Ч.Ерөөлт
Loading...
Товч нэр
Ч.Ерөөлт
Бүтэн нэр
Чүлтэмсүрэн Ерөөлт
Латин нэр
Chultemsuren Eruult
Эрдмийн цол
Профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
ORCID
Scopus Author ID
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ургамлын гаралтай нийлмэл бэлдмэлийн артерийн даралтад үзүүлэх үйлдлийг судалсан дүн(2026-05-22) ;А.Тэгшжаргал ;Г.Баттөгс; ; Үндэслэл: Стресс, нойргүйдэл, сэтгэл түгшил нь нийгэмд өргөн тархсан сэтгэцийн эмгэгийн нэг бөгөөд хөдөлмөрийн чадвар буурах, амьдралын чанар доройтох, архаг өвчний эрсдэл нэмэгдэх зэрэг сөрөг үр дагаврыг үүсгэдэг. Стрессийн үед симпатик мэдрэлийн тогтолцоо идэвхжиж зүрхний цохилтын тоо ихсэх, судас агших, улмаар артерийн даралт нэмэгдэх зэрэг физиологийн өөрчлөлтүүд илэрдэг ба удаан хугацаанд үргэлжилбэл артерийн даралт ихсэх өвчин болон зүрх судасны бусад эмгэг үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Сүүлийн жилүүдэд тайвшруулах, нойрсуулах, сэтгэл түгшлийг багасгах үйлдэлтэй эмийн ургамлуудын фармакологийн судалгаа эрчимтэй хийгдэж байна. Иймээс бид уламжлалт анагаах ухаанд тайвшруулах, нойрсуулах, сэтгэл засах зорилгоор хэрэглэж ирсэн Эмийн бамбай, Сибирь хотой ургамлаас нийлмэл бэлдмэл бэлтгэж, артерийн даралтад үзүүлэх үйлдлийг судлах шаардлага тулгарч байна. Зорилго: Ургамлын гаралтай нийлмэл бэлдмэлийн артерийн даралтад нөлөөлөх үйлдлийг судлах. Арга, аргачлал: Бид Эмийн бамбай болон Сибирь хотойн 70%-ийн этанолын ханднаас 30:70 харьцаатайгаар нийлмэл бэлдмэл бэлтгэж, хэвийн үеийн болон АТ II-р үүсгэгдсэн артерийн даралт ихсэлтэд нөлөөлөх үйлдлийн судалгааг C57BL/6 үүлдрийн хулганад 750, 1000 мг/кг тунгаар уулгаж, Softron BP-98AWU аппарат ашиглан, систол болон диастолын даралтыг хэмжиж, бүлэг хооронд харьцуулан судалсан. Үр дүн: Ургамлын гаралтай нийлмэл бэлдмэлийг 750, 1000 мг/кг тунгаар хэрэглэхэд хэвийн үеийн СД-ыг 6.7-12.3%, ДД-ыг 16.0-29.3%-иар тус тус бууруулсан (p<0.05) бол АТ II-ыг хэвлийн хөндийд тарьж үүсгэсэн артерийн даралт ихсэлтийн эмгэг загварын үед СД-ыг 5.9-19.6%, ДД-ыг 6.3-20.1%иар тус тус бууруулсан (p<0.05). Осмотик шахуурга ашиглан АТ II-р артерийн даралт ихсэлтийн эмгэг загвар үүсгэхэд нийлмэл бэлдмэл нь 750 мг/кг тунгаараа СД-ыг 18.2-33.1%, ДД-ыг 16.4-27.8%-иар бууруулж байлаа (p<0.001). Дүгнэлт: Ургамлын гаралтай нийлмэл бэлдмэлийг 750, 1000 мг/кг тунгаар хэрэглэхэд хулганын хэвийн үеийн болон АТ II-р үүсгэгдсэн артерийн даралт ихсэлтийг бууруулах үйлдэлтэй болох нь тогтоогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сибирь хотой (Leonurus sibiricus L.) ургамлын химийн бүрдэл ба фармакологийн идэвхийн судалгааны тойм(2020-01-01) ;Х.Билэгдэмбэрэл; Г.ЭнхмааСибирь хотой (Leonurus sibiricus L.) нь Уруул цэцэгтний (Lamiaceae) овогт хамаарах ба Ази, Америкийн бүс нутагт тархан ургадаг өвслөг ургамал юм. Энэхүү ургамлыг олон орны уламжлалт анагаах ухаанд чихрийн шижин, эмэгтэйчүүдийн өвчин, мэдрэлийн системийг тайвшруулах, даралт бууруулах зорилгоор ашигладаг байжээ. Сибирь хотой ургамалд дитерпеноид, тритерпеноид, флавоноид, фенолын хүчил, алкалоид ба иридоид зэрэг биологийн идэвхт нэгдлүүд агуулагддаг ба леонурин алкалоид нь зүрх судас, бөөр болон мэдрэлийн системийг хамгаалах, чихрийн шижин, хавдрын эсрэг, умайн булчинг агшаах, нойрсуулах харин фенолт нэгдэл, флавоноид, лабданы дитерпеноид нь үрэвслийн эсрэг, бактерийн эсрэг, дархлаа дэмжих ба антиоксидант, судас хатуурлын эсрэг зэрэг фармакологийн идэвхтэй үйлдэлтэй байна.
