Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 3 of 3
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Ясны сийрэгжилтийн эмгэг загвар үүсгэсэн туршилтын амьтны ясны бүтцэд Жонш-4 найрлагын үзүүлэх нөлөө
    (2024-05-13)
    Түвшин (Tubuxin)
    ;
    ; ;
    Үндэслэл: Ясны сийрэгжилт нь хүний ясны хамгийн түгээмэл Уламжлалт эм тохиолдох эмгэг бөгөөд тулгуур болон хөдөлгөөний эрхтэн гэмтэж, Эрдэс хөдөлмөрийн чадвар бууруулах болон алдалтанд хүргэдэг, хүний Дунд чөмөг эрүүл мэнд, нийгэмд хор уршигтай эмгэг юм. Уг эмгэгийг эмчлэх эм, Үнс бэлдмэлийн ихэнх нь импортоор орж ирдэг бөгөөд тэдгээр нь гаж нөлөө, өртөг өндөр гэх зэргээр бэрхшээл тулгарч байна. Уламжлалт анагаах ухаанд ясны бэртэл гэмтлийн үед хэрэглэгддэг эмүүд цөөнгүй байдгаас жоншинд суурилсан уламжлалт эм нь илүү үр дүнтэй нь эмнэлзүйд ажиглагддаг. Зорилго: Ясны сийрэгжилтийн эмгэг загвар үүсгэсэн туршилтын амьтны ясны бүтцэд Жонш-4 найрлагын үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Судалгааг Эрүүл, загварын, эмчилгээний Жонш-4 (1:10 идээшмэл, 2.112 гр/кг, 1.056 гр/кг, 0.528 гр/кг), харьцуулах бүлэг (CalciD-Denk-ийн 1000 мг шахмал. 1.322 гр/кг) гэсэн 6 бүлэгт хуваасан. Судалгаанд SD үүлдрийн цагаан, эм харх сонгож (бүлэг тус бүрт 8), ясны сийрэгжилтийг ретиний хүчил (70мг/кг)-р үүсгэлээ. Ясны сийрэгжилт үүсгэсэн туршилтын хархны дунд чөмгөнд хэмжилтийг Д.Цэнджав нарын (2012) аргаар, Ясны сийрэгжилт үүсгэсэн туршилтын хархны ясны үнсний шинжилгээг Хуан И Фан (1998) нарын аргаар ясны үнсний жин, түүнд агуулагдах Са, Р-ын хэмжээг тодорхойлж, судалгааны үр дүнгийн боловсруулалтыг GraphPad Prism 6.0, SPSS 23 программаар тооцов. Үр дүн: Туршилтын хархны дунд чөмгөний ясны хэмжээснүүдийг бүлгүүдийн хооронд харьцуулахад загварын бүлэгт эрүүл бүлгээс нарийн нь 11.3% (р<0.05), өргөн нь 22.7% (p<0.05) тус тус буурсан, туршилтын бүлгийг загварын бүлэгтэй харьцуулахад дунд чөмгөний өргөн нь Жонш-4 өндөр тун дээр 23% (р<0.05) ихэссэн, нарийн хэмжээний хувьд зөвхөн Жонш-4 өндөр тун дээр 23%(р<0.05) тус тус ихэссэн бөгөөд харин уртын хэмжээсний хувьд статистик ялгаагүй байна. Туршилтын амьтдын нурууны нугалмын үнсэн дэх Р-ыг бүлгүүдийн хооронд харьцуулахад загварын бүлэгт эрүүл бүлгээс 46% (р<0.05) буурсан бол Жонш-4 бүлэгт загварын бүлгээс 51% (р<0.05), 41% (р<0,001) тус тус ихэссэн. Кальци Д Денк хэрэглэсэн бүлгийн амьтдын нурууны нугалмын үнсний Р-ыг загварын бүлэгтэй харьцуулахад ихэссэн байгаа хэдий ч статистик ялгаа гарсангүй. Түүнчлэн туршилтын амьтдын нурууны нугалмын үнсэн дахь Са-г бүлгүүдийн хооронд харьцуулахад загварын бүлэгт эрүүл бүлгээс 50% (р<0.05) буурсан бол Жонш-4 бүлэгт загварын бүлгээс 49% (р<0.05), 44% (р<0.05) тус тус ихэссэн. Дүгнэлт: Туршилтын амьтанд ретиний хүчлээр ясны сийрэгжилт үүсгэсэн эмгэг загварт Жонш-4 найрлага нь дунд чөмгөний ясны хүндийн жин болон, ясны үнсэн дэх кальци, фосфорын агууламжийг нэмэгдүүлэх