Д.Отгонцэцэг
Loading...
Товч нэр
Д.Отгонцэцэг
Бүтэн нэр
Дагвадорж Отгонцэцэг
Латин нэр
Dagvadorj Otgontsetseg
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Ахлах багш
Харьяалал
11 results
Now showing 1 - 10 of 11
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Oral Pigmentation in Children: A Narrative Review and Practical Diagnostic Framework(Cureus, Inc., 2026-09-01); ; ; ; Oral pigmentation in childhood ranges from common constitutional variants to less frequent reactive, local, medication-related, vascular, genetic, endocrine, and neoplastic disorders.Overlapping clinical appearances can create diagnostic uncertainty, especially when adult-oriented approaches are applied to children.This narrative review presents a pediatric-focused framework for initial evaluation based on five domains: onset and evolution; focal, multifocal, or diffuse distribution; color and surface morphology; blanching or compressibility; and medication, dental, family, environmental, and systemic clues.Longstanding, symmetric, diffuse brown pigmentation without symptoms usually favors constitutional melanin pigmentation.Multifocal lentigines with gastrointestinal, endocrine, skeletal, or family-history findings should prompt targeted evaluation for an underlying syndrome.Blue-gray lesions adjacent to a restoration or trauma site suggest exogenous pigment, whereas red-blue compressible lesions raise concern for a vascular process and should not undergo blind biopsy.Oral melanoacanthoma is an important benign mimic because it may enlarge rapidly and appear clinically alarming.New or changing focal lesions, particularly those showing nodularity, ulceration, spontaneous bleeding, marked asymmetry, irregular borders, color variegation, or diagnostic uncertainty, warrant prompt specialist assessment and histopathologic evaluation when indicated.Pediatric evidence remains limited and consists largely of observational studies, case reports or series, and extrapolation from adult literature; accordingly, the proposed pathway is an evidenceinformed clinical aid rather than a validated prediction rule.A structured history-first approach can support appropriate reassurance, targeted referral, and timely biopsy while minimizing unnecessary intervention for convincingly benign pigmentation. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Minimal Stimulation Using Gonadotropin Combined with Clomiphene Citrate or Letrozole for Intrauterine Insemination(Mongolian National University of Medical Sciences, 2022-12-29); ;Nasantogtokh Erdenebileg ;Enkhmaa Davaasuren; Objective: In this study we aimed to evaluate the administration efficiency of first-line drugs such as clomiphene citrate (CC), letrozole (L), and the gonadotropin follicle stimulating hormone (FSH) to be used in ovulation induction for intra uterine induction (IUI) in Mongolian patients. Methods: In this prospective single center study we recruited 158 infertile women with polycystic ovarian syndrome (PCOS). Results: In the FSH group, 15 patients (31.2 %) had mycoplasma. On the other hand, the group CC and the L group had a significantly higher number of pregnancies compared than the FSH group. Moreover, there was a trend for an increasing volume of menstruation in the CC group. 