Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Митохондрийн баркод ашиглан туузан хорхойн халдварын тархалтыг тогтоосон үр дүн
    (2022-04-28) ;
    Ө.Баярсайхан
    ;
    ;
    Ж.Хулан
    ;
    Б.Очирхуяг
    Митохондрийн дезоксирибонуклейн хүчлийн дарааллыг филогенетикийн шинжилгээ болон ангилал зүйд төрөл зүйлийг тодорхойлоход түгээмэл ашигладаг. Митохондрийн геном дахь цитохром С оксидазын дэд нэгж 1 (сох1) генийг баркод болгон ашиглахыг эрдэмтэд санал болгож байна. Митохондрийн геномын сох1 генийг ДНХийн баркод болгон ашиглах болсон нь бусад генүүдтэй харьцуулахад универсал праймерууд болон илүү филогенетикийн мэдээлэл агуулдаг учраас хамгийн тохиромжтой гэж үздэг. Иймд нохойн популяцид орчих туузан хорхойн халдварлалтыг митохондрийн сох1 генийн ДНХ-ийн баркод болгон ашиглан тодорхойлох зорилгоор энэхүү судалгааг хийж гүйцэтгэлээ. Нэг агшингийн тохиолдлын сонголтоор Монгол орны 21 аймгаас нийт 1242 ялгадсыг цуглуулав. Нохойны ялгадаснаас ДНХ–ийг ялгахдаа ялгадаснаас ДНХ ялгах цомог (Stool kit; - Qiagen, Germany) -ийг ашиглан үйлдвэрлэгчийн зааврын дагуу ялган цэвэршүүлэн сангерийн аргаар нуклеотидын дарааллыг тогтоосон. Судалгаанд хамрагдсан нийт дээжүүдийн cox1, 12S rRNA генийн нуклеотидийн дарааллыг тогтоон Genbank-нд хадгалагдаж буй жишиг дараалалтай харьцуулан судлахад 5.2% (64/1242)-д Taenia multiceps-ийн халдвар илэрсэн. T. multiceps-ийн халдварын тархалтыг байгалийн бүс бүслүүрээр авч үзвэл тайга (12.5%), ойт хээр (6.6%), хээр (4.7%), цөлөрхөг хээр (3.4%), цөлийн (2.3%) бүсэд тус тус илрэв. T. multiceps халдварын хамгийн өндөр хувь Хөвсгөл аймагт 13.2% (7/53) тодорхойлогдлоо. T. multiceps болон T. hydatigena зүйлүүдийн хооронд генетик зай харьцангуй хол буюу 1.140-1.168; T. hydatigena-ийн AB792722 гаплотип нь Т. hydatigena-н AB792721, AB792724 гаплотипүүдтэй генетик зай харьцангуй ойр буюу 0.002 байна.