GANBAT, DARIIMAA
Loading...
Товч нэр
GANBAT, DARIIMAA
Бүтэн нэр
GANBAT DARIIMAA
Латин нэр
GANBAT DARIIMAA
Албан тушаал
Судлаач
ORCID
Scopus Author ID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Орчны тамхины утааны шалтгаантай хүүхдийн амны салстын нөсөөжилт: системчилсэн тойм ба мета-анализ(2026-05-22); ;Ж.Дэлгэрцэцэг ;Б.Баярчимэг; Үндэслэл: Хүүхдийн дам тамхидалт (ДТ) нь нийгмийн эрүүл мэндийн ноцтой асуудлын нэг бөгөөд эцэг эхийн тамхины хэрэглээнээс шалтгаалан гэрийн орчны тамхины өртөлтөөс зайлсхийх боломж хязгаарлагдмал байдаг. Сүүлийн жилүүдэд амны салстын нөсөөжилт (АСН) нь хүүхдийн удаан хугацааны идэвхгүй тамхидалтыг илтгэгч эмнэлзүйн шинж тэмдэг болох талаар судлаачид анхаарч байгаа ч, үр дүнг нэгтгэсэн судалгаа хараахан хийгдээгүй байна. Зорилго: Хүүхдийн дам тамхидалт болон амны салстын нөсөөжилтийн хамаарлыг нэгтгэн дүгнэх. Арга, аргачлал: PRISMA удирдамжийн дагуу PubMed, Scopus, Web of Science, Cochrane Library гэх мэдээллийн санаас системтэй хайлт хийж, хүүхдийн (≤18 нас) ДТ болон АСН-ийн хамаарлыг үнэлсэн, ажиглалт судалгаануудыг түүвэрлэж, тэдгээрийн аргазүйн чанарыг Mixed Methods Appraisal Tool (MMAT)-ийн тусламжтайгаар үнэлэв. Санамсаргүй нөлөөт загвар бүхий мета-анализ хийж, нэгтгэсэн OR-ыг 95%-ийн итгэлцлийн интервал (CI)-аар тооцон, судалгаа хоорондын ялгаатай байдлыг I²-аар, нотолгооны итгэлцлийг GRADE-аар тус тус үнэлэв. Үр дүн: Нийт 1,582 оролцогч бүхий 7 судалгаа шалгуурт нийцлээ. Мета-анализийн шинжилгээгээр ДТ нь АСН-ийн эрсдэлийг нэмэгдүүлдэг нь тодорхойлогдож (нэгтгэсэн OR 2.58, 95% CI:1.35–4.95, p=0.004), ДТ-ын өртөлттэй бүлгийг өртөлтгүй бүлэгтэй харьцуулахад үнэмлэхүйн эрсдлийн өсөлт 17% (95% CI 6.3–23.9%)-тай байлаа. Үнэлгээний аргачлалаар үүсгэсэн дэд бүлгийн анализаар Gingival Pigmentation Index (GPI) хэрэглэсэн судалгаануудад тогтвортой нөлөө илэрч байсан (OR 2.12, 95% CI 1.58–2.84) бол Dummett Oral Pigmentation Index (DOPI)-ээр үнэлсэн судалгаанд итгэлцлийн интервал өргөн хүрээтэй байлаа (OR 3.26, 95% CI 0.68–15.54). MMAT үнэлгээгээр хамрагдсан судалгаанд оролцогчийн сонголт хангалттай буюу 100%тай, үр дүнгийн хэмжилтийн зохистой байдал 76.9%, төөрөгдүүлэгч хүчин зүйлсийг хянасан байдал 46.2%-тай байв. Ажиглалт судалгааны загвар, дунд зэргийн хетероген шинж, физиологийн нөсөөжилтөөр төөрөгдүүлэгч эрсдэл зэргээс шалтгаалан, GRADE-ээр тодорхойлогдсон нотолгооны итгэлцэл бага гэж үнэлэгдсэн болно. Дүгнэлт: Орчны тамхины утаанд өртсөн хүүхдүүдэд үүсэх амны салстын нөсөөжилтийн магадлал өртөөгүй бүлгийнхээс мэдэгдэхүйц өндөр байв. Эдгээр үр дүн нь хүүхдийн амны хөндийн үзлэгт салстын нөсөөжилтийн илрүүлгийг оруулах нь дам тамхидалтын инвазив бус маркер, мөн өрхийн орчин дахь тамхинаас татгалзах талаар эцэг эхэд баримт болгон зөвлөгөө өгөхөд ашиглах боломжтойг харуулж байна.
