Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Хамба номун ханы “Увдист рашааны дусал” судрын Шүлгэлсэн орчуулгын онол, практикийн ач холбогдол
    (2025-10-20) ;
    Д.Шагдарсүрэн
    ;
    Б.Цэрэндагва
    ;
    Үндэслэл: XVII зууны эхэн үеэс эхлэн Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн туурвисан эмчилгээ болон эм, найрлагын талаарх 5 зохиол, Сүмбэ хамба Ишбалжирын “Дөрвөн рашаан”, “Цагаан болор толь” эмчилгээ, эмийн судрууд, тойн Жамбалдоржийн “Үзэсгэлэнт нүдэн чимэг” эмийн ном, Жамбалчойжиданзанпэрэнлэйн “Увдисын далай” эм найрлагын томоохон бүтээлүүд анагаах ухааны практикт өргөнөөр хэрэглэгдэж эхэлсэн1-3. Зорилго: Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн “Увдист рашааны дусал” судрын шүлэглэсэн орчуулга дахь онол практикийн ач холбогдлыг ханиадыг эмчлэх эмийн жишээгээр тайлбарлах. Арга, аргачлал: Анализ нь задлах, ялгаж салгах гэсэн утгатай бөгөөд судлаач сонгож авсан объект буюу үзэгдэл юмыг өөрийн сэтгэхүйгээр тодорхой бүрэлдэхүүн хэсгүүдэд ангилна. Ингэснээр тухайн объектын хийсвэрлэж болох үндсэн шинж чанарууд тодорхой бүрэлдэхүүн хэсгүүд дээр илүү тод илэрч гарна. Анализ хийх нь объектыг задлан шинжилснийг шууд дагалдан зайлшгүй хийгддэг сэтгэхүйн логик үйлдэл юм. Энэхүү аргаар Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн “Увдист рашааны дусал” сударт байгаа ханиадыг эмчлэх эмийн хэрэглээний утгыг нээн гаргах задлан шинжилж судлав. Задлан шинжилж гарсан үр дүнг нэгтгэн дүгнэх замаар анализсинтезийн аргыг ашиглав. Үр дүн: Бидний судалгаандаа үндсэн материал болгон авсан Лувсанданзанжанцангийн “Увдист рашааны дусал” судар нь Энэтхэг, Төвөдийн анагаах ухааны сонгодог бүтээл болох “Анагаах ухааны дөрвөн үндэс”-ийн “Увдисын үндэс”-т5 эхлэн суралцахад улам ойр дөхөм болгосноороо тухайн үеийн анагаах ухааны сургуулийн шавь нарт гол гарын авлага нь болж байжээ. Дүгнэлт: Хамба Номун хан Лувсанданзанжанцангийн зохиосон 18-н хуудастай “Увдист рашааны дусал” номд хий, шар, бадган, бор, эс шингэсэн, бэтэг, хаван, халуун унгирал, эрхтэн, цул, сав, хэсэг бусаг зэрэг 22 өвчний эмчилгээний аргыг өөрийн туршлагаас гадна Энэтхэг, Төвөдийн анагаах ухааны мэргэдийн олон арван ном судар, гарын авлагыг нарийвчлан судалж бичсэн хамгийн итгэмжтэй эмчилгээний аргуудыг багтаасан бүтээл болох нь тодорхой байна.