38.6 % having a medium volume of menstruation, while 59.6 % had a big volume of menstruation. Stimulation characteristics of patients shows that estradiol on started day (SE2) was significantly higher in the FSH group (768.91 ± 575.64), while it was 523.66 ± 435.84 and 419.36 ± 326.30 in the CC and the L groups, respectively. Conclusions: A minimal stimulation protocol using FSH, CC and L separately was done in Mongolian women with polycystic ovarian syndrome (PCOS). Clinical pregnancy rates were 1.46 ± 0.50 in the FSH group, 1.35 ± 0.48 in CC group, and 1.38 ± 0.49 in L group. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Performance of Ovarian Response Prediction Index As Predictor of Ovarian Response(Mongolian National University of Medical Sciences, 2022-06-30); ;Nasantogtokh Erdenebileg ;Enkhmaa Davaasuren; Objective: We aimed to evaluate potential predictors of response to controlled ovarian stimulation (COS), including follicle stimulating hormone (FSH), Estradiol, antral follicle count (AFC), and ovarian response prediction index (ORPI). Methods: In this prospective, single center study, we recruited 55 infertile women underwent the first cycle of in vitro fertilization/ intracytoplasmic injection/intrauterine insemination (IVF/ICSI/IUI). We measured serum FSH and anti-mullerian hormone (AMH) level by ELISA and evaluated AFC. In accordance with formula, AMH x AFC / patient's age, ORPI was calculated. Results: The study participants are aged between 25 to 48 in infertility women. The mean age of the participants are 34.5 ± 5.5. The hormonal predictors, as well as ovarian response, are presented in Table 2. Predict ovarian hypo response by E2 and ORPI. Multivariable models improved the predictive accuracy for hypo-response (AUC > 0.6). With regard to the hyper-response, ORPI, E2 and AFC showed good predictors. In the multivariable model, the ORPI, E2 and AFC presented the best predictive accuracy, with an AUC 0.81, a sensitivity of 87 %, and a specificity of 67 %. Conclusion: ORPIndex is predicting the hyper-response more accurately than the ovarian hypo- response in infertility women. Participant’s ovarian reserve biomarkers (AFC and E level) was significantly increased predictive accuracy. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Орчны тамхины утааны шалтгаантай хүүхдийн амны салстын нөсөөжилт: системчилсэн тойм ба мета-анализ(2026-05-22); ;Ж.Дэлгэрцэцэг ;Б.Баярчимэг; Үндэслэл: Хүүхдийн дам тамхидалт (ДТ) нь нийгмийн эрүүл мэндийн ноцтой асуудлын нэг бөгөөд эцэг эхийн тамхины хэрэглээнээс шалтгаалан гэрийн орчны тамхины өртөлтөөс зайлсхийх боломж хязгаарлагдмал байдаг. Сүүлийн жилүүдэд амны салстын нөсөөжилт (АСН) нь хүүхдийн удаан хугацааны идэвхгүй тамхидалтыг илтгэгч эмнэлзүйн шинж тэмдэг болох талаар судлаачид анхаарч байгаа ч, үр дүнг нэгтгэсэн судалгаа хараахан хийгдээгүй байна. Зорилго: Хүүхдийн дам тамхидалт болон амны салстын нөсөөжилтийн