замаар ясны матриксыг үүсгэж ясыг бэхжүүлэх нөлөөтэй байна. Үүнээс үзэхэд жонш агуулсан уламжлалт эмүүд нь ясны сийрэгжилтийн эсрэг үйлдэлтэй байж болохоор байна. Тиймээс цаашид бид Жонш-4 найрлагын ясны сийрэгжилтийн эсрэг нөлөөг ясыг бүрдүүлэгч урьдал эс болох остеобласт, остеокласт эсүүдийн дохиоллын замд үйлчлэгч уургийн түвшинд судалж баталгаажуулах нь ач холбогдолтой байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Ужиг ковидын үед илэрч буй шинжүүдтэй уламжлалт анагаах ухааны оношийг дүйцүүлэх боломж
    Үндэслэл: Ковидын халдвар аваад эдгэсэн хүмүүст илэрч байгаа Ужиг ковид олон шинж тэмдгүүдийн цаад учир шалтгааныг олж тогтоох нь Уламжлалт чухал байгаа бөгөөд эдгээрийг дүйлгэж оношлоод эмчлэх хамгийн Анагаах том нотолгоо бүхий боломж бол олон зуунаар шалгарсан уламжлалт Харьцуулалт анагаах ухаан болж байгаа нь шинэлэг агуулгатайн зэрэгцээ уламжлалт анагаах ухааны их нөөцийг илрүүлэн ашиглах ач холбогдолтой байна. Зорилго: Шинэ корона вирусийн халдварын дараах ужиг үед илэрч байгаа шинжүүдийг уламжлалтын анагаах ухааны өвчний оноштой дүйцүүлэн эмчлэх боломжийг харьцуулан тодруулах хүрээнд ДЭМБ-н мэдээлэл, Сайт, Scophus-д бүртгэлтэй сэтгүүлүүд, “АУДҮ” сурвалж түүний зарим тайлбаруудыг эх хэрэглэгдэхүүн болгож “Эх бичиг, сурвалж судлалын харьцуулах арга”-аар харьцуулан, “Магадлан жагсаах арга”-аар төрөлжүүлэн онцлогийг тодруулж “Нэгтгэн дүгнэх арга”- аар хураангуйлан үнэлж судалгааг хийж гүйцэтгэлээ. Үр дүн: Ужиг ковидын шинжийн талаар хийгдсэн судалгааны үр дүнгээс авч үзвэл олон шинжүүдийг илэрч байгааг тогтоосон хэдий ч Оксфордын Их Сургуулийн эрдэмтэд эрүүл мэндийн сүлжээ бүхий TriNetX цахим өгөгдлийг ашиглан ковид-19 халдвар авч эдгээд 90-180 хонож байгаа 270.000 гаруй хүнийг хамруулан судлаад 1. Сэтгэл түгших (сэтгэл гутралд орох)-15%, 2. Хэвийн бус амьсгалах-8% Шалтгаан тодорхойгүй хэвлийн өвдөлт-8%, 4. Цээж, хоолой өвдөх-6% Мартамхай болох-4%, 6. Ядарч сульдах-6%, 7. Толгой өвдөх-5%, 8. Булчин өвдөх-1.5% хамгийн их давтамжтай илэрч байна гэж үзсэнийг баримтлах боломжтой байна. Ковидын дараа хамгийн их давтамжтай илэрч байгаа эдгээр шинжүүдтэй уламжлалт анагаах ухааны Нуугдсан, Хуучирсан, Булингартсан архаг явцтай ерийн халуун өвчний эмгэг жам, өвчний хамрах, хүрээ, шинжүүд тохирч байна. Түүнчлэн дүйлгэн авч үзэж байгаа дээрх уламжлалт өвчнүүд нь ковидын хурц үеийн хөнгөн хэлбэртэй дүйлгэн эмчилж ирсэн уламжлалт “Эс боловсорсон халуун өвчнөөс үүссэн архаг өвчнүүд байгаа нь нотолгоо болж байна. Ужиг ковидтой дүйлгэн авч үзэж байгаа уламжлалт өвчнүүдийн эмчилгээний зарчим нь тодорхой, эмчилгээ нь өвөрмөц байгаагийн зэрэгцээ эм, заслын сонголт ихтэй төдийгүй ужиг ковидын үед илэрч байгаа бусад олон шинжүүдийг хам байдлаар эмчлэх өргөн боломжтой байна. Дүгнэлт: Ковидын дараа хамгийн давтамжтай илэрч байгаа эдгээр шинжүүдийг уламжлалт анагаах ухааны хий, бадганы гэмийн бэлгэ чанаруудаар болон язгуурын хий, бадганы үйл ажиллагааны алдагдалтай холбон тайлбарлах боломжтой байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Шинэ коронавирусын үед илэрч буй шинж, лабораторийн болон багажийн оношилгоонд тулгуурлаж уламжлалт анагаах ухааны халдварт хижиг өвчний оноштой дүйцүүлэн эмчлэх боломж
