Sukhbaatar, Pagmadulam
Loading...
Товч нэр
Sukhbaatar, Pagmadulam
Бүтэн нэр
Sukhbaatar Pagmadulam
Латин нэр
Sukhbaatar Pagmadulam
Албан тушаал
Судлаач
ORCID
Scopus Author ID
1 results
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тамирчны олон талт оюун ухаан (multiple intelligence) болон сэтгэлийн хөдөлгөөний оюун ухаан (emotional intelligence)-ны хамаарлыг судалсан үр дүн(2023-05-18); ;П.Батчулуун ;Б.Энхбаяр ;Д.ЦогзолмааМ.ТуулҮндэслэл: Спортоор хичээллэх явцад сэтгэл хөдлөлөө үр дүнтэй Тамирчин даван туулахын тулд, сэтгэл хөдлөлөө удирдах, зохицуулах, хянах, Сэтгэл хөдлөл амжилт гаргахад нөлөөлж болохуйц чухал хүчин зүйл юм. Спорт нь Оюун ухаан олон талын чадварыг зэрэг хөгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлдэг бөгөөд, Эмпати тамирчин биеийн хөдөлгөөнтэй холбоотой үйлдэл хийж байх үедээ сэтгэлийн хөдөлгөөнөө удирдах зэрэг нь олон талт оюун ухааны чадвар дээр суурилсан үйлдлүүдийг гүйцэтгэхэд нөлөөлдөг бөгөөд тамирчдад тулгардаг өдөр тутмын сорилтууд нь олон талт оюун ухааны чадвар өндөр байхад нөлөөлж байна гэж үзэн энэхүү судалгааг хийхээр болов. Зорилго: Тамирчдын сэтгэлийн хөдөлгөөний оюун ухаан, олон талт оюун ухааныг судлахад оршино. Арга, аргачлал: Бид судалгаагаа 2023 оны 03 дугаар сараас 2023 оны 4 сарын хооронд Монгол улсын Зэвсэгт хүчний харьяа Алдар спорт хороо, Спортын төв ордон, Женко спорт клубийн спорт зааланд бэлтгэл хийдэг тамирчдаас энгийн санамсаргүй түүврээр 119 тамирчнаас таниулсан зөвшөөрлийн хуудсаар зөвшөөрөл авч эхлүүлэв. Сэтгэлийн хөдөлгөөний оюун ухааны түвшнийг Д.В.Люсины боловсруулсан “ЭмИн” загвараар, олон талт оюун ухааны хөгжлийн түвшнийг Х.Гарднерын MI (Multiple Intelligences) сорилоор хийж гүйцэтгэв. Үр дүн: Бидний судалгааны үр дүнд сэтгэлийн хөдөлгөөний оюун ухааны өөрийн болон бусдын сэтгэлийн хөдөлгөөнийг удирдах, хүмүүс хоорондын сэтгэлийн хөдөлгөөнийг ойлгох, удирдах бүлгийн дундаж оноо өөрийн сэтгэлийн хөдөлгөөнийг ойлгох, удирдахаас өндөр байгаа боловч дундаж түвшинд байгаа бол олон талт оюун ухааны хүмүүс хоорондын оюун ухаан, бие бялдрын оюун ухаан бусад үзүүлэлтээс харьцангуй өндөр байна. Сэтгэлийн хөдөлгөөний оюун ухаан нь хэл ярианы оюун ухаантай r=0.41 дунд зэрэг эерэг хамааралтай, логик математик оюун ухаан, хөгжмийн оюун ухаан, орон зайн оюун ухаан, бие бялдрын оюун ухаан, өөрийгөө илэрхийлэх оюун ухаан, хүмүүс хоорондын оюун ухаан, байгальтай харилцах оюун ухаан (R=0.36, 0.18, 0.29, 0.36, 0.33, 0.37, 0.37) сул эерэг хамааралтай байгаа нь (p<0.05) статистик ач холбогдол бүхий байв. Олон хүчин зүйлийн шугаман регрессийн шинжилгээгээр хэл ярианы оюун ухааны оноо нэгээр нэмэгдэхэд сэтгэлийн хөдөлгөөний оюун ухаан 1.19 дахин (119%) нөлөөлдөг болох нь P=0.032* статистик үнэн магадлалтайгаар батлагдав. Дүгнэлт: Сэтгэлийн хөдөлгөөний оюун ухааны ерөнхий 4 бүлгээс Өөрийн болон бусдын сэтгэлийн хөдөлгөөнийг удирдах чадвар бусад үзүүлэлтээс өндөр байна. Олон талт оюун ухааны дунджаас ажиглахад бие бялдрын оюун ухаан, өөрийгөө илэрхийлэх оюун ухаан, хүмүүс хоорондын оюун ухаан, байгальтай харьцах оюун ухаануудын дундаж болон дунджаас дээгүүр эзлэх хувь харьцангуй өндөр байгаа бөгөөд спортоор хичээллэдэггүй хүмүүстэй харьцуулахад тамирчдын олон талт оюун ухааны чадвар өндөр байна. Хэл ярианы оюун ухааны хөгжлийг тэргүүн эгнээд тавьж хөгжүүлэх нь сэтгэлийн хөдөлгөөний оюун ухаан хөгжих үндсэн суурь болно үзэв.