хамаарлыг нэгтгэн дүгнэх. Арга, аргачлал: PRISMA удирдамжийн дагуу PubMed, Scopus, Web of Science, Cochrane Library гэх мэдээллийн санаас системтэй хайлт хийж, хүүхдийн (≤18 нас) ДТ болон АСН-ийн хамаарлыг үнэлсэн, ажиглалт судалгаануудыг түүвэрлэж, тэдгээрийн аргазүйн чанарыг Mixed Methods Appraisal Tool (MMAT)-ийн тусламжтайгаар үнэлэв. Санамсаргүй нөлөөт загвар бүхий мета-анализ хийж, нэгтгэсэн OR-ыг 95%-ийн итгэлцлийн интервал (CI)-аар тооцон, судалгаа хоорондын ялгаатай байдлыг I²-аар, нотолгооны итгэлцлийг GRADE-аар тус тус үнэлэв. Үр дүн: Нийт 1,582 оролцогч бүхий 7 судалгаа шалгуурт нийцлээ. Мета-анализийн шинжилгээгээр ДТ нь АСН-ийн эрсдэлийг нэмэгдүүлдэг нь тодорхойлогдож (нэгтгэсэн OR 2.58, 95% CI:1.35–4.95, p=0.004), ДТ-ын өртөлттэй бүлгийг өртөлтгүй бүлэгтэй харьцуулахад үнэмлэхүйн эрсдлийн өсөлт 17% (95% CI 6.3–23.9%)-тай байлаа. Үнэлгээний аргачлалаар үүсгэсэн дэд бүлгийн анализаар Gingival Pigmentation Index (GPI) хэрэглэсэн судалгаануудад тогтвортой нөлөө илэрч байсан (OR 2.12, 95% CI 1.58–2.84) бол Dummett Oral Pigmentation Index (DOPI)-ээр үнэлсэн судалгаанд итгэлцлийн интервал өргөн хүрээтэй байлаа (OR 3.26, 95% CI 0.68–15.54). MMAT үнэлгээгээр хамрагдсан судалгаанд оролцогчийн сонголт хангалттай буюу 100%тай, үр дүнгийн хэмжилтийн зохистой байдал 76.9%, төөрөгдүүлэгч хүчин зүйлсийг хянасан байдал 46.2%-тай байв. Ажиглалт судалгааны загвар, дунд зэргийн хетероген шинж, физиологийн нөсөөжилтөөр төөрөгдүүлэгч эрсдэл зэргээс шалтгаалан, GRADE-ээр тодорхойлогдсон нотолгооны итгэлцэл бага гэж үнэлэгдсэн болно. Дүгнэлт: Орчны тамхины утаанд өртсөн хүүхдүүдэд үүсэх амны салстын нөсөөжилтийн магадлал өртөөгүй бүлгийнхээс мэдэгдэхүйц өндөр байв. Эдгээр үр дүн нь хүүхдийн амны хөндийн үзлэгт салстын нөсөөжилтийн илрүүлгийг оруулах нь дам тамхидалтын инвазив бус маркер, мөн өрхийн орчин дахь тамхинаас татгалзах талаар эцэг эхэд баримт болгон зөвлөгөө өгөхөд ашиглах боломжтойг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Оюутнуудын дунд ядралтын төвшин, өдрийн цагаар нойрмоглох байдал, тэдгээрийн хамаарлыг судалсан нь(2024-04-13) ;C. Лхагвасүрэн ;Б.ХалиунҮндэслэл: Өдрийн цагаар нойрмоглох болон ядралтын төвшин өндөр байх нь хувь хүний идэвх, өрсөлдөх чадвар, оюуны болон хөдөлмөрийн бүтээмжид сөргөөр нөлөөлдөг. Ялангуяа улс орны хөгжилд оюутны оролцоо чухал тул тэдгээрийн ядралтын төвшин, нойрмоглох байдлыг судлах нь ач холбогдолтой юм. Зорилго: АШУҮИС-ийн оюутнуудын дунд ядралт, өдрийн цагаар нойрмоглох байдлыг судалж тэдгээрийн холбоо хамаарлыг тодорхойлоход оршино. Арга, аргачлал: Судалгааг нэг агшингийн загвараар хийж гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд АШУҮИСийн суурь боловсролын дамжааны 187 оюутан (эрэгтэй n=82, эмэгтэй n=105) оролцсон ба судалгаанд хамрагдагсдын 78.1% нь өдрийн цагаар нойрмоглодог бол 66.3% нь ядаргааны төвшин эрүүл мэндэд нөлөөлөхүйц өндөр байна. Ядралтын төвшин хүйсийн хувьд эмэгтэйчүүдэд илүү тохиолдож байсан (p<0.001) ба хэвийн байгаа хүмүүсийн 87.3% нь тогтмол болон хааяа дасгал хөдөлгөөн хийдэг байна. Мөн судалгаанд хамрагдагсдын 86.1% нь ном уншиж байхдаа нойрмоглодог хэмээх үр дүн гарсан. Дүгнэлт: Судалгааны үр дүнд статистикийн үнэн магадлалтайн шалгуураар ядаргааны төвшин ба өдрийн цагаар нойрмоглох байдал нь хоорондоо хамааралтай (p<0.001) байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Жирэмсний хожуу үе дэх стрессийн судалгаа(2021-04-06); ;Б.АлтантуяаЖирэмсэн эмэгтэйчүүдийн 30% нь ямар нэгэн хэмжээгээр сэтгэлийн түгшүүртэй байдаг. Жирэмсэн эмэгтэйчүүд төрөх хугацаа ойртох тутам сэтгэл түгшүүр нэмэгддэг. Жирэмсэн үедээ сэтгэл гутралд өртөх нь эх, урагт сөргөөр нөлөөлдөг. Тиймээс жирэмсэн эмэгтэйчүүдийн сэтгэлзүйн байдалд нөлөөлж буй хүчин зүйлийг тодруулж, учирч болох эрсдлээс сэргийлэх, эрсдлийг хэрхэн бууруулах арга замыг эрэлхийлэх шаардлагын үүднээс жирэмсэн эмэгтэйчүүдийн сэтгэл түгшилтийн түвшинг үнэлж, түүнд нөлөөлж буй зарим хүчин зүйлсийг судлав. Уг судалгаанд Улаанбаатар хотын Чингэлтэй, Хан-Уул, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгино хайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн эмэгтэйчүүдийн тасагт жирэмсний хяналтанд байгаа жирэмсний 28-аас дээш 7 хоногтой 117 жирэмсэн эмэгтэйг санамсаргүй түүврийн аргаар хамруулж Ч.Д.Спилбергер, Ю.Л.Ханины эсрэг үйлчлэлийн түгшүүрийн сорилыг ашиглан, жирэмсэн эмэгтэйчүүдийн сэтгэл түгшилтийг үнэлсэн. Үр дүн: Эмэгтэйчүүдийн 22.2% нь анхны жирэмсэлт, 50.7% нь өмнөх жирэмслэлтийн ужиг түүхгүй байсан. Жирэмсэн эмэгтэйчүүдийн 76.3% нь сэтгэл түгшилтийн түвшин өндөр, 22.0% нь сэтгэл түгшилт тогтвортой буюу дунд зэргийн түгшилттэй, 0.8% нь сэтгэл түгшилтийн түвшин бага байна. Сэтгэл түгшилтийн түвшинд жирэмсэн эмэгтэйн нас боловсрол, гэрлэлтийн байдал, ажил эрхлэлт, хянагдаж байгаа дүүрэг зэрэг үзүүлэлтүүд нөлөөлөхгүй байсан бол өрхийн сарын орлого (p=0.01), ээж болоход сэтгэлзүй хэрхэн бэлтгэгдсэн эсэхээ үнэлсэн байдал, жирэмсний хугацаа (p=0.04), жирэмслэлтийн давтамж (p=0.03), жирэмслэлтийн эрсдэлт түүх (p=0.02) зэрэг нь нөлөөлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Дам тамхины өртөлтийн шинэ биомаркер болох амны салстын нөсөөжилт: Эрсдэлт бүлгийг илрүүлэх болон тамхины хяналтын бодлогод ашиглах боломж(2026-05-22); ;Ж.Дэлгэрцэцэг ;Б.Баярчимэг; Үндэслэл: Орчны тамхины утаа (ОТУ)-ны өртөлтийг үнэлэх уламжлалт аргууд нь асуумж, богино хагас задралын хугацаатай биомаркерын шинжилгээнд тулгуурладаг. Харин амны салстын нөсөөжилт (АСН) нь архаг өртөлтийг илтгэхүйц, нүдэнд харагдахуйц, инвазив бус биомаркер байх боломжтой боловч түүний эмнэлзүйн болон бодлогын хэрэглээ, илрүүлгийн үнэн бодит байдал нь хараахан бүрэн тодорхойлогдоогүй байна. Зорилго: Орчны тамхины утааны өртөлт ба амны салстын нөсөөжилтийн хоорондын хамаарлын нотолгоог нэгтгэн, зарим төөрөгдүүлэгч хүчин зүйлсийг үнэлэх. Арга, аргачлал: Бүх насны бүлгийг хамарсан ОТУ-ны өртөлт ба амны салстын нөсөөжилтийн хамаарлыг судалсан ажиглалт судалгаануудын үр дүнг нэгтгэхийн тулд электрон мэдээллийн санд хайлт хийж “өртөлт-үр нөлөө”-ний хамаарал, хэмжилтийн хэрэгсэл, нөсөөжилтийн байрлалын онцлог, физиологийн нөсөөжилтийн төөрөгдүүлэгч хүчин зүйлс, биохимийн баталгаажуулалтын талаарх өгөгдлүүдийг анхдагч үр дүнгийн үзүүлэлтээр цуглуулав. Хамрагдсан судалгааны