С.Ваанчигсүрэн
Loading...
Товч нэр
С.Ваанчигсүрэн
Бүтэн нэр
Сээсрэгдорж Ваанчигсүрэн
Латин нэр
Seesregdorj Vaanchigsuren
Албан тушаал
Багш
Харьяалал
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ужиг ковидын үед илэрч буй шинжүүдтэй уламжлалт анагаах ухааны оношийг дүйцүүлэх боломж(2022-06-12); ; Үндэслэл: Ковидын халдвар аваад эдгэсэн хүмүүст илэрч байгаа Ужиг ковид олон шинж тэмдгүүдийн цаад учир шалтгааныг олж тогтоох нь Уламжлалт чухал байгаа бөгөөд эдгээрийг дүйлгэж оношлоод эмчлэх хамгийн Анагаах том нотолгоо бүхий боломж бол олон зуунаар шалгарсан уламжлалт Харьцуулалт анагаах ухаан болж байгаа нь шинэлэг агуулгатайн зэрэгцээ уламжлалт анагаах ухааны их нөөцийг илрүүлэн ашиглах ач холбогдолтой байна. Зорилго: Шинэ корона вирусийн халдварын дараах ужиг үед илэрч байгаа шинжүүдийг уламжлалтын анагаах ухааны өвчний оноштой дүйцүүлэн эмчлэх боломжийг харьцуулан тодруулах хүрээнд ДЭМБ-н мэдээлэл, Сайт, Scophus-д бүртгэлтэй сэтгүүлүүд, “АУДҮ” сурвалж түүний зарим тайлбаруудыг эх хэрэглэгдэхүүн болгож “Эх бичиг, сурвалж судлалын харьцуулах арга”-аар харьцуулан, “Магадлан жагсаах арга”-аар төрөлжүүлэн онцлогийг тодруулж “Нэгтгэн дүгнэх арга”- аар хураангуйлан үнэлж судалгааг хийж гүйцэтгэлээ. Үр дүн: Ужиг ковидын шинжийн талаар хийгдсэн судалгааны үр дүнгээс авч үзвэл олон шинжүүдийг илэрч байгааг тогтоосон хэдий ч Оксфордын Их Сургуулийн эрдэмтэд эрүүл мэндийн сүлжээ бүхий TriNetX цахим өгөгдлийг ашиглан ковид-19 халдвар авч эдгээд 90-180 хонож байгаа 270.000 гаруй хүнийг хамруулан судлаад 1. Сэтгэл түгших (сэтгэл гутралд орох)-15%, 2. Хэвийн бус амьсгалах-8% Шалтгаан тодорхойгүй хэвлийн өвдөлт-8%, 4. Цээж, хоолой өвдөх-6% Мартамхай болох-4%, 6. Ядарч сульдах-6%, 7. Толгой өвдөх-5%, 8. Булчин өвдөх-1.5% хамгийн их давтамжтай илэрч байна гэж үзсэнийг баримтлах боломжтой байна. Ковидын дараа хамгийн их давтамжтай илэрч байгаа эдгээр шинжүүдтэй уламжлалт анагаах ухааны Нуугдсан, Хуучирсан, Булингартсан архаг явцтай ерийн халуун өвчний эмгэг жам, өвчний хамрах, хүрээ, шинжүүд тохирч байна. Түүнчлэн дүйлгэн авч үзэж байгаа дээрх уламжлалт өвчнүүд нь ковидын хурц үеийн хөнгөн хэлбэртэй дүйлгэн эмчилж ирсэн уламжлалт “Эс боловсорсон халуун өвчнөөс үүссэн архаг өвчнүүд байгаа нь нотолгоо болж байна. Ужиг ковидтой дүйлгэн авч үзэж байгаа уламжлалт өвчнүүдийн эмчилгээний зарчим нь тодорхой, эмчилгээ нь өвөрмөц байгаагийн зэрэгцээ эм, заслын сонголт ихтэй төдийгүй ужиг ковидын үед илэрч байгаа бусад олон шинжүүдийг хам байдлаар эмчлэх өргөн боломжтой байна. Дүгнэлт: Ковидын дараа хамгийн давтамжтай илэрч байгаа эдгээр шинжүүдийг уламжлалт анагаах ухааны хий, бадганы гэмийн бэлгэ чанаруудаар болон язгуурын хий, бадганы үйл ажиллагааны алдагдалтай холбон тайлбарлах боломжтой байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Шинэ коронавирусын үед илэрч буй шинж, лабораторийн болон багажийн оношилгоонд тулгуурлаж уламжлалт анагаах ухааны халдварт хижиг өвчний оноштой дүйцүүлэн эмчлэх боломж(2021-06-10); ; Үндэслэл: Уламжлалт анагаах ухааны сурвалж, түүний томоохон тайлбарууд, монгол мэргэдийн зарим бүтээлүүдийн хүрээнд шинэ коронавирусын халдварын үед илэрч байгаа шинжүүд, оношилгоонд тулгуурлан харьцуулж дүйлгэн оношлох нь шинэлэг агуулгатайн зэрэгцээ уламжлалт анагаах ухааны эм, эмчилгээ, гам сахих, сэргээх засах их нөөцийг илрүүлэн ашиглах ач холбогдолтой байна. Зорилго: Шинэ коронавирусын халдварын үед илэрч байгаа шинж, оношилгоонд тулгуурлан уламжлалтын сурвалж, тайлбар бүтээлүүдийн хижиг өвчний ангилалд хамаарах хоорондоо уялдаа, холбоотой өвчнүүдийн эмгэг жам, шинжүүдтэй харьцуулан шинжлэх. Хэрэглэгдэхүүн, аргазүй: ДЭМБ, ХӨСҮТ-ийн тандалтын төвийн болон бусад мэдээлэл, “АУДҮ” сурвалж түүний томоохон тайлбар болох “Манаг лхантав”, монголын мэргэдийн “Рашааны цагаан шүүдэр”, “Увдисын эрдэнэ гарахын орон” бүтээлүүдийг эх хэрэглэгдэхүүн болгож “Эх бичиг, сурвалж судлалын харьцуулах арга”-аар харьцуулан, “Магадлан жагсаах арга”-аар төрөлжүүлэн онцлогийг тодруулж “Нэгтгэн дүгнэх арга”аар хураангуйлан үнэлж судалгааг хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Шинэ коронавирусын халдварын үеийн шинж, оношилгоонд шинжлэл хийхэд уламжлалт анагаахын халдварт халуун өвчний эс боловсорсон халууны үе шатыг дамжиж байна. Халдвар заримдаа хурдан хугацаанд боловсрох чөлөөгүй аньсанд буусан хижиг дэлгэрсэн халуунд шилжих эсвэл мөн чанараар үүссэн хямарсан халуун хижиг болж хүндрэх хэлбэрээр эмнэлзүй нь явагдаж байна. Уламжлалт анагаах ухаан өөрийн онол, арга зүйн хүрээнд халдварт хижиг өвчнийг тодорхой таньж мэдэж чаджээ. Шинэ коронавирусын халдварыг уламжлалт оноштой дүйлгэн авч үзвэл хөнгөн үед шууд, хүнд, маш хүнд болон хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд орчин үеийн стандарт эмчилгээтэй, уламжлалт эм, заслын аргуудыг хавсруулан эмчлэх их нөөц байна. Монгол мэргэд дүйлгэж байгаа уламжлалт оношийн хүрээнд хачир тавьж хэрэглэх жоруудыг олшруулж ханд болон зүүх, утах, хамарт дусаах эмүүдийг шинээр оруулжээ. Дүгнэлт: 1. Шинэ коронавирусын халдварын шинжүүдийг шинээр илрүүлэн бүртгэж мэдээлж байгаа хэдий ч одоохондоо цэгцэрч бүрэн таньж мэдээгүй байгаагийн зэрэгцээ тодорхой үе шатанд төрөлжүүлэн ангилж амжаагүй байна. 2. Шинэ коронавирусын халдварын шинжүүд болон эмнэлзүйн явцыг уламжлалт анагаах ухааны оноштой дүйлгэн хөнгөн үед шууд, хүнд, маш хүнд үед хавсруулан эмчлэх боломжтой байна. 3. Шинэ коронавирусын халдварын үеийн гол хүндрэл болох “Уушгины судасны бүлэн”-г “Судасны цусан бэтэг” уламжлалт оноштой дүйлгэж хүндрэлээс урьдчилан сэргийлэх эм, заслын сонголт өргөн байна.