    Үндэслэл: Уламжлалт анагаах ухааны сурвалж, түүний томоохон тайлбарууд, монгол мэргэдийн зарим бүтээлүүдийн хүрээнд шинэ коронавирусын халдварын үед илэрч байгаа шинжүүд, оношилгоонд тулгуурлан харьцуулж дүйлгэн оношлох нь шинэлэг агуулгатайн зэрэгцээ уламжлалт анагаах ухааны эм, эмчилгээ, гам сахих, сэргээх засах их нөөцийг илрүүлэн ашиглах ач холбогдолтой байна. Зорилго: Шинэ коронавирусын халдварын үед илэрч байгаа шинж, оношилгоонд тулгуурлан уламжлалтын сурвалж, тайлбар бүтээлүүдийн хижиг өвчний ангилалд хамаарах хоорондоо уялдаа, холбоотой өвчнүүдийн эмгэг жам, шинжүүдтэй харьцуулан шинжлэх. Хэрэглэгдэхүүн, аргазүй: ДЭМБ, ХӨСҮТ-ийн тандалтын төвийн болон бусад мэдээлэл, “АУДҮ” сурвалж түүний томоохон тайлбар болох “Манаг лхантав”, монголын мэргэдийн “Рашааны цагаан шүүдэр”, “Увдисын эрдэнэ гарахын орон” бүтээлүүдийг эх хэрэглэгдэхүүн болгож “Эх бичиг, сурвалж судлалын харьцуулах арга”-аар харьцуулан, “Магадлан жагсаах арга”-аар төрөлжүүлэн онцлогийг тодруулж “Нэгтгэн дүгнэх арга”аар хураангуйлан үнэлж судалгааг хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Шинэ коронавирусын халдварын үеийн шинж, оношилгоонд шинжлэл хийхэд уламжлалт анагаахын халдварт халуун өвчний эс боловсорсон халууны үе шатыг дамжиж байна. Халдвар заримдаа хурдан хугацаанд боловсрох чөлөөгүй аньсанд буусан хижиг дэлгэрсэн халуунд шилжих эсвэл мөн чанараар үүссэн хямарсан халуун хижиг болж хүндрэх хэлбэрээр эмнэлзүй нь явагдаж байна. Уламжлалт анагаах ухаан өөрийн онол, арга зүйн хүрээнд халдварт хижиг өвчнийг тодорхой таньж мэдэж чаджээ. Шинэ коронавирусын халдварыг уламжлалт оноштой дүйлгэн авч үзвэл хөнгөн үед шууд, хүнд, маш хүнд болон хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд орчин үеийн стандарт эмчилгээтэй, уламжлалт эм, заслын аргуудыг хавсруулан эмчлэх их нөөц байна. Монгол мэргэд дүйлгэж байгаа уламжлалт оношийн хүрээнд хачир тавьж хэрэглэх жоруудыг олшруулж ханд болон зүүх, утах, хамарт дусаах эмүүдийг шинээр оруулжээ. Дүгнэлт: 1. Шинэ коронавирусын халдварын шинжүүдийг шинээр илрүүлэн бүртгэж мэдээлж байгаа хэдий ч одоохондоо цэгцэрч бүрэн таньж мэдээгүй байгаагийн зэрэгцээ тодорхой үе шатанд төрөлжүүлэн ангилж амжаагүй байна. 2. Шинэ коронавирусын халдварын шинжүүд болон эмнэлзүйн явцыг уламжлалт анагаах ухааны оноштой дүйлгэн хөнгөн үед шууд, хүнд, маш хүнд үед хавсруулан эмчлэх боломжтой байна. 3. Шинэ коронавирусын халдварын үеийн гол хүндрэл болох “Уушгины судасны бүлэн”-г “Судасны цусан бэтэг” уламжлалт оноштой дүйлгэж хүндрэлээс урьдчилан сэргийлэх эм, заслын сонголт өргөн байна.