чанарыг Mixed Methods Appraisal Tool (MMAT)-аар үнэлж, биомаркерын биологийн үндэслэл, хэмжилтийн стандартчлал, скрининг болон бодлогын ач холбогдолд төвлөрсөн өгүүлэмжүүдийг нэгтгэв. Үр дүн: Хамруулах шалгуурт нийцсэн нийт 3,284 оролцогчийг хамруулсан, 7 орны, 13 ажиглалт судалгаа тодорхойлогдов. Үүнээс 4-т нь өртөлтийн хугацаа ба нөсөөжилтийн хүндийн зэргийн хооронд хамааралтай, 1 кохорт судалгаанд хүүхдийн нас ба шээсний котинины түвшин шууд хамааралтай байв. Gingival Pigmentation Index болон Dummett Oral Pigmentation Index нь хамгийн түгээмэл ашиглагдсан боловч арга зүйн ялгаатай байдал нь харьцуулалт хийхэд хязгаарлагдмал тал боллоо. Дам тамхидалтын шалтгаантай амны нөсөөжилт нь үүдэн шүдний буйл орчимд байрлах нь зонхилж байв. Нийт OR=2.35 боловч, ажиглалт судалгааны загварын улмаас үр дүнгийн нотолгооны итгэлцэл бага гарав. Дүгнэлт: АСНнь орчны тамхины утааны удаан хугацааны өртөлтийн боломжит биомаркер боловч стандартчилсан үнэлгээ, физиологийн нөсөөжилтийн зохистой хяналт, “алтан стандарт” бүхий биомаркертай харьцуулсан баталгаажуулалт шаардлагатай байна. Ингэснээр богино хугацаанд өндөр эрсдэлт бүлгийг илрүүлэх, тамхины хяналтын бодлогод ашиглах боломжтой юм. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Анагаахын суурь боловсролын I дамжааны оюутнуудын суралцах хэв маягийг тодорхойлох(2021-04-06); ;С.Оюунцэцэг ;Ц.Уянга; Д.БаярмааҮндэслэл: Аливаа сургалтыг зохион байгуулахад багш хүний суралцагчийн хувийн онцлог, суралцах хэв маягийг харгалзан үзэх асуудал чухал байна. Оюутны хүсэл эрмэлзлэл, гүйцэтгэлийг сайжруулахын тулд заахарга барилыг оюутнуудынхаа суралцах хэв маягт нийцүүлэх явдал юм. Зорилго: Анагаахын оюутнууд, тэдний суралцах хэв маягийн харилцаа хамаарлыг судлах. Арга аргачлал: Оюутнуудын суралцах хэв маягийг тодорхойлох зорилгоор (Victoria chislett) нарын боловсруулсан өөрийгөө үнэлэх VAK стандарт асуулгаар мэдээлэл цуглуулж судалгааны ажлын үр дүнгийн статистик боловсруулалтыг SPSS 21 програмаар хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Оюутнуудын суралцах хэв маягийг тодорхойлоход хамгийн өндөр хувийг харааны (38.5%) суралцах хэв маяг эзэлж байна. Харин сонсгол, үйлдэл хослосон суралцах хэв маяг хамгийн бага буюу (3.1%) хувийг эзэлж байна. Суралцах хэв маягийг хүйсээр авч үзэхэд эмэгтэй, эрэгтэй аль аль хүйсэнд онцын ялгаа ажиглагдаагүй, харааны суралцах хэв маяг давамгайлж байна. Харин хараа, үйлдэлхосолсон болон сонсгол үйлдэл хослосон суралцах хэв маягууд бага хувьтай байв. Суралцах хэв маягийг нас, хүйс төгссөн сургуультай харьцуулж үзэхэд статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Үргүйдэлтэй эмэгтэйн нас болон өндгөвчийн нөөцийн биомаркеруудын хамаарлыг үнэлэх нь(2022-12-26) ;Д.Болормаа ;М.Пүрэвтогтох; ;Ш.АлтантуяаЖ.