М.Наранхажид
Loading...
Товч нэр
М.Наранхажид
Бүтэн нэр
Мядагсүрэн Наранхажид
Латин нэр
Myadagsuren Narankhajid
Эрдмийн цол
Дэд профессор
Харьяалал
ORCID
Scopus Author ID
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ийлдэс судлалын аргаар хачигт борреллиозийн үүсгэгчийг илрүүлсэн дүн(2021-03-13) ;М.Саранзаяа ;Г.Дашдаваа ;Н.Наранбат ;Ө.БаярсайханЭнэхүү судалгаанд Монгол орны хачигт халдварын эндемик бүс нутагт оршин суудаг, хачигт хазуулсан өгүүлэмжтэй нийт 346 оролцогчдийг хамруулсан. Хачигт боррилиозыг үүсгэгчийг илрүүлэх ийлдэс судлалын шинжилгээгээр нийт сэжигтэй тохиолдлын 17.8 хувьд IgM (95% итгэх интервал 14.5-19.6), 18.1 хувьд IgG (95% итгэх интервал 15.3-19.5) тус тус илэрсэн байна. Хачигт боррилиозыг үүсгэгчийг илрүүлэх ийлдэс судлалын IgG шинжилгээнд хачигт халдвар эерэг илэрсэн тохиолдлын 38.5% тодорхой эрхэлсэн ажилгүй, 23.1% эмч эмнэлгийн мэргэжилтэн, 23.1% малчин, гэртээ байгаа болон ажилчдын өртсөн хувь бусад бүлгээс харьцангуй бага байна. Ийлдэс судлалын шинжилгээгээр Улаанбаатар, Булган, Дорнод, Төв аймгуудад бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлын 50 ба түүнээс дээш хувьд хачигт боррилиоз оношлогдсон байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хачигт риккетсиозийн үүсгэгчийг ийлдэс судлалын аргаар илрүүлсэн дүн(2021-03-13) ;М.Саранзаяа ;Г.Дашдаваа ;Н.Наранбат ;Ө.БаярсайханМонгол орны хачигт халдварын эндемик бүс нутагт оршин суудаг, хачигт хазуулсан өгүүлэмжтэй нийт 1720 оролцогчдийг судалгаанд хамрууллаа. Шинжлүүлэгчдийн ийлдэснээс риккетсийн эсрэгбие илрүүлэн онош баталгаажуулав. Ийлдэс судлалын шинжилгээгээр 2018-2020 онуудад Rickettsia IgM 14.5% (202/1720), Rickettsia IgG 51.3% (461/1720) тус тус илэрсэн. Хачигт хазуулсан ба хазуулаагүй бүлэгт мэдээлэл авсан байдал, хачигт халдварын дамжих замын талаарх мэдлэг статистик холбогдол бүхий ялгаатай байна (p=0.005). Судалгаанд оролцогчдын хачигт хазуулсан бүлгийн 14.2 хувь нь хачигт риккетсийн халдвар агаараар дамждаг буюу буруу ойлголттой байгаа нь хачигт хазуулаагүй бүлгээс статистик ач холбогдол бүхий өндөр үзүүлэлттэй байгаа эрсдэлт хүчин зүйлийн нэг болж байна (p = 0.012).
