Janchiv, Temuujin
Loading...
Товч нэр
Janchiv, Temuujin
Бүтэн нэр
Janchiv Temuujin
Латин нэр
Janchiv Temuujin
Албан тушаал
Судлаач
ORCID
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, SARS-COV-2 вирусын халдварын хүндрэл ба GSTT1 ген(2022-04-28) ;Б.Оюундарь; ;Э.Солонго ;Б.ОчирхуягАмьсгалын замын хүнд хэлбэрийн цочмог хам шинжийн коронавирус 2 (SARS-COV-2)-р үүсгэгдсэн Ковид 19 өвчин нь сүүлийн үед анагаахын шинжлэх ухааны шинэ сорилт болж байна. Генетик, биохимичидийн судалгааны ажлын үр дүнд шинэ коронавирусийн геномийг тодорхойлж, оношлогоо болон оношлуур бүтээгдсэн, SARSCOV-2 вирусийн генетик өвөрмөц байдал нь халдварлах процесс болон өвчиний хүндрэлд хэрхэн нөлөөлж буйг тогтоосон байна. Тухайлбал SARS-COV-2 вирусээр халдварласан өвчтөнүүдийн генетик өвөрмөц байдал өвчний явц, хүндрэл, эндэгдэлд нөлөөлдөг талаар судалгаанууд хийгдсэн байна. SARS-COV-2 нь цитокины үүсэлт, үрэвсэл болон эмгэг физиологийн бусад идэвхийг нөхцөлдүүлдэг исэлдэлтийн стресстэй холбоотой. Исэлдэлтийн стресс нь биологийн систем дэх антиоксидант болон прооксидантын тэнцвэрт байдлын алдагдлаар тодорхойлогдоно. Исэлдэлтийн стрессийн үед гидроксил, супероксид анион, азотын исэл, нитрозил анион зэрэг хүчилтөрөгч/азотын өндөр идэвхтэй хэлбэр үүсгэн янз бүрийн эсийг онилж ДНХ, уураг, липидийг гэмтээж SARSCOV-2-ын халдварыг оруулаад амьсгалын замын вирусын халдварын эмгэг жамыг нөхцөлдүүлдэг. SARS-COV-2 вирусын халдварын үед исэлдэлтийн стресстд орсоноор цитокинууд болон үрэвслийн бусад патофизиологийн процесс явагдана. Энэ үед GST ферментүүд глутатионы (GSH) электрофилтай холбогдох процессыг катализжуулж эсийг исэлдэн гэмтэхээс хамгаална. Үүнээс гадна уушгийг антиоксидант механизмаар хамгаалдаг байна. Бид судалгаагаараа COVID-19-ийн халдварын үед эрсдэлд оруулж байгаа GSTT1 генийн “Null” мутацийг тодорхойлов. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, GSTT1 генийн делецийг илрүүлсэн дүн(2021-11-01) ;Б.Оюундарь ;Х.Мөрөнгуа; ; Б.ОчирхуягГлутатион S-трансфераза нь эсийн метаболизм болон исэлдэлтийн стрессээс үүссэн олон төрлийн хортой ксенобиотикүүд, электрофилик нэгдлүүдийг хоргүйжүүлэх үүрэгтэй, метаболизмын фаз II-д оролцдог бүлэг энзимүүд юм. GSTT1 генийн гомозигот делецийн үед дээрх энзимүүд нь идэвхээ бүрэн алдсан байх тул соматик мутаци үүсэж, улмаар хавдар болох эрсдэлийг нэмэгдүүлж байж болзошгүй гэж үздэг. Иймд тухайн генийн кодолдог энзим идэвхгүй буюу нийлэгжихгүй, дутагдалтай болох тул ихээхэн анхааран судалдаг. GSTM1, GSTT1 генийн делецийг бөөр, уушги, түрүү булчирхай, хөх, ходоод, улаан хоолой, бүдүүн нарийн гэдэсний хавдартай холбон судалсан судалгааны ажлууд нилээдгүй байна. Бид уг судалгаандаа Улаанбаатар хотын хүний популяцид GSTT1 генийн делецийн тархац хэрхэн илэрч байгааг судлахаар зорилоо. Судалгаандаа санамсаргүй түүврийн аргаар 100 хүний цусны дээжийг цуглуулан геномын ДНХ-г ялгаж, GSTT1 генийн делецийг ПГУ-аар тодорхойлов. Энэхүү судалгаагаар судалгаанд хамрагдсан нийт хүмүүсийн 40 хувьд GSTT1 генийн делеци илэрлээ.
