох остеобласт, остеокласт эсүүдийн дохиоллын замд үйлчлэгч уургийн түвшинд судалж баталгаажуулах нь ач холбогдолтой байна.
