Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 2 of 2
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байгаа ээлжийн сувилагчдын дундах нойрны өөрчлөлт, түүнд нөлөөлөх хүчин зүйлс
    (2022-11-01)
    Д.Оюунцэцэг
    ;
    ; ;
    Н.Батпүрэв
    ;
    Үндэслэл: Дэлхий даяар өдөр бүр сая сая хүн нойргүйдлийн асуудлаас болж шаналдаг. Барууны орны насанд хүрэгчдийн 10-30%-д нойргүйдэл тохиолддог. Сингапурын судалгаагаар нойргүйдлийн тархалт 15,3%, Японы хүн амын 20-с дээш насны 3030 хүний 21,4%, Солонгосын хүн амын 15-с дээш насны 3719 хүний 17%-д нь 7 хоногийн 3 шөнө нойргүйдэл тохиолддог.1 Дэлхийн олон орны судлаачид хүний биеийн биологийн хэмнэл алдагдах, удаан хугацаагаар нойр хасах, дархлаа сулрах зэрэг нь ээлжийн ажлаас үүдэлтэй бөгөөд энэ нь хорт хавдар, зүрх судасны өвчин, нойрны хямрал, хоол боловсруулах замын өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.2 Нойрны эмгэгүүдийн гол үр дагавар нь нойрны чанарыг бууруулж улмаар удаан хугацаагаар нойр дутмаг байснаас бусад өвчний суурь болдог. Иймд нойрны эмгэгүүд хүний эрүүл байх үндэс суурийг алдагдуулсаар байгаа нь нийгэмд тулгамдаад байгаа олон асуудлын нэг болоод байна. Зорилго: Ээлжийн ажлаас үүдэлтэй нойрны хямрал, түүнд нөлөөлөх зарим хүчин зүйлсийг тодорхойлох. Арга, аргачлал: Бид судалгаагаа Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн 11 тасгийн нийт 71 ээлжийн сувилагчдын дунд нойргүйдлийн зэргийн индекс (ISI), нойрмоглох байдал үнэлэх / ESS/, стресс, сэтгэл түгшилт, сэтгэл гутралын асуумж (DASS-21) авч, боловсруулалтыг SPSS-24 программыг ашиглан хийж, судалгааны өгөгдлийн тархалтыг Колмогоров Смирновын тестээр шалгаж, статистик ач холбогдлын хамаарлыг Спирманы корреляцийн коффициентээр тооцон гаргасан. Дүгнэлт: Сувилагчдын дунд нойргүйдлийн зэргийн индексийг тодорхойлж үзэхэд 32.4% нь эмнэл зүйн нойргүйдлийн өмнөх үед, 31% эмнэл зүйн нойргүйдэл дунд зэргийн хүндрэлтэй, 12,7% эмнэл зүйн нойргүйдэл хүнд зэргийн хүндрэлтэй байсан бөгөөд нойрмоглох байдлыг үнэлэхэд 42.3% хэвийн, 22.5% дунд зэрэг, 19.7% маш их, 15.5% нь бага зэрэг нойрмоглодог гэж тодорхойлогдсон. Ажлын цагийн үргэлжлэх хугацаа урт байх нь нойргүйдэлд эерэг, дунд зэрэг харин нойрмоглох байдалд эерэг хүчтэй хамааралтай байгаа нь тогтоогдсон.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Ковид-19 цар тахлын үед улаан бүсэд ажилласан сувилагч тусгай мэргэжилтний ажлын ачааллыг судалсан нь
    (2022-11-01) ; ;
    О.Гантуяа
    ;
    О.Мөнхжаргал
    ;
    Үндэслэл: Сувилагч нарын ажлын ачаалал, сувилахуйн тусламж үйлчилгээний чанарт нөлөөлөх нь судалгаагаар 85% нь ажлын ачаалал их, нэг сувилагчид ноогдох эмчлүүлэгчийн тоо их байгаагаас асаргаа сувилгаа хийх цаг гардаггүй зөвхөн хэвтрийн үйлчлүүлэгчид сувилгаа үзүүлж байгаа нь сувилахуйн тусламж үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлөх магадлал өндөр байна гэсэн дүгнэлт гарчээ.1 Цар тахлын үед дэлхий дахинд эмч сувилагчид улаан бүсэд дундажаар 10-14 хоногоор ажилласан бөгөөд ажлын ачаалал маш их хүний нөөц дутагдалтай байсан. Иймд улаан бүсэд ажилласан сувилагч тусгай мэргэжилтний ажлын ачааллыг судлах шаардлага урган гарч ирж байна. Зорилго: Ковид-19 цар тахлын үед Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх тасгуудад ажилласан сувилагч нарын ажлын ачааллыг судалж үнэлгээ өгөх. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараа хийсэн ба судалгааны ажлын боловсруулалтыг SPSS-21 программыг ашиглан хийж, судалгааны мэдээллийн өгөгдлийн тархалтыг Колмогоров Смирновын тестээр шалгаж, статистик ач холбогдлын хамаарлыг Спирманы корреляцийн коффициентээр тооцон гаргасан. Нийт судалгаанд хамрагдсан сувилагч тусгай мэргэжилтэнг хүйсээр нь авч үзвэл эмэгтэй 93.1% эрэгтэй 6.9% мэргэжлээр нь авч үзвэл сувилагч 87.4% эх баригч 12.6% нь хамрагдсан байна. Улаан бүсэд ажиллаж байх хугацаанд биед илэрдэг зовиуруудыг авч үзвэл: ядрах-92% толгой өвдөх 63%-д нь илэрч байсан бол, сэтгэл зүйн өөрчлөлтүүдийн хувьд: Айх түгших -81.5% ар гэртээ санаа зовох-59,3% хамгаалах хувцастай олон цаг ажиллах -74% хэцүү үйлчлүүлэгч 89%г эзлэсэн байна. Дүгнэлт: 1. Сувилагч, тусгай мэргэжилтэнүүд улаан бүсэд олон удаагийн дамтамжтайгаар удаа дараалан орж ажиллаж байсан бөгөөд ажиллах хугцаандаа улаан бүс рүү хамгаалалтын хувцас хэрэгсэлтэй олон цагаар сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлж байсан байна. 2. Энгийн болон эрчимт эмчилгээний тасгийн сувилагч нар ажлын цагийнхаа дийлэнх хувийг тариа тарилга, эмчилгээний хуудас, сувилахуйн түүх хөтлөлтөнд асаргаа сувилгаанд хийхэд зарцуулсан байна. 3. Улаан бүсэд ажиллаж буй сувилагч нарын ихэнх хувь нь толгой өвдөх, ядрах ар гэртээ санаа зовох, даралт ихсэх, хэцүү үйлчлүүлэгчтэй ажиллах зэрэг нь эерэг дунд зэргийн хамааралтай байгаа нь тогтоогдсон.