ЭнхцэцэгҮндэслэл: Үргүйдэл оношлогдсон эмэгтэйд өндгөвчийн нөөцийг тодорхойлох нь эмчилгээний үр дүн, жирэмслэлтийг урьдчилан таамаглах чухал үзүүлэлт болно. Судлаачид эмэгтэйчүүдийн өндгөвчийн нөөц тодорхойлох төрөл бүрийн маркерийг үргүйдэл оношлогдсон эмэгтэйчүүдэд тусгайлан судлах хэрэгцээтэйг мэдээлжээ. Монгол улсад нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн өндгөвчийн нөөцийг судалж тогтоон хэвлэгдсэн мэдээлэл ховор байгаа тул өндгөвчийн нөөц тодорхойлох маркерийг үргүйдэл оношлогдсон эмэгтэйчүүдэд тусгайлан судлах үндэслэл боллоо. Зорилго: Үргүйдэл оношлогдсон эмэгтэйн өнгөвчийн нөөцийн биомаркерууд ба нас хоорондын хамаарлыг судлах. Арга, аргачлал: Судалгааг 2021 оны 5дугаар сараас 2022 оны 11дүгээр сар хүртэл хугацаанд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Үргүйдэл Нөхөн Үржихүйн Төвийг түшиглэн нөхөн үржихүйн насны, үргүйдэлтэй 158 эмэгтэйг хамруулж, агшингийн судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Судалгаанд үргүйдэл оношлогдсон 2347 насны 158 эмэгтэй хамрагдсан бөгөөд дундаж нас нь 33.6±5.3 жил байв. Судалгаанд хамрагдагсдын лабораторийн шинжилгээний дундаж үзүүлэлт фолликул сэдээгч даавар /ФСД/ 7.9±2.8 mlU/ml, шар биежүүлэгч даавар/ШБД/ 7.9±2.84 mlU/ml, эстрадиол 43.2±6 pg/ml, Анти-Мюллер даавар 3.3±5.0 ng/ml тус тус тодорхойлогдлоо. Эмэгтэйн нас болон дараах үзүүлэлтүүдийн хамаарлыг үзэхэд фолликул сэдээгч даавар(r=0.06, p=0.45), эстрадиол (r=0.009, p=0.9) сул эерэг, АнтиМюллер даавар (r=-0.23, p=0.005) болон баруун өндгөвчийн суурин фолликул (r=-0.34, p=0.001), зүүн өндгөвчийн суурин фолликул (r=0.24, p=0.003) үзүүлэлтүүдийн хооронд статистик ач холбогдол бүхий урвуу хамааралтай байв. Насны бүлэг хоорондын ялгааг АNOVA тестээр шалгаж үзэхэд АМД, фолликул сэдээгч даавар бүлгүүдийн хооронд p-утга 0.02 аас бага утга бүхий ялгаатай буурчээ. Эмэгтэйчүүдийн нас ахих тусам өндгөвчийн нөөц буурч байгааг нөөцийг тодорхойлох биомаркерууд харилцан адилгүй үр дүнтэй тодорхойлогдож. Дүгнэлт: Үргүйдэл оношлогдож буй эмэгтэйчүүдийн нас ахих тусам өндгөвчийн нөөц буурч байсан бөгөөд биомаркерууд харилцан адилгүйгээр эерэг болон урвуу хамааралтайгаар хэмжигдэж байв. Судалгаанд хамрагдсан 40 ба түүнээс дээш насны эмэгтэйчүүдэд өндгөвчийн нөөц буурсан үр дүн гарсан нь үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн өндгөвчийн нөөц буюу нөхөн үржихүйн үйл ажиллагааны тавилан эмэгтэйн наснаас шууд хамааралтай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлэгийн мэргэжлтний хөдөлмөр урамшууллын судалгаа(2019-11-18); ;О.ДаариймааӨрхийн эрүүл мэндийн төв (ӨЭМТ)-ийн эмч эмнэлгийн мэргэжилтний хөдөлмөр-урамшууллын тэнцвэрт байдлыг Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн ӨЭМТ-ийн 93 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг хамруулан И.Зигристийн 1996 онд боловсруулсан хөдөлмөр-урамшууллын загварын стандарт асуумжийг ашиглан судалсан. Энэхүү асуумж нь хөдөлмөр зүтгэлийг үнэлэх 5, урамшууллыг үнэлэх 11 асуултаас бүрддэг ба тус бүрийн онооны нийлбэрээр үр дүнг тооцоолдог ӨЭМТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтний хөдөлмөр зүтгэлийн дундаж оноо 12.04 байсан. Хөдөлмөр зүтгэлийн оноо мэргэжил хооронд статистик ялгаагүй, ӨЭМТийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хувьд урамшууллын дундаж оноо ойролцоо, хөдөлмөр урамшууллын харьцааны дундаж утга 0.61 байна. Энэ үр дүн ӨЭМТ-д ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажилдаа хөдөлмөр зүтгэл их гаргаж байгаа ч урамшуулал бага байгааг илтгэж байна.
